Тэр бол хамгийн зэвүүн нь. Сахал нь ч зэвүүн, санаа нь ч зэвүүн. Зэвүүн гэдгийг ихэнхдээ сөрөг утгаар хэрэглэдэг. Эсрэгээрээ эерэг утгаар нь ч хэрэглэж болдог. Ер нь бол ул суурьтай, дотуур далд бодол ихтэй, хянуур, алсуур бодлоготны л хэв шинж л дээ. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бол П.Очирбатыгаа бодвол улстөрийн бодлоготны хувиар ерөнхийллийг гартаа атгасан хүн.
Хүнсний технологич мэргэжлээс Монгол Улсын Ерөнхийлөгч болсон түүний замналд өөлөх зүйл үгүй. Тухайн үеийн улс төр, бизнес, хэвлэл мэдээлэлд нэгэн том пирамид үүссэн байсны нэг тал нь мань хүн. Тэр пирамидаас улс төрийн олонлог эхэлдэг байв. Бизнесийн ашиг сонирхлууд тэр пирамидын эргэн тойронд ирж нийлдэг, тэндээсээ салаалан мөчирлөдөг байв.
Н.Багабандид хоёр хоч бий. Нэг нь “хийгүй”, нөгөө нь “хүйтэн царайт”. Гэвч эдгээр хоч нь түүнд эерэг оноо болж очсон. Тиймдээ ч тэрбээр төрийн тэргүүнээр хоёронтоо сонгогдсон. Тэр олон нэмэх оноотой. Улс төрд түүн шиг төрийн албаны арвин туршлагатай, түшигтэй хүн цөөн. Тэрээр соёл урлагийн салбарт нэгэн томоохон алхмыг хийсэн нь морин хуурыг дэлхийн соёлын өвийн сан ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал байлаа.
Гэхдээ тодорхойгүй, нотолгоогүй шалтгаанаар түүнийг одоогийн олигархиудын өвөө хэмээн оношлон нэрлэдэг. Олигархи гэхээр л учиргүй мөнгөтэй, эсвэл мундаг том компанитай, бас төрийн өндөр албан тушаал хашдаг нөхрийг хэлдэггүй нь мэдээж. Харин бүхий л хүрээнд нөлөөлж чаддаг, улс төрд өөрийн төлөөлөлтэй, олон бизнес, тэр дундаа улс орны хамгийн томд тооцогдох бизнесүүдэд өөрийн мөнгөний ууттай, аливааг далдаас удирдан чиглүүлж, зөвлөн зааж байдаг этгээдийг л нэрлэх бөлгөө.
Тэгвэл сүүлийн үед Н.Багабандийг жинхэнэ олигархийн хэмжээнд олж харж эхэллээ. Олж харах гэсэн нь учиртай. Юу гэвэл, тэрбээр олигархийн хэв шинжит дүрээ сайн нууцалж, хэний ч анхаарлыг татахгүйгээр чимээгүй, хал балгүй, цаашаа хараад алхаж буй хүний төрхийг сайтар үлдээж чадсан юм. “Титэм үг” төдийхнөөр өөрийгөө үнэгүйдүүлж, анир дарсан хүнийг хэн ч хардаж, албан тушаал булаацалдаж, ухаж төнхөж, оролдож өс санаж, эргэж ноцох вэ дээ.
Энэ л түүний олигархи байхын хам шинж, давуу тал байлаа. Үүгээрээ тэр зэвүүн гэдгээ баталсан. “Титэм үг” бичихээс өөр бядгүй, шидгүй хэмээн хэлэгдэх хүртлээ анир дарсан түүнийг намын шинэ лидер Н.Энхбаярт нам даруулан, улс төрийг орхисон хэмээн олон нийт үздэг. Гэвч тэр үнэндээ бол улс төрөөс алхам ч холдоогүй, түүгээр ч зогсохгүй хамгийн чухал гэсэн шийдвэрт хүрч нөлөөлж чадаж байсан гэхэд болно.
Түүний цэргүүд улс төрд, тэр дундаа төрийн дээд шатанд олноороо байлаа. Тэдний гол төлөөлөгч нь С.Баяр байв. С.Баяр Ерөнхий сайд болмогцоо Оюутолгойн гэрээг шавдуулж, Н.Багабандийн зааварчилгаагаар хийсэн гэх яриа ийм үндэстэй юм. С.Баярыг нам доторх өөрийн нөлөөлөл, хүрээллээр дамжуулан дэмжсэний цаад санаа зорилго чухамдаа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх Монголын үүц байв.
Тиймдээ ч С.Баяр Засгийн газрын тэргүүн болмогцоо хамгийн эхэнд шийдвэртэйгээр Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Үүнийхээ дараа гол ажлаа нэгэнт хийчихсэн хүний ёсоор албан тушаалаасаа бууж, Н.Багабандийн нэгэн адил нуувчинд байхыг илүүд үзсэн. Энэ бол санаандгүй биш, бүр санаатайгаар алсын бодолтойгоор найруулан зохиомжилсон төлөвлөгөө байсан хэрэг.
2009 онд Монголын үндэсний баялаг болон Оюутолгойг эзэмшиж буй “Айвенхоу Майнз Монголиа” компанийн ТУЗ-д сонгогдсон нь Н.Багабандийн улс төрийн бус бизнесийн ашиг сонирхлын чиг шугамыг тодорхой болгосон хэрэг. Ил тод болгосон гэсэн үг. Тэр үед ард олон бас л уул уурхайн “хараал идсэн” мөнгөнөөс хол байж чадсангүй гэж Н.Багабандид шууд хасах оноо дарсан.
Тус компаниас сард 40 мянган ам.долларын цалин авдаг Ерөнхийлөгч маань Монголын баялгийг цөлмөх гэсэн гадаадын компанийн тал уу, ард түмнийхээ талд уу гэдэгт хариулж цөхөх юм үлдсэнгүй. Хугараагүй ноён нуруу гэж одоо хэн ч түүнийг хэлэхгүй болж билээ. Ашиг сонирхлын зөрчилгүй гэж харах бүр ч утгагүй болж хувирсан.
Монгол Улсын хувь заяаг хоёронтоо ерөнхийлж асан Н.Багабанди одоо гадаадын компанийн дотоодод харьяалж, тэдний эрх ашгийг тэргүүнд тавих болсон нь тод болов. Тэрбээр сард авдаг 40 мянган доллар, цаашдын ашгийнхаа төлөө мэдээж дуугарч эхэлсэн. Н.Багабанди хэлэхдээ “Монголын ээрэм говьд хэрэгжиж эхэлсэн уул уурхайн Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажил замынхаа хагасыг нэгэнт тууллаа” гэсэн нь нэгэнт хийчихсэн гэрээгээ цуцлах хэрэггүй гэсэнтэй агаар нэг.
Ингэж л тэр өөрийн биеэр лобби хийгээд суртал ухуулгын зэвсэг болон хувирах нь тэр. Н.Багабанди цааш нь “Оюу толгой төсөл бүтээн байгуулалтынхаа 50 хувийг туулах энэ явцад “Оюу толгой” гэдэг нэр Монголын олон нийтийн чихэнд танил хүнийх нь нэр мэт сонсогдох болсон байна. Төсөл амжилттай хэрэгжиж үр шимээ өгч эхлэх тэр цаг мөчид “Оюу толгой” гэдэг нэр төрсөн эхийн нэр шиг монгол хүнд дотно халуун сонсогдож байгаасай гэж хүсэн ерөөж байна.
Үндэсний эрх ашгаа дээдлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгож түншлэх түншээ зөв сонгож, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар ажиллаж чадах юм бол асар бага хугацаанд маш ихийг бүтээж болохын үлгэр дуурайл нь Оюу толгой болж байна. Оюу толгой төслийг Монголын олон нийт итгэл найдварын харцаар харж, түүний үр шимийг хүртэх цаг мөчийг хүлээж байна.
Энэ цаг мөчийг та бид наашлуулах, урагшлуулах, түргэтгэх үүрэгтэй” гэж өгүүлжээ. Ийм үгийг л зэвүүн гэнэ. Ийм л үгийн жинхэнэ “нохой үг” гэнэ. Хаяагаа манасан, тэгсэн хэрнээ тал тохой татсан, шаардсан, сэнхрүүлсэн, бүх юм хэзээний хийгдээд дундаа орчихлоо гэж егөөдсөн, бассан гээд бүх санаагаа яв цав шигтгэж чадсан байна. “Та монголчуудынхаа эсрэг хандаж, гадаадынханд тал засч байна” гэж хэлэх ямар ч аргагүй.
Нэг иймэрхүү зэвүүн үгийг олж хэлэхдээ мань хүн хэзээний гаргуун л даа. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж нэгэнтээ хэлсэн нь бараг хэлц үг болохоо шахсан. Хэнийг хэлсэн нь тодорхой байсан хэр нь “Та түүнийг л хэлсэн” гэж эргэж ноцох аргагүйгээр цаанаа л зэвүүн зуулттай үг байж билээ. Н.Багабанди өдгөө ч нууцлаг нөлөөгөө улам тэлэхийг, нэмэгдүүлэхийг санаархаж байгаагийн цаад зорилго чухам юу бол…
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар өөрийн төлөөний гэж болох хоёр залууг улс төрд оруулж ирсэн. О.Содбилэг, Н.Номтойбаяр хоёр бол түүний “шидсэн чулуу”. Эцэгтэй нь үй зайгүй нөхөрлөдөг байсан учраас О.Содбилэгийн улс төрд орох зам мөрийг засах нь мэдээж хүн ёсны үүрэг байсан байж болох. Харин Н.Номтойбаярыг улс төрд сумлаж, хөшигний цаадах бүх найруулгыг нь хийж өгсөн нь Н.Багабанди түүний эцэг болох ашигт матлмалаас төрсөн тэрбумтантай хэтэвчээрээ холбогдсоноос үүдэлтэй байж мэдэх.
“МАК” компанийг Гашуун сухайтын ордод “Тогтвортой байдлын гэрээ” нэрээр 10 жил эзэн суухад нь Н.Багабандийн нөлөө тус болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэгт тэрбээр ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашиглах үйлдлийг аль нэг хэлбэрээр гаргасан болов уу гэх хар төрдөг. Тэдний одоогийн нөхөрлөл хийгээд ашиг сонирхлын нэгдлүүд үүнийг батлах нотолгоо байж ч магад.
Тухайлбал, Т.Нямтайширын охины хуриманд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Н.Багабанди хоёр л уригдан очиж байсан гэдэг юм. Ардчилсан намынхан уг нь түүнд дургүй. “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байсан 1996-2000 оны үед Ерөнхийлөгч Н.Багабандийг хэтэрхий хатуурхаж, эрх мэдлээ хэтрүүлэн эдэлсэн гэж үздэг. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан хүчний лидер Да.Ганболдыг долоон удаа буцааж, зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байсан.
Тиймд өнөөдөр засгийн эрхийг, тэр дундаа Авилгатай тэмцэх газрыг атгаж байгаа АН-ынхан нэхэл хатуутайгаар Н.Багабандийг ямар нэг ял зэмд унагахаар ухаж төнхөж мэдэх л байлаа. Гэвч Ардчилсан намын толгойд Ц.Элбэгдорж байгаа нь түүний аврал болов. Тэр Н.Багабандийн тухайд толгой сэгсэрсэн хэрэг. Монгол Улсад асар их хохирол авчирсан Тогтвортой байдлын гэрээ гэгчийг ашигт малтмалын олон компаниудтай байгуулах үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүү дээ, тэд.
Нөгөөдүүл нь энэ шийдвэрийн үрээр асар их ашиг халаасалсан учраас мань хоёрт унац очсон л байж таарах гээд байна. Аяганы хариу өдөртөө байдаг бол алтны хариу чухам хэдэн жилдээ үргэлжилдэг юм бол доо.
Д.Дорно
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 25, 2013 3:52:34 pm )
TER TITEM UG NI HYATDDIN KUNZIIN SURGAALI BNLEESHD! YAANA TEGHEER CHINE TITEM UGEERE BIDNIIG MUNHRUULAJ TERGUUN BSNAARA MONGOLOO SHULAJ SUUDAG!!!!!
-
Anonymous (February 25, 2013 3:53:53 pm )
bagaband enhbayariig shorond hiij mungo idsen hvn
-
Anonymous (February 25, 2013 3:55:19 pm )
bagaband enhbayariig shorond hiij mungo idsen hvn namuudiig taltsuuldag
-
Anonymous (February 25, 2013 4:06:29 pm )
bagabandi gedeg arhiig mun ch ih uuj blaa,hyamd ch bas chanartai bas jijig
-
Anonymous (February 25, 2013 4:35:17 pm )
Элбэгдоржоос их гарна даа энэ хузуугуй нохор монгол улсыг хашаа залах гээд байна титэм уг ч яахав сонгол улсыг худалдсан Очир бат бол онгирот сагсуу юм узээгуй хулгайч олны хайрыг даагаагуй урвагч энхбаяр дээлээ номорсон ингэхэд бид ямар улсуудыг торийн тэргуунд залаад байн аа
-
Anonymous (February 25, 2013 5:27:29 pm )
одоогийн энэ нөхдүүд хэрэггүй ээ. цоо шинэ хүн гарна аа.
-
Anonymous (February 25, 2013 5:34:04 pm )
ийм нохоы улсаар толгоыгоо мэдүүлж дээрээ залж явдаг нь бидний хохь зальтай овжин улсад МУ-чуудын хий их байна хойшид бүр их байх нээ. толгой хоосон улсыг хошигруулж байгаад дээр гарч аваад зайдилчихдаг юм даа. үхэр монгол бид чинь ийм л хувьай ажгуу
-
Anonymous (February 25, 2013 5:41:54 pm )
zevuun hundee
-
Anonymous (February 25, 2013 5:54:36 pm )
MAN-han teneg l bol BAGABANDI DOHTOI BAYAR NARIG ERUNHIILUGCHIIN SONGUULID NER DEVSHUULEH BAIH TEH IUM BOL MAN BUR SHALBAAGND ZOOGDOJ HEZEE CH GARAHGUI. 2 HULGAICH. NEG NI KANADAD TSAGAACHILSAN KANADAD MONGOLIN BAYLAGIIG ZARSNIHAA HUCHIND TSAGAACHLAH ERH UGSUN;NUGUUH NI OYU TOLGOIGOOS 40 MYANGAN NOGOON SAR BUR UVURTLUUD UNERTEED HEVTDEG UUDGUI HUNII UNERGUI HOGIIN NOVSH: MUU SANAANAAS UUR UR UNDES GARAHGUI.UURT NI MUU SDANAA NI UILCHILDEG URUUL BUSDAD MASH HORTOI BUGUUD ULS ORNIG USTGASAN MUU HAR SANAAT, yag hugiin sahal shigee sanaa ni.
-
Anonymous (February 25, 2013 5:56:21 pm )
Baga shig chambai eronxiilogch odoo baigaa yum u.
-
Anonymous (February 25, 2013 6:37:04 pm )
бурхан гэж байдаг бол биднийг энэ багабанди гэдэг чөтгөрөөс салгаад өгөөч
-
Anonymous (February 25, 2013 6:37:24 pm )
Модоор хүн зороод түүнийгээ амлуулж сайхан хүүхэн болгодог ах дүү нарын үлгэр шиг юм болохгүй бол ерөхийлөгч болчих цоо шинэ хүн гартал удна гаргах хүн ч алга даа.
-
Anonymous (February 25, 2013 7:49:28 pm )
бүрэн эрхэт нэгэн улсын ерөнхийлөгч мөнгөнд ингэж худалдагдах гэж хүний шунал үхлээс аюултай юмдаа.Ард түмнээ унасан газартайгаа жийчихээд хэр хүчтэй байх юм бол өөрийнхээ гушигнан уншаад байдаг ТИТЭМ ҮГ-ээ өөрөө болон С.Баяртаа бусад тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж байгаад газар шороогоо мөлждөг шигээ нийлж суугаад уншмаар …. ингэж бодохоор төрийн маань зүтгэлтэнгүүд ер нь хэн вэ?????
-
Anonymous (February 25, 2013 7:52:07 pm )
Энэ бүгдээс дүгнэхэд Энхбаяр маш их зүйл мэдэж байгаа юм биш үү???? Багабандиас нь эхлүүлээд?????
-
Anonymous (February 25, 2013 9:51:02 pm )
Bagabandi devshuul shuud unana Nyamaagiin Enkhbold shig ner tsever hun odoo haana ch bhgui naidvartai garna
-
Anonymous (February 26, 2013 7:30:46 am )
MASH ZOV YNEN YUM BICHIJ
-
Anonymous (February 26, 2013 8:41:13 am )
ene noxriig baix gazar n bailga.xuul xun burt tegsh uilchlex estoi.
-
Anonymous (February 26, 2013 9:43:49 am )
Энэ хүн чинь 2 ч удаа ерөнхийлөгчийн суудалд заларч байсан одоо болно оо дахиж улс төрд орох гээд хэрэггүй.Юманд хэмжээ хязгаар гэж нэг юм байдагдаа.Одоо монголчууд бид чинь юмны учир начрыг тайлахдаагаа шүү.Ард түмнээ бүү доромжлоосой билээ.
-
Anonymous (February 26, 2013 9:56:18 am )
ene ergyy sahaltai novshoor mongol uls yanaa sdaaa zailaachee sdaaa mini ee
-
Anonymous (February 26, 2013 9:56:55 am )
terniin orond bagabandi gedeg nertei jijigheen hoorhon shiltei arhi garga hahaha
-
Anonymous (February 26, 2013 12:31:08 pm )
Би МАН-ын гишүүн хэрэв Багабаньд нэр дэвшвэл санал өгөхгүй Харин Батэрдэнэ аврга бол болж байна шүү
-
Anonymous (February 26, 2013 1:01:18 pm )
bugd teneguud
-
Anonymous (February 26, 2013 2:30:05 pm )
Бид одоо энэ жил болох еронхийлэгчийн сонгуульд маш иргэний ондор ухамсартай оролцох естой энэ мэтийн эх орон ард тумнээ худалдсан цагаан захтангуудаас салах цаг болсон еронхийлэгчийн сонгуульд Амаржаргал гишуунийг оролцохийг иргэнийхээ есоор хусэж байна бидэнд онлор боловсролтой хун хэрэгтэй энэ хунийг чадна гээ бодож байна
-
Anonymous (February 26, 2013 3:27:06 pm )
үр хүүхэдэд нь лай ланчиг нь унана гэж айдаггүй новшнуууд юм даа. энэ насандаа жаргаж явбал хойд нас хамаагүй гэж боддог юм байхдаа. хойд насандаа үргэл гал дээр шарагдах байдаа хэцүү дээ хэцүү
-
Anonymous (February 26, 2013 11:39:16 pm )
багабанди гайгүй ээ цаад элбэгдорж чинь л юу ч хийж магадгүй шүү
-
Anonymous (February 27, 2013 12:03:59 am )
Zevuun muu dotuur tamirtai psdk,
-
Anonymous (February 27, 2013 12:06:26 am )
Buudaj a lna aa ,muu shunaliin tulamiig,TV eer hudlaa uxaantai tsarailaxaa boli.Uhaantai hun ulsaa hudaldaj gadaadiinhnii gar xol bolox uu.
-
Anonymous (February 27, 2013 4:11:45 pm )
Бас их ханатай бичсэн байна. Энэ хүн сайн нийтлэлч, гол нь улс төрч хүн байна
-
Anonymous (February 27, 2013 6:59:26 pm )
Багабанди бол ерөнхийлөгчөөр 8 жил ажиллахдаа Титэм үг гэдэг номынхоо эх нооргийг л бичсэн өөр юу ч хийгээгүй хүн шүү дээ,Оюутолгойд гадаадын лууварчинг оруулж ирсэн том олгиорхи гэдгийг саяханаас ард түмэн мэдэж авлаа
29 Comments