Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарыг одоо ажиллаж буй албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгахаар болжээ. Тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа “МИАТ” ТӨХК-ийн “мөнгө угаасан” гэх хэрэгт ямар нэг байдлаар оролцсон байх магадлалтай гэнэ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугартай холбогдож, энэ талаар тодруулахад “Би зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Түдгэлзүүлнэ гэсэн ямар нэгэн бичиг, баримт ирээгүй. Би наад хэрэгтэй чинь холбоотойгоор өөрийн хэлэх зүйлээ олон хэлсэн” гэсэн юм.
Улсын Ерөнхий прокурорт тавьсан хүсэлтээс харахад дээр дурьдсанаас өөр үндэслэлүүд ч олдоод байгаа бололтой. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн гишүүд хуралдаж шийдвэрээ гаргах учиртай. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцэн Д.Сугарыг эрхэлсэн ажлаас нь түдгэлзүүлэх эсэхийг шийднэ. Харин түдгэлзүүлсэн тохиолдолд Д.Сугар “МИАТ-ийн” гэх хэргийн сэжигтэн болж таарах аж.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн телевизээр өгсөн тодруулга ярианаас үзэхэд “Улстөрчөд холбогдох улс төрийн сэдэлтэй, захиалгат хэргийн ард жинхэнэ эзэд нь үлдэж хэсэг хүн золиослогддог” гэнэ. Түүний үг ч үнэний ортой. Үүнээс үзэхэд энэ удаад “МИАТ-ийн” гэх хэрэгт “золиос” нь Д.Сугар. Ц.Орхон нар болж таарах нь. Харин тэдний “дээр” С.Баяр, С.Батболд нар байсан. Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдтой нэг бус удаа ам зөрж байсан гэх боловч энэ нь Хөгжлийн банктай холбоотой байсан мэтээр ойлгогддог. Гэвч хэрэг дээрээ юу ч байсан байж болно. Д.Сугарын хувьд “Би хуульч хүний хувьд, төрөө дээдэлж үнэний талд үлдэнэ. Хэзээ ч буруу, булхайтай зүйл хийхгүй” гэж удаа дараа хэвлэлээр мэдэгдсэн.
Мөн “МИАТ-ийнхан гэж Засгийн газарт ч дийлддэггүй хэмжээлшгүй эрхт дарга нарыг цэгцлэх цаг болсон” хэмээн ярьж байсан удаатай. Гэхдээ яах аргагүй “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэбилэгийг томилсон хүн Д.Сугар мөн. Нөгөөтэйгүүр зөвхөн Д.Сугарын “үзэмж, үнэлэмж”-ээр томилдоггүй нь ч тодорхой. Тэгэхээр Б.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн “нууц холбогдогчид”-ын “золиос” нь Д.Сугар болж байгаа гэдэг үнэний ортой байгаа биз. Харин Ц.Нямдоржийн хэлсэнчлэн хэрэв Д.Сугар уг хэрэгт холбогдолгүй бол, бас Ц.Нямдорж “нуун дарагдуулсан” нь тогтоогдохгүй бол Зам тээврийн сайд А.Гансүх “онц ноцтой хэрэгт холбогдуулан гүтгэсэн” хэмээн Эрүүгийн хуулийн 111.3-аар “явах ёстой” гэнэ. Тэгээд ч “сайд санаатай хүн мэдээлэл хийснээр хэрэг үүсдэггүй” гэсэн нь бас нэгэн “галыг асаав уу” гэлтэй.
Ямартай ч А.Гансүх сайд бол хуульч мэргэжилтэйн хувьд “но” байгааг хуулийнханд хэлсэн. Одоогоор энэ хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Шалгах тусам “но” илрээд байгааг тухай бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ л олон нийтэд ус, агаар мэт хэрэгтэй байсан юм. Хэн ч, хэзээ ч “МИАТ” ТӨХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг илрүүлэх сэдэл, эр зориг гаргаж байсан удаагүй. Тиймээс ч тус компани улс дотроо “вант улс” байгуулчихаад төсвөөр тэтгүүлж, орлогоо нуун улс төрийн хамгаалалт дор дураараа дургиж ирсэн. Үүнийг задалсных нь төлөө шинэчлэлийн Засгийн газар, Зам тээврийн сайдыг үнэлэх ёстой. Хэрэв УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын нам олонхи болж тэдний санаачилгаар Засгийн газрыг байгуулсан бол “МИАТ-ын” гэх хэрэг илрэх байсан гэж үү. Үеийн үед хадгалсаар ирсэн, шалгахыг ч хүсдэггүй Засгийн газар, хуулийн байгууллагын хяналт, хөндлөнгийн гэх аудитын “тохиролцоо” энэ бүхэн үндэстэн дамнан мөнгө угаасан гэмт хэргийг халхавчилж байсан нь зах зухаасаа тодорхой болж эхэллээ.
Тэгвэл одоо “МИАТ-ын” гэх хэргийн жинхэнэ эздэд хариуцлага хүлээлгэх үү. Эсвэл “жараахайнууд”-ыг золиосолж “акул”-уудыг үлдээх үү гэдгийг хуулийнхны үйл ажиллагаа харуулна. Д.Сугарын хувьд олон ч удаа шалгуулж байсан. Хэзээ ч асуудалд орж байгаагүй хашир “тул”, эсвэл “цэвэр” хүн гэвэл түүнийг нэрлэж болно. Цэцийн шийдвэрээр, эль эсвэл УИХ хэлэлцээд Д.Сугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн шалгаснаар “МИАТ”-ын гэх хэрэг эцэслэн шийдэгдэж мэдэх юм. Тэр 2006 оны арванхоёрдугаар сард Н.Энхбаярыг ОХУ-д айлчлах үеэр Асгаттай холбоотой материалыг факсдсан тухай ч нээлттэй тайлбарлаж байсан. Ер нь Д.Сугар хуулийнхнаас ч, олон нийтээс ч үг, үйлдлээ нуудаггүй сайн талтай. Тэгэхээр өмнө нь уг хэрэгт “САПУ” компанийн захирал Г.Алтан холбогдлоо гэсэн мэдээлэл гараад төд удалгүй “холбогдолгүй байжээ” гэсэн мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас өгсний нэгэн адил “Д.Сугар МИАТ-ийн гэх хэргээс сугарч үлдэх үү. Золиос болох уу” гэдэг нь одоогоор анхаарал татсан хэвээр байна.
Дашрамд дурьдахад Дулам гэдэг овгоосоо илүүтэй Төрийн өмчийн хороогоор овоглох болсон Д.Сугар УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Энэ нь анхаарал татсан үйл явдал мөн боловч сонгуульд нэр дэвшин өрсөлдөх гэж байна хэмээн таамаглал дэвшүүлцгээгээд тэгтлээ ач холбогдол өгөөгүй. Харин Засгийн газар түүний хүсэлтийг үтэр түргэн ёсоор болгосон билээ. Үе үеийн Засгийн газарт тэсэж үлдсээр “хадаас” хочтой болтлоо Төрийн өмчийн хороонд дархлагдсан тэрбээр Хөгжлийн банкийг байгуулах талаар ярьж эхэлсэн үеэс л огцрох эсэх асуудал нь хөндөгдсөөр ирсэн. Гэвч маш олон ноцтой хэргийн амьд гэрч тэрбээр байр сууриа хадгалсаар сонгуулийн өмнөхөн өгсөн нь мөн л хариулт эрсээр байв.
Д.Сугар өөрөө энэ талаар “Намайг анх ТӨХ-ны даргаар ирэхэд олон нийт энэ байгууллагыг ерөөсөө өмч хувьчилдаг л газар гэсэн ойлголттой байлаа. Тиймээс ч өмч хувьчлалыг хийгээд дууссан. Одоо хийх ажил байхгүй учраас ТӨХ-г татан буулга, Д.Сугарыг зайлуул гэсэн яриа намайг томилогдсоны маргаашаас эхлээд л гарсан. Хүний амьдралд олон янзын сонирхол байдаг. Тэдгээрээс хамгийн хүчтэй сонирхол бол өмчийн сонирхол юм. Нэгэнт энэ хүчтэй сонирхлын зааг дээр байгаа учраас олон сонирхол мөргөлдөж байна. Ингэнэ гэдгийг нь мэдсээр байж энэ албан тушаалыг хашиж байгаагийн хувьд гомдоод байх юм алга” хэмээсэн удаатай. Магадгүй, түүнд ажлаа өгөх нь тодорхой байсан боловч “золиос” болно гэдгээ төсөөлөөгүй болов уу.
У.Оргилмаа

Холбоотой мэдээ
-
Anonymous (February 22, 2013 10:07:41 am )
dolignoson doldoi zahialgaar bijjee huurhii jg zolios gene uu sugar guai 18 tai njlh amitan shig ariuhan amitan jm baina l daa
-
Anonymous (February 22, 2013 10:33:54 am )
huurhii yostoi gemgui amitan sh dee,he he
-
Anonymous (February 22, 2013 10:38:32 am )
Оргилмаа гуай СУГАРыг золиос боллоо гэж юун мэдээнд үндэслэж АЛСЫН харагчийн байрнаас дүгнээд байгаа хүн бэ? Оргилмаатай Оргилмаагүй цаана чинь хуулийн байгууллагууд шалгаад өгье гэж байна.
-
Anonymous (February 22, 2013 10:39:20 am )
zolioslogdson Sugar MIAT iin mongoor Tokyo d bair avsan n tohdoogdon gesen
-
Anonymous (February 22, 2013 10:42:53 am )
Жинхэнэ луйварчин мөн
-
Anonymous (February 22, 2013 11:49:48 am )
Энэ хэрэг илэрсэн нь хамгийн чухал.Үүнээс ургуулан бодоход МАН, АН 2 -ыг ээлжлүүлэх нь хамгийн зөв ч юм шиг.Эндээс ард түмэн хожно. АН-ынхан маш зөв байгаа шүү.Дахиад олон хэргийг илчлээд өгөөрэй.
-
Anonymous (February 22, 2013 1:01:44 pm )
Dolir hulgaich, tseverhen hulgai hiigeed surchihsan ovoo gardaa… Hulgaich bolgon barigdahgui gej hulgai hiideg shuu dee, daraa ni barigddag nomtoi um gej Choi Hamba helsen shuu, Sugar Doliroo.
-
Anonymous (February 22, 2013 1:05:13 pm )
МИАТ-ийг Нямдоржийн мафи удирдаж байсан гэнэ. Нямдоржийн ганц аврал нь АН-ын луйварчидтай барьцах л юм байхаа….
-
Anonymous (February 22, 2013 4:23:10 pm )
БОГД ХААНТ МОНГОЛ УЛС 1911 ОНД БАЙГУУЛАГДААД ХААНЫ ЗАРИЛГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛАН МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛС САЙХАН ХӨГЖИЛИЙН ЗАМДАА ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ ТҮҮХЭНД БИЧЖЭЭ. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л КОММУНИСТУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА.
-
Anonymous (February 22, 2013 5:09:56 pm )
их ухвал хуучаа ярих гээд хулгайгаа ярина гэхч болж ёстой л гэдсэндээ хөлөө хийх юм байна л даа
-
Anonymous (February 22, 2013 5:49:12 pm )
муруй амтай хулгайч худлаа ярьж байна. 2 өрөө байр үлдээгээд бусад бүх өмчийг нь хураах хэрэгтэй.биокомбинатад чиний томилсон пизда баттогтох гэж авгай ажилчдаа дарамтлаад хөөж туугаад байна,ийм хулгайч яаж цэцийн ариун суудалд суух ёстой гэж,төрийн өмчийг тарааж зарсан хулгайч хэргээ хүлээнэ шүү
-
Anonymous (February 22, 2013 8:15:23 pm )
Hergiin ezen ni Jenko shuudeee
-
Anonymous (February 22, 2013 10:39:26 pm )
Xamariin dor jijigxen caxal bwal yag l adol gitler ke ke
-
Anonymous (February 22, 2013 11:54:50 pm )
ene buh zuiliin ard hotsroh hun bgaa .ene bol jenko batylga,bathuu ,ly bold nar shuuuuu
-
Anonymous (February 23, 2013 12:45:40 am )
Битгий л хэлмэгдүүүлээсэй
-
Anonymous (February 23, 2013 9:49:48 am )
Женко баттулга гэж аймаар их гарын дээрэмчин байна аа
-
Anonymous (February 23, 2013 10:06:33 am )
МӨН
-
Anonymous (February 23, 2013 10:28:07 am )
sugar-iig shalga .mash ikh nootoi hun.
-
Anonymous (February 23, 2013 3:44:12 pm )
Sugar aimaar HYN sain shalga miat in zasvarii. Ongotsnii mungu idsen HYN shyy see ,,,,,!,,,,,,,,,,!!!!!!!!!!!!!! Sain shalgaaaaraaai yapond baishin bgaa shyy horolsyrentei. Hainand amarch bsan shuu
-
Anonymous (February 23, 2013 5:04:29 pm )
Huurai Muhariin amand Sugariin baishin gej goe tansag sgar house baidag. Ooriig ni haraagui. Humuusiin yarih ni Nuhted buur goe house-tai bolson l getsgeej baisan. Tegsen buur Japand dalain ereg deer bas house ai? Hund yor ni tsadaj hanana gej baidagiim bolov uu?
-
Anonymous (February 23, 2013 5:10:10 pm )
MAN-n NYAMDORJ SY.BATBOLD, S.BAYAR ,HYRELSYH, ene SUGAR geed l hulgaich nar ih baina shyy eryygiin huulid yaraltai uurchlult hiij ene tsagaan zahtai gemt heregtnyyded yaliig ni ug..
-
Anonymous (February 23, 2013 10:36:09 pm )
Зөв өө зөв. Сугарыг сугалаад шалга. Үнэнээ хэлнэ биз. Эсвэл идсэн уусандаа амаа таглуулчихаад нэг их хэрэг даадаг хүн болж жүжүиглэх нь үү
-
Anonymous (February 23, 2013 11:33:57 pm )
Za Sugar sugaraad uldchihvii dee. Hend ch oilgomjtoi, zawaarsan yumnuud. Ur huuhedtei ni shalgaad bugdiig ni huraaj avah heregtei
-
Anonymous (February 25, 2013 8:25:36 am )
Энэ Сугарыг нам нь золиосолсон гэдэг нь хэнд чтодорхой шүү дээ. Энэ уг чадалтай юманд хариуцлагатай, зүтгэлтэй сайн залуу байсан. Гэтэл хойноо хэн болгож хувиргав. Ер нь энэ нам Цэдэнбалын балай аргыг одоо хүртэл хэрэглэсээр байна. Цэдэнбал чадалтай хүнийг дээд зэргээр ашиглаад дараа нь ямар нэг хэрэгт ороолцолдуулж зайлуулдаг байлаа. Та нар Цэдэнбал хичнээн хүний цус нулимсаар гараа угаасныг мэдэхгүй гэрт зарцлагдаж байсан хүний амаар магтаад , хөшөөг босгоод …Харин ч Ленин чинь Цэдэнбалыг бодохноо бидэнд гавьяатай хүн шүү. Сугараа чи одоо яг үнэнийг нь хэл. Чи намын сурталгааны мөнгө олох л гэж ийм балай юманд орсон шүү дээ. Муу Баатарыг бас яалаа. Одоо больцгоо. Бүгд үнэнээ хүлээж МАН гэсэн балай тогтолцооноос салцгаая.
-
Anonymous (February 25, 2013 12:50:01 pm )
Jenkogiin zolios bolohguin tuld bugdiigee heljdee. Ene buhnii tsaana jenko baigaa ji todorhoi
-
Anonymous (February 25, 2013 3:10:14 pm )
наадах чинь өөрөө тул сагсан бөмбөгөөр бол холбон тоглогч
-
Anonymous (February 25, 2013 5:41:09 pm )
Nyamdorj ooroo ih olon hergiig shiidsen uchraas sain medej bna shuu. Man zasag barij bhad monch olon hereg garsan daa ah huu jarahaigiin bariad tuliig ni uldeej bsan gesen dee ovoo zov surgaal aildaj bna lee neg moson bi tegej shiiddeg bsan um geed nelchihgui ovoo garaa
-
Anonymous (February 25, 2013 7:21:18 pm )
nyamdorj olon jil yu hiisen bn
-
Anonymous (February 25, 2013 10:27:44 pm )
Ааш нь их л оорчлогдсон .Баргиин хунтэй дуугарахаа больсон нь ажиглагдсан шуу ?
-
Anonymous (February 26, 2013 3:30:23 pm )
Z Bolioch dee. sugar gedeg hun zolios gevel busad buh hun bur gemgui uum bn. Haana mungu idej uusan yasan iisen gh hortoi yum buhend l ner ni garaad bdg biz dee jinhene mafia ezen gevel enhbayar ene hoyor l bh daa
-
Anonymous (February 26, 2013 10:59:29 pm )
Сугарыг шудрага хун гэх юм бол бусад бух хун бурхан болох байлгуй жинхэнэ луйварчин даяараа мэднэ сда
-
dalaman airport transfers (February 18, 2014 11:25:05 pm )
Can I just say what a comfort to discover an individual who truly understands what they’re talking about over the internet. You actually realize *** to bring a problem to light and make it important. More and more people have to c**** this out and understand this side of your story. I was surprised you are not more popular because you most certainly have the gift.
-
ceas dama fossil (February 19, 2014 12:16:20 am )
Pretty! This has been an incredibly wonderful article. Many thanks for supplying this information.
-
DUI Lawyer (February 19, 2014 7:47:09 am )
You made some really good points there. I looked on the net to learn more about the issue and found most individuals will go along with your views on this site.
-
Reviews (February 19, 2014 9:21:01 am )
The very next time I read a blog, Hopefully it won’t fail me as much as this particular one. After all, Yes, it was my choice to read, nonetheless I truly believed you would probably have something interesting to say. All I hear is a bunch of complaining about something that you could possibly fix if you were not too busy seeking attention.
35 Comments