Нийгэмд дуулиан болоод буй МИАТ-ийн хэрэг улам бүр ээдрээтэй болж байх шиг байна. Учир нь “МИАТ” ХК-ийг анхнаасаа дампууруулж шинэ авиа компанийг гаргаж ирэх зорилготой байжээ.
Уг нь энэ хэргийн тухай анх зарим улстөрчид болон хэвлэл мэдээллийнхэн нэлээд ул суурьтай ярьж байсан. Түүнийг нь тухайн үед төр засаг удирдаж байсан нөхөд чихнийхээ хажуугаар гаргасан гэж одоо буруутган ярьж байх юм.
Тухайлбал, “Бодь”, “Женко” групп хамтран “Монголиан Эйрлайнс” группийг байгуулж байсан. Гэтэл тун удалгүй тус компанийн 30 хувийн хувьцааг “Монголын алт” корпораци 2011 онд худалдаж авч байсан түүхтэй.
Уг нь “Монголиан Эйрлайнс” гэх нэрийг “Изинис Эйрвэйз” компанийн ерөнхий захирал С.Мөнхсүх эзэмшдэг байсан.
Гэсэн ч тус компанийн хөрөнгө оруулагчид “Монголиан Эйрлайнс” гэдэг нэрийг С.Мөнхсүхээс 400 мянган ам.доллараар худалдан авсан гэцгээж байгаа юм.
Тухайн үед “МАК”-ийн удирдлагууд “Монголиан Эйрлайнс” группт хувьцаа эзэмшдэггүй гэж мэлзэж байсан. Өнгөрсөн мягмар гарагт УЕПГ-аас мэдээлэл хийхдээ УИХ-ын нэр бүхий зарим гишүүнийг МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгах болсон гэж албан ёсоор мэдэгдсэн.
Тэгвэл шалгуулах гишүүдийн тоонд Н.Номтойбаярын нэр цохиж яваа аж. Учир нь мөнгө угаахад ашигласан гэх “Монголиан Эйрлайнс” компанийг анх байгуулахад тэрбээр хувьцаа эзэмшигч “МАК”-ийн өмнөөс тууз хайчилсан. МИАТ-ийн ноёдууд “Монголиан Эйрлайнс”-аар дамжуулан мөнгө угааж эхэлсэн гэх тэр үед Н.Номтойбаяр тус компанийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалтай байсан юм. Түүний 30 хувийн хувьцаа эзэмшдэг компанид нь их хэмжээний мөнгө угаах үйл ажиллагаа нүдэн дээр нь болж байхад эрхэм гишүүн мэдээгүй байна гэдэг нь бүр хачирхалтай. Гэхдээ Н.Номтойбаяр уг хэрэгт гар бие оролцоогүй байсан ч хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа шалгуулах нь гарцаагүй болсон бололтой.
Харин “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир тус компанийн 70 хувийг худалдаж авах шийдвэрийг шинэ оны өмнөхөн гаргаж байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь тус компанийн захирал асан Б.Хоролсүрэн саатуулагдахаасаа өмнө “МАК-ийн нэр дээр хамгийн том хувьцаагаа шилжүүлсэн аж.
Үүний дараа тун удалгүй “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир “Монголиан Эйрлайнс” группийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, компанийн 70 хувийг эзэмших болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Түүнчлэн хоёр шинэ онгоц авахаар төлөвлөж компанийн санхүүгийн асуудалд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон тухайгаа ч дурдсан гэнэ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Нямтайширыг аль эртнээс тус компанийг сонирхож, эхнэртэйгээ цуг агаарын аялал хийж, ажилчдынх нь судалгааг авч байсан гэж ярих юм билээ. Бүр нислэгийн компанийнх нь нэрийн товчлолыг “МАК” компанийнхаа нэртэй ижил болгосон байжээ.
Мөн охин Н.Цэлмүүнийгээ “Монголиан Эйрлайнс” группийн гүйцэтгэх захирлаар томилохоор зэхэж байна гэх мэдээлэл ч байгаа юм. Үүнийгээ “МАК”-ийнхан тайлбарлахдаа “Монгол Улсад тэргүүлэх хэмжээний нислэгийн том авиа компани болгоно” гэсэн амлалт ажилчдадаа өгсөн аж.
Энэхүү амлалтыг нь сонссон ажилчид уналтад ороод байсан компани нь мөнгөтэй хүний мэдэлд очсонд сэтгэл их л хангалуун байх болсон аж.
Учир нь МИАТ-ийн хэрэг сөхөгдсөнөөс хойш тус компанийн санхүүгийн асуудал хүндэрч, үйлчлүүлэгчид ч гомдол гаргах болсон гэнэ.
Ямартай ч олны анхаарлын төвд байгаа МИАТ болон “Монголиан Эйрланс” группийн ард улстөрийн томчууд, гадны хөрөнгө оруулагчид бий гэдэг нь ч мөрдөн байцаалтын явцад тодорхой болж байгаа бололтой.
Гэхдээ энэ бүхний эхлэлийг тавихад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар. Учир нь түүнийг нэлээд их хэмжээний хувь эзэмшдэг гэж ярих юм билээ.
Үүний нэг илрэл нь “Монголиан Эйрланс” групп ТӨХ-ны тогтоолоор сүрдүүлэн Монгол Улсын хилийн бүсэд байрлах “МИАТ” ХК-ийн эзэмшлийн барилгыг нурааж, компанийнхаа барилгыг бариулж байсан юм.
Тэгэхээр Монголын толгой баячуулын оролцсон эл хэрэгт нэр төртэй олон хүн татагдаж, хэрхэн эцэслэн шийдэгдэх нь хүлээлт үүсгээд байна.
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 22, 2013 9:12:44 am )
Jenko Battulga, Bodi Bold nar yu ch hiij medeh luivarchid shuu!!!
-
Anonymous (February 22, 2013 9:47:33 am )
Энэ чинь Изнес эрлайсын Хоролсүрэнгийн МИАТ-д ажиллаж байхдаа хулгайлсан мөнгөний асуудал болохоос МАК д ямар ч хамаагүй.Хувийн компаний мөнгөнөөс хулгайлна гэж байдаггүй юм.Улсынх болохоор нь МИАТ-аас хулгайлж байгаа юм.Женко,Бодь д бүр түй ч хамаагүй.
-
Anonymous (February 22, 2013 11:26:17 am )
ene baliar xognuudiig baix gazar n ywuulaa ch.yagaad udaad bn.
-
Anonymous (February 22, 2013 12:12:41 pm )
Sygar gej nohor er n ovoo ariin haalgatai hun yum.Toriin omchiin horoonii dargaa bolihoor,shuud tsetsiin gishuun bolchihdog genee,tend chini ih shudarga hun ochdog baih shuu.
-
Anonymous (February 22, 2013 3:01:00 pm )
Хувийн болгох гэж эртнээс үгсэн хуйвалдаж ,хэргээр дампууруулж байгаад ,болохоо байсан учир ,мөнгөтэй компани авлаа бид ч одоо ажлын байртайгаа үлдлээ гэдэг сэтгэхүй төрүүлээд дээрэмддэг ёс 1996 он буюу АН -засгийн эрх барьсан үес л хэрэглэж ирсэн арга нь даа, Женк0, Элбэг, Болд, Алтанхуяг, З. Энхб0лд нарын гаыц гаршсан мэргэжил шүү дээ, одоо МАК авсан нь зөв зүйтэй явдал боллоо гэсэн тархи угаалт байнга явж байгаад л өөрсдийн болгоцгооно….., Энхбаяр ганцаараа эдний ийм үйлдлийн эсрэг , эдэнтэй нийлээгүй ганц хүн нь учир одоо амь насыг нь золиослохгээд ,тамлаад байгаа юм шүү дээ, энийг мэдэх хүмүүс олон бий, даанч эд нар яахыг Энхбаярын тамлалаас харцгааааа.
-
Anonymous (February 22, 2013 3:42:29 pm )
¯õñýí õîéíîî áàÿí ãýæ íýðëýãä,Õóëãàé÷ íàð.
-
Anonymous (February 23, 2013 11:28:26 pm )
za bitgii hutsaad bai, iim avilgal gemt hereg, company uneguiduulj zardag arga bol jinhene Enhbayraiin arga shuu. Ter aawdaa yamar mongooroo amraltiin gazar avch ogood eejdee yaj Nuht janchivland tom tom amraltuud avaad ugsiin be? Bugdiig ni uneguiduulj avch ugdug luivar shuudee. Edniig bugdiig huraaj ur huuhed ehner ah duusin ner deer bgaa buh zuiliig huraaj ulsiin orlogo bolgoh heregtei. Odoo l darah heregtei, darahgui bol ingej bolno geed tsaash tsaashdaa bugd l ideh uuh bolno. Uneheer guij baina, bugdiig ni shiitgeh heregtei. Tur nuuree haruulah tsag boljee.
-
Anonymous (February 24, 2013 7:16:49 pm )
unen gej bdag bol bugded ni hariutslaga tootsoj , hurungii ni huraaj yal shiitgeliig ni uguurui de. ulsiin hurungiig, ard tumnii hurungiig zavshij bayajigsdiig shiitge.
-
Anonymous (February 26, 2013 11:41:37 am )
Mongolchuudiin dund tsever busenisstei hun hovor bgaa shuu, mungutei hun buriig shalga
-
Anonymous (March 06, 2013 4:03:38 pm )
МАК компани монголын ард түмний алтыг авч 2 хүүхдээ тансаг амьдруулсан нь багадаад одоо монголыг тэр чигээр нь залгих нь шив дээ. Нямтайшир чи ганцаараа хүүхэдтэй юм уу наан чинь маш олон хүүхэд идэх хоолгүй өмсөх хувцасгүй даарч өвчинд шаналж уйлаж байна шүүдээ. Нэг удаа ч гэсэн тэр багтаж ядсан мөнгнөөсөө хүүхдийн эмнэлэг барьж өгвөл буян болох буйза.
10 Comments