“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр дөрвөн буурайг шагнахаар болжээ. Гэтэл түүний олгосон СТА цол тэмдэг нь хуурамч байсан гэнэ.
Тодруулбал, сар шинийн баярын өмнө Ж.Солонго захирал тус үйлдвэрт ажилладаг дөрвөн ахмадад “Та бүхнийг СТА хэмээх хүндтэй цол тэмдгээр шагнахаар болсон. Сар шинийн баяр давхацсан учраас баярын дараа цол тэмдгээ ССАЖЯ-наас очиж аваарай. Харин би та нарт үнэмлэхийг нь гардуулж өгье” гээд их л ёслол төгөлдөрөөр цэнхэр хавтастай үнэмлэх өгчээ.
Гэтэл түүний өгсөн үнэмлэх нь төрийн тамга тэмдгийг дуурайлган хийсэн, хэвлэсэн цаас, сайдын гарын үсэг, бичиглэл зэрэг нь бүгд хуурамч байжээ. Тэрхүү үнэмлэхийг дугаараар нь шүүж үзэхэд өмнөх сайдын үед ч бүртгэгдээгүй байсан аж.
Дээрх хуурамч СТА цол тэмдгийн тухай ССАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Б.Эрдэнэчулуунаас тодруулахад “Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 15-ны өдөр манай яаманд Б.Дэлгэрэх гэдэг хүн шагнал хариуцсан мэргэжилтэн дээр СТА-ны цол тэмдгээ авахаар ирсэн байсан.
Дээрх хүний шагналыг шүүтэл Ц.Оюунгэрэл сайдын сар шинийн өмнө олгосон шагнал дотор нэр нь байгаагүй. Ингээд бид Б.Дэлгэрэх гэдэг хүний үнэмлэхийг үзтэл өнгөрсөн оны долоодугаар сард гарын үсэг зурсан цэнхэр үнэмлэх байсан. Уг нь бол СТА-ны үнэмлэх улаан өнгөтэй байдаг. Гэтэл энэ нь цэнхэр өнгийнх байсан. Тиймээс бид энэ асуудлыг шалгуулахаар хуучнаар БСШУЯ-ны шагнал хариуцсан мэргэжилтэн Наранзул руу албан тоот явуулсан. Уг тоотод “Ё.Отгонбаяр сайдын гарын үсэгтэй үнэмлэх мөн эсэхийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Учир нь Ц.Оюунгэрэл сайд баярын өмнө олон хүнд шагнал гардуулсан. Б.Дэлгэрэх гэж хүний нэр байгаагүй учраас шалгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тэгээд ч СТА-ны цол тэмдгийг хамтад нь олгодог болохоос салгадаггүй. Бид маш их гайхаж байна. Дээр хэлсэнчлэн жинхэнэ үнэмлэх нь улаан өнгөтэй байдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэтэл Ж.Солонго захирлын өгсөн үнэмлэх нь цэнхэр өнгөтэй байгаа учраас бидэнд сэжиг төрөөд байгаа юм.
Ямартай ч энэ асуудлыг БШУЯ руу шилжүүлсэн учраас та бүхэн Наранзул гэж мэргэжилтнээс хуурамч үнэмлэхийн зургийг авч болно. Ер нь Кино үйлдвэрийн захирал Ж.Солонготой холбоотой таагүй гомдол мэдээллүүд манайд маш их ирдэг. Тухайлбал, түүнийг ажлаас нь халж өгөөч гэсэн хүсэлтүүд ч ирдэг. Бидэнд тэр хүнийг ажлаас нь халах эрх байхгүй.
Манайд зөвхөн Кино үйлдвэр нь л хамаарагддаг. Харин түүнийг халж солих асуудлыг Төрийн өмчийн хороо мэднэ. Хэрэв үнэхээр хуурамчаар тамга тэмдэг үйлдсэн нь тогтоогдвол хуулийн байгууллага шалгах байх. Энэ мэтчилэнгээр гадуур хэчнээн хуурамч СТА хэмээх нэр хүндтэй цол тэмдэг бусдын гарт очиж байгааг хэлж мэдэхгүй байна” гэв.
Албаны хүний хэлснээр жинхэнэ СТА-ны үнэмлэх улаан өнгөтэй байдаг аж. Гэтэл Ж.Солонго захирлын олгосон үнэмлэх нь цэнхэр өнгөтэй гэж байгаа. Түүнээс үнэхээр хуурамч үнэмлэхээр хөгшдөө хуурсан эсэхийг асуухад бидэнд доорх хариултыг өгсөн юм. Тэрбээр “Манайх өнгөрсөн оны долоодугаар сард 16 ажилтанд СТА цол олгосон. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдсан. Учир нь манайд 30 гаруй жил ажилласан олон хүн байдаг. Харин тэрхүү дөрвөн хүнийг “Жигжид сан” ТББ-аас тодорхойлж өгсөн юм. Тухайн үеийн БСШУЯ баталгаажуулж шагнасан.
Түүнээс биш ямар нэгэн хуурамч бичиг баримт олгоогүй. Шинэ Засгийн газар гарч, БСШУЯ хоёр салсан шүү дээ. Энэ талаарх мэдээлэл ССАЖЯ-нд байхгүй байж болох юм. Харин хуучин яаманд СТА цол олгосон тушаал нь бий. Тэгээд ч би сайд асан Ё.Отгонбаярын гарын үсгийг дуурайж зурахгүй шүү дээ. Бид зөвхөн хүмүүсээ тодорхойлж өгсөн. Түүнээс биш яам нь хуурамч бичиг баримт өгсөн эсэхийг мэдэхгүй. Үүнийг яамнаас нь асуух хэрэгтэй. Магадгүй хоёр засаг солигдох үед л будлиан гарсан байх гэж бодож байна” гэж ярьсан юм.
Ингээд бид хуучнаар БСШУЯ-ны шагнал хариуцсан мэргэжилтнээс асуухад “ССАЖЯ-наас үнэмлэх жинхэнэ эсэхийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тэдний явуулсан үнэмлэхийг шалгатал хуурамч болох нь тогтоогдсон. Тодруулбал, үнэмлэх дээр байгаа сайд асан Ё.Отгонбаярын гарын үсгийг дуурайлгаж жижгээр бичсэн, мөн хавтас, үсгийн фонт гээд байж болох бүх зүйлийг хуурамчаар үйлдэж скайнердсан байна билээ. Ер нь СТА-ны цол тэмдэг хоёулаа байж гэмээ нь хүний гар дээр очно уу гэхээс салдаг түүх байхгүй шүү дээ. Ямартай ч бид албан тоотын хариуг ССАЖЯ-нд хүргүүлэх болно” гэв.
Албаны хүний хэлж буй үг Ж.Солонго захирлын ярьснаас алд дэлэм зөрж байлаа. Түүний хэрээс хэтэрсэн үйлдлийн тухай бид өмнөх дугаарууддаа мэдээлж байсан. Харин түүний энэ удаагийн тарьсан хэрэг нэлээд ээдрээтэй том асуудал дагуулах бололтой. Товчхондоо Засгийн газрын тогтоол шийдвэрээр олгодог СТА-ны цол тэмдэг, үнэмлэхийг дуртай нэг үйлдвэрийн захирал үйлдэж ажилчдаа шагнадаг болжээ. Иймээс түүний хууль бус үйлдлийг хуулийн байгууллага шалгаж цол тэмдгийг хаанаас, хэнээс авсныг нь тогтоох, аль эсвэл Ж.Солонго захирал бусдад хууртагдав уу, өөрөө ийм хэрэг сэдэв үү гэдгийг цагдаагийнхан нарийвчлан шалгах нь зүйн хэрэг байх.
Үргэлжлэл бий…
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 19, 2013 10:15:59 am )
ñàéõàí ¿íýòýé õ¿íäòýé øàãíàë äàà
-
Anonymous (February 19, 2013 10:36:00 am )
Huuhen shaaj zavhairahaas oor yu hiideg tolgoi ve zavaan pisda
-
Anonymous (February 19, 2013 10:47:10 am )
todorhoioltig demjsen i um baina sh de
-
Anonymous (February 19, 2013 12:55:22 pm )
bi 1 udaa untaj baisan aimaar tom yumtai yum bilee
-
Anonymous (February 19, 2013 6:09:06 pm )
БОЛЬЁ ОО ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛООС ХУРДАН ГАРГА
-
Anonymous (February 19, 2013 7:52:18 pm )
Ene yamar hamaa bnaa haha gej Ene heden ih deed surguuliudiin zahirliig hurdan tomilooch Gantomor said nertei luibarchin mini ee
6 Comments