antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2013 20 comments

Н.Энхбаяр хамгаалагчийнхаа хамтаар хоригдож байна

нийтлэсэн Admin

e74567ec606ae10fbig1УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 401 дүгээр ангид очиж, Н.Энхбаяртай уулзаж, сар шинийн золголт хийжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь бие хамгаалагчийнхаа хамтаар хоригдож байсан аж. Өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдэд Н.Энхбаярын хамгаалалтыг буулгах гэж байна хэмээн мэдээлж, зарим гишүүд нь “Н.Энхбаяр дарга төрийн хамгаалалтад байх ёстой хүн. Гэтэл буулгах асуудлыг эрх баригчид хөндөх болсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн” мэдэгдэж байв. Түүнчлэн Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь тусгайгийнхан түүнийг авч яван хорих анги руу шилжүүлэх үеийг камерт буулган олон нийтэд бичлэг цацсаныг хамгаалагчийнх нь хийсэн үйлдэл хэмээн үзэж, төрийн төвшинд хамгаалалтыг нь буулгах тухай асуудал яригдаж эхэлсэн талаар “Зууны мэдээ” сониныхон бичиж байв.

Харин энэ асуудал тэгсгээд намжсан боловч, өнгөрсөн нэгдүгээр сард Төрийн хамгаалалтыг буулгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн явдал нь бас нэг дуулиан дагуулсан. Энэ бол яах аргагүй шоронд хоригдож байгаа Н.Энхбаяр даргын хамгаалалтыг буулгах гэсэн эрх баригчдын санаархал хэмээн МАХН-ын гишүүд дэмжигчид мэдэгдэж байв. Гэхдээ эл хуулийн төсөл УИХ-ын намрын чуулганд орж ирэлгүй хойш тавигдаад байгаа нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орж ирэх болов уу гэх хүлээлтэд шилжүүлсэн. Тэгэхдээ ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгуультай, энэ үед Н.Энхбаяр даргаар оролдох тусам өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн рейтинг улам унаж, олон нийтийн дэмжлэг хүлээж чадах эсэх нь эргэлзээтэй болох тул эл төслийг хаврын чуулганаар УИХ хэлэлцэж чадахгүй гэж хэлэх улстөрч ч цөөнгүй байгаа юм. Юутай ч Н.Энхбаяр даргын хамгаалалт буугаагүй байгааг намын нөхөд нь сар шинийн золголт хийх үеэр тодорхой боллоо. Харин Н.Энхбаяр дарга эрүүл мэндийн хувьд сайнгүй байжээ.

Гэр бүлийнхэн нь шинийн нэгний өдөр золгохоор Хорих 401 дүгээр ангид очсон боловч уулзах бололцоог олгоогүй юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (February 16, 2013 11:31:33 pm )

    …Одоогоор зөвхөн нийтэд ил мэдэгдэж байгаа нь долоон сая ам.доллар буюу 10 тэрбум төгрөг. Гэвч “хөшигний цаана” бүтээгдэхүүн оруулаад тооцвол бараг 700 сая ам.долларт хүрэх тооцоо гарна. Гэтэл эх орныхоо газар шороог барьцаанд тавин байж босгосон Засгийн газрын “Чингис” бонд өдгөө 1,5 тэрбум ам.долларт эргэлдэж байна. Өөрөөр хэлбэл, луйварчдын угаасан мөнгө энэхүү бондын тэн хагас нь буюу 50 хувьтай тэнцэж байна гэсэн үг…
    …Гэтэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс оронд хэдэн төгрөгийн хохирол учруулчихаад хэн ч биш болж, ингэж суугаа юм бэ. Тэрбээр ямар МИАТ, Татвар, Гаалийнхан шиг улс орныг хэдэн тэрбумаар нь “саасан” биш. Тэгээд ч түүний буруутгагдаад буй хэргүүд улс оронд ямар ч падлийгүй гэдгийг хуулийн хүрээнийхэн тодотгон хэлдэг. Үнэндээ ч түүний хавтас хэргийг сөхөхөд ч ийм л байдаг.
    Тэгэхээр төр засгийн бүхий л өндөр сэнтийд тухалж, хэний ч хүүгээс тэнхлүүн явсан түүнийг ингэж харлуулах нь хэнд ашигтай гэж. Мэдээж энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн анир. Нэг үгээр хэлбэл, улс төрийн зорилготой гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах ёстой гэж. Гэвч тэрбээр өнөөдөр Монгол орны боолын боол, босгоны шороо болчихоод эмнэлэгт ч хэвтэж эмчлүүлэх эрхгүй болчихсон нь юутай гашуун, юутай гунигтай түүх вэ…
    Ядаж энэхүү үйл явдлыг дэлхий нийт ажиж байгаа утгаар нь дуртай газар нь эмчлүүлж, хийх ёстой эм тариагаар нь үйлчлүүлэх эрх олгоё. Ядаж л түүний улс оронд бүтээсэн үйл гавьяаг нь үнэлэх ёстой биш үү. Тэрбээр нэгэн цагт Засгийн газрыг тогтвортой тэргүүлж байсан нь улс орны эдийн засгийн байдал, ард түмний амьжиргаа, төрөл бүрийн салбарын тулгамдсан асуудлуудыг өөрийн биеэр мэдрэх томоохон “школ” болсон.
    Хэнбугай юу гэж донгоссон ч өнгөрсөн 20 жилийн түүхэнд Н.Энхбаяр Монголын хамгийн амжилттай, үр дүнтэй Ерөнхий сайд байсан. Тэрбээр их өрийг тэглэж, Мянганы замыг эхлүүлсэн төдийгүй 2000-2004 оны хооронд бензин, талх, мах, автобус унааны үнэ өсөж байсангүй. Түүнийг гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхад монголчууд махаа 10 мянган төгрөгөөр авч байсан нэг өдөр, нэг минут байгаагүй гэдгийг харин эргээд сануулчихья!!!
    Ерөнхийлөгч болоод ч тэрбээр чухал царайлаад зүгээр суугаагүй. Мянганы сорилын сангийн тусламж, хөнгөлөлттэй зээл, төсөл, бусад хандив тусламжийн урсгал харин ч тасраагүй юм шүү. Н.Энхбаяр 2007 онд Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн ордууд нь 100 хувь Монголын ард түмний өмч юм шүү, Монгол төрийн ашиг хүртэх хувь 51 хувиас доош байж болохгүй гэдгийг ил тодоор зарласан юм.
    Тэрбээр ажил албаа өгсөн ч, Монголын төлөө элэг нь эмтэрч, зүгээр сууж чадаагүй. Түүнийг НҮБ-д тав тухтай, биеэ оторлон ажиллаач гэсэн санал тавьсан юм билээ. Гэвч Н.Энхбаяр ядуурч цөхөрсен Монголоосоо явахыг хүсээгүй. Ном бичиж, гэртээ чимээ аниргүй суусангүй. Хэн нэгний тоомжиргүйхэн хогийн саванд шидсэн МАХН хэмээх түүхэн нэрийг сэргээснээр монголчууд бидний 20 дугаар зууны түүхийг хар цагаантай нь, үнэнээр нь аварсан гэхэд болно.
    Тиймдээ ч шоронгийн хязгаарлалтаас бүхэл бүтэн засаг төрд данстай улс төрийн хүчнийг удирдаж, өөрийн хүрээллийг тогтоож чадсан. Өнөөдөр ч төрийн эрхийг зүй ёсоор атгаж буй улс төрийн намыг айлгаж чадаж байна. Эцэст нь хэлэхэд, энэ хүнд эдлэх ёстой эрх дархаар нь Сайд нарын II эмнэлэгт нь эмчлүүлж, амь насыг нь аврая. Хэрвээ энэ эрхэм хорвоог орхивол холбогдсон хэрэг явдалд нь хэн хариуцлага үүрэх вэ.
    Түүний шоронгоос бичсэн cap шинийн мэндчилгээний зураг, царай зүс нь нэг л биш ээ. Хөөрхий түүнийг махан биетэй хүн талаас нь анхаарал тавьж болохгүй гэж үү, эрх баригчид аа… Ядаж л эдлэх ёстой ялынх нь хугацааг хойшлуулж, биеийг нь эмчлүүлэн “Амьдцаа бие биенээ хайрлавал” ямар вэ. Дахин сануулахад, тэрбээр ямар улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь “саасан” биш дээ.

  • Anonymous (February 17, 2013 7:47:23 am )

    setgegdel nice

  • Anonymous (February 17, 2013 8:54:08 pm )

    Хаанаа зовоосон улс эргээд зовдог гэж Д.Төрбат гуай халагласан байдаг.

  • Anonymous (February 17, 2013 8:55:06 pm )

    Тухайн цагтаа хаан байгаагүй гэж маргах эрхэм арай байхгүй байхаа

  • Anonymous (February 18, 2013 8:33:13 am )

    banzal….lapai..enkhbayar sh dee

  • Anonymous (February 18, 2013 9:37:25 am )

    ta dahiad tord garnaa garsan hoinoo zaabal ed naraas oshoogoo abaarai zaabal shuu taniig manai ger bul ymagt demjne

  • Anonymous (February 18, 2013 10:04:16 am )

    хамгийн бузар муу муухай зүйлийг монголд бий болгосон үхэх ялтай хүн бол ЭНХБАЯР.авилгалын загалмайлсан эцэг , монголын улс төрийн хутгуур , хэрэгтэй үед хэнд ч урваж шарвах чадвартан , товчдоо бол өс хөнзөн өвөрлөгч өмхий санаатан. үхэж далд орвол монголчууд баярлана даа./бөгсийг нь долооогчдоос бусад монголчууд 99%/

  • Anonymous (February 18, 2013 4:59:44 pm )

    1-r setgegdel bichsen huniig demjij bna. enhbayariin tuhai sain medehgui zugeer l undurt bsan huniig buugaad ireheer ni taitgarch bgaa teneg garuud ZOHIOMOL HEREG gedeg nomiig unshaarai

  • Anonymous (February 18, 2013 5:31:11 pm )

    hog chine muusain yumnuud ylaa uurj chadahgui bol yahgej ingej bdag ym

  • Anonymous (February 18, 2013 6:24:51 pm )

    teneg novshnuud

  • Anonymous (February 18, 2013 7:29:34 pm )

    uhej dald or

  • Anonymous (February 18, 2013 10:43:52 pm )

    Энхбаяр гуайг суллаач ээ Жинхэнэ луйварчдыг нь ард түмэн мэднэ шүү дээ Тэр Оюу Толгойн гэрээгээр асар их хахуул авсан улс орныг гадаадынхантай нийлж цөлмөж байгаа нөхдүүдийг яах гэж байнаа? Хариуцлага гэж юм байна уу?

  • Anonymous (February 19, 2013 7:24:32 pm )

    энхбаяр бол жинхэнэ авилгач ялтан хүн юун хаан бээ аймййр юм

  • Anonymous (February 19, 2013 9:08:35 pm )

    Энхбаяр буруугүй юм бол шоронд байгаа бүх хүн буруугүй

  • Anonymous (February 20, 2013 5:25:35 am )

    mongold vnen gej alga aa.huulia medeh hvn ch alga daa.shorond orson bvh hvmvvs hamgaalagch abmaar wum bish vv

  • Anonymous (February 20, 2013 5:31:12 am )

    enhbayaraa chi odoo naad jvjigee toglohoo bolimoor wum aa.tiim l sain wum bol 8 jil turiin tergvvn baihdaa hiisen geed heleh zvil bna uu.minii eh orondoo hiisen amjilt geed yarih wum chamd bna uu.daanch alga daa.harin ovoo heden tugrug huraasanhiigaa odoo zartsuulj bna uu.archaagvi turiin tergvvn baisniig chin veiin ved sanah baih daa.hvv n ch gesen adilhan daa.hudlaa ayrisan novsh bna lee.

  • Anonymous (February 20, 2013 11:44:26 am )

    ЭНХБАЯР БАЙХ ЁСТОЙ ГАЗАРАА БАЙГАА ХҮН ЕР НЬ БАЙХ ЁСТОЙ ГАЗАРАА БАЙЖ ХИЙЖ ЧАДДАГ АЖИЛЛАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ 1937 ОНД БОЛ ШУУД БУУДАХ БАЙСАН ЮМ МУУ НОВШИЙГ

  • Anonymous (February 21, 2013 7:01:22 pm )

    mongolchudaaa hvnleg baildaaa

  • Anonymous (February 23, 2013 11:27:35 am )

    зайлуул хамгаалагч нь ямар гэмт хэрэг үйлдсэн болоод ялтан энхбаярыг дагаад шоронд байгаа юм бол?

  • Anonymous (March 01, 2013 2:33:27 pm )

    Enkhbayar guaig demjij yawdag ter banzal ntr geed bga nuhur uuruu yanhan yum bga biz

antalya rent a car