Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, цэргийн албанд татах цэргийн насны залуучуудын тоо зэргийг харгалзан 2013 онд дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоолоо. Өнгөрсөн онд энэ тоо 624 байсан бол энэ жилийн дээд хязгаарыг 659 хүнээр тогтоосон байна. Энэ хурлаар мөн цэргийн дүйцүүлэх албыг 2013 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3 сая 726 мянга 786 төгрөг байхаар тогтоолоо.
Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгах хэрэгцээ шаардлага буурахгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өнгөрсөн онд цэргийн насны залуусаар дүйцүүлэх алба хаалган анхан шатны бэлтгэл эзэмшүүлсний зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, түүнчлэн байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулж 250 сая төгрөгийн ажил үүрэг гүйцэтгүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 10, 2013 5:18:03 pm )
naadahchin ymar ih mongo we yduu ailiin huuhduud yaj toloh we
-
Anonymous (February 15, 2013 12:12:39 pm )
oyutan huuhed yah ve?togsood tseregt yavah yumuu?
-
Anonymous (February 15, 2013 7:15:24 pm )
Oorsodoo sanalaaraa erthen yawaad daraa ni surj bolno shvv dee teseregt yawsanaar hezeech buruutahgvi ehleed tenders ih yum surag daraa no tom yum bodog ter l mash zow. Bolwsrol
3 Comments