ЭМЯ-аас Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ын үеэр ард иргэдэд дараах зүйлийг сэрэмжлүүлж, зөвлөмж болгож байна.
- Хоол ундыг тохируулан хэрэглэх, хоолны хордлогоос сэргийлэх
- Даарч хөрөн ханиад томуугаар өвчлөхөөс сэргийлж дулаан хувцаслах, бага насны хүүхдийг олон хүнтэй газраар аль болох явуулахгүй байх
- Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хөлдөлт, осголтоос сэргийлэх
- Өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүсийг онцгойлон анхаарах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт сайн тавих
- Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад хандах
- Хол замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ найдвартай байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх
- Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй, осгосон хүн таарвал та яаралтай 103,102 дугаарын утсанд мэдэгдээрэй.
Эрүүл мэндийн яам
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 11, 2013 12:09:14 am )
ard tumendee sanuulahad erunhii saidiin eruul mendiin zuvluh ny sumo batbayar yum baina lee. ard tumniig alah nee
1 Comment