“Мongolian Airlines” компаний Ерөнхий Захирал Ч.Хоролсүрэн их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй билээ.
Энэ үетэй зэрэгцэн “МИАТ”, “”Мongolian Airlines” дамнасан их будлианд хэн хэн холбогдох бол гэсэн таамаг, хүлээлт нийгэмд үүсээд буй.
Салбарынх нь сайдаар өнгөрсөн дөрвөн жил ажилласан Х.Баттулга “бүлх залгисан” мэт дуугүй болсон бол дэд сайд асан А.Гансүх нь өөрийгөө ямар ч хамаагүй гэсэн тайлбар хийхээс хэтрэхгүй явна.
Тэгвэл “Мах хулгайлсан гэнэ ээ? юун гуя” гэдэг шог яриатай адил үйлдлийг “Бодь” группийнхэн үзүүлж эхэллээ.
Тус группын хувь нийлүүлэгч, УИХ-ын гишүүн М.Зоригт саяхан телевизээр өгсөн ярилцлагадаа ” Бодь групп ” “Мongolian Airlines”-тай холбоогүй. Нэг жаахан мөнгө зээлсэн байдаг байх” хэмээн мэдэн будилав.
Үүний дараахан нь УИХ-ын танхимд түүнтэй тохой залган суудаг УИХ-ын гишүүн С.Одонтуяа : “Энэ хэрэгт АН-ын гишүүд холбоогүй” хэмээн ярилцлага өгч хэвлэлүүдээр тарааж явна.
Монголд ганцхан байсан Хүүхдийн Паркийг тухайн үеийн хотын удирдлагуудтай тохиролцон, “Диснэйлэнд” барих нэрийдлээр авсан “Бодь” группийнхэн юуны учир ийн худал мэдээлэл тараах болов?
“Мongolian Airlines” нь “Бодь” группын албан ёсны охин компани бөгөөд бүхий л маркетинг, менежментийн удирдлагыг нь тус группын баг хийдэг юм.
Хамгийн энгийн жишээ татахад л “Мongolian Airlines” компаний албан ёсны вэб сайтад ч 100 хувийн хөрөнгө оруулагч “Бодь” групп хэмээн бичсэн байдаг.
Хүүхдийн паркийн газрыг хувьдаа аваад өчүүхэн хэсэгт нь л хэдэн тоглоом суулгадаг “Бодь” группын удирдлага уг мэдээллийг устгаж, яаж ч мэлзэж, худал мэдээлэл тарааж болзошгүй тул “Дэлгэцийн агшин” хийв.


П.Мягмардорж
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 06, 2013 6:32:18 pm )
ugaasaa bodi tsamhagt biletiin kass n baidag sh dee. bidniig yu ch medehgui teneg gej boddog baih
-
Anonymous (February 07, 2013 12:14:05 am )
Bodi 100 huvi huvitsaag n shiljuulj avsan gej bna Yamar munguur yaaj avsaniig n shuuh porkuror ehleed togtoohguigeer bid taaj bie binee hardaj serdej niigemd heruuliin alim shidej taltsaad bh demii Yor n l yamarch sedveer
-
Anonymous (February 07, 2013 10:55:46 am )
Авилгал, хээл хахууль, луйварт идэгдсэн одоогийн төр засагт үүнийг шалгах зүрх зоригтой хүн байхгүй, харин фракцуудыг хооронд нь мөргөлдүүлвэл нэг нь нөгөөгөө устгах магадлал их байх даа. Монголд үнэн ялж шударга ёс тогтох цаг удахгүй ирэх байлгүй, монгол хүний заяа босоо гэдэг дээ.
-
Anonymous (February 07, 2013 11:22:21 am )
Ene chin eruusee l Bodiin hiij bgaa ajil bna sh dee.Business hiih gej bgaa um bol nom dyrmeer n boldoggyi um u????
-
Anonymous (February 08, 2013 11:48:33 am )
Ene asuudald aeromongolia holbootoi shu shalgaarai
-
Anonymous (February 11, 2013 12:32:55 pm )
anhnaasaa mongolin huvsgalt zaluuchuudin evleliyn mungiyg german gaegaj ugaaj hurungutuy bolson tsaray gargaj amdarsan nuhduud hujaa bayasgalan m.enhboldin sadan hotin zahirgaani boldsayhani nu a bas bayasgalantay hamaatan tegeed hotoor duuren gazartay
-
Anonymous (February 14, 2013 3:15:19 pm )
БОДЬ, ТҮҮНИЙГ ДАГААД МАШ ОЛОН ХҮН ХОЛБООТОЙ ГЭЖ ЯРИГДАХ БОЛЖЭЭ. ХАРААТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БАЙДАГ БОЛ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. БОДЬ Ч НЭРЭЭР ЦЭВЭРЛЭХЭД ТУСТАЙ.
-
Anonymous (February 14, 2013 7:49:07 pm )
Саяхан наад монголианайрланзын компаны түүх гэдгийг нь уншлаа. Өөрчлөөд бичцэн байна лээ ш д. Хэ хэ ёстой бүтэхгүй газар байна аа. Би бас наад дээр тавигдсанаар нь л уншиж байсан. Тэгсэн сая уншсан чинь шал өөр болгочихсон байх юм. Хүмүүсийг одоо тэнэг гэж боддгийн байхдаа энэ Монголианайрланз.
10 Comments