antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 5, 2013 12 comments

Ердийн л нэг Ерөнхийлөгч гэж үү

нийтлэсэн Admin

578308_334694353306132_1435387584_nМонгол Улс тайван замаар нийгмийн байгуу­ламжаа сольж, зах зээлийн системд шилжсэнээс хой­ших хугацааны тав дахь, биеэр эдэлсэн дөрөв дэх  Ерөнхийлөгчийнхөө тушаал, шийдвэрийг дагаж буй.

Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очир­бат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэ­мээн гадаад, дотоодгүй шуугис­наас хойш 23 дахь онтойгоо золгов.

Дорнодын  талаас ундар­­сан нефтиэр ганган ца­гаан дээлээ халтартуулан бу­даж зогссон П.Очирбат Ерөн­хийлөгчийн энэ “за­ваан” үйлдэл нь өөрийнх нь ч тоо­цоолоогүй тун давгүй сур­талчилгаа болж, олон түм­нээс “хээгүй” хэмээх хөөрхөн алдар салгасан түүхтэй.

Дээлээ завааруулж зогс­сон Ерөнхийлөгчийн “хээ­гүй” дүр төрхийн цаа­наас тун ч удалгүй “хир­тэй” сэт­гэл цухалзах болж, Мон­голд шинээр төрөн гар­сан олигархиудын “загал­майл­сан өвөө” гэгдэх болтлоо хө­рөнгөжиж амжаад байна.

Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн ин­женер мэргэжлийнхээ хэр­гийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ.

Хойно сурсны хэрэг юу билээ, Монгол орны дөр­вөн зүг, найман зовхист уурхайн баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн. Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг хэлхээ холбоо, сүлжээгээ гаргуун сайн ашигласны хүчинд  Мон­голын хамгийн их нөөц­тэй  орд газруудыг  ойр дот­ны хүмүүсдээ  найр та­вин олгож, өөрөө ч түүнээс чамгүй хувь хүртсээр өнөөд­рийг хүрсэн.

Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шандын ус ширгэн  хатаж,  ойн баялгийн гуравны нэг нь устаж алга болоход гамшигтай үр нөлөө үзүүл­сэн “Алт” хөтөлбөрийг чу­­хамдаа “хээгүй” нь дэнд­сэн П.Очирбат санаачлан хэрэг­жүүлсэн  бэлээхэн түүх байж л байна.

“Алт” хөтөлбөрийн хам­­гийн анхны лицензийг өөрөө авч, социализмын үед хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт сумын алтны ордыг сорчлон олборлоод, нө­хөн сэргээлт хийгээгүй аж. Түүнийгээ Хятадын нэгэн компанид зарчихаад сурсан зангаараа чимээгүйхэн  зайлж одсон байдаг.

Анхны Ерөнхийлөгч хэ­мээн хийрхэж, ард олон нь хоосон хонож байсан төс­вөө­сөө хянаж, танан байж 160 сая төгрөгөөр энэ “этгээд”-эд орд харш барьж өгч байв шүү.

Тухайн үеийн 160 сая төгрөгөөр барьсан харш өдгөө хэдэн мянган ам.доллар бо­лохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш болохоор энэ мэтийн “хээ­гүй” амьтнаас ял асуух эрхтэй.

“Төмөртэйн цайр”-ын ордыг хятадуудтай тогт­­вор­той байдлын гэрээ бай­гуулан зүгээр өгөхдөө хэч­­нээн мянган ам.долларын ха­хууль авснаа зарлахыг ал­бан ёсоор шаардаж байна. Ер нь, эрх мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг малнаас доор үзэж байгаагаа зарлах хэрэгтэй.

“Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын компани ашиглаж эхэлмэгц “Тогт­вортой байдлын гэрээ” гэгчийг яаран сандран бай­гуул­сан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (February 05, 2013 11:35:09 am )

    s s

  • Anonymous (February 05, 2013 12:02:33 pm )

    үнэн юм шиг байнаа. Монгол Улсын төрийн толгойд суусан хүмүүс яагаад хувиа бодсон, өөрийгөө баяжуулсан, ёс зүйгүй байдаг байнаа. Олон охидуудынх нь хэрэгцээ дийлддэггүй юм болов уу/

  • Anonymous (February 05, 2013 1:25:58 pm )

    enhbayartai baritsaj baigaa yum baina l daa kkkk.eniig bodwol Udwal awgai bichsen baih.kkkk

  • Anonymous (February 05, 2013 5:46:34 pm )

    Bagabandi, Ochirbat 2 iig ATG sain shalgaach,jinhene luivarchin mongoloo hudaldsan,hagartlaa bayajsan.odoogiin ene buh yumnii ard bagabandi bgaa,gemgyi tsarailchaad titem ygee hen negen ru shidleed suuj bgaa,muu aalziig 1 d avaachij sain shalga

  • Anonymous (February 05, 2013 7:39:13 pm )

    mongoliig aziin bankarchgui bolgoson novsh shdee uhtel ni shorond hataah heregtei shde

  • Anonymous (February 06, 2013 10:56:10 am )

    Ocirbat guai gyilgee uhaantai,sergelen hyn l dee,gehdee businessiin lobby hiigeed bdag n buruu gej boddog,tertei tergyi terees nasaar n tetgemj olgoj bgaa shyy dee..

  • Anonymous (February 06, 2013 12:40:34 pm )

    Ochirbat chin mongoliin erliizuudiin tolgoilogch shuudee terend mongol geh setgel bhgui. muu zavhanii tsagaach hyatadiin uldegdel shuudee. bagadaa hyjaagaaraa duuduulaad huuhduuded zoduulaad yavj bsan erliiz shuudee. socializmiin ued NAHYamnii hyanaltand baisan ardchilaliig dalimduulan garch irsen erliiz shuudee. ter mongoliig suirj bh tusam bayarlana. alt hutulbur, energy resource geed tomoohon mungund naadahnii chin huvi bainga yavdag hyatadiin bodlogiig mongold heregjuulegch nuuts noyonton shude.

  • Anonymous (February 07, 2013 1:00:39 am )

    ee buu uzegd myy byzar ene yaah gej turbuu

  • Anonymous (February 07, 2013 7:28:42 pm )

    ene mahan tolgoi udahgui haraalaar duusah bolno ard tumniigee boddoggui huvalz

  • Anonymous (February 07, 2013 8:43:56 pm )

    энд үнэн гэрчтэй бодитой болсон явдлыг бичжээ. Харин Очирбат дээрхээс гадна олон гадны компани тэр дундаа хятадын уул уулрхайн чиглэлийн компаниудад орд газрын зуучлал хийж мөнгөждөг тухай дурьдаагүй байна. Шалгах хэрэгтэй боловч засгийн газар маань түүний үрс ач нар шүү дээ.

  • Anonymous (February 08, 2013 1:22:02 pm )

    alaad bulah heregtei malnuud luivarchid.

  • Anonymous (February 08, 2013 5:10:55 pm )

    bugd eronxiilogshiig shalgax xeregtei.xuul xun burd tegsh uilshlex estoi.bugdii n shalga.

antalya rent a car