“Эрдэнэт” үйлдвэр бол улс эх орныг маань олон жилийн турш тэжээж тэтгэж байгаа яах аргагуй сайн үүлдэрийн “саалийн үнээ” шиг буянтай газар юм.
Улс төрчдийн хувьд ч гэсэн өдөр болгон сөгдөн мөргөж байгууштай арвин их ашиг орлогын эх ундарга, алт эрдэнэсийн ёроолгуй сав билээ. Ш.Отгонбилэг агсны үеэс эхлэн олон ч улс төрч “Эрдэнэт”-ийн хишгийг хүртэж алтаар “баах” нь холгүй болтолоо баяжсан юм даг.
“Эрдэнэт”-ийн ашиг шимд хэт шүлэнгэтсэн АН-ынхан 1996 онд засгийн эрхийг авмагцаа одоогийн улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Шо агсаны суудалд суулгахаар улайрч хаалга үүдийг нь эвдэн орж байсан ч удаатай. Түүнээс хойш сонгууль болгоны дараа энэ үйлдвэрийн дарга өөрчлөгддөг нэг тогтолцоо бий болчихоод байгаа билээ. Нэг ёсондоо төрийн эрхийг гартаа авсан нам өөрийн төлөөний хүнээ “Эрдэнэт”-ийн захиралаар томилж хөрөнгө мөнгөө аривжуулдаг болсон юм. Харин энэ тоолонд нэг саад гарч ирдэг нь “Эрдэнэт” үйлдвэрт хувь эзэмшдэг оросууд.
Энэ үйлдвэр нь оросуудын хүч хөрөнгөөр боссон тул өнөөдрийг хүртэл тэд хувь эзэмшсээр байгаа бөгөөд удирдлагад нь ямагт өөрийн талын хунийг байлгахыг хуссээр ирсэн түүхтэй юм. Нэг ёсондоо оросуудын “интерес”-т тохирсон хүн “Эрдэнэт”-ийн захиралын суудалд суудаг бичигдээгүй хууль үйлчилсээр ирсэн гэхэд болно.
Одоогийн захирал Ч.Ганзориг нь л гэхэд Оросын талын хүн болох С.Баярын дэмжлэгтэйгээр “Эрдэнэт” үйлдвэрийн захиралаар томилогдож байлаа. Гэхдээ тэрбээр хувь хүн талаасаа оросуудад өөрийгөө сайтар мэдрүүлж чадсан учраас улиран сонгогдсон болох нь саяханы нэг явдлаас ил болжээ.
АН-ын дарга ерөнхий сайд Н.Алтанхуяг засгийн эрхийг гартаа авсан нам “Эрдэнэт”-ийн захиралын суудалд өөрийн төлөөний хүнээ суулгадаг заншлын дагуу МАН-ын Ч.Ганзоригийг “Эрдэнэт”-ийн захиралын суудлаас чөлөөлж оронд нь өнгөрсөн жилийн сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшээд ялагдсан Д.Зоригтыгоо томилох гэсэн боловч Оросын талаас маш том хориг тавьсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хоёр гурван ч бие төлөөлөгч явуулан “Наад хүнээ оролдох хэрэггүй шүү. Боль” хэмээн Н.Алтанхуягийг дарамталжээ. Өөрөөр хэлбэл Ч.Ганзоригийг В.Путин ивээлдээ авсан гэдгээ харуулсан байна. В.Путин бол манай АН-ынханыг Америкийн талыг баримталдаг гэж үздэг, энэ намаас сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид таагүй ханддаг нэгэн юм. Тийм ч учраас ерөнхий сайд байхдаа Ц.Элбэгдоржийг шатахуун гуйж очиход нь “Би бодно” гэсэн хуйтэн хариу хэлж байлаа. Тэгвэл тэрбээр АН-ынханд дургүй байдагаа “Эрдэнэт”-ийн захиралын томилгоон дээр хүртэл харуулсан байна.
ЭХ СУРВАЛЖ: НОЦТОЙ МЭДЭЭ СОНИН /№02 (492)/
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 01, 2013 11:24:20 am )
Путин германд тагнуулч байхын л КОММУНИСТ үзэлтэй нэгэн. Энэ маягаараа оросыг удирдвал удахгүй орос орон КОММУНИСТ орос болно
-
Anonymous (February 01, 2013 12:08:20 pm )
urbagchiiig zailuuul.mongol hun mon u?orosiin oligarhiin utsan huuhrldei.
-
Anonymous (February 02, 2013 9:58:06 am )
ноцтой мэдээ сонин мэдэж байж мэдэмхийрээч.ГОКын захирал солигдоод өөр хүн болсоныг мэдээгүй юу.Ийм мэдээлэлтэй сонинцороор яах ч юм билээ.
-
Anonymous (February 02, 2013 10:07:04 am )
OCHIJ OCHIJ PUTIN YU GEJ ENE LUIVARCHING DEMJIKHVEEDEE.TEGJ JIJGEREKHGUI BAIKH AA.
-
Anonymous (February 02, 2013 12:28:20 pm )
Uchuuhen bodoltoi yum be? Putin erdenetiig toohgui sh te
-
Anonymous (February 02, 2013 10:19:18 pm )
Ugaasaa Putinii togsgol irj baigaa gaigyihenshig unaasai daa hahaha
-
Anonymous (February 03, 2013 9:44:54 am )
hezeenii medeelel tawiad bga ym be gokiin zahiral soligdchinood bhad
-
Anonymous (February 04, 2013 12:19:28 pm )
Engetsen hoino zahialgatai medeelel taviad yah n ve,neg ih hyn itgehgyi dee…
-
Anonymous (February 04, 2013 12:41:55 pm )
tegj bwl, Putin ene zasgiig oilgoj ehelje. zow bn
-
Anonymous (February 05, 2013 5:06:14 am )
soligdson shvv dee
10 Comments