Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг нь яах аргагүй хувийн өмчтэй болох, түүнийгээ дураараа хэрэглэж, захиран зарцуулах билээ. Монгол Улс Ази тивдээ үлгэр жишээ ардчилсан орон болсон гэдгээр бид битүүхэндээ бахархаж явдаг. “Хэдийгээр ардчилал гэдэг хамгийн сайн нийгмийн байгуулалт гэж хэлж чадахгүй боловч хүн төрөлхтөн одоогоор үүнээс сайныг нь олоогүй байна” хэмээн нэртэй улстөрчид хэлсэн нь бий. Гэтэл Ардчилсан намынхан Засгийн эрхийг авч, ардчиллын баатар хотын даргатай болсноос хойш болохгүй, бүтэхгүй, хориглоно, хорино, нураана, буулгана, албадан чөлөөлнө гэх мэт үгс өнөөх ардчилсан, хүмүүнлэг нийгмийн маань үндсэн зохицуулалт болж хувирлаа.
Иргэд хувийн өмч болсон автомашинаа дураараа унаж чадахаа байж долоо хоногийн нэг биш хоёр өдөр гараашдаа түгжих хэрэгтэй болсон нь хүний эрхээ бүдүүлгээр зөрчүүлсэн хэрэг болж хувирах нь тэр.
Манай улс буурай хөгжилтэй, хөгжиж буй орон. Дэд бүтэц муутайгаас, хөдөөд ажлын байргүйгээс болж Улаанбаатартаа чихцэлдэн, шахалдан амьдарч байна. Энэ нөхцөл байдал замын түгжрэл үүсгэж иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт асар их хохирол учруулж байгааг иргэд хэн нэгэн албан тушаалтнаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа юм. Ардчиллын анхдагч Э.Бат-Үүл хотын мээр болоод л ажлын өдрүүдээр замын хөдөлгөөнд автомашинуудыг дугаарын хязгаарлалттай оролцуулах захирамж гаргасан. Иргэд ч мээрийн санааг ойлгож, монгол хүний уужуу ухаанаар хандсан. Хэн ч эрхээ зөрчүүллээ гэж хашхиралгүй, харин ч нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж нэг өдөр машинаа зогсоолд нь тавьсан билээ.
Харин Үүл баатрын дахин гаргахаар зэхсэн, гаргасан захирамжууд иргэдийн дургүйцлийг ихэд хүргэв. Ард түмнээ өмчөөр нь ялгаварлаж, амралтын өдөр ажлаа амжуулж, хотоос зайдуухан гарч хэсэгхэн зуур цэвэр агаар амьсгалах эрхийг нь хасав.
Долоо хоногт ганцхан өдрийн амралттай иргэдэд бямба, ням гаригийн дугаарын хязгаарлалт хяслан болов. Уг нь бол Үүл баатар “ Амралтын өдөр бид ямар нэгэн хязгаарлалт хийхгүй, зайлшгүй ажилд явах шаардлагагүй учир зам дээр түгжирнэ үү, машинаа тавиад гэртээ амарна уу хүний эрх” хэмээн ярьж байсан. Гэтэл энэ үгнээсээ буцсан нь харамсалтай юм.
Одоо тэгэхээр яах вэ. Иргэд хувийн өмчөө дураараа унаж чадахгүй байгаагийнхаа буруутныг хаанаас хайх хэрэгтэй бол. Дээр дурдсанчлан долоо хоногийн нэг өдөр нь машинаа тавихдаа хотынхон мээртээ юу ч хэлээгүй. Харин хоёр өдөр гараашдаа цоожлох болсныхоо дараа хэлэх зүйл байна. Нэгэнт бид хувийн өмчөө төрөөр хамгаалуулж, түүнийгээ дураараа хэрэглэх Үндсэн хуультай оронд амьдарч байгаа учраас энэ эрх чөлөөгөө хасуулсны төлөө нөхөн төлбөр авах эрхтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, автомашины онцгой албан татвар болон жил бүр өгдөг албан татвараасаа хөнгөлөлт эдэлмээр байна. Дэлхийн бусад хотуудад манайтай яг ижил хязгаарлалт үйлчилдэг гэдгийг хотын дарга маань байнга ярьдаг, тэгвэл тэнд иргэдийнхээ эрхийг хягаарласныхаа төлөө татварын хөнгөлөлт үзүүлдэг болохыг та дуулсан уу. Дуулсан ч дуулаагүй юм шиг явна уу.
Зүй ёсоор бол манай хотын захиргааныхан ийм хязгаарлалт анх хийхдээ л татварын хөнгөлөлтийн зохицуулалтаа хамт шийдэх ёстой байж. Ардчиллын нэрийн хуудас болдог Үүл баатар та хүний эрх гэгч зүйлийг хэнбугайгаас ч илүү мэдэрдэг гэж хотын оршин суугчид тань ойлгодог шүү дээ. Өнгөрсөн оны эхний өдрөөс бараг нэг дахин илүү онцгой албан татвар төлж автомашин импортлон унаж байна. Бид төлж байгаа онцгой татварынхаа хэмжээг танд дахин хүснэгтээр нь сануулъя.
Дээрээс нь бас жил бүр төлдөг албан журмын татвар, агаар бохирдуулсан төлбөр гэж бий. Суудлын автомашинаар жишээлэхэд 2001 см куб хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машинд 24, 2001-3001 бол 27, 3001-ээс дээш бол 33 төгрөгийн татвар төлдөг. Манайд нийтлэг байдаг 1500 см куб хөдөлгүүрийн багтаамжтай автомашины эзэн жил бүр дээрх тооцоогоор / 1500-г 24-өөр үржүүлнэ/ 36000 төгрөгийн татвар төлдөг юм шүү. Нэгж үнээр бодоход бага мэт санагдаж болох ч нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй 300 мянга орчим тээврийн хэрэгсэлдээ үржүүлэхэд их тоо.
Иймээс ардчиллын анхдагч, хүний эрхийг хэнээс ч илүү мэдэх, Монгол Улсын баатар, хотын дарга Э.Бат-Үүл та иргэдийнхээ эрхийг хязгаарласныхаа төлөө татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, журмыг яаралтай батлуулж өгнө үү. Иргэн хүн автомашин авч унахдаа ажил төрлөө амжуулах гэж, хэн нэгний хязгаарлалтгүйгээр хувийн машинаа дураараа хөлөглөх гэж бүх шатны татвараа төлсөн. Ардчилсан Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа учраас бид эрхээ хязгаарлуулсныхаа төлөө нөхөн төлбөр авах, татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй. Эцэст нь хэлэхэд Улаанбаатарын иргэн бид сард дөрвөн удаа машинаа зогсоолд нь үлдээхдээ юу ч хэлээгүй. Харин амралтын өдрийн хязгаарлалт арай хатуудсан учраас хүний эрхээ эдэлж, татвараа хөнгөлүүлмээр байна. Иргэн хүн, ард түмэн байгаа учраас л Улаанбаатар оршиж, хотын мээр гэж байдаг юм шүү, Үүл Баатар аа.
Ө.Хүү
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 28, 2013 10:34:50 pm )
erhee edelmeer bna.
-
Anonymous (January 28, 2013 11:53:03 pm )
CHAMAIG YAVAL CHI BIDNII HUULIAR OLGOGDSON ERHIIG EDLUULEH VE.
-
Anonymous (January 29, 2013 12:06:12 am )
Zob bid ene canal iim demjij bn
-
Anonymous (January 29, 2013 12:48:51 am )
Arai heterhii yuma dawarsaar dawarsaar gedeg shig 1 udur yawahgui yum chin geed ard tumen duugui bsan Getel ta nar duugui bgaa yum chin gesen shig dahiad neg udur yawahgui bolchloo mashinaa hyazgaarlaj bhaar zamaa urgun bolgomoor yum aa tegwel tugjrel bagasna sh de Manai zam yamar bilee zarim gazaraaraa 3 egnee bsanaa 2 egnee bur ger horoolol ruu bol 1 egnee bolj bna shdee tegeheer tugjrelgui yah yum we UB hotiin buh zamiig ijilhen 3 egneetei bolgowol tugjrel todorhoi hemjeegeer buurna dawhar zam barichihwal bur tugjrelgui bolno sh de Ene manguu UUl guia eniig medej l baimaar yum tsaana n yamar negen shaltgaan bgaa bh l daa hen negnii biznesiig demjih neg arga biz de Ard tumnee shulj l bayajih uls turchid olon bh yum da yaj hugjinu duu huurhii
-
Anonymous (January 29, 2013 8:33:15 am )
Хааяа явган явж бай Монголчууд минь. Бид нар бараг жорлон явахдаа машин унах нь холгүй байна. Хөдөлгөөн багассанаас болоод эр эмгүй л нэг их том ГҮЗЭЭ болсон улсууд боллоо. Ингэж болохгүй ээ. Би бол амралтын 1 өдөр машин барихгүй байхыг дэмжиж байна. Өнгөрсөн хагас бүтэн сайнд түгжрэлгүй, ямар сайхан байв аа. Үгүй гэхгүй байлгүй дээ.
-
Anonymous (January 29, 2013 3:10:25 pm )
7 хоногийн ганц амралтын өдөр машинтай агаар салхинд гарах эрхээ хасуулна гэдэг арай дэндүү хүний эрхэд халдаж байна , ер нь 1 өдөр хорино гэдэгч буруу байна, хүний амьдралд юу эс таарах бэ, бодож үзмээр байна, Үүл даргаа,
-
Anonymous (January 29, 2013 6:52:57 pm )
odoo ene bat vvl bolimoor yumaa zalhaj bna mashinaa unmaar bna
-
Anonymous (January 29, 2013 7:14:19 pm )
mashinaa tabisan uduriinhuu nuhun tulbur boloh tatbaraas irgen bid hasuulah heregtei shudrag erh tegsh evtei nairtai amidartsgav mongolchuuda
-
Anonymous (January 29, 2013 7:36:17 pm )
зөв татвар төлчихөөд сард4өдөр дээр нь нэмээд дахиад хагас бүтэн сайнаа оруулад ниит 8хоног араи дэндэж баина тэнэг Үүлээ Ард Түмэн бид өөрийг чинь БААТАР болгоогүй шүү…
-
Anonymous (January 29, 2013 7:49:09 pm )
Bi demjej bn biil law amrltiin odor yawna torgwol mongoo bat uulees awna zaawl awn uhsench hamaagui shornd orsnch hamaagui awna. Eorno baatar gedeg tsoliig hen ogdog ymbe elbegee yu ard tumnuu butsaaj huraawuul tarhiin hwiin omchnd haldaad gazar huucheer choloolno gj bgma bs bitgii dawraa uul mn
-
Anonymous (January 30, 2013 6:26:08 am )
Zuv zuv tatvaraa hunguluuleh n mash zuv ba. Jinhene shudarga bolno. Amraltiin udur hagas said ajiillaa buten saind tavan sharaas aaviindaa hujirbulan ybj buuziig n hiij ugh gesen shadsanguiee. 2 huuhdee abtobusaar uvuulsan buun Sanaa zovoostoi 2tsag yvsan mashin ybj baisan Bol uursdee oshood bas ajil ih amjih bailaaa. Mash ih buhimdsan shuu uulbaataraa.
-
Anonymous (January 30, 2013 2:02:24 pm )
ene munguu awah geed bgaa nowshnuud bugd l MAH hamiihdaaa archaagui nowshnuud huuchin darga munkhbayaraas nehej chadaj bsan uuu ulaanbaatariin zam batuuliig darga bolonguut ewdersen yum bish bzdeeee
-
Anonymous (January 30, 2013 5:03:21 pm )
bat uuliig hotiin dargiin alban tushaalaas buulgaya hiij chadahgyi yum bna
-
Anonymous (January 30, 2013 11:57:39 pm )
Bat uil guai arai oor yumaar oroldoh chadvar dutaad baih shig baina tiimeess ajlaa ogooch dee hudlaa ardiin baatar boloh geed ard tumnee darantlah hereg baina uu
-
Anonymous (January 30, 2013 11:59:45 pm )
Bat yylee chi zoryyd hogshin boljee ynendee hotiin ajil chamd ahdaj baina saihan yarih neg oor hiih neg oor
-
Anonymous (January 31, 2013 7:13:19 pm )
zugeer l bsan shuu dee tugjrel ene ter bhgui ta nar odoo bolio tegeed mashingui bhdaa yaj amidardag bsan eum uheh bsan uu
-
Anonymous (January 31, 2013 7:15:00 pm )
harin ch tugjreeegui olon ajilaa amjuulsan shuu niitiin unaa taksind suuhad l boloo sh dee yamar holiig chini tairaad haysan bish teneguudee
-
Anonymous (January 31, 2013 7:16:39 pm )
hariugui bayjahaaraa galzuurah eum tegeed mashingui ni yahav garch chadahgui gesen ug uuu bitgii ta tegj tenegtej btsgaa zam cholootei saihan l baina bilee
-
Anonymous (February 02, 2013 9:24:45 am )
ajiliin 6 odor ajilaad 7 dahi odor ni agaart garch chadahgui hawchigdmal amidraad bn 2 mashintai humuus oor bdiim bgaaaz 1 mashintai humuuus hetsuudeed bn
-
Anonymous (February 05, 2013 8:08:46 pm )
metro tavih yum uu zamaa yanzlaasai MORI UNAVAL ZUSEER N HORIGLOH BH DAA
-
Viagra (February 19, 2014 2:53:11 am )
I’m a teenage boy and I couldn’t figure out a way to make money. Some people said by blogging you can make money but they weren’t specidic about it. Please help me out and please tell me some ways to make money..
-
Reviews (February 19, 2014 4:03:25 am )
You need to be a part of a contest for one of the finest sites on the internet. I will recommend this web site!
-
Viagra (February 19, 2014 6:28:45 am )
Bono has used Xanax ? Very? interesting. He must suffer from Panic attacks at times !
-
Viagra (February 19, 2014 10:15:50 am )
This is the perfect website for anybody who wants to find out about this topic. You know so much its almost tough to argue with you (not that I personally will need to…HaHa). You certainly put a fresh spin on a topic that’s been written about for decades. Excellent stuff, just great!
-
Viagra (February 19, 2014 11:47:28 am )
I’m impressed, I have to admit. Rarely do I come across a blog that’s both educative and entertaining, and let me tell you, you’ve hit the nail on the head. The issue is an issue that not enough folks are speaking intelligently about. I’m very happy that I stumbled across this in my search for something concerning this.
25 Comments