antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2013 1 comment

Олон овоотыг худалдсаны 60 тэрбум төгрөгийн татварыг Ш.Батхүү, Ц.Мянганбаяр хоёрын хэн нь төлөх вэ?

нийтлэсэн Admin

indexГурван жилийн өмнө Монголын банк санхүү төдийгүй бизнесийнхний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн дилл хийгдэж байсан нь алтны магнат Ц.Мянганбаяр өөрийн хөлс хүчээ урсган байж босгосон гэх Олон овоотын алтны уурхайгаа Жаст группын нууц ноёнтон Батхүүд худалдсан явдал байлаа. Тухайн үед олон нийт банк дампууруулсан Мянганбаяр аргаа барахдаа банкинд уурхайгаа алдаж түүнийг нь Батхүү авч л гэж ойлгосон байх. Гэтэл үнэн хэрэгтээ байж суух газаргүй болж өрөндөө баригдсан Мянганбаяр намаг балчигаас гарах гарцаа хайж байсан нь өнөөдөр Батхүүд гай болсон уу гавьяа болсон уу аль нь болохыг хэнч биш гагцхүү Батхүү л мэдэж байгаа.

Тэр үед банкны өр шир нэхэгдээд, дээрээс нь Батхүү болон өөр бусад олон аж ахуй нэгжүүд өрөө нэхэж мань Мянганбаярыг амар заяа үзүүлээгүй байх. Тэгээд л Мянганбаяр Батхүүг чи ерөөсөө миний энэ төслийн хувийг эзэмшээд яв, харин ойрын хугацаанд яаралтай бага хүүтэй мөнгө олж ирж энэ банкиудын зээлийг хаахгүй бол болохоо байлаа гэсэн гэх. Батхүү ч тухайн үед Баяр даргынхаа тус дэмээр ид гялалзаж байсан тул асуудал алга гээд төслийн 50 хувийг эзэмшсэн байдаг. Хоёр хамтрагч хамтран гайхамшгийг бүтээхээр ханцуй шамлан ажилласан ч энэ нь зургаахан сарын хугацаатай байлаа. Угийн барьцгүй, хулхи Мянганбаярын арга барил Батхүүд таалагдсангүй юу, эсвэл Батхүүд Олон овоотыг ганцаараа идэх шунал төрөв үү, ямар ч байсан 2009 оны 12-р сард Олон овоот хэмээх алины тогтоогдсон 25 тоннын нөөцтэй орд, уурхай, үйлдвэр тэр аяараа Батхүүгийн мэдэлд 100 хувь ирэв. Энэ цагаас хойш Батхүү … би энэ уурхайг ажиллуулж Мянганбаярын тарьсан гай болох 200 тэрбум төгрөгийн өрийг банкиудад төлж буян болох гэж байна хэмээн ярьж эхлэхэд 20 жил магнатаараа дуудуулсан Мянганбаярт … өрөө дарж чадалгүй ордоо алдсан гэж хэлүүлэх ямар сайхан байх вэ дээ. 2010 оны хавар Мянганбаяр хэвлэлээр ярилцлага өгч, би ордоо Батхүүд 200 сая ам.доллараар худалдсаан, би хэн нэгэнд ямар ч өргүй болсон гээд хариу цохилт барив.

http://ganchimeg.niitlelch.mn/content/1042.shtml2009 оны 12 сарын 2

Ц.М: ... Манай “Олон овоот”-ын ордыг үйлдвэрлэлтэй нь хамтаар олон улсын хөрөнгийн зах зээлд гаргадаг аргачлалаар тооцож үнэлэхэд 190 сая долларт хүрч байгаа юм. Гэвч яая гэхэв. Дан ганц монгол хүн, монгол хөрөнгө оруулагч уул уурхайн салбарт өнөөгийн цаг үед гадаадын тусламж дэмжлэггүйгээр явж чадахгүй юм байна гэдгийг ойлголоо.

http://ganchimeg.niitlelch.mn/content/2778.shtml  2011 оны 1 сарын 17

С: Зээлийн эргэн төлөгдөх хугацаа болоогүй, харилцаанууд хэвийн үргэлжилж байхад хэсэг компанийг буруутгах хоморголсон дуулиан дэгдээчих шиг болсон. Ер нь л  санхүүгийн том давалгаа, банкны хямрал болоход далимдуулаад томоохон компаниудынхаа хаалгыг хаах гэж л улайрдаг. Ингэхэд өр зээлийн асуудлаа та өөртөө байсан хамгийн үнэ цэнэтэй ордыг зарж байж цэглэв үү.  Эсвэл одоохондоо “Олон овоот”-оо алдчихаагүй байна уу. Яагаад гэвэл энэ асуудал дээр та бодит эх сурвалж. Өөр мэдээлэлд итгэх арга алга байна?
Ц.М: ”Олон овоот”-той адилхан орд манай компанид арав хориороо байгаа. Тэгэхээр тийм нэг ордыг зарах асуудал бол бидний хувьд тийм эмзэг сэдэв биш л дээ.

Ам алдвал барьж болдоггүй гэдэгдээ, тэр тусмаа хариуцлагатай, өөрийн сэтгүүлчид өгсөн ярилцлагаас нь иш татав. Эдгээр “50 хувийг эзэмшсэн”, “100 хувь эзэмшсэн”, “200 сая ам.доллараар худалдсан” гэх үгс ямар том асуултыг юм мэдэх хүмүүст тавьж байгааг тэд ойлгоогүй гэхэд итгэмээргүй юм. Юм мэдэх гэхээсээ илүү татварынхны хувьд энэ үгсийг зүгээр өмнүүрээ өнгөрүүлж хэвлэлийн шарласан хуудас болгоно гэж үү. Гэхдээ л гурван жил өнгөрчихлөө. Хэн ч энэ талаар дуугарсангүй.

Тэгвэл хийе бүтээе гэж зүтгэж яваа ядарсан жижиг дунд бизнесийнхнийг өөд оройгүй эргүүлдэж байдаг атлаа энэ мэт том луйварчдын луйврын хажуугаар нүдээ аниад өнгөрч байгаа татварынхан болон Батхүү, Мянганбаяр хоёроос хэдэн асуулт асуумаар байна.

Нэгдүгээр асуулт:

Ашигт малтмалын тухай хуулийн  49.3. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэжээ. Энэ хуулийн заалтын дагуу зохих татвар гэдэгт Мянганбаяр хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ.

Хоёрдугаар асуулт:

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бол татварынхны сайн мэдэхээр “эрх” гэж үздэг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.2-т Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна гэжээ. Дээрхээс сийрүүлбэл Мянганбаяр Олон овоотын ашиглалтын багц тусгай зөвшөөрөл буюу эрхээ үнэхээр өөрийнх нь хэлж байгаагаар 200 сая ам.доллараар худалдсан бол Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.7-д Эрх борлуулсны орлогод 30 хувиар тооцон татвар ногдуулна гэсний дагуу 60 сая ам.долларын татвар төлөхөөр байна. Энэ татварыг тэр төлсөн үү.

Гуравдугаар асуулт:

Мянганбаяр дээрх татварыг төлөөгүй бол Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэж заасны дагуу Мянганбаяраас ордыг нь худалдан авсан Батхүү 60 сая ам.долларын татварыг суутган төлсөн үү.

Дөрөвдүгээр асуулт:

Тэд энэ төрлийн татварыг төлөх үүргийг өнөөг хүртэл хүлээгээгүй байгаа бол татвараас зайлсхийх ганц л гарцыг олж ашигласан байх. Мянганбаяр тусгай зөвшөөрөл болон хөрөнгө бүхий компаниа Батхүүгийн эзэмшлийн компанируу нэгтгэх замаар татвараас бултсан, эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийнхаа хувьцааг асар бага өөрөөр хэлбэл дүрмийн сан дахь 1 сая төгрөгөөр нь худалдсан. Гэхдээ л аль нь ч байсан гэсэн энэ ариун явдал уу.

Тэдний дунд их дуулиан дундуур чимээгүйхэн хийгдсэн энэ наймаанаас улсад төлөх татвар нь хамгийн багадаа 60 тэрбум төгрөг байх байсан гэж үзвэл төсвийн ядарсан орлоготой, задарсан зардалтай манай оронд багагүй ажил амжуулах мөнгө байлтай.  ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 28, 2013 2:39:25 pm )

    Odoo ene myangan bayariig shorond hiij horongiig ni bityymjleh tsag bolsoon uls oron avgai hyyhen buzarlasan baliar novshiig bitgii davraaldaa

antalya rent a car