antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2013 2 comments

Хэн аз жаргалтай вэ?

нийтлэсэн Admin

z253Аз жаргал гэсэн ойлголт азтай ба жаргалтай гэсэн хоёр үгнүүдээс бүтнэ. Хүн заримдаа азтай заримдаа ч бас азгүй. Аз

таарвал мэдээж жаргалтай. Гэхдээ хэн яг жаргалтай вэ гэсэн асуултыг хариулах тийм ч амар биш. Амар сайхандаа жаргалаа гэвэл үлгэр дуусаж эцэслэхэд жаргалаа гэдэг. Амар амгаланг бас жаргал гэх нь дайн дажин төгсөж одоо л нэг амарлаа гэсэн ойлголт.

Эртнээс хүмүүс эрүүл мэндийг бас л жаргалтайд тооцож иржээ. Сэтгэл амар гэвэл тайван гэхийг л хэлж буй. Энэ мэт түүхийн хуудас сөхвөл жаргал гэсэн ойлголт тухайн үеийн амьдралд дутагдаж буй зүйлс биелэгдвэл жаргал гэж л нэрлэж байсан бололтой.
Буддын шашны хүмүүс бүх юм хоосон тиймээс жаргал ч гэсэн хоосон гэнэ. Харин Лалын шашны хүмүүс тэнгэрт очиж Аллахыг баярлуулбал жаргал гэнэ. Христийн шашныхан газар дэлхий дээр яг л дээд бурхандаа үнэнч явж түүнийхээ төлөө залбирч ажил хөдөлмөрөө гүйцэлдүүлж хажуу орчныхоо хүмүүст тус дэм болж явбал жаргал гэнэ. Яагаад гэвэл шашинд түүний дараа диваажинд очих боломжтой. Орчин үед шашин шүтдэг хүмүүс энэ л маягаар жаргалыг нэг их юман чинээ боддоггүй бололтой.
Тэгвэл шашингүй хүмүүс жаргалыг хаана олж хаанаас авна вэ? Хөгшин настай хүмүүс үр хүүхэдээрээ жаргал хийнэ. Үр хүүхэдтэй хүмүүс хүүхдүүд минь л жаргаж байвал болоо гэнэ. Ажил хөдөлмөр хийж нийгэмд тус дэм болж яваадаа олон хүмүүс жаргалтай.
Өнөөдөр орчин үеийн хүмүүс жаргал гэдгийг юу гэж ойлгоно вэ? Зарим хүмүүс дуртайгаа хийхийг жаргал гэж буй, дураа л хангаж байвал жаргалтай гэж хялбархан тайлбарлана. Яах гэж амьдарч яваагийн шалтгаан болон ерөөсөө амьдарч буй амьдралынхаа учир шалтгааныг олж гэмээнэ жаргалыг мэдэрнэ гэж зарим хүн ярина. Би өөрөө энэ амьдралыг яг хүсээ билүү гэх мэт нарийн ширийн утгатай асуултууд бол философийн асуулт болж хувирдаг. Ингэж жаргалын тухай асуулт хаиулахад амаргүй хэлбэрт ордог байна. Мэдээж хувь хүн өөрийнхөө амьдралд сэтгэл ханамжтай л бол тэр хүнийг өөр ямар ч үнэлгээгээр жаргалтай эсвэл жаргалгүй хэмээн хэмжих боломжгүй. Тиймээс жаргал бол хувийн асуудал ажээ.
Залуучууд юунд жаргалтай вэ? Баярлахаа больчихсон буюу баярлах чадваргүй мэт. Зугаа цэнгэлээр дүүрч дур хангах /зөвхөн сексийн бус/ гэсэн элдэв янзын дураа дагасан үйлдэлүүд тэдний юманд баярлаж, баяртай байхыг зогсоож гэлтэй. Жаргал огт л сэтгэлийн асуудал биш үү. Хэн өөрийнхөө сэтгэлийг удирдаж юунд жаргалыг өгч юугаар жаргалаа хийнэ гэдэг тэхээр хувийн хэрэг биш үү? “Жаргал нь дэндсэн” гэдэг юуг дэндсэнийыг хэлж буй вэ?
Жаргал гэж юу вэ гэсэн асуулт тийм ч амархан хариулагдахгүй ажээ. Ямар ч л гэсэн баяртай байх болон элдэв трөлийн зовлонгүй хүнийг жаргалтай гэх боломжтой. Биеийн ханамж болон сэтгэлийн ханамж мэдээж жаргалтай л холбогдож тайлбарлана. Гудамжинд хэн нэгнээс жаргал гэж юу вэ гэж асуувал магад зун хурдан болоосой тэгвэл ёстой сайхан гэж жаргах хүслээ илэрхийлэх болов уу.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе эсвэл төрсөн өдрийн баярын мэнд хүргэе гэж Английн Happy New Year гэж мөн Happy Birthday гэсэн аз жаргал гэсэн ойлголтыг монголоор баяр хүргэе гэж орчуулдаг л даа. Эндээс баяртай л бол жаргалтай гэсэн ойлголт харагдна. Тиймээс дотроо баярлаж яваа хүн л аз жаргалтай.
Аз жаргал гэсэн үгийг заавал үлгэр домгийн мэт шүтэж бишрэх эсвэл яруу найраг шүтлэгт хэт туйлшруулж хэзээ ч заяахгүй мэт ойлгох хэрэгггүй болжээ. Хаа нэг газар аз жаргал хайж явах ч хэрэггүй, зүгээр л баяртай л яв тэгээд боллоо гэсэн ийм л маш энгийн аз жаргал гэсэн ойлголт ерөөсөө хэн бүхэнд өдөр бүр тохиолддог сэтгэлийн баясал ажээ.
Өдөр бүр л хүн аз жаргалтай байх боломжтой харин өдөржингөө аз жаргалаар дүүрэн байх албагүй.  

ЦАГ ТӨР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 02, 2013 3:05:51 am )

    minii jargal ACHIT EJIITEEGEI HAMT BAIH.

  • Anonymous (February 22, 2013 1:28:44 pm )

    Залуу авгай авсанаараа АЛТАНХУЯГ аз жаргалтай байхдаа

antalya rent a car