МИАТ-ийн экс удирдлагууд дайны эрсдэлийн даатгалын 700 сая ам.долларыг угаасан хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид зургаан хүнийг саатуулан хорьсон байгаа. Тэднийг одоогоор батлан даалтад гаргахгүй харин ч дээр нь нэмж хүн хорьж магадгүй гэдгийг албаны эх сурвалж болох прокуророос хэлсэн юм. Хэн хэнийг хорьсон бэ гэвэл 2005-2010 онд МИАТ ХК-ийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр нараас гадна МИАТ-ийн гүйцэтгэх захирал байсан Монгол Улсын гавьяат нисэгч Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа нар байгаа юм. Тэднийг байцаах явцад энэ хэрэгт дахин олон хүн хамрагдах шинжтэй болж, Төрийн өмчийн хороонд удирдах алба хашиж асан С.Батхишиг гэгчийг хамгийн сүүлд баривчилжээ. Түүнчлэн экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хамсаатан болох хэд хэдэн хүнийг шалгаж, мэдүүлэг аваад эхэлжээ.
Мөн ТӨХ-ны дарга асан одоо Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байгаа Д.Сугарыг ч шалгаж, байцаалт авч эхэлсэн гэнэ. Д.Сугарын хувьд “Тухайн үед МИАТ-т хяналт шалгалтыг цаг тухайд нь хийж байгаагүй нь миний алдаа болсон байх. Түүнээс би тэд нартай нийлж их хэмжээний мөнгө угаасан юм биш. Ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр намайг шалгаж магадгүй юм” гэж ярьжээ. Дээрх сэжигтнүүд “Дайны эрсдэлийн даатгалын сан”-д жил бүр улсаас байршуулдаг ихээхэн хэмжээний мөнгөнд нарийн хяналт шалгалт сул байдгийг овжин ашиглаж тогтоогдоод байгаагаар улсад 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг эхнээс нь тогтоогоод байна.
Энэ хэрэг даатгалын мөнгийг угааснаар дуусахгүй, гэрээний хэлбэрээр мөнгө завшсан гэх хууль бус олон үйлдэл энэ хэргийн цаана бий гэдгийг ч холбогдох албаныхан хэлж байгаа юм.
2001 онд АНУ д гарсан террорист хадлагаас үүдэн олон улсын авиа компаниуд дайны үед гарч болзошгүй эрсдэлийн хураамжийг зорчигийн тийзний үнэд шингээн авч хэрэгтэй үед ашиглах зөвлөмжийг өгсөн байдаг. Тиймээс манай улс зорчигч бүрийн тийзний үнэд таван долларыг шингээн авдаг болжээ. Харин энэхүү мөнгө 2007 оноос эхлэн зарлага болон бүртгэгдэж “Best Well” гэх огт байдаггүй компанийн данс руу шилжсэн байна. Эхэндээ Хонконгийн банкны данс руу орж байсан мөнгө 2010 оноос эхлэн Япон улсаар дамжин угаагдаж эхэлжээ.
Д.Дорлигжав “Энэ хэрэг арван тэрбум төгрөгөөр зогсохгүй юм байна. Зөвхөн даатгалд зориулсан мөнгийг эргүүлээд ороод ирсэн арваад тэрбум төгрөг яригдах ч үүний цаана олон томоохон үйлдлүүд гарч ирнэ. Үүнийг гүнзгийрүүлж шалгана. Хоёр, гурван улс дамжиж мөрдөх ажиллагаа явуулна. Төрийн өндөр албан тушаалтнууд, улсын компанид ажиллаж байсан хүмүүс олон удаагийн үйлдлээр олон янзаар онц их хэмжээний мөнгө угаасан нь эхний шалгалтаар тогтоогоод явж байна. Тиймээс энэ хэргийг илрүүлэх зорилготой дэлхийн таван улсын хуулийн байгуулагатай хамтран ажиллах болсон” гэв.
Тус хэрэгт холбогдоод байгаа арав гаруй сэжигтнээс гадна улс төрч, төрийн албан хаагчдын гар ч орсон байхыг үгүйсгэхгүй юм. Тодруулбал, энэ эргэлзээ сэжиг бүхий хэргийг 2010 оноос шалгахыг хүсч, бүх бичиг баримтыг нь ЗТБХБЯ цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг хүлээж аваагүй, хүсэлтийг нь дараад орхисон ажээ.
Саяхан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүн Ц.Нямдорж хоёр сэтгүүлчдийн өмнө ширүүхэн маргалджээ. Сайд Х.Тэмүүжин “Би тань шиг хэрэг нуухгүй, за. Та МИАТ-ийн хэргийг анхнаас нь дарж нуусан хүн шүү. Одоо тэр чинь илэрч байна. Та ч энэ хэрэгт холбоотой шүү дээ” хэмээн хэлсэн гэнэ. Ийнхүү булхайг нь бусдын өмнө дэлгэв гэгчээр сайд асан Ц.Нямдорж юу ч хэлж чадаагүй гэсэн. Үнэхээр цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн бол тухайн үед сайд байсан Ц.Нямдорж толгойлогчийн хувьд холбогдож магадгүй, шалгах эрх бүхий удирдлагууддаа үүрэг даалгавар өгч байсныг үгүйсгэхгүй юм.
Юутай ч МИАТ хэмээх том компаниар мөнгө угаасан гэх хэргийн үзүүрээс нь атгаж шалгаж эхэллээ. Хэрэг ямар шатандаа, яаж шалгагдахыг цаг хугацаа харуулах байх. Энэ хэрэгт Улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурор хяналт тавьж байгаа бөгөөд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Д.Доржсүрэнгээр ахлуулсан гурван мөрдөн байцаагчийн бүрэлдэхүүнтэй шалгалт болон сэжигтнүүдийг шалгах мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 27, 2013 9:46:41 pm )
sain shalga oshoo zondoo yum,olon hamuud garch irne dee
-
Anonymous (January 28, 2013 6:39:53 am )
Иргэд ядарч байхад луйварчин төрийн мөнгөөр тансаглаж байдаг. Түүнийг нь Нямдорж мэтийн хүмүүс дарж байдаг. Ухвал МАНын олон улс төрч нар холбогдоно.
-
Anonymous (January 28, 2013 11:14:39 am )
JIRIIN BID NAR YAJ AMIDARCH BAIGAA YUM BOLDOO.
-
Anonymous (January 28, 2013 12:22:22 pm )
Nyamka huuch hol haraih ni de kkk
-
Anonymous (January 28, 2013 3:35:35 pm )
amidaa mini evgui yum boloh ni dee Ekhbayartaigaa neg uruund orchih. 2-laa eldeviig huuchlahgui yu kkkkkkkkkkk
-
Anonymous (January 28, 2013 9:54:41 pm )
Идэн цөлмөхийн дон шүглэсэн нүдний булайнууд МОНГОЛ УЛСЫН нэрийг Дэлхийн тавцанд гутаалаа. Энэ новшуудаар л одоо Дэлхийхэн монголчуудыг үнэлж эхэллээ. Бид бүгдээрээ ийм өөдгүй амьтас уу? Хэлээд өг өө, МОНГОЛЫН ШҮҮХ? Бүх монголчууд биш, хэдэн ийм хүний шаар байж гээд Дэлхийд зарлаад, тэднийг төр түмний хөрөнгө цөлмөгчдийг яах ёстойг үзүүүлээд өг өө, МОНГОЛЫН ШҮҮХ. Өнөө АН төр барьж байгаа шүү дээ. Хамгийн итгэж болох улс төрийн хүчин. Үүнийгээ ч Дэлхийд таниулаад өг өө.
-
Anonymous (January 28, 2013 11:53:36 pm )
alivaa nam hulgaichaa hamgaaldag sh dee naaduuliig chini neg nam ni hamgaalaad l 1.2 jiliin yal avbal ih ym tegeed l daraa ni ter bumtanguud sh dee
bugdiig ni caazal maar ym mongol uls ene meteer udahgui suireh bhoo dald orson ymnuudaas bolj -
Anonymous (January 29, 2013 4:20:01 pm )
huhai luibarchid….buusnvvd…bvgdiig ni ol…olood..al
-
Anonymous (January 30, 2013 1:20:23 pm )
Үнэн, зөв, шударга үйл хийвэл ард олон ҮНЭЛНЭ, ДЭМЖИНЭ, худал, буруу үйл хийгдвэл ард олон ҮЗЭН ЯДНА,
-
Anonymous (February 16, 2013 3:02:17 pm )
ene muusain hulgaichuudig sain shalgaad olon niited haruulah heregtei
10 Comments