antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2013 18 comments

Хүний амь, даргын суудал

нийтлэсэн Admin
527-1358841009111Албан тушаал эрх мэдлийн төлөө хүний амиар хөлийн алчуур хийж буй түшээд олширлоо. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсох тангараг өргөсөн эмч улстөржин, албан тушаалын зөөлөн сэнтийд шунаж хэдхэн сартай нялх хүүгийн амийг үл хайхрав. Гэсэн атал уушги зүрхнээсээ уучлал гуйж сураагүй бүдүүлэг улстөрч авир гаргаж зугатан одсон гэх. Үүнээс өмнө бас ийм хэрэг гарч байсан.
Тодруулбал, 2011 оны 08-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Таван толгой”-н тосгонд нэг айлын хоёр хүү зэрэг амиа алдсан эмгэлэнт хэрэг гарч байлаа. Эл хэргийн гол буруутан нь Тавантолгой ХК болон түүний хариуцлагагүй дарга цэргээс үүдэлтэй. Нэг үгээр хэлбэл ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчийн үлгэр болсон.
Хоёрын хоёр хүүхдийн аминд хүрсэн хэргийн гогцоо Тавантолгой ХК-аас үүдэлтэй гэдэг нь тодорхой боловч албан тушаал, сандал суудлын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахаа байсан Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр хэргийг цаг хугацааны мананд сарниулахыг оролдож байна. Аль 2011 оны 08 дугаар сард гарсан уг хэрэг өдийг хүртэл шийдэгдээгүй төдийгүй хариуцлага алдсан гүйцэтгэх захирал Хүүгийн Түмэнбаяр өдгөө албан тушаалын бялуундаа бялуурсан шигээ сууж байгаа.
Тодруулбал хоёр хүүгийн амийг “хогийн сав руу шидчихсэн” энэ нөхөр Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын зөөлөн буйданд тухлаж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Тухайн үед буюу 2011 оны 08 дугаарын сарын 11-ний өдөр Тавантолгой тосгонд байрлах усан оргилуурын дэргэд тоглож байсан 3-хан настай хүү халууцсандаа ч  тэр үү, ямартай ч оргилуурын ус руу орсон байдаг.
Цахилгаанжсан ус руу орсон түүнд “таатай мэдрэмж” төрүүлээгүй нь мэдээж. Тиймээс хүү орилж хашгираа биз. Ямар ч байсан оргилуурын ус руу орсон дүүгээ гаргахаар 11 настай ах нь дүүгийнхээ араас үсэрч хоёулаа амиа алдсан билээ. Эл асуудал яагаад Тавантолгой ХК-тай холбогдоод байна вэ гэж уншигч та гайхаж магадгүй.
“Таван толгой” ХК-ийнхан 45 жилийн ойн баяраа угтаж Тавантолгой тосгонд бүтээн байгуулалтын ажил хийсний нэг нь дээрх усан оргилуур юм билээ. Гэвч усан оргилуурыг тухайн компани стандарт бусаар хийж холбогдох байгууллага нь ч хүлээн авч ашиглалтанд оруулсан байдаг. Стандартын бус аюултай усан оргилуур ашиглалтанд оруулсныг тус компанийн удирдлагууд мэдсэн боловч, арга хэмжээ авалгүй асуудалд хойрго хандаж сууснаар дээрх хэрэг гарч.
Үүнийг нь ч мэргэжлийн хяналтын байгууллага нь нотолж “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Хүүгийн Түмэнбаяр хэргийг дарахын тулд хуруун чинээ хоёр хүүг “Амиа хорлосон” хэмээсэн нь төр түмнийхээ төлөө цохиолох зүрхтэй түшээ мөн эсэхийг бэлхэнээ харуулна.
Гэвч мөнгөнөөс хүчтэй зүйл үгүй болсон энэ нийгэмд хоёр хүүгийн алтан амиар гараа угаасан эрхэм ИТХ-ын дарга болон дэвшиж_ түмэн олноо төлөөлөн “Төрийн түшээ” гэсэн пайз зүүн сууж байх юм. Тэгэхээр ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж буй АН-ын харъяат Х.Түмэнбаярыг албан тушаалын донд автсандаа алгын чинээхэн хүүг “Амиа хорлосон” хэмээсэн гэхээс өөр юу гэх билээ.
Г.Саруул
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (January 23, 2013 1:38:20 pm )

    beijing hav shig yanziin bizda be ene

  • Anonymous (January 23, 2013 6:17:37 pm )

    ENE HUN 2HUUHDIIG TULHEED ORUULJ DE YNZ NI..TEGBEl ENE OLON BARILGIIN ZAHIRALUUD BUGD SHOROND OROH NEE.BOLJ L BN.

  • Anonymous (January 23, 2013 6:18:57 pm )

    Situud negniihe ymiig huulaal tsbiad bhiin.hotsrogdson medee nn

  • Anonymous (January 23, 2013 8:01:33 pm )

    yasan muuhai tsaraitai hun be iiiiiiiiiii mongol hun yavch bish bas neg yanguug ovogt baih aa

  • Anonymous (January 24, 2013 10:28:18 am )

    харах царайны янзын гар байна л даа

  • Anonymous (January 24, 2013 12:33:32 pm )

    1 ailiin 2 huuhdiig alchaad odoo hurtel ajilchidtaigaa niilj tavlaj suudag judagui nuhur du ene hunii ur udam ene tsevdeg hunii uil laig uureh baih da ene bol ter bolgon hun davj garah gashuun zovlin shuu ene ardchilsan namiinhan iim l hubuus baidag Ajnai Baterdene bas yamarch arga hemjee avch baigaagi zugataaj l baidag nuhur shuu de

  • Anonymous (January 24, 2013 2:52:53 pm )

    пизда минь чи үр хүүхэдгүй юу

  • Anonymous (January 24, 2013 10:30:52 pm )

    hoe ji ooroo hvvhedgvi bolood ingesen ym uu haashii ym be ain ji mongol bish ymuu mngolchuudaa neg negendee vnvnch baishgaayaa tiim bizde ain

  • Anonymous (January 25, 2013 4:18:48 am )

    har buduun bugusulsun buus l bna shuudee uuriig ni tsahilgaan sandald suulga

  • Anonymous (January 25, 2013 11:10:24 am )

    øºíº ÿàæ óíòàæ áàéíà äà

  • Anonymous (January 25, 2013 11:11:25 am )

    шөнө яаж унтаж байна да хөөрхий

  • Anonymous (January 25, 2013 3:28:03 pm )

    Umnugoviin shuuh tsagdaa bugd mungutei hund l uilchildeg ene bol bichigdeegui huuli

  • Anonymous (January 25, 2013 8:34:36 pm )

    harwaas ene nohriin tarhi ni ustai yum bishuu

  • Anonymous (January 26, 2013 6:21:18 pm )

    Ene dargiig ingej boloxgui ee. Xoorxii 2 xuuxdiin ami nasand xuriye geed orgiluur xiigeegui baix. Xuuxed bol xuuxed shuu dee! Etseg ex ni gej yamar xumuus bna aa? Eniig bichuulsen uxaan suugaagui l uls bna daa! Ur xuuxdiinxee toloo xaixramjgui baival iim l yum bolno! Xairan 2 xuuxed. Busad ni xen negnees buruugaa xaixiin orond ooroosoo aldaagaa olj xardag boloosoi gej bodoj bna. Ter Uvsiin emch ch xetrene ee. Uls toroos bolj neg muu nyalx amitang uzeed ogoxgui bxav dee! Dainii uyed daisniixaa sharxadsan tsergiig emch nar uzeed ogdog yum. Ene noxort emch xunii za emchee baig xunii mos chanar gej baixgui l novsh bna.

  • Anonymous (February 03, 2013 12:03:27 pm )

    tulhej oruulaagui ch yadarsan humuust tsevdeg setgel gargasan ni baliar

  • Anonymous (February 05, 2013 10:55:30 pm )

    uurhain darga tsahilgaanchindaa uurge ogson gej bgaa utas shalbarhai bna gej tegehed ter tsahilgaanchin shalbarhai utasiig zasaagui bsan bsen ter tsahilgaanchin gantomor gedeg nohoriig shorond ni yvuulah heregtei 2huugiin amiig tolg chadahgui ch gesen tum bayr zahiral ar gerees ni mash hetsuu bdald uichlal guij nohon tolbor mongold bhgui ynelj ogson
    mongol hunii unelgeenii talaar huulitai bolmoor bna ene hergiig uls torguulj amnii bai bolgoj uchiriig ni oilgoogui baij l emzeg sedven deer doroolj humuust buruu oilgolt ogohoo bolie oo tumen bayr zahiral ooriin zugees huuhduudiin amiig hezeech tolj chadaaguich hangalttai harj vzej bga gesen shuu

  • Anonymous (February 06, 2013 10:59:15 am )

    amiig ni amiar ni solihk umsan daa.1 ailiin 2 huuhed shuu dee

  • Anonymous (April 06, 2013 12:49:43 pm )

    ene muug horwoo yaj daaj bna chamaig zun naadam geed daljiganaad yawj baihad chini alaad 2 hvvhdiin svnsiig amaraana daa

antalya rent a car