antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2013 12 comments

“Баганат-Өргөө” компанийн балгаар нэгэн залуу гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэжээ

нийтлэсэн Admin

baganat_orgooОБЕГ-ын аврах тусгай ангийн тэсэрч,

дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга Н.Очирбат өнгөрсөн оны аравдугаар сард даргынхаа тушаалаар “Баганат-Өргөө” компанийн барилгад ажиллахаар явсан нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Учир нь түүнийг барилгын дөрөвдүгээр давхарт ажиллаж байхад арванхоёрдугаар давхраас төмөр унаж, толгой, нүдийг нь гэмтээсэн байна. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан ч тархи болон нүдний эмчилгээг гадаадад хийлгэх шаардлагатай болсон аж.
Ингээд Н.Очирбатын гэр бүлийнхэн Энэтхэгийг зорихоор шийдэж, олон хоног Элчин сайдын яамны хаалгыг сахисны эцэст визээ гаргуулжээ. Харамсалтай нь Энэтхэгийн эмч нар “Хугацаа алдсан учраас зүүн нүдэнд хараа орох боломжгүй. Өөр оронд очсон ч ийм л хариу хэлнэ” гэжээ. Тэдний гэр бүлийнхэнд “хугацаа алдсан” гэдэг үг хамгийн хатуу сонсогдсон гэдгийг түүний эхнэр Б.Хулан хэлж байсан.
Учир нь “Баганат-Өргөө” компанийн удирдлагууд ослын дараа усанд хаясан чулуу шиг алга болсон байна. Энэтхэг Улсад эмчилгээ хийлгэх гэж буй талаараа тус компанийн удирдлагад дуулгахад эмчилгээний төлбөрийг их байна хэмээн цааргасан тухай эхнэр нь хэлэв. Тиймээс Н.Очирбатын гэр бүлийнхэн банкнаас зээл авах, хамаатан саднаасаа тусламж гуйх зэрэг байж болох бүхий л аргыг хэрэглэн байж Энэтхэгийг зорьжээ.
Тэнд нарийн оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 20 сая төгрөг зарцуулсан байна. Харин одоо зүүн нүд эмчлэгдэхгүй гэсэн хариутай, бөөн өртэй хоцорсон тухайгаа түүний эхнэр учирлаж байна. Банкнаас зээлсэн мөнгөний хүү өдрөөс өдөрт нэмэгдэж, бүтэн нойртой амарч чадахгүй байхад хариуцлага алдсан “Баганат-Өргөө” компани юу ч болоогүй мэт үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр.
Нөгөө хууль журам, шударга ёс хаана байна вэ хэмээн тэдний гэр бүлийнхэн халаглаж сууна. Тиймээс Хотын дарга Э.Бат-Үүлээс эхлээд Шадар сайд Л.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Н.Ганбаатар гээд иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч магадгүй гэж итгэсэн эрх мэдэлтэн болгонд өргөдөл өгчээ. Даанч тэдний хэн нь ч өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй байна.
Ослын дараа Н.Очирбат болон түүний эхнэр ажлаасаа гарчээ. Цаашдаа өрхийн орлогогүй хэрхэн амьдрахаа төсөөлөхөд бэрх байгааг ч хэлж байсан. Эрүүл саруул, ажил төрөлтэй, бусдын адил амьдарч байсан залуу гэр бүлийн амьдрал ийн орвонгоороо эргэсэнд хэн хариуцлага хүлээх вэ. Эл хэргийн шүүх хурал цагаан сарын дараа Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болох юм байна.
Н.Очирбатын эхнэр Б.Хулангаас цөөн асуултад хариулт авлаа.
-“Баганат-Өргөө” компанийн удирдлагууд та хоёртой уулзав уу? 
-Уулзаагүй. Бид чинь монгол хүн шүү дээ. Ганц аяга цайны сүү бариад бие нь яаж байна гээд ороод ирвэл баярлана. Гэтэл дэндүү хүн чанаргүй аашилсан. Бид хоёр залуу хүн, ид ажиллаж хөдөлмөрлөх насандаа яваа. Гэтэл эрүүл мэндээрээ хохирчихоод сууж байна. Үзэх ёстой амьдралаа үзээд, хийх ёстойгоо хийчихсэн бол хамаа алга. Дөнгөж эхэлж байсан амьдралыг минь орвонгоор нь эргүүлчихлээ.
Охин минь бага, би жирэмсэн. Гэтэл хоёулаа эрхэлсэн ажилгүй болчихлоо. Нөхрөө осолд орсноос хойш таван сарын турш ажлаасаа чөлөө авсан. Саяхан захирлаасаа уучлал гуйгаад ажлаа хүлээлгэж өгсөн. Хариуцлага алдсан барилгын компанид гомдолтой байна. Хяналт тавих ёстой байгууллагууд яагаад энэ компанид хариуцлага тооцохгүй байгаа юм.
-Цаашид ямар эмчилгээ хийлгэх вэ. Хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ? 
-Нүд шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх гэхээр донор олдохгүй байна. Зүүн нүд нь хараагүй байгаа. Гэхдээ бүр ширгэчихвэл хүүхдүүд нь харсан ч хэцүү шүү дээ. Тиймээс гоо сайхны хагалгаанд оруулах хүсэлтэй байна. Энэ чиглэлээр хагалгаа хийдэг Солонгосын хэд хэдэн эмнэлгийг судалсан. Ойролцоогоор 35 сая төгрөгийн өртөгтэй юм билээ.
Бид “Баганат-Өргөө” компанид Энэтхэгт үзүүлсэн эмчилгээний зардал болон Солонгост хийлгэх мэс ажилбарын төлбөрийг танилцуулахад “Ямар үнэтэй юм. Дэлхий дээр ийм үнэтэй хагалгаа байдаг юмуу. Төлбөрийг нь өгч чадахгүй. Хуулийн дагуу шийднэ” гэсэн хариу өгсөн.
-Танай нөхөр ажил үүргийнхээ дагуу барилга дээр ажиллах нь зөв юм уу. Тушаал өгсөн даргынх нь буруу юм биш үү? 
-Сэтгүүлч, зураглаачийг дарга нь тийм мэдээнд яв гэвэл чимээгүй л үгэнд нь орно биз дээ. Би тийм мэдээнд явахгүй, ийм мэдээнд явна гэж том дуугарах эрх байхгүй. Үүнтэй л адилхан дарга тушаасан л бол биелүүлэх ёстой. Тиймээс нөхөр маань барилга дээр ажиллаж байсан. Гэхдээ би нөхрийнхөө ажлын газрыг муулахгүй. Хэдийгээр нөхөр маань ажиллаагүй ч цалинг нь өгч байгаа. Нөхрийг минь хэвтэрт байхад ажлынхан нь эргэж тойрч байсан.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (January 23, 2013 6:17:54 pm )

    baganat -urguu company ter 35 say -iig ni uguud salah heregtei neg barilgiin companid bol baga mungu shuu dee 15 mb bairnii l yne biz dee 1 bairnii yne ch hurehgyi hud tarhi gej yu baihab dee nasaar ni tetgemj uguh heregtei bolno shuu dee

  • Anonymous (January 25, 2013 8:40:57 am )

    Huuliin daguu shiidne gej heleed dood ajilchidaaraa ergej toiruulj l baigaa ym b.a sh dee .Ter hamgaaltiin malgaigaa umsuj baisan ymuu.Barilga baridag kampani bariulsan kampani 2 chin uur shuudee.

  • Anonymous (January 25, 2013 11:08:00 am )

    ENE ERIN EMNELEGIIN BARILGA 1 EMNELGIIN DARGA BYAMBADORJIINH YUM.

  • Anonymous (January 28, 2013 1:05:41 pm )

    ene zaluu haramsaltai bna gehdee shal uur mergejliin hun hamgaalaltiin kask ene ter bauhgui tend yu hiij yavsan um ve tegeed ch erin emnelegiin barilga bolohoos baganat urguu ened yamar hamaa baunaa

  • Anonymous (January 28, 2013 8:12:48 pm )

    baganat orgoog shuuhed ogch hohirliig ni baragduulah heregtei

  • Anonymous (January 28, 2013 8:15:32 pm )

    Даргийнхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж явсан хүнийг хохирлыг барагдуулах хэрэгтэй байгууллага нь өгч хорирогчид зардлыг нь гарган өгч байгууллага тэр газраас гаргуулж авах нь зөв бодвол дээрээ татаатай учираас л өгөхгүй байга биз

  • Anonymous (February 06, 2013 12:02:39 pm )

    та нар хүн мөн үү, баганат өргөө нь ч бай, Эрин эмнэлгийн эзэн Бямбадорж нь ч бай, эмнэлгийн дарга Алтанзагас нь ч бай энэ залуусын амьдралаар тоглож болохгүй шүү дээ. Хүн шиг байл даа. Тэр залуугийн гомдлыг барагдуулаач ээ.

  • Anonymous (February 14, 2013 3:28:10 pm )

    БАГАНАТ ӨРГӨӨ 30 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨЛЧИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ХҮНД БАЙДЛААС ГАРГАХ ЧАДАЛ БАЙГАА БИЗ ДЭЭ.

  • Anonymous (February 15, 2013 4:02:00 pm )

    hudulmuriin ayauulgui baidaliin zaavarchilgaa uguugui bol Baganat urguu hariutslaga huleeh heregtei shuu dee ugsun bol harin yadag yum doldoo….

  • Anonymous (February 15, 2013 4:04:45 pm )

    uul shugmandaa bol bagnat urguu todorhoi hemjeenii mungu uguh heregtei shdee arai chdee haramsjin

  • Anonymous (February 18, 2013 3:53:16 pm )

    ymar hunii unergui ym be baganat orgoogiin udirdlagiin alba hhaaz ogdog hun deerees solir unaasai 35say togrog yu yum be ogooch dee

  • one (February 14, 2017 1:59:39 pm )

    bagnat orgoo huneer ajil hiilegchiheed mongoo ogdoggui zahiral geed baigaa ter batsaihan gej nohor huniig boddoggui huwiaa hicheesen bertegchin nohor baina lee

antalya rent a car