Монголчууд бид эрс тэс уур амьсгалтай ширүүн нөхцөлд ажиллаж, амьдардаг билээ. Иймдээ ч монгол бүсгүйчүүдийг улаан хацраар төсөөлөхгүй байхын аргагүй. Гэхдээ социализм болоод ардчиллын эхэн үед ч монгол бүсгүйчүүд улаан хацраа хүрэн болгоод ч хамаагүй хятад болоод оросын энгэсэг, тос, үнэртэй ус, уруулын будаг, харандаа гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүг мэддэггүй байв. Харин 90-ээд оны сүүлч гэхэд гоо сайхны бүтээгдэхүүний нэр төрөл, сав баглаа боодол дээрдэж, 2000 онд Швед улсын сүлжээний гоо сайхны бүтээгдэхүүн монгол бүсгүйчүүдийн хэрэглээнд нэвтэрч эхлэв. Үүнтэй зэрэгцэн ази, америк, европын орнуудын гоо сайхны бүтээгдэхүүнүүд чанартай, чанаргүй байдлаар манай улсын хил гаалиар нэвтрэх болсон билээ. Ингээд гоо сайхан болох гэсэн зарим нэгний хүсэл чанаргүй бүтээгдэхүүнээс болж харшлах, хавдах, улайх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Мэдээж хүн хүний арьсны онцлог өөр өөр тул тухайн бүтээгдэхүүнд орсон найрлага дахь бодис, ургамал харшлаж, түүнчлэн тухайн улс орны уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн байх атал импортлогчид болоод наймаачид шинжилгээ судалгаагүйгээр хил нэвтрүүлдэг тал ажиглагддаг. Гоо сайхны бүтээгдэхүүний чанар нэр төрөл, брэнд өсөхийн хэрээр тухайн бараа бүтээгдэхүүнд суурилсан “Гоо сайхан”-ы үйлчилгээ үзүүлэх газрууд олширсоор байна. Үнэхээр тав тухтай, тохилог, соёлтой орчин бүрдүүлсэнд нь тэр хэрээр үйлчилгээнийх нь үр дүн гарч үйлчлүүлэгчид нь эргэн очиж үйлчлүүлэхээс татгалздаггүй “Гоо сайхан”-ы газрууд байна. Гэтэл монгол юмуу хятад 2500-5000 орчим төгрөгийн үнэ бүхий массажны тос хэрэглэн, хэдхэн хоногийн курс төдий мэдлэгээр нүүрийг нь цэвэрлэн илж, 500-2500 төгрөгийн нүх агшаах, чийгшүүлэх үйлчилгээ бүхий маск тавихын зэрэгцээ орон сууцны подвольд хүртэл үйлчилгээ явуулна. Ингээд гоо сайхны үйлчилгээний үнэ харилцан адилгүй байх бөгөөд дийлэнх дундаж түвшний гоо сайхны газрууд 15000-30000 мянган төгрөгийн үнэтэй байна. Нөгөөтэйгүүр монголчуудын арьс тослог, хэт хуурай, холимог арьстай байх агаад батгаших “өвчин” элбэг. Гэтэл дурын гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газрууд ариун цэврийн болоод мэргэжлийн шаардлага хангахгүй байж батга шахах үйлчилгээ үзүүлнэ. Нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нар таарсан газраа батгаа шахуулахгүй байхыг зөвлөхөөс гадна “өвчин” гэдгийг онцлон хэлдэг юм билээ. Гэвч арьсныхаа таагүй байдалд эвгүйрхсэн нэг нь гэрийн, сургуулийн, ажлынхаа ойролцоох дурын гоо сайхны газарт батгаа шахуулдаг. Ингэхдээ бүр ямар ч нэр төрлийн чийгшүүлэгч орсон нь бүү мэд БНХАУ-аас түгээмэл орж ирэх бидний сайн мэдэх 250-300 төгрөг байдаг нойтон сальфеткаар шахсан батга болоод цусыг арчиж байна гэнэ шүү. Гэтэл уг сальфеткны хэрэглэх заавар нь аялалд явахад хэрэглэхэд зориулагдсан байдаг. Ялангуяа гоо сайхны үйлчилгээ үзүүлэхэд зориулсан хэрэглэх заавар байдаггүй.
Нэгэн батганы асуудалтай үйлчлүүлэгчийн таагүй сэтгэгдлийг энд хүргэе. Тэрээр “ACNE OFF” нэртэй батгаших өвчний эмчилгээ үйлчилгээ явуулдаг эмнэлэгийн тухай вэб хуудаснаас нь мэдээд очжээ. Ингээд үүдээр ормогц нь эмч улавч өмсөөд ширээнийхээ өмнө суухыг зөвлөжээ. Үйлчлүүлэгч үзлэгт нь хамрагдаж шинжилгээ өгөх байх хэмээн төсөөлжээ. Гэтэл эмч таны энэ энэ хэсэгт батга байна хэмээн харандаагаар харваас тодорхой байх батгатай хэсгийг зааж, миний эмчилсэн батга ингэж арилдаг хэмээн өмнө нь үйлчлүүлж эмчлэгдсэн хүмүүсийн зургийг үзүүлж, үнийн тариф бүхий хуудсаа үзүүлээд “Үзлэгийн мөнгө 10.000 шүү” гэжээ. Хэдэн зураг үнийн тарифийг нь үзсэний төлөө 10000 төгрөг төлөх хайран санагдсан тул үйлчлүүлэгч арьс яаж арчлах ёстой байдаг, уг эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрхэн найруулж гаргадаг зэргийг нь асууж байж мөнгөө төлсөн юм билээ. Мөн тэрээр “ACNE MEDICAL” хэмээх Америк улсад үйлдвэрлэгдсэн батганы эмчилгээний бүтээгдэхүүн худалдаалахын зэрэгцээ дэргэдээ гоо сайхны үйлчилгээ явуулдаг эмнэлэгт очжээ. Үйлчлүүлэгч үүдээр ортол улавч өмсөөрэй гэжээ. Улавч өмсөх зуураа “танай бүтээгдэхүүнийг судлах гэсэн юм аа” гэхэд үгийн зөрүүгүй л эмнэлгийн цагаан хувцастан “үзлэг 5000 ш дээ” гэсэн байна. Үйлчлүүлэгч өөрийнхөө нүүрээр гарч байгаа батга юунаас болоод гараад байгааг мэдэхийн зэрэгцээ өмнө АӨСҮТ-д хандаад эмчилгээ нь үр дүнгээ өгч батга гаралт багасаж сорвижсон тул сорви арилгах бүтээгдэхүүнийг нь судлахаар очсон юмсанж. Эмнэлгийн цагаан хувцастныг “үзлэг 5000 ш дээ” гэж хэлэхэд үйлчлүүлэгч “үгүй би танайд үзүүлэх гээгүй. Танай бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэсэн болоод сорви арилгадаг бүтээгдэхүүн байдаг үгүйг, ямар үнэтэй байдгийг мэдэх гэсэн юм аа” гэхэд харин тэгээд л “5000 төгрөг ш дээ” гээд байх юм гэнэ. Үйлчлүүлэгч улавчаа өмсөж бүтээгдэхүүн өрсөн лангуутай хэсэгт очоод бүтээгдэхүүнүүдийг нь харж үнийг нь асуучихаад 5000 төгрөг өгөөгүй гараад явчихсан гэнэ лээ. Харилцааны соёлоос үйлчилгээ эхлэх биш үнэ хөлсөө хэлж угтмагц үйлчлүүлэгчийн дургүй нь хүрч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс ч татгалзсан байна. Дээр дурьдсан хэмжээний үзлэг хийгээд мөнгө олох аргаа олсон харилцаа болоод үйлчилгээний соёлгүй, батгаа шахуулах гэсэн хүний нүүрийг дурын багаж хэрэгслээр чанарын шаардлага хангахгүй түвшинд шахаж үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны газруудад чанарын болоод үнэ хөлсний стандарт тогтоох зайлшгүй шаардлага байгаа нь дээрх жишээгээр батлагдаж байна.
Ийм байдлаар хичнээн мянган хүн хэдий хэмжээний мөнгөөр шатсаныг энд бичиж таашгүй. МХЕГ хэмээх өнгөрсөн оны ажил амжилтаараа сүүлээсээ нэгдүгээрт бичигдэх энэ байгууллага арьсны бүү хэл амь насны хэмжээний асуудалд хэрхэн ханддагаа харуулаад байгаа тул энэ байгууллагад ховлох нь “чононд махаа захисан”-тай ялгаагүй хэмжээнд иргэд ханддаг болсон. Иймд өнгөрсөн намар ажлаа хүлээн авч иргэдийнхээ итгэл найдварыг хүлээх болсон ШӨХТГ-ын О.Магнай даргад ховлоё. Хүссэн бүтээгдэхүүнээрээ дурын үйлчилгээ үзүүлж, үйлчилгээ үзүүлснээсээ бодит бус үнийг хэлдэг дээрхийн адил “Гоо сайхан”-ы газруудад хяналт шалгалт хийж, шалгуур стандарт тогтооё.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 16, 2013 7:26:35 pm )
Zuv zuv
-
Anonymous (January 17, 2013 3:18:58 am )
magnaid ymar hamaa bnaa, gants huniig hed huvaah geevee?
-
Anonymous (January 17, 2013 12:01:21 pm )
Магнай даргад амжилт хүсье.Жижигхэн Монгол улсад ганц ажил хийж байгаа хүн нь та шүү. Харин сүүлийн үед жаахан сулраад байна уу даа. Дарамт шахалт байгаа л байлгүй битгий шантраарай.Ингээд нэг сана хэлье. Дотоодын бүтээгдэхүүний үнэ арай дэндэж байна. Тэгсэн хэрнээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гээд байх юм. Мах, ногоо,гурилын үнийг барих ямар боломж байна.Энэ талаар ажил хийгээч…Хэрвээ энэ ажлыг хийвэл таньд баатар өгөхөд ч багадна….
-
Anonymous (January 17, 2013 12:37:47 pm )
үйлчилгээ болон барааны үнэ цаг хоногоор өсөж байна, үсчинд зүгээр л тайралт хийлгэхэд 25000 төгрөгийн үнэтэй болжээ мах ,гурил бүр ч хэтэрлээ яаж амьдарана даа
-
Anonymous (January 17, 2013 2:55:40 pm )
magnai dargaa bairnii une arai heterlee hezee bodit medeelel uguh be
-
Anonymous (January 17, 2013 3:03:56 pm )
magnaid er n daramt shahalt ih uchirch bgaa bho ter baliar luivarchid huniig yaj unagaj amiig n taglahhaa medej bgaa mgnautai adil he’d heden hun garaad ireesei bilee. fants modgal bolohguie gej
-
Anonymous (January 17, 2013 3:07:06 pm )
undesnii uilverlelee demjiye geheer neeh unetei yumaa bolomjiin unetei bval humuys hereglene shde unii zohitsuulakta zow hiimeer yum
-
Anonymous (January 17, 2013 3:18:24 pm )
on garaad bairnii uniin talaar medeelel ugnu gesen hezee uguh be magnai dargaa bairnii une tengert hadlaa ene talaar OSSK wy hiij bna
-
Anonymous (January 18, 2013 4:57:03 pm )
dargaa bairnii une gazriin une tengert hadlaa!!!!
-
Anonymous (January 19, 2013 2:06:07 pm )
Magnai ene luibarchin SUH uudiig jah be, bas uls undesnii ajulgui baidliig aldagduulj bga ene olon noos nooluur ugaah Hjatad uildberuudiig jah be
-
Anonymous (January 20, 2013 2:16:57 pm )
Magnai zah zeeliig bugdiig ni medej uniig togtoonoo bur unegui bolgoj ch medne. Zahialgaar buh uildveriig haana tegeed yu ch ugui bolnoo
-
Anonymous (January 21, 2013 5:58:08 pm )
buh zuil huuliin daguu huniihee tuluu l bh yostoi tuunees uildweruudiig haana gdg utgagui UUnd l magnai dargiin ajil uureg chiglej bgaa bolowu
-
Anonymous (January 24, 2013 1:35:20 am )
Ажил хийдэг нь татвараар дарамтлуулдаг Ажил хийдэггүй нь халамжаар тэтгэдэг төрийг яах бэ шударга байл даа
-
Anonymous (February 03, 2013 12:24:54 pm )
Магнай Цэргийн госпитальд авилгалчид Цэцэглэж байна.П.Сарантуяа гэх авилгалын загалмайлсан эх болсон авгайг Зайлуулж,ёс бусаар тавьсан хүмүүсийг цэвэрлэхэд тусалаач
14 Comments