antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2013 22 comments

Монгол эхчүүдийн амь нас улстөрчдийн золиос болох ёсгүй

нийтлэсэн Admin

527-1358301909kiwi-middleМАХН-ын дарга Н.Энх­баярт оноосон 2.6 жилийн хорих ялыг эсэргүүцэж, өлс­гө­лөн зарласан эхчүүд өчиг­дөр өглөөний 10 цагийн байдлаар 145 цаг өнгөрүүлсэн байв.  Усаар амаа  норгох төдий дэмжлэгтэй зургаа хоногийг өнгөрүүлж байгаа тэд­ний хоёрынх нь биеийн бай­дал хүндэрч, уржигдар орой II эмнэлгийн эмч нар авч явжээ. Харин өчигдөр өглөө биднийг очихоос өмнө­хөн  таван ээж  II эмнэ­лэгт үзлэг, шинжилгээ хийлгэх шаардлагатай болж дохиогоо хангинуулсан түргэний машин давхиж ирээд аваад явав.

Түргэний эмчид даралтаа үзүүлж, биеэ чагнуулсан дөр­вөн ээж эмнэлэг явах шаард­лагагүй болж, өлс­гөлөнгөө үргэлжлүүлэх зөв­шөөрөл авснаар тэдэнтэй уулзаж ярилцах боломж олдсон юм. МАХН-ын байрны хоёр­дугаар давхарт “өл­сөж” байгаа тэд эмнэлэг явах шаард­лагагүй болсон ч нүд­нийх нь харц ядрангуй, дуу нь сулар­сан байлаа.

Дөрвүүлээ 50 насны болго алхсан, нэгээс зургаан хүүхэдтэй алдарт эхчүүд өлсөөд хэвтэж байгааг харахад  цаанаа л гу­нигтай. Алдарт эхийн одонгоо энгэртээ зүүсэн, нүдэнд дулаахан энэ эхчүүд улстөрчдийн хоорондох тэмцлийн золиос болж байгаа нь энэ цагийн гашуун эмгэнэл. Эхчүүд арван хэдүүлээ “өлсөж” байсан эм­гэнэлт үзэгдэл Монгол Улсын түүхэнд байхгүй.

Сулхан дуутай, тамир­дангуй харагдах хэдий ч үзэл бодлоо илэрхийлэх тал дээр хэний ч өмнө нээлттэй хүмүүс юм аа тэд.

Буцах зам байхгүй

Н.Отгон Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн
-Таны бие гайгүй юу. Биеийн тань хөдөлгөөн ерөн­хийдөө удааширсан байдал­тай харагдсан болохоор ингэж асууж байна л даа?

-Өнөөдөртөө зургаа дахь хоног дээрээ усаар амаа норгоод байж байгаа болохоор яаж жирийн үеийнх шигээ байх вэ дээ. Хамаагүй түргэн хөдөлгөөн хийвэл толгой эргээд байгаа болохоор л ингэсгээд удаан хөдөлж байна.
-Та хаана ямар ажил хийж байсан бэ. Зургаа хоног энд өлсөж байхад ар гэр, ажил төрөл тань зүгээр үү?

-Би олон жил хувиараа аж ахуй эрхэлж байна. 11 дүгээр ангийн нэг хүүхэдтэй. Ар гэр маань яах вэ болгоод л байдаг юм.

-Н.Энхбаяр дарга та бүхэнд хандаж, өлсгөлөнгөө зогсоогооч ээ гэсэн уриалга ирүүл­сэн. Та бүхэн даргынхаа  уриалгыг яагаад хэрэгжүүлэхгүй байна?

-Даргын уриалга, мэдэгдлийг бидэнд уншиж сонсгосон. Гэхдээ бид нэгэнт эхэлсэн тэмцлээ зогсоохгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Бид тэмцлийн хамгийн хатуу хэлбэр сонгож авсны цаад учир нь  Монголд үүсээд байгаа нийгмийн давхаргуудын өдөр шөнө шиг зааг ялгаа, шударга бус, хараат шүүх засаглалын бурангуй бүхнийг илрүүлэн гаргаж, тэдний хууль зөрчсөн үйлдлийг ард түмнийхээ сонорт хүргэхийн төлөө амь насаараа дэнчин тавиад тэмцэж байна. Бидэнд буцах зам байхгүй.

Х.Тэмүүжин сайд ч адилхан ээжтэй л байх

А.ОдонЧимэг Баянхонгор аймгийн иргэн

-Таныг хариуцлагатай алба хашиж байсан гэж сонслоо?

-Би Баянхонгор  аймгийн Шаргалжуутын Засаг даргын алба хашиж байсан. Хавар онц их хуралд төлөөлөгчөөр сонгогдон  ирснээс хойш улстөрийн тэмцлээ эхэлсэн. Намайг эзгүй хойгуур Шаргалжуутын  Засаг даргаас огцруулчихсан  байна билээ. За тэр яах вэ. Өнөөдөр Монгол оронд шударга хууль ёс, шүүх засаглал, нийгмийн эмх цэгцтэй харилцаа гэж алга. Үнэндээ энэ улс оронд чинь болж байгаа, бүтэж байгаа ажил гэж байхгүй. Энэ бүхнийг  тэвчиж суух арга алга.

-Зургаа хоног өлссөний дараа ямар нэгэн үр дүнд хүрнэ гэсэн итгэл төрж байна уу?

-Заавал үр дүнд хүртлээ л сууна гэж бодож байгаа. “Өглөөний сонин”-оор дамжуулан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд олон сар дотроо бодож явсан үгээ хэлье гэж бодлоо. Х.Тэмүүжин сайдыг  Ц.Нямдорж дарга “ТМС-ийн хуульч” хэмээн доромжилж байхад нь би өмөөрч, энэ Ц.Нямдорж сайдын ажлыг Х.Тэмүүжин авчихаасай гэж хүсч мө­рөөдөж байсан Монголын мянга түмэн ээжийн нэг.

Х.Тэ­мүүжинг Хууль зүйн сайд болоход нь үнэхээр чин сэт­гэлээсээ баярлаж байлаа. Х.Тэмүүжин сайдад “Ээжээсээ айна гэдэг муухай хэрэг биш. Тэд­ний талд байна гэдэг хамгийн сайн хүүгийн шинж шүү” гэж л хэлмээр байна. Монгол Улс шоронжиж, алдаж эндсэн иргэдийн эрхийг үнэхээр аймшигтай зөрчиж байгаа шүү гэдгийг л эрх баригчид, ард тү­мэнд сонордуулахын төлөө бид ийнхүү тэмцэж байна.

-Таны энгэр дээр алдарт эхийн хоёрдугаар одон гялалзаж байна. Хүүхдүүд тань хэдэн настай вэ. Таныг энд “өлсөж” байхад тэднийг хэн асарч байгаа бол?

-Бид хоёр хүү, хоёр охинтой. Гурван том нь оюутан, бага нь наймдугаар анги. Хүүхдүүд маань бүгд хотод тус тусынхаа сургуульд сурч байгаа. Хүүхдүүдээ бодохоор одоохон өлсгөлөнгөө зогсоомоор  санагдавч  Монголын нийгэмд үүсээд байгаа шударга бус бүхнийг бодохоор  амиа золиослоод ч хамаагүй энэ бүхнийг таслан зогсоохоос өөр зам харагдахгүй байна.

Хэн нэгэн  намайг мөнгөөр худалдан авч чадахгүй

Т.Оюунцэцэг Орхон аймгийн иргэн
-Таны бие жаахан бараг­тайхан байна уу?

– Яаж зүгээр байх вэ, байж л байна. Зургаан хоног усаар амаа норгоод хэвтэхээр өөрийн эрхгүй ядардаг л юм байна.
-Орхон аймгаас хэдүүлээ ирж энэ тэмцэлд оролцож байна?

-Хоёулаа ирсэн. Би МАХН-ын Орхон аймгийн 1000-тын даргын сонгуульт ажил­тай. Дэд даргатайгаа хамт энэ тэмцэлд эхнээс нь оролцоод явж байгаа. Ардчилал ялаад 20 гаруй жил боллоо гэж  худлаа орилолдоод байгаа болохоос биш өнөөдөр Монгол оронд ардчилал, шударга ёс гээч юм үнэндээ үгүй болсон. Олонхын дарангуйлал өдрөөс өдөрт хүчээ авч байна.

Эрх мэдэлтнүүдийн энэ олон булхайтай томилгоо, халаа сэлгээ, хээл хахууль албан тушаалын наймаа  цагаандаа гарсан. Эндээс хамгийн аймшигтай нь орчин цагийн хэлмэгдүүлэлт туйлын нарийн зохион байгуулалттай, хууль шүүхийг гартаа атгасан байдлаар өрнөж, хүнийг дахиж хэзээ ч босч ирэхгүй болтол нь дарамталсаар байгаад бүх амьдралаар нь тоглоод дуусгаж байна.

Монголын шүүх хэдхэн хүний дохио зангаагаар ямар аймшигтай хэлмэгдүүлэлт явуулж байгааг ард түмэн харсан ч хараагүй юм шиг өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа нь өнөөдрийн жинхэнэ эмгэнэл мөн. Би л хувьдаа тэмцлийнхээ эцсийг нь үзэж байж дуусна. Би шийдсэн, айх юм байхгүй.

-Уг нь таныг Орхон аймаг­таа хэвлэлийн үйлд­вэр­тэй, тогтсон амьд­ралтай гэж сонс­лоо. Бүтээж босгосон тэр сайхан амьдрал тань хай­ран санагдахгүй байна уу?

-Би гурван хүүхэдтэй. Бага нь 11 дүгээр ангид сурч байгаа. Хэвлэлийн техно­логич мэргэжлийнхээ дагуу хэвлэх үйлдвэр бай­гуулсан. Гэр бүлийн маань хүн миний үзэл бодлыг чин сэтгэлээсээ дэмждэгийн хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй амьдарч явна. Ар гэр, амьдрал ахуйгаа хэнээс ч хараат бусаар зохицуулж чадсан. Тэр талаар санаа зовох юм өчүүхэн ч байхгүй.

Би хэн нэгнийг дуурайж, ямар нэгэн ашиг хонжоо харж  амь насаараа дэнчин тавиагүй, тэгж ч явах хүн биш. Харин чин сэтгэл минь өвдөж шанал­сандаа, Монголын өнөөд­рийн эмгэнэлийг хар­саар байж зүгээр сууж тэвчээгүйдээ энд өлсгөлөн зарлаад сууж байна.

-Гадуур “Өлсгөлөн зар­ласан эмэгтэйчүүд МАХН-аас нэг өрөө байр, 1-1.5 сая төгрөг авсан” гэсэн  яриа яваад байгаа. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Би сая хэлсэн. Надад хэн нэгнээс хэдэн төгрөг амьд­ралдаа нэмэрлэх, үзэл бод­лоо худалдах өчүүхэн ч шаардлага байхгүй. Сая болсон орон нутгийн сонгуулиар миний бие Орхон аймагтаа ялалт байгуулж, аймгийнхаа ИТХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгээд ч намайг хэн нэгэн худалдаж авна гэж санасны  гарз. Гадуур яриад байгаа шиг Н.Энхбаяр даргын эхнэр О.Цолмон гэдэг хүнээс мөнгө авах нь байтугай одоогоор гар барьж ч үзээгүй. Ер нь хүний тогтсон үзэл баримтлал, чин сэтгэлийн дуудлагыг ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй.

Би Н.Энхбаяр даргын эхнэрийн барааг ч хараагүй

Б.Чимгээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн

-Та сая хүүхэдтэйгээ нэ­лээн удаан утсаар ярих шиг бол­лоо. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Би зургаан хүүхэдтэй. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон­той, Монголын олон мян­ган ээжүүдийн төлөөлөл.
-Та бүхний шаардлагыг эрх баригчид хүлээж авахгүй удааширвал яах вэ. Таны эрүүл мэнд, амь насанд  ямар нэгэн золгүй явдал үүсвэл  үлдэж байгаа зургаан хүүхдийн хувь заяа хаашаа эргэхийг та тунгааж  бодсон уу?

-Эх үрсийг хагацаах эмгэнэлт байдалд оруулсан Монголын төрөөс ял зэм асуух ар гэр, анд нөхөд, хамаатан садан минь байгаа учир би айхгүй байна. Би ардчиллыг эхнээс нь дэмжиж, жагсаал цуглаанд нь оролцож явсан хүн. Гэхдээ өнөөдрийнх шиг анархист, дарангуйлагч ардчиллын төлөө тэмцээгүй юм шүү. Ардчиллын үнэт зарчмыг гуйвуулснаас болж өнөөдөр Монгол орон бүх талаар уруудан доройтож явна.

Сайхан Монгол орон маань бидний нүдний өмнө бүхэлдээ цөлжиж байна. Нийгэмд баян ядуугийн  өдөр шөнө шиг ялгаа тогтчихлоо. Хамгийн гол нь монгол хүний амьд явах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  эрх чөлөө, шударга ёс үгүй болсон.

-Өлсгөлөн зарласан ээжүү­дэд  Н.Энхбаяр даргын  эхнэр О.Цолмон 10 сая төгрөг тараасан гэж га­дуур шуугиад байна?

-Би тэр хүний барааг ганц удаа ч  хараагүй. Жудаг­тай монгол эр хүнийх нь төлөө л Н.Энхбаяр даргыг суллуулчих санаатай тэмцэж явна. Тэр хүн хийсэн ажилтай хүн. Хэдэн жилийн өмнө “Мян­ганы зам мян­гуу­жингийн зам боллоо” гээд байсан нөхөд өнөөдөр мян­ганы замаар нь хурдлан дав­хиж байхад тэр их бүтээн бай­гуулалтыг эхлүүлсэн хүн нь шоронд хэвтэж байж хэрхэвч таарахгүй.

Бид Н.Энхбаяр даргын хэлмэг­дүүлэлтийг зогсоож, шоронгоос суллагдах хүртэл нь өлсгөлөнгөө үргэлж­лүүлэх болно. Айж, ичихгүй бол энэ  эрх баригчид бидний хэдэн ээжүүдийн амь насыг золиосолно л биз.

Ийнхүү алдарт эхчүүд өлсөж хэвтэнэ. Гаднаасаа ядрангуй харагдавч, тэдний  нүднээс эрс шийдэмгий байдал, тийм ч амархан бууж өгөхгүй  гэсэн тэмцэгч зоригийг нь олж  харсан юм. Цагаан сүүгээрээ орчлонг  угжиж,  бүүвэйн дуугаар  амьдралыг зөөллөсөн  Монгол эхчүүд  хэн нэгнээ  намнах гэсэн увайгүй улстөрчдийн золиос болж амь насаараа дэнчин тавиад  “өлсөж” хэвтэх ч гэж. Эхчүүдийн өлсгөлөн Ц.Элбэгдоржийг зөөлрүүлэх болов уу.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (January 16, 2013 1:34:17 pm )

    Teneg avgai nar enhbayrtai ujvel taarna heden haltar tugrugn
    ii hoinoos ur huuhdee zovoogood lav l enhbayriig sain hun gej ulsuugui l bh ed nariin uls tur oilgood temtseegui n lav erinhiilgchee bitgii buuj ug turiin huuli gej bdgiig haruul ydarsan 1 n gutgegdeed shorond orvol naaduul chin ingej ulsihuu iim mongol eeh nda

  • Anonymous (January 16, 2013 1:35:33 pm )

    Iim monhol eh baidaggui bhaa

  • Anonymous (January 16, 2013 3:01:01 pm )

    anonymousiin bichseniig demjij bnaa

  • Anonymous (January 16, 2013 7:32:08 pm )

    юун шог юм бэ ингэж тэнэгтэхээ болимоор юмаа. Одонгоо зүүгээд өлсдөг юм уу даа

  • Anonymous (January 16, 2013 7:32:29 pm )

    Uursduu munguur ulsuj uvchin zovlon avch baigaa hamgiin archaagui avgai nar naad mungu chin zovlon bolno doo

  • Anonymous (January 16, 2013 10:11:28 pm )

    4hun nastai byatshan ohin onsh n todorhoi bolohgui emnelgiin oron deer shanalj baihad neg muu avilgalchiin tuluu ulsuj baihiin.

  • Anonymous (January 17, 2013 12:59:36 pm )

    mongo,mongo,mongo,mongo,mongo,mongo,Odoo ued erh medel,mongonoos huchtei yum ch alga dagaa,,,

  • Anonymous (January 17, 2013 1:13:16 pm )

    ӨӨРСДӨӨ САЙН ДУРААРАА ӨЛСӨЖ БАЙГАА ХҮМҮҮСТ МОНГОЛЧУУД САНАА ЗОВООД ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ, ЁСТОЙ НӨГӨӨ ХОХЬ ЧИНЬ ГЭДЭГ Л БОЛНО ДОО, ЭНХБАЯР ГУАЙ НЬ ДАРАА НЬ УЧИРГҮЙ ИХ ХООЛ ӨГӨХ ЮМ БАЙГАА Л ДАА, ТЭГЖ Л ТОХИРОО БИЗ, ЯМАР АРГАА БАРСАН ОДОНТУУД БАЙДАГ БАЙНАА

  • Anonymous (January 17, 2013 1:40:00 pm )

    OLON MONGOL ERCHUUD 7 SARIIN 1 ND SHUDRAGA UNENII TULUU HELMEGDEJ ZODUULJ DOROMJLUULJ TAMLUULJ BAIHAD TA NAR YAJ TEMTSSEN UYM BE?TEDNIIG SHORONGOOS SULLUULAH GEJ TEMTSEJ BAISAN UU?TED ULS EH ORNOOSOO NEG TUGRUG CH HULGAILAAGUI SHUU.TA NAR MAN NAMIIN UED BAISAN BOL SHOROND OROH BAISAN.

  • Anonymous (January 17, 2013 2:05:28 pm )

    эдгээр эхчүүдийн бие муудвал Ө Энх түвшин Баастай хүү Удвал Ядуу сэлэнгэ нараас хохирлыг төлүүлхээр тэдний үр хүүхэд хамаатан садан тохиролцож байна.амиа бодсогоо тухирагчидаа .

  • Anonymous (January 17, 2013 2:12:04 pm )

    Estoi hohi n doo udii nasalchihaad yum oilgohgui hedhen tugrugnii tuluu zolios bolj yavah gej…. Uhaantaisan hun bol heden huuhduuddee hed honog ch bolov hani bolj eruul saruul haragdahaa bodoh bsan daa.

  • Anonymous (January 17, 2013 2:12:58 pm )

    Хуулиа уландаа гэшгэх улс орон хэзээч байхгүй Энх баярыг хэзээч гаргахгүй харин эдгээр Ээжүүдэд та нар гаргаж чадаагүй учир нэмж мөнгө өхгүй гээд явцгаа гээд хөөнө хөөрхий эхчүүд гол гаргуулснаа тэхэд мэдэнэ яана даа ээжүүд минь харин мөнгиийг нь нэр бүхий хүмүүсээс авах гэж байгаа үр хүүхэд ах дүү нарт нь баяр хүргэе

  • Anonymous (January 17, 2013 3:08:11 pm )

    Эхчүүдийн өлсгөлөнг улам эрчимжүүлэх. Энэ үнэхээр эмгэнэлтэй хэрэг. Н.Энхбаярын өгсөн үүрэг даалгавараас үзэхэд аль болох олон хүүхэдтэй, олон ах дүүтэй, архаг хууч өвчтэй, настай эмэгтэйчүүдийг өлсгөлөнд нэмж суулгахыг шаардсан байна. Мөн ар гэрийг нь харж үзэн цалин мөнгийг нь гар таталгүй өгөхийг ч үүрэгдэн нүнжигтэй загнаж байгаа бололтой. Мөн олон хүүхэдтэй аавуудыг нэмж өлсгөлөнд суулгахыг үүрэгджээ. Тэгэхээр суурь өвчтэй, ядарсан амьдралтай, улаан цурав олон хүүхэдтэй аав ээжүүд өлсгөлөнд сууж, түүний аз жаргалын төлөө тэмцэх учиртай аж. Дэндүү үнэтэй эрх чөлөө гэж энэ л байх даа.

  • Anonymous (January 17, 2013 3:11:25 pm )

    heden erguu avgai nar lbn bie arai oor torloor uneleed bgamu da bolioch gerte harij huubduude hunii dsitai osho bitgii iinyab

  • Anonymous (January 17, 2013 3:13:25 pm )

    bidnii munguur hahaj tsadsan enhbayar dargiin tuluu ehchuud uuriiguu zolioslood hereggui shuu mungunuus iluu uursdiin chini ami nas eruul mend heregtei shuu ehchuudee

  • Anonymous (January 17, 2013 3:17:21 pm )

    hunii erh yumda olsgolon chin amjilt olohguiee ugasa yavuulga gedgiig yamar ch teneg oilgohbuchir enhbayar metin humuus bolimoor yuma

  • Anonymous (January 17, 2013 8:55:41 pm )

    mongoliin niit ehchuudiin neriig gutaasan teneg
    uymnuud.boliosoi.uhaantai ur huuhduud hi baibal garan deeree orgood abaad hariasai.ehiigee or denchind tabichihaad yuj amar yubdag bnaa.

  • Anonymous (January 17, 2013 9:05:42 pm )

    Mongoliinhoo shuuhiig hundeleech avgai naraa icheech ta nar bolioch

  • Anonymous (January 18, 2013 7:47:22 pm )

    Ulsuj vxerei

  • Anonymous (January 20, 2013 11:36:32 am )

    үүргийг хажууд нь зогсоод сонсож байсан баагий нэрээ хэлээч юм баримттай байсан дээр шүүдээ

  • Anonymous (January 20, 2013 11:37:42 am )

    эхчүүд ардчилсан оронд юу хийхээ мэдэж байгаа байлгүй

  • Anonymous (January 20, 2013 11:54:37 pm )

    Enxbayriig ene avgai nariin xelsneer yaliig ni zuulluj 2r emneleg rvv shiljvvlbel butsagad shirond nu xii gej ulsgulun zarlana aa idsen uysan ni togtoogdod zoxix yalaa edelj bga xulgaich luivarchin novsh xeden avgai nartaiga ulsuj vxbel taarna tiim biz de arduda bvgdere ulsgulun zarlay sulluulaxgvi gej kk

antalya rent a car