antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Төрийн албан хаагчид утаатай тэмцэж байгаа нь энэ гээд мөнгө идсээр байх уу?

нийтлэсэн Admin

Өнөөгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын статустай Цэвэр Агаарын Сангаас энэ оны 8 сарын 19–нд

зарласан Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын дизель автобусуудад хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулах тендерт зориулж Засгийн Газраас 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэхүү тендер нь өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй байгаагаас гадна уг тендерийг зарлах тохироо бүрэлдээгүй байхад “Тендер” гэдэг нэрээр халхавчлан хэсэг бүлэг хүмүүсийн агаарын бохирдолтод төрөөс төсөвлөсөн мөнгийг хувааж идэж уудаг бохир бизнес давтагдах аюул тулгараад байна.

Урьд өмнөх жилүүдийн туршлагаас харахад нийслэлийн агаарын бохирдолд зориулсан төсөв хөрөнгийг хэрхэн яаж идэж уудаг нь тодорхой бөгөөд энэ удаад нэгэн сонгомол хэлбэр дахин гарч ирж байна. Яагаад гэвэл уг тендэрийн зорилго нь 400том оврын дизель автобусыг хийн түлшинд шилжүүлэх юм. Дизель хөдөлгүүрйиг хийн түлшинд шилжүүлэх шинэ технологийн төхөөрөмж нь дэлхийн зах зээлд нэвтрээд 6-7 сарын нүүр үзэж байгаа билээ.Энэ технологи нь одоогоор европын хэд хэдэн оронд нэвтрээд явж байна.

Гэтэл манай орны нөхцөлд энэ технологийг туршсан, туршилтыг баталгаажуулсан баримт аль ч мэргэжлийн компанид байхгүй. Тэр дундаа нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудын 90% нь арваас дээш жил үйлчилгээнд явсан хуучирсан хөдөлгүүртэй автобуснууд юм. Дээрх автобуснуудын хөдөлгүүрийн элэгдэл хорогдол нь уг технологийг ашиглахад чанарын шаардлага хангахгүй байдалд хүрсэн байна.

Дизель хөдөлгүүрийг хийн түлшинд шилжүүлэх технологийн горим нь 75 % нь дизель түлш,25% нь хийн түлш холилдож шатах, холимог шаталтын хөдөлгүүрийн зарчим дээр үндэслэгдсэн. Иймд энэхүү технологийг хэрэгжүүлэхийн тулд дээрхи автобуснуудад хөдөлгүүрийн найдвартай ажиллагааг баталгаажуулсан техникийн оношлогооны нарийн дүгнэлтүүд зайлшгүй хийгдсэн байх ёстой.

Ийм нарийн оношлогооны тоног төхөөрөмж суурилагдсан төвлөрсөн оношлогооны цэгүүд нийслэлд хараахан байхгүй. Өнөөгийн эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн -30 хэмд дээрхи технологийн төхөөрөмжийн найдвартай ажиллагаа хангагдсан байх ёстой. Гэтэл үүнийг туршилтаар баталгаажуулсан баталгаа огт байхгүй байна. Иймээс энэхүү тэндэрийг зарласан нь учир дутагдалтай бөгөөд араасаа маш олон эрсдэлтийг дагуулах хор уршигтай.

Энэхүү тендэрийг анх зарлах үеэс дээрхи асуудлуудыг зохих шатны байгууллагуудад мэргэжлийн компаниудын зүгээс удаа дараа тавьсан боловч тендэрийг зайлшгүй зарлах шаардлагатай мэтээр хариу өгч байсан. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 25 %-ийг автомашинаас ялгарч байгаа хорт утаа эзэлж байгаа. Дизель хийн шинэ технологийн төхөөрөмжийн өнөөгийн хүчин чадал нь дизель хөдөлгүүрээс ялгарах хорт утааны дөнгөж 20 хүртэлх %-ийг цэвэршүүлэх юм.

Иймд Цэвэр Агаарын Сангаас зарласан энэхүү тендэрийн төсөв зардалтай холбоотой тодорхой баримтуудыг дурдья:
– ЗТБХБ-ын Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Бат-Эрдэнэ гэгч 2011 оны 5 сарын 26-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Агаарын Бохирдлын Үндэсний Хороонд доорхи танилцуулгыг хийжээ.
Уг танилцуулгад тусгагдсанаар нэг автобусанд нэг төхөөрөмж иж бүрдлээр нь суурилуулахад 8.5 сая төгрөг (4930 евро), зөвхөн нэг төхөөрөмжийн үнэ5.6сая төгрөгийн (3250 евро) зардал гарахаар тооцоолжээ. Дээрхи үнийг 400 автобусанд шилжүүлэхэд 3.5тэрбум төгрөгийн өртөг зардал гарахнээ.

Өнөөгийн дэлхийн зах зээл дээр борлогдож байгаа хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн сайн чанарын 24-36 сарын баталгаатай төхөөрөмжүүдийн дундаж үнэ 1000-1500 еврогийн ханштай байна. Үүнээс харахад Бат-Эрдэнэ даргын танилцуулсан үнийн санал дэлхийн зах зээлийн хамгийн өндөр үнэтэй төхөөрөмжүүдээс 3 дахин үнэтэй байгааг юу гэж ойлгох вэ? Бат-Эрдэнэ дарга дээрхи үнийн саналыг ямар үндэслэлээр, хаанаас гаргаж ирсэн нь маш их сонирхол татаж байгаа юм.

Гэтэл 8 сарын 19-ны Тендерийн Хорооны хурал дээр ТУРТЕЛКОМ гэгч нэртэй нэгэн компани Украйн Улсын нэгэн компанитай хамтран 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр 400 автобусанд тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төслөө Тендерийн Хороонд өргөн барьж улмаар нэгч өрсөлдөгчгүйгээр уг тендэрт ялалт байгуулжээ. Украйн Улсад авто хийн түлшний салбарт европын зах зээлд нэр нөлөө бүхий компани байдаггүйг гадны мэргэжилтнүүд ч тодорхойлж байна.

– ТУРТЕЛКОМ гэгч энэхүү компани талаар тодорхой мэдээллийг Тендерийн Хорооноос хүссэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн тодорхой мэдээлэл хараахан олж авч чадаагүй байна.

Энэ компани Монгол Улсад ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, тэр дундаа хийн түлшний салбарт ийм нэртэй компани үйл ажиллагаа явуулдаг болохыг мэргэжлийн компаниуд мэдэхгүй байна.ТУРТЕЛКОМ компани нь олон улсын стандартын батламжтай, аль улсад үйлдвэрлэгдсэн ямар ид шидтэй, ийм өндөр үнэтэй төхөөрөмжийг монголын зах зээлд нийлүүлэх гэж байгаа нь хэн бүхний сонирхлыг машид ихээр татаж байна.

Ийм байдлаар бичиг баримт нь боловсрогдохоосоо эхлээд энэхүү тендэр нь хууль бус бөгөөд уг тендэрт төсөвлөсөн3.5тэрбум төгрөг буюу ард түмний татварын мөнгийг идэж уух зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой.

400 автобуснаас гарах хорт утааны20-хон хувийгцэвэршүүлснээр гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн утааг багасгахад ямархан үр өгөөжөө өгөх нь тодорхой бизээ. Хэрвээ үнэхээр Улаанбаатар хотын хэмжээнд автомашинаас ялгарч байгаа хорт утааг багасгахад уг хөрөнгийг зарцуулья гэвэл бензин хөдөлгүүрт бүх төрлийн автомашинуудыг хийн түлшинд шилжүүлэх үе шаттай арга хэмжээг эхэлж авч хэрэгжүүлэх нь илүү үр дүнд хүрнэ.

Эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотод 38000 автомашин шинээр бүртгэгдсэн байна. Эцэст нь Улаанбаатар хотын агаарын бохирдолтонд 4 улирлын туршид автомашинаас ялгарч байгаа хорт утааныялгаруулалт 25 %-аас доошгүй хувийг эзэлдэг бөгөөд цаашид энэ хэмжээ улам нэмэгдэнэ гэдгийг төр засаг, их хурал, бүх шатанд анхаарах нь зүйтэй болов уу.
Иймд энэ тендэрийг нэн даруй цуцалж, дахин шинээр боловсруулж шударга өрсөлдөөний зарчмаар зарлах нь зүйд нийцнэ.

 

WWW.NEWSWORLD.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car