antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2013 4 comments

М.Энхсайхан: Хүний буруу зөвийг ялгаж, эвийг олох гэж оролддог Ерөнхий сайдтай байгаа юм байна лээ шүү

нийтлэсэн Admin

527-1358209076be854bf079a56b23originalМҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа.
-Та Монголын төмөр замын даргаар очоод удаагүй ч яагаад ажлаа өгөхдөө хүрчихэв ээ?
-Ажлаа өгөөгүй байгаа. Төрийн өмчийн хорооны шийдвэрийг удирдлага болгон МТЗ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж намайг ажлаас халах ёстой юм. Батзаяа ТУЗ-ийг тэр өдөртөө яаран цуглуулсан боловч намайг халах асуудлыг авч хэлэлцээгүй. Учир нь Ерөнхий сайд эсэргүүцсэн юм байна лээ.
-Юу гэж?
-Асуудал ийм байдлаар явж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа.
-Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондыг төмөр замд зарцуулах тал дээр та салбарын яамнаасаа өөр бодолтой байснаас асуудал иймдээ хүрсэн гэж ойлгосон.Чухам юу болсон юм бэ?
-Бонд гэдэг үгийг монгол утгаар нь буулгавал “өрийн бичиг” гэсэн үг. Хойч үеэсээ өнөөгийн бид зээл авлаа гэсэн үг. Энэ мөнгийг салхинд хийсгэвэл үр хүүхдүүдийнхээ өмнө асар том гэмт хэрэг хийлээ гэж ойлгох хэрэгтэй. Монгол орон өрөнд орохоороо орд газруудаа ээлж дараатай гадныханд амархан өгөх болно. Өртэй, ядуу байна гэдэг бол хамгийн том аюул. Эцэстээ тусгаар тогтнолоо худалдахад хүрэх аюултай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аливаа төслийг бондоос санхүүжүүлэхдээ тухайн төслийн өртгийн 30 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол маш чухал. Бондын мөнгийг горьдож байгаа төслүүд олон байгаа байх. Гэхдээ үлдсэн 70 хувийнхаа санхүүжилтийг босгож чадах нь тун цөөхөн байх аа. Ямар ч байсан төмөр зам дээр санхүүжилтээ босгож чадах төсөл нь эхний удаад ганцхан Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих явдал юм. Таван толгой-Сайншандын 500 км төмөр замын төслийн зураг нь бүтэн гарч чадаагүй, энэ чиглэлийн замыг таллаж Орос, Хятадын компаниудыг урьж будилснаас өчнөөн асуудал шийдэгдээгүй байгаа. Зүүн тийш гэх 1800 км төмөр зам нь мөрөөдлийн түвшингээсээ гарч чадаагүй. Судалгаа, тооцоо нь тун эргэлзээтэй. Уг нь Америкийн Маккинсей гэдэг компани тооцоог нь хийсэн гээд байгаа. МТЗ ХААН банкнаас зээл авч, энэ компанид бараг зургаан сая ам.доллар төлчихсөн юм билээ. Гэтэл нөгөөдөх нь татвараа ч төлөөгүй алга болсон. Мөрөөдөлдөө хөтлөгдөн асар их мөнгө алдсан байна лээ. Ухвал их юм гарна. Би хийж ирсэн алдаануудыг нь харсан учир дахин алдаа гаргахын эсрэг байгаа юм.
-Таван толгой- Гашуун сухайтын төмөр замыг та нарийн царигаар, Зам тээврийн яам өргөн царигтайгаар тавих гээд зөрчилдсөн гэж сонссон. Эсвэл үүнээс өөр шалтгаан байв уу?
-Зам тээврийн яам төмөр замын бүтээн байгуулалт нэрээр 400 сая ам.доллараар энд тэнд 30-50 км-ээр нийтдээ 160 км далан босгоё гээд байгаа. Дээр нь хуулийн, санхүүгийн, техникийн гээд баахан гадаад зөвлөхүүдэд олон сая ам.доллар төлье гэсэн санал тавьсан. Түүнийг нь би зөвшөөрөхгүй байгаа юм. Төмөр зам тавих ажил хялбар мэт санагдах ч үнэн хэрэгтээ инженерийн том мэдлэг шаардсан хэцүү ажил. Автомашины даланг хаа нэг газар муухан барилаа гэхэд ямар ч байсан тойроод машин явахдаа л явдаг. Харин төмөр зам бол үгүй. Галт тэргэнд тойроод давхих зам байхгүй шүү дээ. Төмөр замын даланг ажлын зураггүйгээр хийж болохгүй. Тэгээд ч нэгэнт даланг баривал рельс төмөрөө тавьж галт тэргээр гишгүүлж байж бэхжүүлдэг, олон мянган тонн ачаа явуулж байж Улсын комисст хүлээлгэн өгдөг учиртай юм билээ. Төслийн санхүүжилтээ бүрэн босгож чадахгүй энд тэнд далан босговол тэр нь байгальд угаагдаж дэмий хөрөнгө оруулалт болно. Энд тэнд шороо бужигнуулах, тууз хайчлах, хөрөнгө мөнгө завшихыг зарим хүмүүс сонирхоод байх шиг байна. Би лав ингэж чадахгүй гэдгээ хатуу хэлээд л байгаа. Миний тавиад байгаа санал бол Таван толгой-Гашуун сухайт чиглэлд төмөр зам тавья. Ингээд 71 хувь төрийн өмч давамгайлсан “МТЗ-Өмнөд” гэдэг компани байгуулж, 2015-2016 он гэхэд Таван толгойгооос төмөр замаар нүүрс тээвэрлэе гээд байгаа юм. Энэ төсөлд ердөө 230 сая ам.доллар хэрэгтэй болно. Үүнийг бондын мөнгөнөөс хүсэмжлэх гэсэн юм. Гэтэл Гансүх сайд 400 сая ам.доллараар дараа нь ямар ч хэрэг болохгүй далан босгож, бодлогогүй ажилд хөрөнгө зарах гээд байна. Гансүх сайд бид хоёрын саналын хооронд том ялгаа байгаа биз.
-Нарийн царигтай төмөр зам тавих гээд байгаа таны санал зөв гэх үндэслэл нь юу юм бэ. Эдийн засгийн хувьд ашигтай тооцоо байгаа юм уу?
-Би эдийн засагч. Олон улсын стандарт цариг нь хөрөнгө оруулалт арай бага шаардана. Өргөн цариг өргөн хөрөнгө оруулалт, нарийн цариг нарийн хөрөнгө оруулалт шаардана гэж хялбаршуулж тайлбарлая. Ингэж хэлбэл арай л ойлгомжтой болох байх. Гэхдээ би энэ тухай ерөөсөө ярихгүй байгаа. Асуудлын гол нь техник, технологийн бэрхшээл байгаа юм. Манайхан галт тэрэгний дугуйг сольж болдоггүй юм уу гэж бодож байгаа байх. Гэтэл нүүрс болон нурмаг ачаан дээр дугуй сольдог дэлхийн практик алга. Эрээнд зорчигч тээврийн галт тэрэгний дугуйг сольдог. Гэхдээ ачааг нь буулгаж ачдаг юм. Бид контейнер зөөх гэж байгаа биш шүү дээ. Нүүрс тээвэрлэх гээд байна. Тиймээс тус бүр нь 90 тонн ачаатай 108 вагонтой цувааны дугуй солих аргыг би мэдэхгүй байгаа юм. Дэлхий ч бараг мэдэхгүй байх. Гансүх, Баттулга хоёр л мэддэг байж магадгүй. Ийм тохиолдолд өргөн төмөр зам тавьчихвал 20 сая тонн нүүрсийг хил дээр буулгаж буцааж нарийн царигийн вагонд ачих хэрэгтэй болно. Энэ нь экологийн ямар аюулын тухай ярьж байгааг зарим сайд нар ойлгохгүй байна. Наад зах нь 500 000 тонн тоосонцор бий болж агаар мандал болон орчмын газрыг бохирдуулна. Зүгээр нэг тоосонцор бус химийн бусад элементтэй нэгдэлд орох чадвар бүхий хөнөөлтэй тоосонцор гээд бод. Хүн мал хордохын дээдээр хордоно. Дээр нь буулгасан нүүрсний овоолго өөрөө шатна, өвөл хөлдөнө гээд маш олон технологийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Энэ бүгдийн төлбөрийг монголчууд хийнэ. Би шинжлэх ухаан ярьж байгаа, надад мугуйдлах ямар ч шалтгаан байхгүй. Үүнийг хэлснийхээ төлөө шийтгэл амсах юм гэнэ ээ.
-Үнэндээ царигтай холбоотой маргаан өмнөх Засгийн газрын үед дэгдэж байлаа. Гэхдээ тэр үед асуудлыг нэг тийш нь болгочихсон гэж хүмүүс ойлгож байсан. Үнэндээ тийм зүйл болоогүй хэрэг үү?
-Өнөөгийн байгаа төмөр замыг огтлох, түүнд залгагдах төмөр замыг 1520 мм-ээр, уурхайгаас хилийн боомт руу чиглэсэн төмөр замын царигийг тухай бүр УИХ, Засгийн газар шийднэ гэсэн төрийн шийдвэр байгаа юм. Хэрхэхийг тэд мэдэг. Санал оруулах нь миний эрх. Гэтэл төрийн бодлоготой Энхсайхан зөрчилдлөө гэж ярьж байгаа нь үнэнд үл нийцнэ.
-Нарийн царигтай төмөр зам тавибал хятадууд орж ирнэ, өргөн царигтайг нь тавибал оросууд орж ирнэ гэсэн домог шиг яриа ч байсан. Үнэхээр төмөр замд хоёр хөршийн эрх ашиг байгаа учраас ноёрхлоо булаацалдаад байна уу гэх хардлага төрж байна….
-Орос, Хятад энээ тэрээ гээд л хүүхэд шиг юм яриагүй байлгүй дээ. Нурмаг ачааг үйлдвэрт нь шууд хүргэж өгөхийн тулд Оросууд Польш, Австрид өргөн төмөр зам барьсан байдаг. Польшууд оросуудад тун ч дургүй. Гэсэн хэдий ч геоулстөр гэж балайраагүй геоэдийн засгийн эрх ашгийг урьтал болгосон байдаг юм.
-Энэ удаагийн явдлаас болоод одоогийн Засгийн газрын талаарх таны бодол өөрчлөгдөх үү?
-Засгийн газрын ажил үргэлж бэрхшээлтэй хэцүү байдаг гэдгийг мэднэ ээ. Хүнийг чагнаж буруу зөвийг ялгах гэж хичээдэг, эвийг олох гэж оролддог Ерөнхий сайдтай байгаа юм байна лээ шүү. Үүнийг л хэлж чадах байна. Би улс төрчийн хувьд буруу гарын сайд нартай буруу гараараа тэмцэлдье гээд шийдчихсэн байгаа. Надад гарсан өөрчлөлт нь энэ.
-МАХН-ын гүйцэтгэх зөвлөл Засгийн газраас гарна гэдэг шийдвэр гаргахад та болон танай МҮАН дэмжээгүй. Эндээс Засгийн газрыг тараах сонирхол танд байхгүй юм байна гэж ойлгосон. Харин одоо таны бодол өөрчлөгдөх болов уу?
-Өөрчлөгдөөгүй байгаа. Засгийн газарт эрүүл тал нь давамгайлна биз ээ. Тэгвэл ажил нь бүтэмжтэй ард түмэн үр шимийг нь амсах болно. Засгийн газар огцорч болдог. Гэхдээ үүний тулд ноцтой том шалтгаан байх ёстой юм. Одоохондоо тийм зүйл олж харахгүй байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Эх сурвалж: “//www.facebook.com/enkhsaikhan.mendsaikhan”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 15, 2013 10:32:20 am )

    Enhsaihan ch argagui zangaragtai helj baina shuu. Asuudlyg ingej l alsyn haraatai shiideh yostoi. Zuv. Bayar hurgie. Tiim ee, Altanhuyag arai l eruul uhaantai ni nileed deerees medregdsen yum. Bitgii l ogtsruulchihaasai bilee. Ta buhend amjnlt husie.

  • Anonymous (January 15, 2013 1:19:56 pm )

    Enkhsaikhanii zuv shuudee, odoo harin Battulgiin tavisan 6 saya dollariin asuudliig shalgah l uldlee medleg bolovsrol nimgen boh hun talh mahniihaa uniig zohitsuulj chadahgui baij delhiin hemjeenii uym setgene gej uy baihavdee

  • Anonymous (January 15, 2013 8:58:29 pm )

    HUUH TEER. BAS YUMIIG YAJ MEDEHEV GEJ ZULGUIDAHAA MARTAHGUI BAINA SHU, ARGAGUI L NANGIAD ER DE

  • Anonymous (January 16, 2013 5:34:57 pm )

    unen um xelsen bna.gansux ee chi ehxsaixani xajuud yu ch medexgui jijeg erx zuich zaluu shu de.bitgii xubiin ashig sonirxold abtaarai.deed tenger gej aguu um xarj baigaa shu.chamd xuulich xunii xubid chin gants zuil xelei.chinii xajuud MU n abtomashinii burtgel/xunii omchiin nuutslal,xubi xunii burtgel/ g xyatadiin erliiz nohor gartaa barichixsan suuj bna shu de.uuniig olj xarbal mon baga deer ni zasbal bidnii xoich ued ix xeregtei shu.!!!!!!!!!!!!

antalya rent a car