antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2013 5 comments

АРГО БАГШ ХОШИН ШОГИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОВ

нийтлэсэн Admin

000000025 орны хэл заана гэх, “21 мянга” хошин шог тоглоно гэх, тэнгэрийн тахилч, төлөгч ч байж чадах Арго багшийг монголчууд андахгүй болсон. Мөнх тэнгэрийн Даахий бурхныг бүтээх, геннисийн номонд орох, сонгуульд нэр дэвших гээд юм юманд л түүний нэр гарч байдаг.

 

“Төр засаг намайг жаахан дэмжээд өгвөл би хол явна” гэдэг түүний үг үнэний ортой. Даан ч ямар нэг төсөл олдохгүй юм хэмээн гомдоллон ярьдаг түүнийг нэг удаа ч гэсэн төр нь дэмжээд өгвөл яасан юм бэ. “Тэрбум төгрөгийг нь авч баяжъя. Улс төрд орсон хүн баяжаад байна” гэсэн үнэнг Арго шууд хэлдэг хүн.

Арго багш бачимдахаараа шил хага шидээд нэг сайн орилоод тайвширдаг гэж зүгээр л амьдрал “ярьсан”. Харин түүнийг солиотой галзуу хүн гэх нэгэн байхад багш аа хэмээн хүндэтгэн ном бичиг сурдаг нь ч цөөнгүй. Өнөөдөр нийгэмд бүгдээрээ Арго багш шиг бачимдаж байна. Бухимдлаа гаргаж байгаагийн хамгийн ойрын жишээг цахим ертөцийн сэтгэгдэлийн хуудаснаас харж болно.

Шинэ жилээр телевизийн олон сувгаас үзэх юм хайн цөхөрч суутал Арго багшийн “Хорин нэг” шоу тоглолт гарч байв. Үзэх юмгүй мухардаж суусан хүнд “бохь олдохгүй бол цаас зажилъя” гэдэг шиг юм боллоо. Галзуугийн эмнэлэгт хэвтэж байсан, Анагаахын дээдэд багшилж явсан гээд бүхий л түүхээ ярьж байна. Гэхдээ хошин шогоор. Бооёог эмгэн болохыг, Амбийг хүүхэн болохыг 10 жил үзээд уйдсан хүнд жинхэнэ хошин шог үзэх шиг ихэд таашаалтай. Үнэндээ бол Арго багшийн шоу, “Загасны” А.Дулмаа гуайн тухай нэвтрүүлэг хоёроос өөр үзэх юм ямар ч зурагтаар энэ шинэ жилээр гарсангүй.

Арго бол угаасаа л хошин шогийн хүн байна гэж хэлж болмоор санагдана. Өөрийнхөө түүхийг уран сайхантай болгож ярьсан нь үнэмшилтэй, тэгээд шог байгаа нь бүр үзүүштэй санагдлаа. Хошин шог ховордсон цагт бол Арго л аминд орох юм шиг байна. Тэр болсон түүхээ үнэнээр нь ярьсан, эсвэл зохиосон ч байж болно. Алин ч байлаа гэсэн хошин шог бол мөн. Тэгэхээр Арго багш бодлогоор Бооёогоос, авьяасаар Аглуугаас, мэдрэмжээр Мөнхсайханаас илүү юм биш үү.

Эрчүүд нь эмгэн, хүүхэн болох эмэгтэйчүүд нь эрлийз хурлийз болохоос өөр эрдэмгүй болсон хошин шогийн мөхлийг Арго аварч магадгүй юм. Би хошин шог оролдож суудаг хүний хувьд энэ цагийн хошин шогийн толгойд Арго багш байгааг хүлээн зөвшөөрлөө. Түүний хэмжээний хошин шогийг манай ямар ч хамтлаг продакшн тоглохгүй байгаа нь үнэн.

http://www.talbicheech.miniih.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 17, 2013 10:07:09 pm )

    Bi aargoo bagshiig demjej bnoo unen tsagaan hodolmrooroo chadaj bgaa hund bitgii ataarharai mongolchuudaa

  • Anonymous (January 20, 2013 1:25:39 pm )

    ene argo jine hel meddegvi bizdee

    mongolooroo zow yrij jadahgvin bj yun 25

  • Anonymous (January 23, 2013 3:35:55 pm )

    Hen baih ni chuhal bish ,ene hun ymar ch baisan uuriig ni muu heldeg baasnuudiig bodvol heniig ch tsarai aldahgui bor zurheeree uuree uuriigee bolgoj bolson boloogui ch ym hiij buteej baigaa hun

  • Anonymous (February 18, 2013 5:40:39 pm )

    shar hadnii hun shuu dee

antalya rent a car