antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2013 13 comments

Поп хатагтай Сараа “Мотив” хамтлагийнханд зад томорчээ

нийтлэсэн Admin

8368d9b5878df58ebigӨнгөрсөн жилийн сүүлчээр өнөөх гайхал Шинэ жилийг угтсан шоу арга хэмжээнүүд ар араасаа цуварч, тасралтгүй урилга, заллагад дарагдсандаа ядарсан поп хатагтай Сараа алжаалаа тайлахаар гурван хүүхэд, төрсөн дүүгээ дагуулан явж Солонгос улсад Шинэ оноо угтжээ.

Жил жилийн Шинэ жилийн баярууд дөхмөгц хамтлаг, дуучдын нүд нь сэргэж, энд тэнд очиж халтуур хийн хөөрхөн хэдэн цаас халаасалдаг боловч сүүлийн үед монгол түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан сайхан дуунууд тэр болгон төрөхгүй байгаа нь нууц биш.

Аугаа С.Гончигсумлаа, Ж.Бадраа нарын зохиосон “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан…” хэмээх үгтэй дуу өдгөө 52 дахь жилдээ эгшиглэж байгаа бол хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, яруу найрагч Л.Мягмарсүрэн нарын бүтээсэн “Шинэ жилийн шөнө сайхан аа” дуу мөн 28 дахь жилдээ олны хүртээл болжээ.

Эдгээр дуунуудыг гүйцэж гарах дуу одоохондоо мэндлээгүй байгаа бөгөөд дээрх хоёр дууг анх дуулсан дуучдаас нь илүү хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшуулан хүргэсэн хүмүүс ч хараахан алга. “Шинэ жилийн шөнө сайхан аа” дууг анх МУГЖ Э.Бүрнээбаяр дуулсан бол хожим нь поп хатагтай Б.Сарантуяа хөгжмийн зохиолчийн хүсэлтээр орчин үеийн хэмнэлд оруулсан хувилбарыг нь Монголын үндэсний телевизийн студид бичүүлж дуулан тухайн үедээ энд тэнд халтууранд явж 500 төгрөгөөр дуулж өгч байсан гэдэг.

Энэ дууны аранжировкийг поп хатагтай шинэчлэн, хүү Эрхэмбилэгийнхээ аав Л.Болдхуягтай Германд хамт амьдарч байхдаа Европын нэгэн мэргэжлийн студид дахин бичүүлж дуулснаас хойш 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Энэ сайхан дууг оны өмнөхөн “Мотив” хамтлагийн залуус өөрсдийн найруулгаар шинэчлэн дуулахаар хөгжмийн зохиолч, УГЗ Г.Энхбаярт хандан гуйсанд тэрбээр зөвшөөрсөн ч поп хатагтай Сараа дургүйцэн “Мотив”-ынханд “Та нар намайг байхгүй болсны дараа энэ дууг дуулаарай” хэмээн зад томорчээ. Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (January 12, 2013 2:21:34 pm )

    Zuv shde

  • Anonymous (January 12, 2013 3:25:51 pm )

    Төрсөн дүү? Дүү нь байхгүй болсон биз дээ? Одоо эгч нь байдаг гэж сонссон.

  • Anonymous (January 12, 2013 11:13:42 pm )

    he he yuun joohon setgej bnaa

  • Anonymous (January 13, 2013 6:17:53 am )

    Saraa chi hezee uheh be? Udaan huleelgeh uu?

  • Anonymous (January 13, 2013 6:29:18 am )

    Motiv onigoo uran bvteelgvi yum bilee genevet irj toglood vnendee ene ter hvnii duug duulj ardiin duu ch aylaj baih shig svvldee hvmvvs bid tololt vzeed bn uu baarniii ayz sonsood bn uu geed gurgvi hvren garch odson doo hoorhiii tegj mongo guilagchlaaad yanaaa

  • Anonymous (January 13, 2013 11:41:21 am )

    Genevt tiim yum bolson bol Sarantuyagiin zuv bololtoi.Haltuur munge hiichid heden mongolchuudaa huurahaa bolimoor yum..

  • Anonymous (January 13, 2013 1:33:55 pm )

    saraa chi shuu.chamd amjilt husie.chamd mongolchuud hairtai,duulsan duund chini uyrch setgeliin taashaal avdag shuu

  • Anonymous (January 13, 2013 1:36:25 pm )

    saraa tom iym chini tomorhoh l heregtei.tegeh ch erhtei,chadaltai

  • Anonymous (January 13, 2013 11:32:47 pm )

    Hen durtai ni duulj baig l dee. Ter ymar saraagiin omch bish. Yum hiih sonirholtoi huuhduuded tegej gai boloh shaadlagagui l bolov uu? tegeed saraa chadaltai hooloioi bish!

  • Anonymous (January 15, 2013 1:58:40 pm )

    saraagiin zuv

  • Anonymous (January 17, 2013 10:03:26 am )

    Saraa shig chadaltai duuchini duulsan duug ter muusainuud yostoi gutaah bailgui duulna gej yadagiig uzuuldeg duuchindaa

  • Anonymous (January 31, 2013 2:28:35 pm )

    motiv araich deee

  • Anonymous (February 01, 2013 11:46:44 am )

    yoo ene saraa chine duulj chaddaggv shd zailuul gej motive duulsan ni deer. saraa bitii duu gutaah geed bai…..

antalya rent a car