Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Эх сурвалж” нэвтрүүлгээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт малчдын тэмцэл өрнөж байгаа тухай ноцтой сурвалжлага явагдпаа. 10 гаруй жилийн хугацаанд хайгуул хийсэн Канад, Австралийн гэх үл мэдэгдэх нэгэн компани А лиценз авснаа зарлаж, гэнэт техник хүч хаян өвлийн ид хүйтэн эхлэх үеэр Өвөр Айраг Баян уулыг нурааж малчдын өвөлжөөнүүдийг сүйтгэж эхэлжээ.
Манай аймаг уул уурхайд түнхэгдээгүй гэсэн чинь яаваа, Я.Санжмятав аа
Завхан аймагт нэг ч лиценз байхгүй, уул уурхайн хөлд үрэгдээгүй цорын ганц аймаг гэж тус аймгийн даргаар дөрвөн жил ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болж улмаар Хөдөлмөрийн сайд болсон Я.Санжмятав удаа дараа мэдэгдэж байсан нь юу болов? “Зууны мэдээ” сонины 2012 оны 12-р сарын 24-ны №304, 305-д Завхан аймагт олгосон ашигт малтмалын лицензын албан ёсны жагсаалт хэвлэгдэж Я.Санжмятавын ам ажлын зөрөө гарлаа.
Завхан аймгийг бараг нэлд нь өгсөн гэхэд хилсдэхээргүй юм болжээ. Тухайлбал, одоо шуугиан дэгдээж байгаа Дөрвөлжин суманд гэхэд гадаадын хачин нэртэй 10 лицензийг өгч Айраг Баян уулынхан байтугай тус сумынхан сумаараа, Завханыхан аймгаараа нүүх хэмжээнд хүрчээ. Лиценз авсан компаниуд хамтын хүчээр Завхан аймгийн төв Улиастай хотын дэргэдэх Чигистэй голын хөвөөн дээр байдаг Жавхлан толгой дээр бүх завханчуудад зориулсан сүрлэг сайхан 108 суварга босгожээ.
Дөрвөлжин суманд 10 жил ажилласан компани тус суманд нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэдгийг тус сумын засаг дарга З.Бадмаа мэдэгдсэн. Яагаад татвар төлөхгүй байна вэ гэхэд “Бид өгдгөө өгсөн гэдэг. Орон нутгийн цэцэглэл хөгжилд зориулж өгдөгөө өгч хийдгээ хийсэн” гэжээ. Аймгийн мэргэжлийн хяналтын албаны дарга П.Батсайхан Дөрвөлжин сумын Цогт багын малчдын нэрийн өмнөөс 58 сая төгрөг авсан байна гэдэг.
Батсайхан дарга Монгол телевизийн “Эх сурвалж” нэвтрүүлэгт оролцохдоо “Би 58 сая төгрөг авсан нь үнэн, тэр мөнгөөр Жавхлан толгойн суварга босгоход зориулсан гэдэг. Малчид ярихдаа ер нь суварга хэнд хэрэгтэй юм бэ? Сайхан уул ус минь байвал суварганаас чинь дээр. Өвөлжөөг минь 15 саяар авна гэж байна. Буурал ямааныхаа ноолуураар жилдээн үүнээс ч илүүг олж чадна гэж хэлсэн.
Нөгөө талаас орон нутгийн цэцэглэл хөгжил гэдэг чинь суварга бурхан юм уу? Анх эрдэнэ толгойн шарилыг зөөж чандарлахад гадаадын компаний нөхдүүд төвөөс лам хувцастай хүмүүс авч очиж баахан ном уншуулсан. Энэ нь өнөөдөр шарийн шашин далд колоничлогчдын зэвсэг гэдэг нь Завханчуудад ойлгогдсон. Учир нь завханчууд олон хутагтууд төрүүлсэн гэж омхлорхож гайхуулдаг билээ.
2012 оны 7-р сарын 4- нд Занабазарын музейд тагнуулын байгууллагын үзэсгэлэн гарах үеэр Завханы хутагтууд гэгч нь тагнуулууд бөгөөд тэр дотроос Дэлбэ хутагт 20-р зууны супер тагнуул байжээ. Тэр Ховд болон баруун монголыг тагнах ажилд шашны хутагтынхаа нэрээр гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэний дотор нэгдсэн Монгол улс байгуулах хүсэл эрмэлзэлтэй байсан Дамбийжаа буюу алдарт Дамбийжанцанг барьж алахад Улиастайн сайд Лхамжавын хамт үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн гэж оржээ.
Ховдын чөлөөлөх дайны дараа 1912 онд таван улсын Монголын үндсэний ардчилсан хувьсгалыг нугачин дарах Их Монгол улсын хүн амыг газар нутагтай нь хуваах Монголын баялгийг тасчин авах, Монголын хүн ардыг устгах нууц хэлэлцээр байгуулагдаж түүний 18-р заалтыг Богд хаан хэрэгжүүлэх үүрэг хүлээж хаан ширээнд суусан гэсэн сэжиг байгаа ч одоо хүртэл нууц байна.
5 улсын нууц гэрээ түүний 18-р заалтыг хэрэгжүүлж байсан баримт түүнийг нас барсны дараа нууц шүүгээнээс нь олдсон нь тодорхой байгаа юм. 5 улс гэгчид АНУ, Англи, Япон, Орос, Хятад гэсэн таван улс боловч гол толгойлогч нь АНУ, дагалдан баясагч нь Англи гүйцэтгэх буюу туслахууд нь Орос, Хятад хоёр байжээ. Учир нь 1905 оны портсмутын энхтайвны гэрээ гэгчээр Их Монгол улсыг нууцаар албан ёсоор хувааж бие биендээн үнэнч байж нууцаа 100 жилээр хадгалж явах ам тангараг цусан гэрээ хийсэн нарийн ширийнийг манайхан ойлгодоггүй.
Үүнийгээ 1945 онд потсдамын бага хурал гэгчээрээ баталгаажуулж ЗХУ мөн л туслан гүйцэтгэгч нохойн гөлөг байхаа амалсан байдаг. Манайхан Орос Хятад гэдэг ч юм уу, баяд буриад ч гэдэг юм уу жижиг асуудалд их ач холбогдол өгдөг. Манжийн дарангуйлал гэдэг дэлхийн их гүрнүүдийн дарангуйлал Монголыг хуваах бодлого байсан. Улиастайн амбан сайдын газар гэдэг бол Манжаар халхавчлагдсан олон улсын нууц тагнуулын газар байсан.
Энэ нь шашин бөө, худалдаа болон хутагт хувилгаад, зурхайч, үзмэрч гуйлгачин тэнүүлчин, архичин хүмүүсээр дамжуулан бодлогоо явуулж ирсэн. Тийм учраас Завханг нөөж ямар ч хөгжилгүй дэд бүтэцгүй байлгасан бөгөөд дэлхийн гүрэн дамжсан ноцтой компаниуд олон улсын байгууллагуудын ивээл дор авсан нь тодорхой болж байна.
Дөрвөлжиний цогт багт юу болоод байна вэ?
Уг компанийг үл мэдэгдэх гэсний учир гэвэл том дарга нар нь ерөөсөө харагддаггүй, хэний компани вэ гэхээр хэлж өгдөггүй гэнэ. Малчдын ярьж буйгаар тус компаний нэрийг “Баян айраг констракшн” гэдэг бөгөөд Шижирээ, Соёмбо зэрэг доод менежерүүд нь л эдгээр бүх ажиллагааг гардан хариуцаж ажиллаж байгаа аж. Ийнхүү тус компаний үйл ажиллагааг эсэргүүцэж 60 гаруй малчин зам хааж тэмцэл өрнүүлж эхэлжээ.
Хариуд нь өнөөх нөхдүүд 15 сая төгрөгөөр өвөлжөөгөө зараад нүү гэсэн байна. Малчид уйлан дуйлан ярьж байна. Анх Эрдэнэ толгойн шарилыг зааж гэнэт олон лам нар ирж ном уншин чандарлах болжээ. Эхэндээ малчид чимээгүй л байсан байна. Мөн Улиастай хотын дэргэдэх Жавхлан уулын толгой дээр суварга босгож тус сумын нэрийн өмнөөс 56 сая төгрөг оруулж аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайхан байгуулсныг нутгийн ард түмэн ихэд хардаж байв.
Мөн тус аймгийн даргаар дөрвөн жил ажилласан Я.Санжмятав явахынхаа өмнө сумын засаг дарга Я.Бадамыг дарамталж, “Одоо надад асуудал хамаагүй шүү, наад “Баян айраг констракшн” надад гай болоод байна, би Би хөдөлмөр нийгэм хамгааллын сайд болох гэж байна” гэж Багийн хурал дээр ярьсныг телевизээр нэвтрүүлсэн. Ганц суваргаар насаараа үе удмаараа амьдрах хайрханаа өгөхгүй гэж малчид ярьж байна.
Завхан аймаг бол Монголын хамгийн олон өвөлжөөтэй говийн өнтэй сайхан нутаг юм. Энэ нутгаас БНМАУ-ын анхны хөдөлмөрийн баатар ямаачин Тоймын Жамц гуай төрж гарсан билээ. Энд Бууралын буурал ямаа гэж ноолуурын алдартай ямаан сүргийн бий. Эрдэнэтийн хивсийг ноолуураар хангадаг. Бид жилдээ наад захын 15 сая төгрөгийг буурал ямаагаараа олдог юм хэмээн Буурал өвгөн ярьж байна.
Өвлийн ид хүйтнээр ийм л тэмцэл өрнөснийг улаанбаатарчууд, монголчууд эмзэглэн хүлээж авлаа. “Баян айраг констракшн”-ы цаана нь чухам хэн байгаа нь тун нууцлагдмал хэвээр… Бас л хэн нэг том тушаалтан буй биз ээ.
Жамянтив мэдэн будилсан нь
2012 оны орон нутгийн сонгуулиар Завхан аймгийн засаг даргаар сонгогдсон МАН-ын дарга Жамянтив Дөрвөлжин суманд болж буй хэрэг явдлыг мэдэхгүй надад ерөөсөө мэдээлэл байхгүй хэмээн мэдэн будилав. Завхан аймгийн захын чавганц мэдэж байхад өнгөрсөн дөрвөн жилд засаг даргын тамгын газрын дарга, МАН-ын даргаар 4 жил ажилласан энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа мөртлөөн мэдэн будилав.
Завханыг лицензээр хуваасан нь
Завхан аймаг бол нутаг усаар нь бүхэлд нь дархан цаазат газар болгомоор нэн үржил шимтэй аймаг билээ. Ус голууд, тунгалаг цэнхэр нуурууд тэнд л байна. Байгалийн цэвэр мал сүрэг жинхэнэ ориг өвс ус, тариа ногоо тэнд байна. Халуун хүйтэн рашаан, хамгийн ховор өвс ургамал, цэцэг жимс ногоо, цэвэр сайхан ориг хүнс тэнд л байна.
Эх сурвалж: “Хөх толбо”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 12, 2013 5:29:43 pm )
Энэ нийтлэлийг бичсэн хүн арай бодит зүйлийг бичих хэрэгтэй байж дээ,юуныхан 60 малчин,ах дүү хамаатан садан нийлсэн 20-иод хүмүүс хуучин өвөлжөөгөө ахиу үнэ хүргэн зарах санаатай зохион байгуулж байгаа юм.Эд нараас болж мөрөөрөө ажил хөдөлмөр эрхлэн амьдрах,мэргэжилтэй болсон болоогүй өчнөөн залуусын амьдралд гай болж байна,тэгээд ч энэ хүмүүсийн зарим өөрсдийнхөө буруугаас болж ажлаасаа халагдсан нөхдүүд өширхөж байгаа юм.Үнэн юм үнэнээрээ сайхан,би хэдий энэ Дөрвөлжин сумын залуу ч гэсэн худал үнэнийг ялгахтай гэж боддог,ямар ч ажил хийхэд муу сайн бүх зүйл дагалдаж явдаг,гэвч энэ компани нь манай суманд тогтвортой үйл ажиллагаа явуулаад бараг 8-9 жил болж байгаа,хэрвээ хулхины компани байсан бол ийм олон жил тууштай ажиллах уу,бушуухан ажилдаа орох юмсан,манай сумын ихэнх хүмүүс өөрийн гэсэн баталгаат орлого,эзэмшсэн мэргэжил,эрхэлсэн тодорхой ажилгүй өчнөөн жил болсон,харин Баян-Айраг ажиллаж эхэлснээр мөн ч олон хүмүүс гэр бүлүүд өөрийн гэсэн ажлын байр,мэргэжил,орлоготой болж эхнээсээ сайхан амьдарч байгаа,одоо бүр бидэнд суман дээр тусдаа цоо шинэ банз модоор хашаа барьж ажилчдын хотхон байгуулж байгуулсан байгаа,эхний эзэд нь эрхийн бичгээ авсан,ажилчдаа маш сайн урамшуулж шагнадаг,монгол удирдлагууд нь маш их чадвартай,хүний амьдралыг маш сайн ойлгодог хүмүүс байдаг, хэдий өөрсдөө гадны компанид ажилладаг ч гэсэн ,манай сумынхан ер нь эртнээс бие биенээ дээш нь гаргадаггүй ,их атаач хүмүүс байдаг.Манай хүү харин интернэт дээр таны ажлын талаар муу хэлж бичсэн байна гэхээр нь би уншаад ихэд уур хүрч хүүгээрээ бичүүллээ.Манай сумынхан тийм л эх нутагтай хайртай юм бол Таван-толгой багийн нутаг дэвсгэр хөрс шороог сүйтгэж байгаа тэр олон гадны нинжа нарыг болиулахгүй яасан юм бол доо гэж бодож сууна.Би энэхүү бодлоороо энэ компанийг өмөөрсөн явдал үгүй билээ,ганцхан үнэн юм үнэнээрээ сайхан гэж бодном.Биднийг өвөг дээдэс есэн хутагтууд маань худлаа ярьж хүн гүтгэж бай гэж сургаагүй байх ,нэрээ бичвэл сумынхан маань барьж идэх биз дээ хөөрхий
-
Anonymous (January 17, 2013 1:19:48 pm )
ОЛОН ХУТАГТ БАЙГААД Ч ХЭРЭГ АЛГАДАА, МАН КОММУНИСТУУД НЬ ГАДААДЫНХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ГАЗАР ШОРООГОО СҮЙТГЭЭД ДУУСЛАА ДАА, ҮҮНИЙГ НЬ ЭСЭРГҮҮЦСЭН ЗАЛУУЧУУД НЬ ШОРОН ГЯНДАН, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ДУУДАГДААД Л.
-
Anonymous (January 17, 2013 1:50:55 pm )
ter 1sariin12 5:29 niitlel bichsen nohor odoo yu geed hutsaad bga pizdaa we.
chi yu yum
nutgaasaa urwj bga muu har nohoi chini
chi ter hvmvvsiin buunii nohoi ni tiimeee
MUU HAR PIZDAA yu we chi -
Anonymous (January 20, 2013 2:32:39 am )
za tanar ajillaad neg hesegtee saihan amidrah l bh uhaad avaad yawsaniih n daraa yaj amidrah bodoltoi bgaamde unuudruur amidrahgvishuu zaluusaa
-
Anonymous (January 21, 2013 8:36:39 am )
САНЖМЯТАВЫГ ТУХАЙН СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ДАРГА НАР ЗАСАГ ДАРГАТАЙ НЬ САЙН ШАЛГУУЛЪЧ ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ТЭР БАТСАЙХАН ГЭЖ ХУТАГТ ХУВИЛГААДЫН НЭР БАРЬЖ СУВАРГА БОСГОХ НЭРИЙДЛЭЭР МӨНГӨ ХҮҮЛЭГЧИЙГ Ч ГЭСЭН САЙН ШАЛГУУЛЪЯ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕЭЭРЭЭ МӨНХИЙН БАЙХ ШИГ БОДСОН ЮМ БАЙЛГҮЙ ЦАГ ХУГАЦАА ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨНӨ ТӨР ЗАСАГ СОЛИГДОНО
-
Anonymous (January 22, 2013 8:42:51 am )
setgvvlchid bs arai devergeh ymaa,. yag ys yman dree uursduu ochij vzeegui bj vndesnii televizee vzched l neg shuum avaad l burj ugnu arai arai,. yu 4dh zasaglal,,
tr 1sariin17 1:50 der comment bichsen hun chi eh oron, eh nutag gj tvvnees urvah gj mdh ymuu chi? chi l lav zgr neg bolovsrolgui yu yrij bgaagaa mddgui uurssan l hun, ghdeee chi nariin uchriig ni mdhgui ym chin chamd ch ymar buruu bhav, ene setgvvlchid ni iim setgegdel turtul bichij bgaa hoino,. -
Anonymous (January 22, 2013 9:37:11 am )
ТЭР БАТСАЙХАН ГЭЖ ХУТАГТ ХУВИЛГААДЫН НЭР БАРЬЖ СУВАРГА БОСГОХ НЭРИЙДЛЭЭР МӨНГӨ ХҮҮЛЭГЧИЙГ Ч ГЭСЭН САЙН ШАЛГУУЛЪЯ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕЭЭРЭЭ МӨНХИЙН БАЙХ ШИГ БОДСОН ЮМ БАЙЛГҮЙ ЦАГ ХУГАЦАА ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨНӨ ТӨР ЗАСАГ СОЛИГДОНО
-
Anonymous (January 22, 2013 9:40:07 am )
ТЭР БАТСАЙХАН ГЭЖ ХУТАГТ ХУВИЛГААДЫН НЭР БАРЬЖ СУВАРГА БОСГОХ НЭРИЙДЛЭЭР МӨНГӨ ХҮҮЛЭГЧИЙГ Ч ГЭСЭН САЙН ШАЛГУУЛЪЯ ГЭЖ БОДОЖ БАЙГАА SAYHAN BAYNAIRAG KOMPANIAS 200 HOER ZUUN SAY TOGROG ABSAN GESEN SHUU HUMUUSEE YU BOLJ BN AA
-
Anonymous (January 22, 2013 1:22:37 pm )
Санжмятав, Батсайхан нарын хийсэн ажил л даа. Сайн шалгуулж, гутаг усаа ухуулахгүй байхын төлөө нэгдэж, босох хэрэгтэй. Өмнөговь аймаг бол Монгол хүний нүд халтирамаар болсон байна лээ, ийм л болно гэсэн үг.
-
Anonymous (January 22, 2013 9:59:18 pm )
minii tursun nutgiig uhaj maltaj bgai hvmvvs bolimoor ym ta nariig mongol hvn gehvv araichdee
-
Anonymous (January 24, 2013 12:35:52 pm )
yag unendee bol naad asuudal chin odoohondoo bol yuch bish… yuch bolj ehleegui bna gehed bolno. eserguutseed bgaa nuhduud bol yag unendee mungunii araas l guij bgaa heden nohod, boslogo temtsel gargaad bgaa nuhduud ichihgui bol companii udirdlagtai utsaar yarij mungu nehej tohiroltsoo hiij bgaa bodit bichleg bgaa shuu. naad tusul chin tun udahgui duusna.. 15 jil ajilna gej bodoj bgaa bol ugui za 3 jil ch hurehgui BEEJINGIIN HUJAA NART ZARAGDAAD ZAVHANII DURVULJINGUUR DUUREN GUILGACHIN HUJAAGIIN SHEESNUUD TURNU. HARJ L BGAARAI. TER TSAGT JINHENE EMGENEL IRNE DEE. NUTAG USAA HAMGAALAAD AVCH ULDSEN N DEER SHUU. TA NART NAALDAH UM YU CH BHGUI… ODOOHONDOO HOOLNII MUNGUU OLJ BNA GEJ GUYA ALGADAAD GUIGEED BAI… AMIDRAL SAIHAN BOLNO GEJ NAIDAAD ULGERT N ITGEED L BAI . SAIHAN UM YARIJ BGAA TER HUMUUSIIG BITGII SONS. TED CHIN HIIJ BGAA AJILAA CH MEDEHGUI YAVAA ULS. HEDEN HALTAR TSAAS ODOOHONDOO HEREGTEI GEJ BODOOD TSAASHID HAMAAGUI GEVEL DEMJ GEHDEE IREEDUI BHGUI SHUU … UUL USAA GESEN SETGELTEI BOL UHTELEE TEMTS!!!
-
Anonymous (January 26, 2013 3:43:14 pm )
Zavxanaaa avariya! Mongold neg ch gesen aimag gar xurexgui bx xeregtei.
-
Anonymous (January 28, 2013 6:46:42 pm )
naad bayn airag geed bga chin erdenehairhan sym dorboljin sym 2 t haluun ys barij ogson nogootoh n oligtoi bolj ogoogui ene obol shugam n holdood ajilahaa bsan hiisen kopani n zahiraliin n hamaatan chaabas ynen gebel n l bn yhaj dyysal ezengui gazar oor yahiin naadah chin hemjeetei yum chin dyysiishdee
-
Anonymous (January 30, 2013 5:19:33 pm )
kkk eh survalj gechjeee, eh survaljaa zuv olj bichmeer yumdaaa, humuusiin tarhiig ch ugaaj bna daa
-
Anonymous (February 03, 2013 8:08:19 pm )
muu ajiliig min saihan hudlaa guivuilan muuljee… hevleliin sudalgaanii institute hevlel medeelel taraahdaa ug medee her bodit ve gedgiig sudalmaar yum. ugui bol ingej uls tur nam evsliin mungu gar bolj Bayan Airagt ajillaj baigaa olon zuun hunii amidraliig nuraaj bgaadaa bas tedgeeriin ar gert ni uchirch boloh olon huchin zuiliin umnuus hariutslaga huleej tsaaazaar tolgoig ni olnii umnu tsavchij baival minii zugees bahdam saihan baih bolno.
-
Anonymous (February 05, 2013 9:50:02 pm )
Bayan airagiin deer door hayaj 3 kompani bii. Tolgoi kompani tolgoi kompani ternii tolgoi kompani geed hunii garaar mogoi bariulsan hariin kompaniin hariin zasgiin bodlogo. Mongoliin darga naraas deeguur baigaa humuus anhan shatnii dood tuvshinruugee hariutslagiig tulheed odoo zaigaa avsan haragdaj baigaa. Oorsdiin kompanii neriig hedentei solij esvel hedentei oor oor zahirluud nertei hamsaatanguudiig holin solisoor hiij baigaa ajil. Bayan airag yamar kompanias naad ajilaa avsan be gedegee medej baigaa ch bayan airagiindeed taliin kompani hezeenii darga tseregee soliod arlij alga bolson bii. Elbegdorj ene buhniig medeegui gej bodoh ugui baina.
-
Anonymous (February 06, 2013 1:09:34 pm )
hodooniihoon NUTGAA hairlaad baigaa humuus nutagtaa ochij amidraach Hunii nutagt irj amidarchihaad hudlaa nutgaa hamgaalay hairlay gej yariad yahab dee
-
Anonymous (February 06, 2013 9:35:26 pm )
Otgonbileg guaig amid baisan bol Mongol iim baihgui baisan. Mongold uul uurhain mundag maneger baihgui. Gantshan hun baisan ni Otgonbileg guiabaisan. Delhiin zah zeel deer hend hedeer zesiig zarah ve? zes avdag zah zeel ni hen be geed bugdiig meddeg turshlagatai hun baisan. Dorvoljin sumiin uguul OTGONBILEG guai baisan bol MONGOLIIN OYUTOLGOIG 2 dahi ERDENET bolgoj, torson nutagaasaa URAAN oldvorluulah deeree tulaagui baih bailaa. Yavj Yavj MONGOLIIN shilegdsen manegeriig odoo hen ch orlohgui. Dorvoljingiin ahan duusee Naad uraanaa ongichih hereggui. Salhinii chiglel baruunaasaa uleedeg MOngol orond baruun taldaa Uraan olborloh ni mash hortoi.
-
Anonymous (February 08, 2013 11:41:50 am )
энэ балиар нөхөр сайд болоод мөрөрөө ажлаа хийж явсан хүмүүсийг халсан шүү дээ газар шороогоохудалдсан нүгэлт хар хулгайч юм гээч
-
Anonymous (February 14, 2013 3:42:59 pm )
ЗАВХАН АЙМГИЙНХНЫГ ӨВӨГ ДЭЭДЭС, ҮНДЭС ЯЗГУУРААР НЬ ДОРОМЖИЛЖЭЭ. БАРАГ Л УРВАГЧ, ХУЛГАЙЧ, ТЭНҮҮЛЧДИЙН УЧРААС ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ БОДЛОГО БАРЬЖ БАЙСАН БОЛЖ БАЙНА УУ. ЗАВХАНЧУУД АА, ДУГАРАХ ХҮН БАЙНА УУ? ЮУ БИЧЭЭД БАЙГАА БАЛИАР НОВШНУУД ВЭ.
-
Anonymous (February 15, 2013 1:46:21 pm )
МАН КОММУНИСТУУД гэж бүү хэл, Санжмятав аймгийн дарга байхдаа хийсэн ажил. Нэр цэвэр гарах арга хайж байгаа энэ хүн. Нутаг ус, газар орноо хамгаалах хэрэгтэй.
Худалч хулгайч нарын гараас газар усаа салгая. Сайхан худал ярьж, цаагуураа ийм л бузар юм хийдэг хүмүүс дээ эд нар. Завхан нутгаа аваръя. -
Anonymous (February 19, 2013 2:46:25 pm )
ЖАМЬЯНТЭВ ДАРГА УРЬД НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН ДАРГА НАРАА САЙН ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДА. БҮГДИЙГ НЬ САЙН ШАЛГУУЛААД БУРУУ ЗӨВИЙГ НЬ ЯЛГААРАЙ.ГАЗАР УСАА АВРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
-
Anonymous (April 16, 2013 3:51:49 pm )
8-9 jil ajillaj baigaa kompaniig jamintiw yagaad meddegui yum
23 Comments