antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 3 comments

Эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

нийтлэсэн Admin

32_76085c24d0956efed6460b9f45f21f21e3cd722dЭрүүл мэндийн сайдын тушаалаар өчигдөр Эрүүл мэндийн яамны харьяа үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж үзүүлдэг төв эмнэлгүүдийн дарга, захиралуудыг албан тушаалаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчдийг томилжээ. Иймд эдгээр ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж 10 хоногийн дотор шалгаруулалтыг явуулж дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж. Хатанбаатарт үүрэг болгосон байна.
Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг өөрийн итгэл үнэмшил болгож, хэрэгжүүлэх зориг эрмэлзлэл бүхий, мэдлэг чадвар, туршлага, нэр хүндтэй, сонирхлын зөрчлөөс ангид удирдах ажилтнуудаар сайд багаа бүрдүүлэхээр зорьж байгаа гэжээ.
Сонгон шалгаруулалтын эцсийн шийд гартал тухайн байгууллага дээр эмнэлэг үйлчилгээнд доголдол гаргахгүй байх үүргийг үүрэг гүйцэтгэгч нарт даалгажээ.
Мөн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх мэргэжил, туршлага, чадваргүй, улс төрийн захиалгаар зориудаар шинэчлэлийн бодлогын хэрэгжилтэд саад учруулж байгаа ЭМЯ-ны зарим ажилтнуудыг халж оронд нь сонгон шалгаруулалт явуулж даруй орон тоог нөхөж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 09, 2013 4:24:09 pm )

    дархан.уул аймгийн эрүүл мэндийн төвийн дарга э.энхжаргалыг гэнэт ажлаас нь халсанд хөдөомөрчид бид тун дурамжхан байна.маш их санаачилгатай ажилладаг.дайчин хөдөлмөрч хүн бсан.энэ асуудлыг эргэж хармаар юм

  • Anonymous (January 10, 2013 12:10:48 pm )

    Harin Orhon aimgiin EMGazryn dargyg n solivol ch nydee olson yum bolno doo..

  • Anonymous (January 14, 2013 11:16:48 am )

    Хэн нэгэн дарга солигдсоноор ажил урагшлах уу даа.Очер дугаар тараах,14 цагаас хойш үзэхгүй байх, хувьдаа эмнэлэгтэй хүнийг улсын эмнэлэгт давхар ажиллуулах зэрэг асуудлуудыг эхлээд шийдвэл яасан юм бэ?

antalya rent a car