Өчигдөр Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, Удирдах зөвлөлийн дарга А.Алтантуяа нар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тушаалаар өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд Хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулахтай холбогдуулж ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ.
Хохирогчдын гомдол мэдээллийн дагуу доорх нэр бүхий албан тушаалтнуудад хэрэг үүсгэн Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар 50 гаруй хэрэг сөхөгдөж, 10-ыг нь Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа талаар мэдээлсэн юм. Тус холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Энэ хэргээс болж 8000 хүн хохирсон гэж байгаа ч үнэн хэрэгтээ хүн бүрийн ард байгаа гэр бүлийнхнийг нийлүүлэхэд 40-50 мянган хохирогчтой хэрэг шүү дээ.
Мөн биднийг хохирогч нэрээр далимдуулан илүү мөнгө нэхэмжилдэг гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа юм. Иймээс бид өөрсдийн хохирлыг хууль хяналтын байгууллагад үнэн зөвөөр мэдээлж, шалгуулж байгаагаа баримттайгаар тайлбарлана” гэв. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарыг их хэмжээний мөнгөтэй холбогдуулан шалгуулах хүсэлтийг УМБГ-т илгээсэн байна.
Тухайлбал, Г.Занданшатарыг “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” ХЗХ-ны захирал Г.Энхтөрөөс 2004 оны сонгуулийн үеэр бүрэн тоноглогдсон “УАЗ “фургон” машин авсан, Мөн “TВ- 5” телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг “Глоб кредит” ХЗХ-ноос санхүүжилт авч, 2004 оны Афины олимпийн наадмыг шууд дамжуулсан” гэх зэргийг дурдаад, дээрх шалтгаануудын улмаас эдгээр гишүүнийг шалгаж өгөхийг хүссэн байна.
Уг хүсэлтийг ХЗХ-ны хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, Удирдах зөвлөлийн дарга А.Алтантуяа нар гаргасан гэнэ. Ямартай ч дээрх нэр бүхий гишүүдийг холбогдох хуулийн байгууллагууд нь шалгаж мөрдөн байцаалтын үйл ажиллагааг эхлэхээр болсон аж. Түүнчлэн УМБГ болон АТГ-аас сүүлийн гурван сарын хугацаанд 50 гаруй иргэний хэрэг шалгаж, 10 гаруй хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.
Тэд ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүг нэг жил найман сар ажиллахдаа нэг дор хоёр өрөө байр авч, түүнийгээ нийлүүлэн дөрвөн өрөө сууц болгосон. Мөн “Туул Жин Пан”-ийн ард томоохон авто угаалгын газар бариулж авсан. Тус газрын Дотоод хяналтын газрын дарга Туулхүүг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, дөрвөн хохирогчид 50 сая төгрөгийг цохолт хийж олгосон,
мөн Дотоод хяналтын албаны ажилтан Р.Энхтайваныг ХЗХ-ны төлбөр барагдуулах ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Бүтээн байгуулалт сан” ХЗХ-ны зээлдэгч Г.Оюунцэцэгийн 234 сая төгрөгийн зээлийн битүүмжлэлд байсан хөрөнгүүдийг чөлөөлж, нэг ч төлбөр төлүүлээгүй зэрэг олонд дэлгэгдэж байгаагүй ноцтой мэдээллүүдийг хүргэж байсан. Бид дараагийн дугаартаа дээрх нэр бүхий хүмүүсийн хэрхэн мөнгө завшиж байсан талаар тодорхой мэдээлэх болно.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 09, 2013 1:18:26 pm )
Shalgaj yah yum,yildel deeree barigdaagyi Sarangerel avhai, yarshig l gene sh dee..
-
Anonymous (January 09, 2013 7:05:05 pm )
Za ene uls tur davhar baigaa yum bish uu? Afiny olimpiig Ard tumen uzsen bolohoos Sarangerel gantsaaraa herelesen bish biz dee, boli boli. Huniig uuluh geej yadchih yum aa. Yund ni ene huniig oroldood baidag yum Odoo AN-d elschih ee. Tsagaadah ni damjiggui.
-
Anonymous (January 11, 2013 9:09:28 pm )
Муу луйварчидыг сайн шалгах нь зүйтэй.
-
Anonymous (January 11, 2013 9:15:04 pm )
Olon khuniig khokhirooj,uursduu bayjij khurungjsen luivarchdiig sain shalgakh kheregtei.
4 Comments