antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 14 comments

О.Баасанхүү бяртай болжээ

нийтлэсэн Admin

527-1357609776kiwi-middleДөрвөн сарын өмнө “Одоо­хондоо намайг тоохгүй л байна. Тэгсхийж байгаад шоолох байх. Тэгээд муулж эхэлнэ. Эцэст нь намайг сонсдог болно оо” хэмээн ярьж байсан УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү хуульчийн хувьд, төрийн түшээгийн хувьд тийм ч жижигхэн хүн  биш гэдгээ харуулж эхэллээ. Гаднаасаа үзэгдэх байдлынх нь цаана шаггүй шазруун, барагтай хүнд бярдуулахгүй гэсэн тэмцэгч чанар нь нуугдаж байж.

Эхэндээ ч арай олон жил УИХ-д тухалж суугаа Ч.Сайханбилэг,С.Баярцогт нарын эрхмүүд О.Баасанхүү гишүүнийг хөөрхөн оролдож “шинэ, жаахан, бацаан”-аар нь хэсэгтээ л дуудсан. Удалгүй Ц.Нямдорж, “Фортуна” Н.Батбаяр зэрэг архгууд загнаж, зандарч үзсэн.  Дараа нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нарын тохой залгаж  суугаа нөхөд нь ил,  далд шоолж инээлдсэн нь цөөнгүй.

Харин одооноос бүх юм түүний хэлснээр болж, УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд О.Баасанхүү гишүү­нийг анхааран сонсдог эрх­мүүд олширч байна. Дэлхий сүйрэх өдрийг далимдуулан намын даргыг нь II эм­нэлгээс Зайсангийн хорих ангид хүргэснээс хойш тэм­цэгч нөхдийнх нь идэвх илт сулраад байгаа энэ цагт О.Баасанхүү гишүүн хууль дүрмийн үндэслэл сайтай давж заалдах хувилбар бо­ловсруулан дээр дооргүй гүйж яваа гэнэ.

 

Хөнгөн шингэн гүйдэл дундаа “Н.Энхбаяр бол нэгдүгээрт, манай намын дарга. Хоёрдугаарт, миний хувьд  энэ хүнд ач санах олон учир байгаа. Гуравдугаарт, хэн ч бай туулсан амьдралаа байнга санаж, туулах амьдралаа төлөвлөх учиртай” хэмээн шулуухан,  ил цагаан хэлж яваа түүнийг дэмжигчид илт олширч байгаа сурагтай. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай хуулийн төслийг боловсруулах аж­лын хэсгийг ахалж байгаа түүнийг  “Шударга ёс” бүл­гийн дарга Н.Батцэрэгээс эхлээд “хуульчийн хувьд мундаг” гэх хүн захаас аваад таарах болжээ.

Сүүлийн  үед  хууль  бат­лах үндсэн үүрэгтэй УИХ-ын эрхэм гишүүд хуралдаа суух нь цөөрч, З.Энхболд дарга ирц бүрдүүлэх гэж ёстой л үйлээ үзэх болсон. Ямар сайндаа УИХ-ын чуулганы үдээс өмнөх ирцээр эрхэм гишүүдийн үдээс хойших ирцийг бүртгэж байх “хү­чин”-гийн гэмээр тогтоол гаргаж байх вэ. З.Энхболд даргын аргаа барсан энэ үйлдлийг УИХ-д хууль ёсны бүлгээ саяхан батлуулж “цөөнх”-ийн статустай бол­сон МАН-ын ланжгарууд дөрөөлж “кнопчин байхаас залхаж байна” хэмээн хуралдаа суухгүй гүрийж байгаа.

Шинэ журмын дагуу өглөөний ирцэд бүрт­гүүл­чихээд л үдээс хойших ажлаа тасалдаг УИХ-ын эрхэм гишүүдийн ёс зүйгүй байдлыг шүүмжилж, ху­ралдаа суухгүй байгаа МАН-ын гишүүдийг О.Баа­сан­хүү гишүүн дэмжиж “Сонгогчдын эрх ашгийг хуурч байгаа энэ үйлдэлтэй би эвлэрч чадахгүй” гээд хуралд суухаас түдгэлзэх болсон.

З.Энхболд дарга “МАН-ын  бүлгийн  гишүүдийн хувьд байдал тодорхой. Хүч­тэй  цөөнх  болж  харагдах гээд хийх юмаа  олж ядаж яваа хүмүүс. Харин О.Баасанхүү гишүүн хуралд суухгүй байх нь “Шударга ёс” бүлгийн гишүүдэд нөлөөлөх аюултай. Тэгэхээр тогтоолоо эргэж хардаг ч юм билүү, эсвэл О.Баасанхүү гишүүнтэй биеч­лэн уулздаг хэрэг үү”  гэж шадар туслахууддаа ярьж яваа ажээ.

Ингэхээр УИХ-ын зургаа дахь удаагийн чуулганд О.Баасанхүү гэдэг “биеэр жижиг ч бэлчээр том”-той эрхэм  яалт ч үгүй тодорч байна. Аргагүй л өөрийнх нь хэлснээр “яван чангарч” байгаа түүний да­раагийн тэсрэлт чухам юу байх бол.
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (January 08, 2013 12:16:27 pm )

    УИХ гишүүн О.Баасанхүү мундаг гэдэг нь тодорхой байсан. Даравч далдайн булавч бултайн гэж энэ байх, амжилт хүсье гишүүнээ, удахгүй хууль зүйн яамны сайд болохыг ерөөе.

  • Anonymous (January 08, 2013 1:08:10 pm )

    uneheer baga ch gesen helsen yrij bgaa ni daatstai, uhaantai huu bnalaa. Demjij ywdag. Olond il bolson ter uees humuust toogdood bga shuudee. Amjilt husie! Shudarga, humuunleg baigaarai

  • Anonymous (January 08, 2013 1:08:46 pm )

    жаахан ухаантай царайтай нөхөр

  • Anonymous (January 08, 2013 1:26:24 pm )

    yamarch gesen hun chanaraaraa Ulaan Terbishdavga Udval naraas deer um shig bna Erdenejamyan bas ch gaigui u uudaa amjilt husie zangaa bitgii huvirgaarai da

  • Anonymous (January 08, 2013 2:02:35 pm )

    HUN CHANARTAI SAIN ZALUU BNA HUND TUSLAH NI SAIN HUNII UIL SHUU AMJILT HUSIE

  • Anonymous (January 08, 2013 5:37:37 pm )

    chadaltai zaluu,amjilt

  • Anonymous (January 08, 2013 7:02:50 pm )

    Said boloh ni ch yahav, sain huulich gedeg ni ehneesee l medregdej baisan. Medleg chadvar gedeg ingej l tsag ulirah tusam todron todorch baidag yum daa. Baasanhuu gishuundee amjilt husie.

  • Anonymous (January 08, 2013 7:44:34 pm )

    Gulug..Enkhbayariin tejeever nohoi..uur hen ch bish.2016 ond haraarai naad myndag hyylichaa…ta nar uhernuudee…

  • Anonymous (January 08, 2013 8:33:07 pm )

    Ene muu nusgai gulugiin byar gej yu baihav dee Aluurchib Luivarchin Enhbayariin hoshnogiig doloogool byar suudaggui yum bol ichij uhmeer yumaa. Ulaan aluurchidiin gar hul bolool turd garchih yum daa muusain malnuudiiig bugdiig ni ustgahgui bol mongol yaj hugjinu duu eeee chaavaas gej hogiin hoshnogo doloogchidiig turuus uter turgen zailuulaaad turuu tseverleh yumsaan eooooooo

  • Anonymous (January 08, 2013 8:45:25 pm )

    hogiin novsh shu dee.ter gantsaaraa huulich yumuu.haana yu bolno tend l hezeenii ochichihson oortoo ashig honjoo haij yvdag shudarga tsarailsan luivarchin shuudee.2016 ond toirogt orsoldood garaad ireesei harahiinsan

  • Anonymous (January 09, 2013 12:48:05 am )

    BAASANKHUU GISHUUNIIG DEMJIJ BAINA.

  • Anonymous (January 09, 2013 7:53:35 am )

    amjilt xvsiee

  • granuflo side effects (September 06, 2013 2:03:56 pm )

    428355 791784Good to be visiting your weblog once a lot more, it continues to be months for me. Nicely this post that i

  • απολύμανση (September 06, 2013 11:33:17 pm )

    445503 605770When I originally commented I clicked the -Notify me when new feedback are added- c****box and now every time a remark is added I get four emails with the same comment. Is there any approach you

antalya rent a car