antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2013 5 comments

Манежиндаа гарах эрхгүй Монголын циркчид хөөрхий

нийтлэсэн Admin

299525_319768008132100_1612882396_nУлсын циркийг менежментийн хувьчлалаар “АСА” ХХК-ийн мэдэлд шилжүүлснээс хойш таван жил өнгөрчээ.

Энд авто машины худалдаа, түргэн хоолны газар, хоёр ч банк, супермаркет, гар утасны худалдааны төв байрлах болоод багагүй хугацааг үдэж байна.

Түүнчлэн компьютерийн хамгийн том худалдааны төв, авто угаалгын газар, “Тист” бейкери хүртэл энд үйл ажиллагаа явуулж байгаа.
Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн өмнө төрсөн өдөр, шинэ жилийн бая­раар илбэ, акробат, сур­гуультай амьтдын содон үзүүлбэрүүдээр нь дүү нараа гайхшируулахаар сэтгэл догдлон зорьдог байсан цэнхэр асар “орвонгоороо” эргэсэн байна.
Одоо эндээс хамгийн сүүлийн үеийн компьютер, гар утас, тэр ч бүү хэл машин худалдаж авч болно. Хажуугийнх нь зоогийн газарт хэсэг тухалж, мөнгө дутвал банкаар үйлчлүүлж, супермаркетаас нь ойр зуурын хэрэгцээний зүйлээ авчихна.
Яг л зах дээр явж байгаа мэт. Тэр ч бүү хэл, энд байрлах хоёр цайны газар, гар утасны лангуу үйлчлүүлэгчдэд чамлагдаж байгаа бололтой. “Гар утасны лангуу, цайны газрын талбай түрээслүүлнэ” гэсэн зар үүдэн дээр нь хадаастай.
Амралтын өдрүүдээр энд нээлттэй худалдаа зохион байгуулагдах нь олонтаа. Есдүгээр сард Японы бүтээгдэхүүн, аравдугаар сард “Дархан нэхий” ХК-ийн нэхий дээлний үзэсгэлэн худалдаа болсон. Гэвч урлаг соёлынхон “АСА” циркийн түрээсийг хүчирдэггүй юм гэнэ лээ. Харин “Sweetymotion” хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат нар “мөнгөөр цохин” байж энд тоглолтоо хийсэн. Гэтэл Монголын циркийг үндэслэгчдийн нэг Ж.Раднаабазарын нэрэмжит Өсвөрийн циркчдийн наадам өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-17-нд “АСА” циркт болох байсан ч түрээсийг нь дийлээгүй учир “Хуучин цирк”-ийн байр руу “хөөгдсөн” юм.
Хүүхэд насны минь хамгийн сайхан дурсамжийг хадгалсан циркийн цэнхэр асрын “Илбэ шидтэнүүд” болсон циркчид одоо алга. Фэнг шүйгийн холбооны тэргүүний “Шар өнгө мөнгө дууддаг” гэдэг зөвлөгөөний дагуу их аварга Д.Давгадорж дээврийнх нь өнгийг өөрчилсөн цагаас хойш энэ газар нэг мөсөн худалдааны төв болжээ.
Цирк хувьчлагдмагц олон хүнийг ажлаас нь халж, халагдсандаа зарим нь гутран архинд орж, сүйхээтэй нэгэн нь хилийн дээс алхаж, үлдсэн хэсэг нь жолооч, барилгачны ажил хийж явна. Тэр ч бүү хэл, баяр ёслол, тоглолт дөхөөд ирэхээр циркчид бэлтгэл сургуулилтаа хийхийн тулд “хайртай цэнхэр асар”-ынхаа сөөм газрыг түрээсэлдэг гэнэ.
Түрээсээ арай ядан олдог циркчдэд хувцас, хэрэглэл үгүй. Цоорхой матрас, үеэ өнгөрөөсөн татлагат банзнууд гэх мэт хэнд ч хэрэггүй эд зүйлстэй “ханьсаж” бэлтгэл хийсэн нэр зүүж яваа циркчид өдөр ирэх тусам үнэд орох түрээсийн төлбөрийг дийлэхээ больжээ. Цагтаа арслан тоглуулдаг байсан гэх энэ циркэд одоо амьд амьтан үлдсэнгүй. “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн 15 морь ч алга. Хамгийн сүүлийн дөрвөн морийг циркээс тусдаа гарсан хувийн дөрвөн циркэд зарсан гэнэ. Бусад нь 2010 оноос Д.Долгорсүрэн зааны адуун сүрэгт очсон сурагтай.
Харин цирктээ үнэнч уран бүтээлчид харийн оронд хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж, үндэсний урлагаараа гадныхны нүдийг “орой дээр нь гаргаж” яваа. Тэд Тайвань, АНУ, Солонгос, Япон, Орос гээд дэлхийн өнцөг булан бүрт уран бүтээлээ туурвиж байна. Гэтэл гадаад руу явахаас өмнө бэлтгэл хийх зайлшгүй шаардлага гардаг. Хуучин циркт бэлтгэл хийх боломжгүй учир яаж ийгээд түрээсийн мөнгө олж, “АСА” циркийг түрээсэлдэг. Гэтэл түрээсийн үнэ өссөөр л. Хэрэв үүдэн дээрх зарлалд бичигдсэн “гар утасны лангуу, цайны газрын байр” түрээслэгчээ олчихвол циркчид хэчнээн мөнгөтэй байгаад ч бэлтгэл хийх эрх авч чадахаа болино.
Анх хувьчлалд оролцохдоо “АСА” группийнхэн “Үйл ажиллагааг нь өөрчлөхгүй, жүжигчдийг нь хохироохгүй. Монголын циркийг дэлхийн цирк болгоно” хэмээн амлаж байсан. Гэтэл үйл ажиллагааг нь өөрчлөхгүй гэсэн хатуу гэрээтэйгээр хувьчлал явуулсан ТӨХ-ныхон өнгөрсөн хугацаанд гэрээнийхээ биелэлтийг нэг нүдээрээ ч тоож харсангүй.
Харин Японы мэргэжлийн сүмогийн ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг дархалж, монголчуудын хүндэтгэлийг хүлээсэн их аварга маань “АСА” циркийг ах Д.Сэржбүдээгийнхээ нэр дээр шилжүүлж, цэнхэр асартай холбоотой элдэв асуудлаас нэрээ “холдуулаад” амжжээ.
Ийнхүү их аваргын гэр бүл циркийн урлагийг нэр төр, эрх мэдэл хэмээх данхар хар малгайныхаа дор нууж байгаад, хуваагаад “зажилчихлаа”.
Баяр бүрээр урлагт хайртайгаа илэрхийлж, хип хоп бацаанууд, хэдэн арван “одонцор”-ын энгэрт МУСТА, гавьяатын тэмдэг зүүж зогсдог төрийн тэргүүн, эрх мэдэлтэн, сайд нар циркийн хажуугаар хэдий болтол нүд аниастай өнгөрсөөр байх юм бол.

ugluunii sonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 07, 2013 10:44:04 am )

    dagvaad tsirkee ogdog ulsuud mal baihgui yu

  • Anonymous (January 07, 2013 11:17:16 pm )

    хайран цирк монголын урлагаар арай ингэжтоглож болохгуй шуу та нар болиочээ та нарч гэсэн узэж оссон баймаар юм арай муухай байнаа давгаа чи

  • Anonymous (January 08, 2013 1:04:46 am )

    Dagvaa zail teneg har ukher mini.

  • Anonymous (January 29, 2013 9:54:06 am )

    Mongoliin tsirk hezeech ustahgvi dawga shig sagsuu bolowsrol baihgvi hawi oiriin hvn zodson sagsuu amitan hezeech ustgaj chadahgvi mongtei baij bolnoo gehdee davgaa gantsaaraa mongolchuud 3000000

  • Anonymous (February 14, 2013 3:53:47 pm )

    ТӨР МӨНГӨТЭЙ БОЛСОН ГЭСЭН. ОДОО АВСАН ҮНЭЭР НЬ БУЦААГААД АВЧААЧ. МОНГОЛЧУУД ЦИРК ҮЗЭХЭЭ БОЛИОД УДАЖ БАЙНА. МАНАЙ ЦИРКЧИД ХАР ЗҮТГЭЛ, АВЪЯАС ЧАДВАРААРАА МАЙХАНД ТОГЛООД БАС Ч ҮГҮЙ ГАДНЫ НЭР ХҮНДТНЙ УРАЛДААН ТЭМЖЭЭНД ТЭРГҮҮЛЭЭД ЯВЖ БАЙНШ ДЭЭ. ЭНЭ БАЙШИН МУУДСАН, СУУРЬ НЬ ХАГАРСАН ГЭДЭГ ХУДЛАА ШҮҮ.

antalya rent a car