antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2013 3 comments

Далай лам: Сэтгэлгээгээ цэвэрлээгүй хүн хэрэглээг шүтдэг

нийтлэсэн Admin

527-1357268908kiwi-middleОн гарахын өмнөхөн XIV Далай лам Энэтхэгнйн Дели хотноо Оросын буддын шашинтнуудад зориулан сургаал айлджээ. Үүнийхээ дараа Оросын “Риа новости” агентлагийн сурвалжлагчтай энэрэнгүй үзэл болон индивидуализм, буян, нүгэл, хайр, өшөө хорсол, сэтгэлээ хэрхэн залж, авлигатай яаж тэмцэх гээд олон сэдвээр ярилцсаныг та бүхэнд товчлон хүргэе.

-Дэлхий ертөнц тэр чигтээ хувь хүн, хэрэглээний үнэт зүйл рүү хэт чиглэгдсэн үед та VIII зууны үеийн агуу сэтгэгч Шантидевагийн “Бодьсадвагийн зам” сургаалыг Оросын буддын шашинтнуудад зориулан айлдлаа. Орчин цагийн хүнийг энэрэнгүйн үзэлд сургах боломжтой гэдэгт та итгэдэг үү?

-Экологийн асуудлууд зэрэг өнөөдөр бидэнтэй нүүр тулаад байгаа олон хүндрэлтэй асуудлуудыг хүмүүс өөрсдөө л бүтээсэн. Олон асуудлууд бидний гараар үйлдэгдсэн юм. Гэтэл зориудаар зовлон бэрхшээл хүсдэг нэг ч хүн энэ ертөнцөд үгүй. Бид өөрсдийн хэрэгцээнд хэт их анхаарал хандуулдаг. Хүн бүр нийгмийн хэсэг, хүн төрөлхтний нэгээхэн хэсэг гэдгээ мартаж орхидог юм.

 

Гэтэл нэг хүний сайхан амьдрал манай гаригийн нийт хүмүүсийн сайхан амьдралаас хамаатай байдаг шүү дээ. Хувиа хичээх үзэл бол сэтгэлгээ тун явцуу байгаагийн илрэл. Шашин шүтдэг эс шүтдэг, тэр бүү хэл шашингүй үзэлтнүүд ч тэр бодит байдлыг ухамсарлах ёстой. Өөрийнх нь ирээдүй, аз жаргал нийгмийг бүрдүүлэгч бусад хүмүүсээс бүрэн хамааралтай гэдгийг ойлгох ёстой.

 

Тэгэхээр нийгмийн сайн сайхныг үл тоомсорлон гагцхүү амин хувиа хичээж болохгүй гэсэн үг. Хүн гагцхүү өөрийгөө л бодвол үйлс хэрэг нь бүтэхгүй. Харин хэрэглээний тухайд гэвэл мөн л бодит байдлыг бүрэн дүүрэн гүн гүнзгий ойлгоогүйгээс үүдэлтэй. Материаллаг үнэт зүйлс баялаг бидний бие махбодод тав тухтай нөхцөл үүсгэх ч гэлээ сэтгэлийн амар амгаланг авчрахгүй.

 

Миний нэг найз бий, саятан, маш баян хүн. Гэвч тэр ганцаардмал, аз жаргалыг мэдэрч чаддаггүй. Бид өөрсдийн итгэл найдварыг материаллаг үнэт зүйлтэй холбож ойлгох нь томоохон эндүүрэл.

-Та Буддын шашны анагаах ухааныг дээдэлдэг. Тэгэхээр бид уламжлалт ангаах ухаанд л шүтэж энгийн эмнэлэг эмч нарт хандах хэрэггүй гэсэн үг үү?

-Би буддын анагаах ухааныг шүтдэг. Гэхдээ өөрөө ч өвчин хуучаас ангид байж чадаагүй л дээ. /инээв/. Ер нь уламжлалт анагаах ухаан, буддын шид хүчинд найдаад биеэ гаргуунд нь гаргаж болохгүй. Би бясалгал хийхийн зэрэгцээ эмч нарт үзүүлж зөвлөгөө авдаг.

-Ер нь түвдийн анагаах ухаан юугаараа онцлогтой юм бол?

-Түвдийн анагаах ухаан бол Энэтхэгийн аюурведийн анагаах ухаан, Перс, Хятадын эртний анагаах ухааны уламжлал болон Түвдийн нутгийн анагаах ухаантай хослуулсан эрдэм юм. Хэрэв би андуураагүй бол Түвдийн анагаах ухаан VIII-IX зуунд үүссэн. Тухайн үед Түвдийн хаан Трисонг Дэцэний ивээл дор Энэтхэг, Перс, Хятад, Түвдийн эмч, эрдэмтэд цуглаж, өнөөгийн бидний хэллэгээр бол олон улсын анагаах ухааны бага хурал болсон юм.

 

Түвдийн анагаах ухаан зөвхөн хүний биемахбод төдийгүй оюун санааны эрүүл мэндэд анхаардаг. Түүнээс гадна Түвдийн анагаах ухаанд хэрэглэгддэг зарим эм тан амьтны гаралтай байдаг ч гэлээ хэзээ ч амьтан дээр туршилт хийдэггүй. Тиймээс Түвдийн анагаах ухааныг хүчирхийлэл дээр үндэслэгдээгүй гэж бүрэн итгэлтэйгээр хэлж болно.

-Өнөө үед сайн муугийн ялгааны талаарх уламжлалт төсөөлөл арчигдаж, ялангуяа Барууны орнуудад эртний ёс суртахууны түвшин буурч байгаад олон шашны тэргүүнүүд санаа зовниж явдаг. Ер нь буддын шашинд ёс суртахуунтай байх гэдгийг хэрхэн тайлбарладаг юм бол?

-Баяр баясал, аз жаргал, тав тух их бага ямар ч болов бидэнд эерэг нөлөө үзүүлдэг. Бидний мэдрэхүй бол аль нь муу аль нь сайн гэдгийг тодорхойлох бидний цорын ганц шалгуур юм. Буддын шашны үүднээс бүх юм харьцангуй байдаг. Жишээлэхэд бид гарын хуруугаа хараад ядам хурууг урт эсвэл богино гэж хэлж чадах уу? Аливаа зүйлээс үл хамаарах урт богино гэж үгүй.

 

Энэ хуруу урт эсвэл богино аль нь болохыг тодорхойлохын тулд бид харьцуулах шаардлагатай болно. Ядам хурууг чигчий хуруутай харьцуулах юм бол ядам хуруу урт, харин дунд хуруутай харьцуулбал богино гэж хэлэхээр. Үүнтэй адилаар аливаа зүйлийг сайн муу гэж хэлэхэд харьцуулал зайлшгүй хэрэгтэй. Аливаа нөхцөлд ямарваа зүйл сайн санагдаж болох ч өөр нөхцөлд муу санагдаж болно.

 

Энэтхэгийн уламжлалд ёс зүйг шашны сүсэг бишрэлтэй заавал холбодоггүй. Дээдийн ёс зүй шашнаас ангидаар хэдэн мянган жилийн өмнө энэ улсад үүссэн юм. Саяхан би дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум нь өөрсдийгөө шашин шүтлэггүй гэж үздэг тухай бичсэнийг уншсан. Нэг тэрбум гэдэг бол маш их тоо. Энэ хүмүүс бүгд л сайн сайхныг хүсдэг ч гэлээ тэд зохисгүй үйлдэл хийж эхэлвэл үүнээс нь бол бид зовох болно.

 

Харин зургаан тэрбум хүмүүсийн ихэнх нь шүтлэгтэй гэх ч шашныг жинхэнэ утгаар нь ойлгодоггүй, шашны нэрээр олон муу үйлийг хийдэг. Тэдний хувьд шашин гэдэг нь зан үйл, ёслол, соёлынх нь нэг хэсэг. Шашинд чин сэтгэлээсээ хандахгүй бол зөв үг хэлсэн ч буруу үйл хийдэг, хоёр нүүр гаргах сургууль болно гэж би үргэлж хэлдэг юм.

-Та Орост хэдэн бүсгүй үнэн алдартны гол сүмд улс төрийн эсрэг ажиллагаа зохион байгуулсан мэдсэн үү?

-Таныг зөвшөөрвөл тэр үйл явдалд ямар нэг тайлбар хийхгүй байя. Үйл явдлын цаад нарийн учрыг би мэдэхгүй тул тайлбарлах нь илүүц. Хэрэв та үнэхээр миний байр суурийг мэдмээр байгаа бол Москвад урьчих. Би тэнд очиж байдлыг мэдчихээд дараа нь энэ талаар ярьж болох юм.

-Та хэзээ Москвад ирэх боломжтой вэ?

-Би бүр Зөвлөлтийн үед, 1979 онд л Орост очиж байсан. Коммунист засаглалын үед очиж болсон хэрнээ чөлөөт Орос оронд одоо яагаад очиж чадахгүй байгаагаа сайн ойлгохгүй л байна. Миний айлчлалын асуудал олон саад бэрхшээлтэй учирдаг.

-Зөвлөлт Холбоот Улс унаж, Орост ардчилал эхэлснээр авлига газар авч, баян ядуугийн хоорондын ялгаа маш их гарсан. Энэ муу муухай бүхэнтэй хэрхэн тэмцэх ёстой вэ?

-Энэтхэгт ч ийм байдал бий болсон. Энэтхэг бол чөлөөт, шашин шүтлэгтэй орон хэдий ч авлигын асуудал хурцаар тавигдаж байгаа. Энэ үнэхээр харамсмаар хэрэг. Авлига бол хувь хүн сахилга батгүй байгаагийн шинж. Хувийн сахилга бат ёс суртахууны болон ёсзүйн зарчим дээр тулгуурлах ёстой. Жишээлэхэд таны өмнө боломж нээлттэй байна гэж бодъё.

 

Гэвч энэ боломжийг ашигласнаар та авлигатай холбоотой үйл хэрэгт орооцолдоно. Харин энэ үед та ёс суртахууны зарчмыг харгалзан ийм үйлдлээс ухамсартайгаар зайлсхийнэ. Энэ бол авлигатай тэмцэх цорын ганц арга. Гэвч хууль сахиулах болон бусад байгууллагууд энэ зорилтыг хэрэгжүүлж чадахгүй байна. Гэхдээ Орос орон энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж би бодож байна.

В.Мөнгөөлэй

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 05, 2013 3:14:33 pm )

    nhenh mashinuud buruu taldaa joloonii hurdtei bgaa shuu de. Harin esregeer ni horibol zugeer bisi uu

  • Anonymous (January 05, 2013 6:23:26 pm )

    uhaantai aguu hun ym aa mgliin lam nar dalai bagsh shig setgedeg bol saihan ym ooroo ch obchin huuchnaas angid baij chadaagui bn gej bn gedeg ug mash ikh uchir utgatai sanagdalaa

  • Anonymous (January 05, 2013 9:11:56 pm )

    Unen unen

antalya rent a car