antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2013 3 comments

Арабуудад шонхор хулгайлан зардаг Г.Ганболдыг шалгаж байна

нийтлэсэн Admin

shonhorШонхор шувууг опноор нь хууль бусаар барьсан хоёр залууг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Уг хэргийг өнгөрөгч оны сүүлээр илрүүлсэн байна. Улмаар энэ хэргийг Улсийн мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ахлах мөрдөн байцаагч, хошууч Ж.Дугардоржтой уулзаж хэргийг тодрууллаа.
-Шонхор шувууг хууль бусаар ямар хүмүүс агнаж байсан юм бол?

– Г.Ганболд гэгч этгээд өнгөрөгч сарын 10-нд Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Баянмөнх сумын нутгаас шонхор шувууг олноор нь барьж, “Ланд круйзер- 80” маркийн 90-44 ХЭА улсын дугаартай авто машинаар Улаанбаатарт нууцаар авч ирсэн. Улмаар П.Шийлэггалаарай гэгчтэй хамсан хууль бусаар барьсан шувуудаа Сонгинохайрхан дүүргийн нутаг Их Нарангийн гудамжинд байрлах тоосгон байранд нууж байхад нь өнгөрөгч сарын сүүлээр олж илрүүлсэн.

-Урьд нь энэ хүмүүс хууль бусаар шонхор шувуу агнаж байсан уу?

-Хэргийн гол холбогдогч Г.Ганболд өнгөрсөн намар арабуудад үйлчилж, шонхор барьж өгч байсан гэдгээ мэдүүлсэн байгаа. Одоогоор эдгээр сэжигтнийг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл, Ан агнуурын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байна.

-Дээрх иргэд шонхор шувууг хэдээр үнэлж зардаг байсан юм бол?

-Хэдийгээр экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг шинжээчид хараахан гаргаагүй. Гэхдээ тогтсон үнэлгээгээр нэг шонхор 16 сая төгрөг байдаг. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өнгөрсөн жил шонхор авлах зөвшөөрөл олгохдоо нэгийг нь 12800 ам.доллараар үнэлж байсан. Тэгэхээр Г.Ганболд гэгч этгээд экологи, эдийн засагт хамгийн багадаа 120-130 сая төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэсэн үг юм.

-Шонхор шувуудыг нутагт нь буцаан тавьсан уу?

-Барьсан шонхор шувуунуудыг бүгдийг нь байгальд нь буцаан тавьсан.

 

Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 06, 2013 8:08:38 pm )

    Буцааж тавьж харагдаад байгаарай. хэн батлахын?

  • Anonymous (January 13, 2013 11:58:42 pm )

    Uiliin cagaan ogotno ihdeed mongol gazar shoroo suideed baihad bas iim gaitai hulgaichuudiig nasaar ni horivol taarna!!!

  • Anonymous (February 09, 2013 11:41:06 am )

    mashiniih ni dugaariig sain todruul!!! changa deglemtei horih angid 10 aas deesh jil hori.

antalya rent a car