antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2013 1 comment

Гадныхан 2012 оны Монголыг ингэж дүгнэлээ

нийтлэсэн Admin

w5Өнгөрсөн онд Монгол улс уул уурхайн баялаг боловсруулалт тотвортой өснө гэсэн таамагтай айсан ч өсөлт удааширч, 2012 оны хоёр дугаар хагаст хөрөнгө оруулагчдын дунд түгшүүртэй байдал бий болсон.

11 дүгээр сард засгийн газрын бонд 1.5 тэрбум болж өссөн амжилт гарч, коксжих нүүрс, зэс олборлолт болон БНХАУ болон ОХУ-тай хиллэн орших стратегийн ач холбогдол бүхий байршил хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон.

Таван жилийн хугацаатай 500 бондын хүүгийн төлбөрийн ханш 4.125 хувь байсан ба 10 жилийнх нь 1 тэрбумтай тэнцэх хувь нь 5.125 хувиар зарагдсан байна.

Үнэт цаас төлөвлөснөөс 10 дахин илүү зарагдсан ба 15 тэрбум ам. долларыг дуудлага худалдаанаас олсон ба 8.5 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмсэнтэй тэнцэж байна. Худалдан авагчдын итгэл найдвар алдагдаж эхэлсэн ба Засгийн газраас 10 дугаар сард өсөлт буурч оны эхний хагаст 17.3 хувь байснаас 13.2  хувь хүртэл унана гэж мэдэгдсэн байсан юм.

Тавдугаар сараас эхлэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд өөрчлөлт орж гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эрх олгох журмыг чангатгасан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж, үүний зэрэгцээгээр уул уурхайн томоохон компани Рио Тинто-той хийсэн хэлцэлд өөрчлөлт оруулах болсон нь 2013 онд хөрөнгө оруулагчдыг илүү их сэрэмжлүүлэхэд хүргэсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулах газраас гаргасан маргаантай хуулиар Монголд үйл ажиллагаа явуулж буй компаний таваас дээш хувийг эзэмшиж буй гадаадын байгууллага “Үндэсний баялаг” ашиглах эрхтэй болно гэж заасан байдаг. Энэ хууль хэрхэн хэрэгжих вэ гэдэгт маргаантай асуулт үлдэж байна.

Шүүмжлэгчид Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний уналт 2012 онд худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-аас шалтгаалан эмзэг байдалд орсон гэж үзэж байна. Мөн Монгол Улсын инфляцийн талаарх санхүүгийн бодлого ч төлбөрийн балансийн хүндрэлийн инфляцаас шалтгаалан буруушаагдаж байна.

ОУВС-аас зургаадугаар сард болсон сонгуультай уялдуулан энэ жилд зарцуулах мөнгөний хэмжээг тогтоосон. Санал өгөхтэй холбогдуулан, Монгол Ардын намаас бэлэн мөнгө тараах, төрийн албан хаагчдын цалинг 50-иас дээш хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Гэвч энэ нь Ардчилсан намын засгийн эрх авах хүчийг сулруулсангүй, 76 суудлаас ардчилсан нам 6 суудал илүү авсан.

ОУВС-аас 11 дүгээр сард хийсэн мэдээлэлдээ 6 дугаар сард болсон сонгуулиас хойш  зургаан сар өнгөрч байгаа ба энэ хугацаанд засгийн газрын зарлага 57 хувь хүртэл өссөн гэж мэдээлсэн ба цаашид өсөлтийг нэмэгдүүлэхгүй тогтвортой байлгахын тулд төрийн үйл ажиллагааны зардлыг хязгаарлах нь зүйтэй гэж үзжээ.

АНУ-аас шударга, чөлөөт сонгууль явууллаа гэж сайшаагдсан сонгуулийн дараа Ардчилсан нам улс төрийг тогтвортой байлгах, төсвийн алдагдлыг багасгах, инфляцийг бууруулах, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ажиллана гэж мэдэгдсэн.

Импортыг нэмэгдүүлсэн дотоодын эрэлт оны сүүлч гэхэд инфляцийг 15 хувьд хүргэсэн. ОУВС-аас Төв банкны инфляцийн өсөлтөд чиглэн хийгдсэн алхам нь ханшийн бодлого, нөөцийн шаардлагыг нэмэглүүлэхэд мөн чиглэгдсэн. Эдгээр хатуу арга хэмжээнүүд нь зээлийн өсөлтийн зах зээлийг бууруулж 2011 онд 72 хувь байсан бол 2012 оны есдүгээр сар гэхэд 36 хувь болжээ гэж 11 дүгээр сард мэдэгджээ.

2012 оны эхээр банкны салбарт итгэх итгэл нэмэгдэж, зээлийн хэмжээ нэмэгдэж, хадгаламжийн хүү өссөн ба Golden Sachs Монгол улсын Худалдаа хөгжлийн банкнаас 4.8 хувийн хувьцааг худалдаж авсан. Хэдийгээр банкуудын бэлэн мөнгөний урсгал 2011 оны 1 дүгээр сар гэхэд 50 хувьд хүрсэн байсан ч 2012 оны эхэн гэхэд 40 хувьд хүрсэн байна. 5 дугаар сард Moody-н үнэлгээгээр Монгол Улс дахь банкуудаас дөрөв нь В1 төвшинд буюу олон улсын жишгээс доогуур үнэлгээ авсан байна.

Банкны салбарын хямрал өнгөрсөн жилийн хамгийн хурцаар тавигдсан асуудлын нэг байлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд 4. 6 тэрбум ам.доллар байсан бол энэ онд 3 тэрбум ам.доллар болж буурсан ба жижиг байгууллагууд айдаст өртсөн юм.

Сүүлийн жилүүдэд харьцангуй хөгжиж, тогтвортой ажилласан Монголын хөрөнгийн биржийн хувьд ч мөн нилээд хатуухан жил болж, хөрөнгийн үнэ 30 хувиар буурсан гэж Wall Street сэтгүүлд мэдэгджээ. Хүчин чамайлт одоо хэрэгжиж байдал өөрчлөгдөх, дахин сэргэх шатандаа явж байна. Мөн Засгийн газартай хамтран гадаадад бүртгэлтэй компаниудыг дотоодод хувьцааг дотоодод худалдаалах асуудлыг зөвшөөрөх хуулийн төсөл дээр ажиллаж байна. Монгол Улсын Хөрөнгийн бирж Лондонд байрладаг FTSE групптэй хамтран ажиллаж Монголын нөхцөл байдлыг танилцуулж, FTSE-ийн зах зээлийн тэргүүн туршлагыг судалж байна.

Энэ жил Засгийн газар болон олон улсын уул уурхайн компаниудын хоорондын маргаантай асуудлаар дүүрэн жил байсан ба 11 дүгээр сард нүүрс олборлолтын чиглэлээр ажиллах компаниудын сонгон шалгаруулалтыг ирэх он хүртэл хойшлуулахаар болжээ.

Засгийн газраас Оюу Толгойн зэс олборлолтын 2009 онд 30 жилийн хугацаатай хийгдсэн одоо ч маргаантай байгаа Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан лицензийн татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Татварын өсөлт нь 2013 оны төсөвт тусгагдсан ба ирэх жил уул уурхайн салбарт улс төрийн дарамт нилээд ирэх төлөвтэй.

Эдийн засгийн уналт нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах магадлалтай ч Монгол Улсын газрын баялаг 2013 онд ирээдүйдээ итгэх итгэлийг өгч байна.

2012 оны сүүлийн хагас гэхэд тотворгүй байдалтай байсан ч Улаанбаатар хот дотоодын санхүүгийн бодлогоо Монгол Улсын гадаад хүчин зүйлтэйгээ уялдуулан хөгжүүлэх нь зүйтэй гэдэг нь харагдаж байна.

 

Эх сурвалж: Oxford Business Group


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 06, 2013 9:27:39 am )

    Энэ Шуурхайгийн орчуулагч нь гэж ямар нөхөр байнаа. Тоо баримт, найруулга…. гээд авах юм алга.

antalya rent a car