antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2013 6 comments

Хоёр өрөө байрны төлөө 34 жил мөнгөө цуглуул

нийтлэсэн Admin

1Байранд орох мөрөөдөл болсон гэнэ. Тэгвэл бараг мөрөөдөл ч хайран санагдах болж. Хотын төвд ганган хороололд талбай томтой хоёр өрөө байр авахад л 200 сая төгрөг төлөх хэрэгтэй болчихож. Сарын дундаж цалин нь 200 мянган төгрөгт ч хүрэхгүй байгаа борчууд орон сууц гэдгийг тэнгэрийн харш мэтээр төсөөлөх л үлдсэн мэт.

 

Зургаан жилийн өмнө метр квадрат нь 500 мянган төгрөгийн ханштай байсан байрны үнэ өнөөдөр ингэж дээшээ цойлно гэдгийг тухайн үед мэдэх минь ч яалаа. Гэрлийн хурдаар үнэ нь нэмэгдэж байгаа орон сууцнуудыг худалдан авагч илт багассан судалгаа байдаг. Арга ч үгүй биз.

 

Хэдхэн жилийн өмнө 30 метр квадрат талбайтай нэг өрөө байрыг 20 сая арай хүрэхгүй төгрөгөөр худалдаад авчихаж болдог байсан бол өнөөдөр доод тал нь 50 сая төгрөгөөр дөрвөн ханын дундах хананаас нь ус гоождог, халаалттай жижигхэн талбайг худалдаж авах болчихоод байна. 2007 онд байрны үнэ дунджаар 750 ам.доллар байсан. Тухайн үеийн ам.долларын ханшаар бодож үзэхэд 800-900 мянган төгрөг гэсэн үг. Харин таван жилийн дараа буюу өнөөдөр хамгийн үнэтэй орон сууцны метр квадрат нь 9000 ам.доллар. Гадныхан манай энэ ханшийг сонсохоороо нүд нь орой дээрээ гардаг гэлцдэг юм билээ. Арга ч үгүй биз. Өртөг өндөр гэгддэг АНУ, Япон, Солонгост ч орон сууцны үнэ ийм өндөр байдаггүй.

 

Орон сууцны үнийг харьцуулахдаа Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчмын байршлыг онцлов

 

МЕТР КВАДРАТЫН ДУНДАЖ ХАНШИЙГ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦ

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан үнийн судалгааг ашиглан энэхүү мэдээллийг бэлтгэсэн юм. Шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамааран өөр өөр үнэтэй байх нь гарцаагүй. Гэхдээ боломжийн байршилд байртай болъё гэвэл метр квадрат тутамд нь дунджаар хоёр сая төгрөг хэрэгтэй болжээ гэдгийг сануулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт байрны ханш метр квадрат нь 1.8-2.0 сая төгрөгийн хооронд байна. СУИС, Бөмбөгөр, Тэнгис кино театр орчмоор гэсэн үг. 50 метр квадраттай хоёр өрөө жижгэвтэр байр авах бол 100 сая төгрөг зайлшгүй хэрэгтэй. Тээврийн товчоо, Гурван гал эмнэлэг, Эх нялхас орчмоор буюу Баянгол дүүргийн шинэ орон сууцнууд 1.6-1.8 сая төгрөгийн ханштай байна. Харин Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн захын хорооллын шинэ орон сууцыг метр квадратыг нь 1.2-1.6 сая төгрөгөөр авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, Толгойт, Амгалан, Ботаник, Цэргийн хотхон гэх мэт хотын зах гэсэн үг. Харин Ургах наран хороолол гэх мэт хотоос 40- 50 км-ийн зайд байдаг орон сууцны үнэ 1.2 сая дотор багтаж байна.

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БАЙРАНД ОРОХОД ТЭРБУМ ТӨГРӨГ

Монголд тансаг, дээд зэрэглэлийн хэрэглээтэй хүмүүст зориулсан бизнес, үйлчилгээ бусад орныхоос харьцангуй хурдан, сайн хөгжиж байгаа бололтой. Баячуудад зориулсан элит орон сууцнуудын дундаж үнэ метр квадрат нь 3.0-8.0 сая төгрөг байна. 100 метр квадрат байр худалдан авахад тэд 300-800 сая төгрөгийг төлж байна. Харин өглөө бүр нойрноос сэрэхдээ Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаа харж байхыг хүссэн бүр дээд давхаргынханд Blue Sky цамхагт 9000 ам.доллараар байр авахыг санал болгож байна. Бодоод үзэхэд 100 метр квадрат талбайтай гурван өрөө нь тэрбум төгрөг даваад явчих бололтой. Энэ бол өнөөдөр манайдаа хамгийн өндөр үнэ. Гэхдээ үүнээс нэг их дутахгүй орон сууцнууд байна аа. Юнескогийн гудамж, Солонгос элчингийн урд хавиар байр сонирхвол метр квадрат нь хоёр сая 500 мянга, хоёр сая 700 мянга, дөрвөн сая төгрөг, найман сая төгрөг гэх мэт сонголтууд байна. Эсвэл Хан-Уул дүүрэгт Соёмбот уулынхаа энгэрт амьдаръя гэвэл 300 сая төгрөгөөр 100 метр квадратыг сонгож болно.

 

Маршалын гүүр, Дүнжингарав худалдааны төв, Баянмонгол хорооллын ойролцоо гэхээр л үнэ нь хоёр сая илүүг давж, гурав, дөрвөн сая төгрөг болж байна. Ямар боловч сарын цалингаараа хоолоо залгуулдаг дундаж давхаргынхан байрны тухай мөрөөдөх ч эрхгүй болжээ. Сард дунджаар 500 мянган төгрөгийн орлоготой өрх энэ мөнгөнийхөө тал хувийг байр авахаар хадгаллаа гэж бодъё. Тэдний хувьд 50 метр квадрат жижигхэн хоёр өрөө байрыг 100 сая төгрөгөөр худалдан авахын тулд мөнгөө цуглуулахад дор хаяж 34 жилийн дараа байртай болно гэсэн үг. Харин 100 сая төгрөгөө өнөөгийн манай банкуудын жишиг болсон жилийн 20 хувийн хүүтэйгээр зээлвэл, сард хоёр сая төгрөгийг зээлэндээ төлнө. Ийм л сонголт байртай болохыг хүссэн иргэдэд үлдээд байна.

 

Б.Солонго


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (January 04, 2013 2:50:57 pm )

    байрны үнийг барилгын материалаас болж өсөж байна гэж ярих юм ийм үгээр ард түмнийг хуурч болдог гэж бодсон юм байхдаа дэлгүүрт байгаа бараа, бөөний бараа хоёрыг ялгаж тооцох хэрэгтэй

  • Anonymous (January 04, 2013 2:58:50 pm )

    Ene estoi unen gargasan sudalgaa bna iim l unetei bna shuu dee getel manai irged bugd tiim ondor tsalin avdagsan biluu arai ch dee ene barilgiin companiud unendee l bidniig shulj bna sh de

  • Anonymous (January 05, 2013 6:01:43 pm )

    bairtai bolno gedeg dundaj amidraltai humuusiin huvid moroodol bolj bn da moroodson yum vjin zutgeed l bhiimda da zutgeh tusam l ulam holdood tsag hugatsa ongorsoor une n ulam nemegdseer l za neg orli gj bodohod onsoj zuuh uuj idehee hasan tarchighan amidarsaar za odo neg saihan amidarya jargaya getel hediinee emgen ovgon boltson suuj bg n degj

  • Anonymous (January 07, 2013 6:26:47 pm )

    gazar hodlosei gazar hodlosei zavan shunaltai ymnudig gazrin horsond bulasai

  • ghd (September 13, 2013 7:26:41 am )

    Everything That You Should Know About Victorian Greenhouses
    ghd http://www.naymz.com/images/hair.htm/

antalya rent a car