Хошин элэглэгч Ж.Булган-Эрдэнэ, Т.Анхбаяр, Б.Нямхүү нар “Пароди” нэртэй хамтлаг байгуулж 2012 оны есдүгээр сард анхны бие даасан тоглолтоо хийж байв. Анх УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханыг тун ч адилхан элэглэж олонд авьяасаа таниулан гарч ирсэн Б.Нямхүү оны сүүлчийн өдөр NBS телевизийн “Блиц ярилцлага”-аар Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл баатар, “Буян”-гийн Б.Жаргалсайхан нарыг элэглэн ярилцлага хийж олныг хөгжөөснөөс гадна ганц нэг хүний уурыг хүргэсэн нь тодорхой.
Ямартай ч Орон нутгийн сонгуулийн үеэр Б.Жаргалсайхан дарга нэгэн уулзалт дээр “Нэг муу бацаан намайг дуурайж байгаа нь энэ гээд хоёр гараа савчаад байсан. Би гараа хөдөлгөх нь хөдөлгөдөг. Гэхдээ тэр бацаан шиг донгиотоод байдаггүй. Тэгээд ч би тэр бацаан шиг намхан пагдгар биш” хэмээн ихээхэн эгдүүцэж байсныг санав.
Саяхан л дэлхий сүйрч магадгүй гээд хөдөө, гадаа гэр барьж, байшингийн хонгил тохижуулаад их ажилтай гүйж яваа дуулдсан Б.Жаргалсайхан дарга оны отгон өдөр дулаахан тавлаг гэртээ зурагтаа үзэж суугаад бяцхан бухимдсан нь гарцаагүй. Яагаад гэвэл өнөөх “намхан пагдгар, мангар бацаан” гараа савчаад олон юм яриад байхаар ямар л олигтой амарсан болох вэ дээ.
Тэгээд ч өнөөх бацаан нь Б.Жаргалсайхан даргыг улам хилэгнүүлэх гэсэн аятай тун ч адтай адилхан дуугараад байна лээ. Уг нь ч Б.Жаргалсайхан дарга маань хотын утаа, барилгажилт, дэлхийн сүйрлийн тухай дэмийрэл зэрэгт өөрийн бодож санаж явдаг зүйлээ илэн далангүй тун ч дажгүй ярьсан л даа. Түүний ярианаас тун удахгүй Сүхбаатарын талбай дээр ард түмэндээ зориулж жинхэнэ сюрприз барина гэдгийг нь телевиз үзэгчид мэдэж авсан.
Ер нь тун давгүй. Харин эх дүр нь л хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй байгаа юм. Харин тайван амгалан Э.Бат-Үүл баатар тэгтлээ их хилэгнээгүй л болов уу. За тэгээд одоо үед ч хөгшин хүн, дарга хоёр хүүхэд нохойн зугаа болох нь хэвийн үзэгдэл шүү дээ.
Б.Жаргалсайхан дарга аа та нэг их уурлаагүй биз дээ. Уурласан бол хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй болсон одоо үед “тэр бацаан”-аас мэдээллийн хэрэгслээр дамжуулан хариугаа авч болох шүү дээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 03, 2013 8:12:31 pm )
Bitgii yas hayad baigaach, setguulchintsruud ee. Bid evtei baimaar baina.
-
Anonymous (January 04, 2013 8:39:11 am )
Нямхүүд амжилт хүсье
-
Anonymous (January 04, 2013 9:31:41 am )
нөхөрсөг элэглэл
-
Anonymous (January 04, 2013 10:07:05 am )
Teneg muu setguulch nertei heruulch min bitgii yas hayaad baigaach. Tsoohon mongolchuud ebtei bhdaa huchtei sh dee. Nyamhuud amjilt husie. Unen abyastai shuu
-
Anonymous (January 04, 2013 10:09:31 am )
nice bitgii hudal hel manai jagaa tiim teneg hvn bish
-
Anonymous (January 04, 2013 10:19:08 am )
uneheer adilhan bsaaan shine jileer TV-r garaad bsan eleglel ni. nyamhvv chin tiim ch namhan bish biz de, eagle-iin gadaad medeenii setgvvlchiig Bulganerdene duuraigaad, kkkkkkk bvr tataad unachih shahsan hahaha.
-
Anonymous (January 04, 2013 11:18:35 am )
jagaag alah heregtei
-
Anonymous (January 04, 2013 11:32:47 am )
muu setguulch ner zuusen tarhinii saajilttai,niigmiin iluudel bolson heden hunentsruud boliochee! 2 hunii hoorond n yas hayad baihiin .huduunii muu malnuud!uheesei!
-
Anonymous (January 04, 2013 5:40:03 pm )
jagaa mundag khun shuu
-
Anonymous (January 05, 2013 2:37:26 pm )
Сэтгүүлч гуай юунд нь шургаад байна аа..
-
Anonymous (January 06, 2013 10:01:06 pm )
unen saak shuuuu
-
Anonymous (January 07, 2013 10:29:09 am )
jagaagiin heldeg unen shde ochnoon jil nuurii ni hudaldaj amidarlaa odoo bolio geed bhad l duuraigaal bdag zalhtal odoo aria oor hun duuraigaachee uitgartai ch dee ter baagiinuud
-
amjilt (June 26, 2013 5:54:21 am )
Jargalsaihan guai yostoi mundag hun Tanid az jargal eruul enhiig husiyee
13 Comments