antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2013 28 comments

С.Баяр шиг эх орондоо амьдрах нүүргүй болно гэдэг хамгийн аймшигтай

нийтлэсэн Admin

6c81a919adef16cfbigУИХ-ын гишүүн асан, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тантай өмнө нь нам нэг явсан Д.Арвин АН-д элсчихлээ. Та ч гэсэн өнгөрсөн жил МАН-аас гарч байлаа. МАН-аас туршлагатай улстөрчид нүүр буруулж байгааг та хэрхэн харж байна вэ?

-Д.Арвингийн гаргаж буй шийдвэр нь зөвхөн өнөөдрийн болж буй асуудал биш. Урьд өмнө болж байсан асуудал. МАН-ын удирдлагууд сонгуульд ялсан суудлуудаа ИЗН-д зарж ирсэн. Үүнийг би биеэрээ амссан хүн.

Би 2004 оны сонгуульд ялж байсан. Гэтэл МАН-ын удирдлагууд Зоригтод миний суудлыг өгсөн. 2008 онд би дахиад ялсан. Тэгтэл дахин санал тоолно гэдэг саналыг манай намаас л гаргаж байсан шүү дээ.

-Таныг ялчихаад байхад дахиад санал тоолъё гэдэг саналыг танай намынхан өөрсдөө гаргаж байсан гэж үү. Уг нь дуун дээр нь л бандан тас гэх ёстой биз дээ?

-Тийм. Гэтэл С.Баяр ийм саналыг гаргаад өөрийнхөө ялсан хүний саналыг дахин тоолуулсан. Өөр аль ч газар тоолоогүй байхад би ганцаараа тоолуулж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл намынхаа ялсан хүний суудлыг өөр намд зардаг энэ асуудал өнөөдөр ил болж байна. Урьд нь хүмүүс уг асуудлыг огт анзаардаггүй байсан юм. Сая ч гэсэн Д.Арвин дээр ийм асуудал харагдаж байна лээ.

-Д.Арвингаар туг тахих гэж байсан юм биш үү?

– МАН-ынхан Д.Арвинг нэр дэвшүүлээд унагаах тухай ярьж байсан юм шиг байна лээ. Энэ бүхнийг Д.Арвин харж байсан болохоор юу гэж эднийг дагаж явах вэ. Ерөөсөө МАН-ын ялзрал дээд цэгтээ хүрчихээд байгааг Д.Арвингийн сонголт харууллаа. Тийм ч болохоор Д.Арвин намаасаа гарлаа.

-МАН лидергүй болж эхэллээ. О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, та, одоо Д.Арвин гээд л гарагсдын цуваа үргэлжилсээр байна. Цаашид ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй?

-МАН-ын удирдлагууд нам, шударга ёс гэхээс илүү намынхаа гишүүдийг золиосолдог. УИХ-ын сонгогдчихоод ирэхэд нь суудлыг нь бусад намд зарчихаад сууж байдаг л хүмүүс шүү дээ. Энэ бүхэн С.Баярын үеэс л гарсан.

-Зарлаа гээд ямар ашиг байгаа юм бэ. Нэг ч гэсэн хүн нь суудал авч байвал уг нь сайн баймаар юм?

-Намаас илүү хувийн харьцаагаар асуудлыг шийддэг хүмүүс. Ард түмний нүдэн дээр намаа өрсөлдүүлж байгаа мэт боловч цаагуураа хуувилдаад явж байна. Энэ бүхэн одоо л илэрлээ.

Лидер нэртэй С.Баяр нь л намынхаа суудлыг зарчихдаг хүн байсан шүү дээ. Намынх нь гишүүн ялчихаад байхад л суудлыг нь зарна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Миний хувьд олон жил тэвчсэн. 2008 онд миний авсан суудлыг зарах гээд бүр ИЗН-ынхантай үнэ тохирчихоод байхад нь харин ч азаар Монголд шударга ажилладаг хүмүүс байдаг тулдаа би УИХ-д орж ирсэн. Сонгуулийн хорооны Баттулга эд нар бүгдээрээ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд сууж байсан. Сая Өвөрхангайд болсон асуудал манай дээр яг л болж байлаа.

-Өвөрхангайн суудлыг МАН-ын удирдлагууд бас наймаалцчихсан гэж сонссон?

-Тийм. Өвөрхангайн суудлыг МАН-ын удирдлагууд буцаагаад зарж байна.

-Зарна гэхээр яадаг юм бэ. Мөнгөгүйдээ зарна гэж баймааргүй юм. Албан тушаал, ашиг сонирхлын  наймаа хийдэг юм болов уу?

-Би өөрөө зарж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан зардагийг би биеэрээ амсаж байсны хувьд мэдэж байна.

-Харин таны яриад байгаа хэргийн эзэн, хэнгэргийн дохиур С.Баяр өдгөө Монголд биш Канадад шинэ хүнээ хүлээгээд сууж байна. Эх орондоо ч тогтож суухаа байжээ?

-Яагаад эх орондоо эргэж ирэх нүүргүй болчихоод байгаа юм. Хүн улстөр хийж, алдаж, онож болно. Эх орондоо амьдрах нүүргүй болно гэдэг хамгийн аймшигтай. Эх орондоо эргэж ирэх нүүргүй болтлоо хулгай хийсэн бол үйл лайгаа эдлээд явахаас өөр яах вэ.

-Та ч С.Баярт үнэн голоосоо хорсдог бололтой. Удаа дараа “хулхидуулах” шахсан болохоор арга ч үгүй биз, тийм үү?

-Тэр хүнд гомдоод, хорсоод байх нь ч хаашаа юм. Гэхдээ ийм булхай, луйвар, ялзрал МАН-д байдаг гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Сонгууль шударга явагдахад С.Баяр нарын хүмүүс тээг тушаа болдог нь үнэн.

-Сонгууль гэснээс өнгөрсөн УИХ-ын сонгууль таны хувьд хэр шударга болж өнгөрөв өө?

-Сонгуулийг зөвхөн Дорнодоор жишиж болохгүй л дээ. Монгол орны хэмжээнд ямар соннгууль болсон бэ гэж ярих ёстой. Ганц УИХ-ын сонгуулийг ч яриад яах вэ. Орон нутгийн сонгуультай хамтад нь ярих ёстой.

Одоо Монголд нэр дэвших Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох, сонгох эрхийг хязгаарладаг болчихлоо. Сая орон нутгийн сонгуулиар маш олон хүний нэр дэвших эрхийг хаагаад хаячихлаа шүү дээ. Дээр нь орон нутгийн сонгуулийг хоёр дахин явуулснаас гадна ирц харгалзахгүйгээр сонгууль хийлээ. Олонхийн саналаар биш цөөнхийн саналаар сонгууль явуулдаг болчихлоо. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр сонгогчдын сонгох эрхийг хасч байна. Автомат машин үндсэндээ урьдчилаад сонгуулийн дүнг тодорхойлдог болчихлоо. Тийм учраас Монголд улстөрийн эрх гэдэг зүйл байхгүй болжээ.

-Монголд улстөрийн эрх байхгүй болчихож байгаа юм бол ардчилал ч үгүй болж байна гэж ойлгоё. Тэгвэл цаашдаа яах ёстой вэ?

-Энэ бүгдийг илчлэхгүй бол болохгүй. Монгол Улсад ардчилал, сонгох, сонгогдох эрх байхгүй болгоод, бүгдийг нь хасаад хаячихлаа. Улстөрийн эрхгүй бол бид боол болно. Бид боол шиг амьдрах ёстой гэж үү?

-Боол шиг амьдрахыг хэн хүсэх билээ. Ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг АН өөрөө эрх барьж байгаа болохоор болохгүй, бүтэхгүй бүхнийг илчлэхэд нэмэр болох болов уу?

-Ийм сонгуулийн үр дүнг харчихаад юугаа илчилдэг юм. Өөрийгөө илчилсэн болно биз дээ.  Энийг илчилнэ гэвэл өөрсдийгөө дүүжилнэ гэсэн үг.

-Сүүлийн үед Хамаг Монголын Хөдөлмөрийн нам улстөрд идэвхигүй харагдаад байна. Гудамжны улстөр ч ядаж хийхгүй юм?

-Хамаг эрхээ хасуулчихсан хүмүүс яах ёстой вэ. Бид бүгдээрээ сонгох, сонгогдох эрхгүй боол болчихлоо. Энэ боолууд одоо яах ёстой юм. Улстөрийн эрхээ олж авахын төлөө л тэмцэх хэрэгтэй. Ард түмэндээ ойлгуулах ёстой.

-Ард түмэнд ойлгуулахын тулд төлөвлөж байгаа ажил байна уу?

-Байлгүй яах вэ. Зөндөө ажил байна. Эхлээд боолоосоо яаж гарах вэ гэдгээ ярина. Дараа нь бусад асуудлыг ярих ёстой.

-Ингэхэд та МАХН-ын нэрийг авч үлдэхийн төлөө хүчин зүтгэж байсан гол дүрийн хүн. Гэтэл өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр 2,5 жилийн хорих ял авсан байна. Суллана гэдэг асуудал лөөлөө болж байгаа бололтой. Үүнээс болоод Н.Энхбаяр дахиад л өлсгөлөн зарлачихлаа. Энэ хүнийг ингэж яллаж байгаа асуудал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай гарсан учраас би энэ талаар нэг их зүйл яримааргүй байна.

-Саяхан МАХН-ынхан засгаас гарна гээд л баахан асуудал үүсгэлээ. Д.Тэрбишдагва сайдыг үндсэн ажлаа хийхгүй, Н.Энхбаярын араас хөөцөлдлөө гэх мэтээр хэл ам нэлээд таталсан. Ер нь энэ байдлаараа Шинэчлэлийн Засгийн газар дорвитой ажиллаж чадах болов уу?

-Хүнтэй хариуцлага тооцъё гэвэл тооцох асуудал зөндөө л байна. Дандаа нам намаараа хуваагдаж, нэг хүнтэй ноцолддогоо болимоор байна. Болохгүй, бүтэхгүй юм Монголд өчнөөн байна шүү дээ. Оюу толгойн гэрээг шинэчлэх асуудал, эсвэл стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар УИХ-ын гишүүдийн нэг нь ч дурсахаа байж. Монголын ард түмний баялгийг хэдхэн гэр бүл цөлмөж, тонож байгааг ярихгүй байна шүү дээ. Нэг сайд огцруулах жижиг асуудал яриад өдөр хоногийг өнгөрөөгөөд гол асуудлаа хийхгүй байна.

-Өмнөх Засгийн газраас энэ Засгийн газарт дээшилж, дээрдсэн юм байна уу?

-Энэ Засгийн газарт одоогоор хийгдсэн ажил алга. Шинэчлэлийн Засгийн газар үүсээд 100 гаруй хоног болж байна. Хурдлахгүй бол цаг яваад, оройтлоо. Наад зах нь газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг компанийн 352 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхгүй байна шүү дээ. Энэ талаар Шинэчлэлийн Засгийн газар ганц үг дуугарахгүй байхад ажил хийсэн гэж хэлэх үү. Үүнийг ямар Засгийн газар гэдэг юм бэ. Тэгсэн хэрнээ дотоодын компаниудад шалгалт шүүлэг явуулаад байдаг, гадаадын компаниудыг хаячихаад байна.

352 тэрбум төгрөг маш их мөнгө. Манай Засгийн газар тийм их мөнгөтэй болчихоод энэ өрөө нэхэхгүй байгаа юм уу.

-352 тэрбум төгрөгөөр 352 эмнэлэг, цэцэрлэг барина биз дээ?

-Цэцэрлэгийг 100 саяар л барина. 3000 цэцэрлэг барина гэсэн үг.

Ер нь шинэчлэлийн Засгийн газар л гээд байна. Шинэчлэгдсэн юм юу байгаа юм. Стратегийн орд газруудыг төрийн эзэмшилд яагаад авахгүй байгаа юм. Хурдан авах ёстой. 2007 оноос хойш УИХ-ын 27 дугаар тогтоол гарснаас хойш таван жил боллоо. Яагаад УИХ-ын тогтоолыг Засгийн газар биелүүлэхгүй байна вэ. Өмнө нь хоёр, гурван Засгийн газар шийдээгүй. Одоо Н.Алтанхуяг сайд үүнийг дурсах ч үгүй байна. Энэ бол асар том асуудал.

-Хөшөөтийн ордыг ямар ч байсан төр мэдэлдээ авахаар болсон шүү дээ?

-Хөшөөт юу юм бэ. Хөшөөтийг тэртэй тэргүй төр эзэмшилдээ авах нь ойлгомжтой байсан. Стратегийн ордуудынхаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох ёстой шүү дээ. Гэтэл эд юу ч хийхгүй, дуугарах ч үгүй байна.

-Тэд дуугарахгүй байгаа юм бол та бүхэн дуугар л даа. С.Ганбаатар гишүүн гудамжнаас улстөр хийгээд болдог л байсан. Тэр тусмаа ард түмэнд ойрхон, үнэ цэнтэй байдаг юм биш үү?

-Бидэнд сонгох, сонгогдох эрхгүй байхгүй, дуу хоолойг боомилоод байхад яаж дуугарах юм бэ.

-Тэгээд сонгох, сонгогдох эрх байхгүй гээд дуугүй яваад байх юм уу?

-Тэртэй тэргүй Монголыг байгалийн баялгаа гадаадад өгдөг колони улс болгож байгаа бол бид яаж зүгээр хараад сууж байх юм.

Тэгээд ч ганцхан би тэмцээд яах юм. Би бас хоолой муутай байна шүү дээ. Хоолойгоо боолгочихсон хүн чинь яах ёстой юм. Намайг цагдаа дээр өдөр болгон дуудаж байна

-ТЕГ бас шалгаж байгаа гэсэн байх аа?

-ТЕГ ч яах вэ, хагас бүтэн сайн өдөр дууддаг байсан. Одоо Хан-Уулын цагдаагаас өдөр болгон шалгаж байна.

-Салаавчны асуудлаар л биз дээ. Үнэндээ салаавчийг монгол хүн болгон л гаргадаг биз дээ. Өнгөрсөн жил УИХ-ын чуулганы танхимд МАН-ын эмэгтэй гишүүд хүртэл салаавч гаргаад амжсан санагдана?

-Яах вэ дээ, ямар ч хүнийг буруутгая гэвэл буруутгаж болдог гэдгийг харуулж байна. Зориудаар өдөр болгон дарамтлаад, шөнийн 22,00 цагт хүртэл ирж зарлан дуудаж байгаа нь дарамталж байгаа л хэрэг.

Би сүүлийн үед шинэ цуглуулгатай болсон. Тэр нь 21 цагаас хойш хүлээж авсан дуудлагуудаа хадгалах, мөн бүтэн сайн өдөр эмнэлэгт хэвтэж байхад өглөө есөн цагт авч ирж өгсөн зарлан дуудах хуудсыг цуглуулах юм.

-Энэ бүхнийг цуглуулж яах юм?

-Ирээдүйд хэлмэгдэгсдийн музейд өгөх гээд бэлтгэж байгаа хэрэг. Тэгэхдээ ийм цаг үе цаашдаа байхгүй болох байлгүй дээ.

-Таныг өдөр болгон шалгаад яг юу гаргаж ирэх гээд байгаа юм бэ. Яг ямар хэрэгт, ямар зорилгоор буруутгах гээд байгаа юм бол?

-Асуудлын гол нь жаахан юм дуугардаг хүний амыг таглахын тулд бүтэн сайн өдөр ч эмнэлэгт ирж байцаадаг, орой гэртээ унтаж байхад ч зарлан дуудах өгдөг болжээ. Монгол Улсад үнэн үг хэлдэг, шударга дуугардаг хүмүүсийг, Богдын Данигай Сойвон шиг хүмүүс зориуд явуулж дарамталдаг болсон байна.

-Таныг буруутгаж байгаа зүйл анги нь юу билээ?

-Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэдэг зүйл заалт юм. Уг нь би өөрөө хохирогч. Хоолойгоо боолгоод, шүдээ хугалуулаад, уруулаа яз цохиулсаныг тооцохгүй, түүний дараах үйл явдлаар нь буруутгаад байна.

-Та тэгээд энэ асуудлаараа эргүүлээд гомдол гаргаж болдоггүй юм уу?

-Гомдол гаргаж байгаа л даа. Гэхдээ ганц намайг шийтгэх зорилготой юм биш. Ер нь дуугараад байдаг хүмүүсийг хашраах зорилгоор намайг жишээ болгоод байгаа юм болов уу гэж бодож байна. Өнөөдөр олон залуус “Таны хүчийг зориуд сулруулах гэж ингэж байна” гэж байна лээ.

-Энэ утгаараа та сүүлийн үед нам жим байгаад байна уу?

-Үгүй ээ. Миний хоолой сайн эдгэж өгөхгүй байна. Би уг нь хоолойгоо эмчлүүлэхээр гадаад явъя гэсэн юм. Гадаад ч явуулахгүй байна. Аль болох хоолойг нь эмчлүүлэхгүй, дуугүй байлгая гэсэн зорилго агуулж байх шиг байна.

-Одоо та юу хийгээд байна. Орон нутгаараа очиж байна уу?

-Хийх ажил их байна. Гэвч хөдөө, гадаа явж болохгүй гээд хорьчихсон. Мэдээж миний дуу хоолойг хорьж чадахгүй. Би байгаа бүгдийг үнэнээр нь хэлнэ.

С.Бэлэгмаа

www.mongolcomments.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (January 02, 2013 7:18:47 pm )

    aimaar baina shuu, mongolin tur gej hedhen hunii l tur bolson baina daa. duugarsan hun buhniig alah gej oroldood alj baigaa ium bish uu, bieiig ni hurtel emchluulehgui albaar tegj daramtalj baigaad alah gej zoriudin uil ajillagaa yavuulj baina l daa. hyatad sanaa mongolin turiig buzarlaj suitgej doromjilj duuslaa yana daa ard tumen.

  • Anonymous (January 02, 2013 7:31:13 pm )

    яанаа ардчилсан орон мөн үү.фашист юм бишүү.

  • Anonymous (January 02, 2013 7:33:14 pm )

    SHUDRAGA MUNDAG KHUN SHUU TANIG DEMJIDEG OLON KHODOLGOONUUD BGAA SHUU AMJILT

  • Anonymous (January 02, 2013 10:27:26 pm )

    jinhene eh ornoo gedeg hun shuu! tanig hundeldeg shuu!

  • Anonymous (January 02, 2013 10:34:27 pm )

    Bayar chinii umnu hiisen yum tai hyn shyy. Bitgii uls turiin onoo avah geed bai.

  • Anonymous (January 02, 2013 11:26:29 pm )

    cham shig nam nam damjaad l urvaad iavaagyi

  • Anonymous (January 03, 2013 12:24:56 am )

    ene gej boon achirxsan noxor chadaxgui bol bolino biz dee xun setgel bval boloxgui uym gej ugui

  • Anonymous (January 03, 2013 3:14:00 am )

    Hutsdaag novsh ve. 100 saya-r neg tsetserleg barichaarai da, 2 oroo bairnii munguur. Esvel ter n ger-en tsetserleg ym uu.

  • Anonymous (January 03, 2013 9:04:29 am )

    Sorry tsetserlegiig dor hayaj 650 sayar l baridag yumdaa

  • Anonymous (January 03, 2013 10:30:20 am )

    Шинэбаяраа чи Баярыг мянга муулаад ард түмэн чамайг Баярын хажууд юу ч биш гэдгийг сайн ойлгоноо чи бол гөлөг шүүдээ

  • Anonymous (January 03, 2013 11:06:41 am )

    bayr mayr ene herelded bga humuus mumuus bugd zailaasai hen ch baisan tuiliin shudraga hun gj haa ch bhgui aris arisaa archlaal yavjeevel boloo bi

  • Anonymous (January 03, 2013 11:25:07 am )

    erguu mal, uuriiguu hen gj bodson yum be tejeesen byaruu tereg evdene gj ene de MAN ch malnuud uldsen bna utga alga

  • Anonymous (January 03, 2013 12:06:51 pm )

    bayar bol jinhene novsh shuudee yag uneniig ni helsen bn ter udahgui uhne

  • Anonymous (January 03, 2013 12:27:34 pm )

    Bayr ah yu hiisniig medkuie. Mongold heregtei yum hiisen bolood dalain tsaana amraltaa awsan biz. Gehdee Shinee ah Dornoddoo l yum ih hiisen hundee. Aduun chuluu uurhai odoo tuuniih bish ch gesen Dornodchuudiig dulaan baihad bas nemer bolson l bh. Aa tegeed tsag hugatsaa, zow uhaan 2 buhniig yalgaj ogno bizdee.

  • Anonymous (January 03, 2013 12:41:02 pm )

    Ганц МАН Монголд яаж ноёрхож байсан ямар хор уршигтай байгааг энэ жилээс ил тод харагдаж эхлэж байгаа нь энэ.АН засгийн эрх аваад ажил яагаад чулуунд бүдрээд байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй учир нь хаа сайгүй нүх сүв болгонд МАН-н ялзрал нэвт шингэсэн ажлыг нь яаж гацаахаа мэддэг нь харагдаж байгаа нь тэр хот хөдөөгүй энэ шинэ засгийг яаж унагахаа ямар явуулга хийхээ хэнийг нь хэнтэй хэрэлдүүлж хэнийг хэний эсрэг босгох вэ гэдгээр ажил явуулж байна . С.Баяр гэдэг хүн бол жинхэнэ хорт могой одоо энэ хүнийг шүүх цаг нь болсон баймаар төрийн тодорхой хэмжээний нууцыг мэддэг хүн гадаадад бүгээд байгаа нь цаанаа л нэг учиртай .Мөн С.Батболд ,Нямдорж гээд тоочоод байвал дотроосоо өтсөн хүнэнцэрүүд МАН-д мөн олон байна даа

  • Anonymous (January 03, 2013 3:13:28 pm )

    амралтын өдөр дуудах нь чяахав. шөнийн цагаар дуудах нь сонин бна ардчилалын орон арай ийм байж болохгүй.

  • Anonymous (January 03, 2013 3:27:18 pm )

    шинэбаяраа чи дорноддоо очих нүүртэй юу чи хэн билээ хэдэн нам дамжиж дүлзэнтэв баярыг 1000 тасалсан ч чи нэг тасархайд нь дүйхгүй гэдгээ мэдэх үү хорчин

  • Anonymous (January 03, 2013 5:36:47 pm )

    ХАРИН ТИЙМЭЭ СҮҮЛИЙН ҮЕД АРДЧИЛАЛЫГ ЗӨВХӨН ХЭН ӨМЧЛӨӨД БАЙНАА ,ДУУГӨРСӨН БОЛГОНЫ ДУУ ХООЛОЙГ БООМЛОХ ГЭЭД БАЙДАГ БОЛОО ЮУ ДАА,УУЛ АРДЧИЛАЛ АНХ ГАРЧ ИРЭХДЭЭ ИРГЭН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ ,ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТӨЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХТЭЙ Л ГЭЖ БАЙСАН,ОДОО БОЛ ХҮН БОЛГОН ЭЛДЭВ ЮМ ЯРЬВАЛ ХООЛНООСОО САЛНА ГЭСЭН АЙДАСТАЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (January 03, 2013 6:14:02 pm )

    баяр монголд хамгийн муу юм хийсэн хүн гэж түүхэнд үлдэх нь гарцаагүй

  • Anonymous (January 03, 2013 7:09:32 pm )

    atariin 3-r ayang hen ehluulsen yum be,S.Bayar gedeg hun shd,harin ene Shinebayar yu hiisen yum be,avgai huuheh shig heruul hiij,ar hudargaar hudlaa yarij,urvaj sharvaj,uilagnaj,ataarhaj,buduulegtej,doligonoj,Doldoi tsarailj yabdag archaagui muu hunii sug shdee,yadahdaa ooroo ooriinhoo ene baliar zang zasaad hun muu heleesei,ih teneg hun shuu,

  • Anonymous (January 03, 2013 8:02:11 pm )

    НАМ НАМ ДАМЖСАН УРВАГЧ. ТЭР ЦАРАЙ ЗҮС НЬ ЯГ УРВАГЧ, ЦУСАРЧ,АРХИЧИН ДҮРТЭЙ НӨХӨР. БИ СУДЛААЧИЙН ХУВЬД ХҮНИЙ ЦАРАЙ ЗҮС ТЭР ХҮНИЙ ЗАН ЧАНАР ДОТООД ЕРТӨНЦИЙГ ИЛЭРХИЙЛЖ БАЙДГИЙГ ШИНЖЛЭХ УХААН НОТЛОСОНЫГ САЙН МЭДНЭ. ИЙМ НӨХДҮҮД УЛС ОРОНД ГАЙ ТАРЬДАГ ЮМ. ШИНЭБАЯР ГЭЖ ХЭН ЮМ БЭ? ХЭНЧ БИШ АМЬТАН Л БАЙХГҮЙ ЮУ. НАМААСАА УРВАСАН, НӨХДӨӨСӨӨ УРВАСАН, СОНГОСОН АРД ТҮМНЭЭСЭЭ УРВАСАН ИЙМ УРВАГЧ НАРТ ДАХИН ХЭЗЭЭ Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ. ХАА ЯВСАН ГАЗАР НЬ НҮДНИЙ БУЛАЙ БОЛГОЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч УРВАГЧ НАРЫГ ӨРӨВДӨЖ БАЙГААГҮЙ ХАРИН ГЭСГЭЭЖ БАЙСАН ЮМ. АВИЛГАЧ ЭНХБАЯРЫГ ХАМГААЛНА ГЭДЭГ БОЛ ТЭР НӨХӨР АВИЛГАЛЫГ ХАМГААЛЖ БАЙНА, АВИЛГАЛЧ НАРЫН НЭГ БАЙНА ГЭСЭН ҮГ. ИЙМ НОВШНУУДЫГ ТЭР ЭНХБАЯРЫНХ НЬ АРААС ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. АВИЛГАЛЧИД ҮХЭЖ ДУУСААСАЙ.

  • Anonymous (January 03, 2013 9:46:46 pm )

    С.Баяр атарын 3 аян гэгчийн цаана юу нуусныг хэн яаж мэдэх вэ ямарч байсан хөрөнгө мөнгийг хураасан болгон ядарсан хэдэн тариалангийн хуучин компаниудыг залгиад дууссаныг л мэдэж байна.хамгийн наад захын жишээ нь төмс төсөл гэгч

  • Anonymous (January 04, 2013 1:06:25 am )

    c.bayriig mongoliig hudaldsan uchir zorigt.bayrcogt nartain cug shorond hii.

  • Anonymous (January 04, 2013 1:07:11 am )

    c.bayriig mongoliig hudaldsan uchir zorigt.bayrcogt nartain cug shorond hii…

  • Anonymous (January 05, 2013 11:00:34 am )

    yooyo ene urvagch Shinebayar yu ve eniig hen songoh ve dee unasan buhud shaltag mundahgui gegcheer ulirsan balarsan yum yarij gonginoj gene

  • Anonymous (January 07, 2013 8:29:35 am )

    Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр гол өрсөлдөгчөө муучилж байгаа юм байнаа улс төрд байх ёстой хүний нэг С,Баяр мөнөөс мөн

  • Anonymous (January 07, 2013 10:51:48 am )

    Адуун чулууны нүүрсний уурхайн эзэн их мөнгөтэй эрхэм дээ

  • Anonymous (January 07, 2013 11:09:47 am )

    Bayariin tyhai unen helsen bnshd ,bayar 5 togrogiin toloo Mongol nytag ysaa hydaldaagui bol iim uym bolohguishde , ard tumen ch amar taivan ooroo ch taivan baih bsiin , Mongoliin ard tumen unheer bayart itgej bsiimdaa odoo yaihav de , mongoliin gazriin lizenzuudiig gadniihnaas yaj bytsaaj avach yaj eruul gazar deer amdarhaar bodohgui bol 10 jiliin daraa mongolchyyd bugd hordoj uheh geed bn shu de

antalya rent a car