Их хотын замын ачааллыг бага ч болов нимгэлэх зорилгоор хотын дарга захирамж гаргаж, автомашинуудын замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарласан билээ. Тодруулбал, машины улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, ажлын өдрүүдийн аль нэг өдөр замын хөдөлгөөнд оролцохгүй байгаа. Дугаарын хязгаарлалттай өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 20 хувь нь буюу 60 орчим мянган машин замын хөдөлгөөнд ордоггүй гэсэн тооцоо байдаг ажээ.
Гэхдээ дээрх дугаарын хязгаарлалт олон нийтийн амралтын өдөр, баярын өдрүүдэд хамаарахгүй тул өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалтаас санаа зоволгүй жолооч та их хотын хөдөлгөөнд оролцож болох юм.
Т.МАША
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.