Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол өнөөдөр 12.00 цагт эхэлж, амжилт ололт арвинтай байсан 2012 оны спортын салбарын шилдгүүдээ тодруулж, шагнал гардууллаа.
Уламжлал ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн саналаар оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийг шалгаруулсан юм. Өнгөрч буй 2012 он Монголын спортын түүхэнд тод үсгээр мөнхрөн үлдэх учиртай. Түүхэндээ 12 олимпийн хуудсыг нээсэн монголчууд энэ удаад Лондонгийн дэвжээнээс таван медальтай ирсэн. Ингэхдээ олимпийн анхны хошой медальтнаа угтан авсан билээ. Тэгвэл бахархам тэр түүхийн эзэн, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн ТҮВШИНБАЯР Оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” гардлаа. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн 73 сэтгүүлчийн саналаар тэрбээр нийт 712 оноогоор шилдгээр шалгарчээ. Түүний амжилтын цаана орших олон хүний хөдөлмөр ч мөн үнэлэгдэж, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням шилдэг дасгалжуулагчаар шалгарсан бол Монголын жүдо бөхийн холбоо өнгөрч буй 2012 оны шилдгийн шилдэг спорт холбоодын нэгээр нэрлэгдлээ. Түүнчлэн олимпийн таван цагаргийг бялхаасан Монголын олимпийн боксын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоод оны шилдэг холбоод болов. Харин 2012 оны шилдгийн шилдэг дасгалжуулагчийн өргөмжлөлийг боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг хүртсэн. Лондонгийн олимпийн рингнээс хоёр медальтан төрүүлсэн түүний гавьяаг ийнхүү спортын сэтгүүлчид дуу нэгтэйгээр үнэлжээ.
“БӨРТЭ ЧОНО-2012” НААДМЫН ШИЛДГҮҮД:
Шилдгийн шилдэг олимпийн танхим: Төв аймгийн Зуунмод сумын Л.Эрдэнэцэцэг захиралтай “Хүмүүн” цогцолборын Олимпийн танхим
Шилдгийн шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн “Афин” олимпийн зөвлөл
Шилдэг спорт холбоод: Монголын уулын спортын холбоо, Монголын гимнастикийн холбоо
Шилдгийн шилдэг спорт холбоод: Монголын олимпийн боксын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо
Шилдэг олимпийн зүтгэлтэн: “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш
Шилдэг шүүгч: МЧБХ-ны шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр
Шилдэг дасгалжуулагч: О.Балжинням /жүдо/, З.Дүвчин /чөлөөт бөх/
Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Д.Ганзориг /бокс/
Шилдгийн шилдэг баг: Азийн элсний наадмын хүрэл медальт Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг
Шилдэг тамирчин:
- Л.Баярсайхан /Эверестийн оргилд гарсан/
- Б.Урантунгалаг /Лондонгийн олимпийн байт харвааны төрөлд IX байрт шалгарсан, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон/
- Т.Мөнхтуяа /чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт/
- Б.Гүндаваа /шатрын олон улсын их мастер цолны болзол хангасан/
- П.Бүрэнтөгс /Улсын баяр наадмын түрүү бөх/
- С.Батцэцэг /чөлөөт бөх, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
- С.Ням-Очир /жүдо, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
- У.Мөнх-Эрдэнэ /бокс, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
- Н.Төгсцогт /бокс, Лондонгийн олимпийн мөнгөн медальт/
Шилдгийн шилдэг тамирчин: Найдангийн ТҮВШИНБАЯР /жүдо, Лондонгийн олимпийн мөнгөн медальт/
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 30, 2012 3:22:58 pm )
sport gedeg hunii nudend il shan yumdaa bayar hurgie
-
Anonymous (December 30, 2012 10:45:26 pm )
Ard tymen ni doromjluulj daramtluulj tsumurtluu zoduulsan ch heden tsaasnii tuluu shydee havirhaas uur yum hiij chadahgyi ni ineedtei yum aa timee. Er ni eniig hoshin shogchdooroo zohiomj bolgon yzyylii tegeed tedniigee odon medal ugch uramshuuliildaa. Ard tymen baihgyi bol uls turchid maani saihan jargahgyi yu timee.
-
Anonymous (December 31, 2012 10:22:28 am )
jinhene erch huchtei, hiimorilog mongol huu tand bayar hurgeye. tsaash tsaashdaa bidniigee ulam ih bayarluulaarai. amjilt husiye.
-
Anonymous (December 31, 2012 10:22:56 am )
Mongol urgelj huchtei.
-
Anonymous (December 31, 2012 11:24:55 am )
АмА яаагаад шилдэгт байдгүй билээ
-
Anonymous (December 31, 2012 1:18:26 pm )
Ardchilsan namaa ter dotood yam bodol unshigtaigaa hoid solongost ochij tednii irgediig daramtal
-
Anonymous (December 31, 2012 2:35:09 pm )
saisnaas iluu bagaaraa delhiin awargad hurel awsan aerobekiin bag yasan be dandaa lobbi shuu
-
Anonymous (December 31, 2012 3:48:11 pm )
Yostoi nudee olson gedegn banlii.SHagnal avsan buhii humuusdee bayar hurgey!!!Minii Mongolchuud saihan bayarlaarai!!!!!!!
-
Anonymous (December 31, 2012 7:47:48 pm )
ХИЙХ АЖИЛГҮЙ УЛСУУД ҮНЭН САЙХАН ЮМАА,ЭНЭ ТЭНД ОЧООД БЭЛЭГ МЭЛЭГ ГАРДУУЛААД ЭСВЭЛ КНОП ЭНЭ ТЭРХЭН ДАРСАН ШИГ ЯВАХ ЮМАА
-
Anonymous (December 31, 2012 8:16:41 pm )
ene hvnees uur hen bolhii iimerhvv jijig ambitsaas tatgalzah heregtei tuvshuu avargaa
-
Anonymous (January 01, 2013 12:57:02 am )
tvbshinbayaraa bayar hvrgie
-
Anonymous (January 02, 2013 6:15:06 pm )
Түвшинбаяр аварга маань авахгүй бол хэн авах юм !
12 Comments