МАН-ын дарга Сү.Батболдын Засгийн газрын үедсэн.
Би болоод манай гэр бүл ер нь л Монголын ард түмэн өмчтэй боллоо гэж нэг их баярласан. Энэ бол нөгөө Таван толгойгоос Монголын бүх ард түмэнд оногдох 1072 ширхэг хувьцаа л даа. Эрдэнийн хувь, эх орны минь хишиг хэмээн залбирч байгаад л хүртээд байна гэсэн горьдлого төрж байлаа. Зориуд сониноосоо томилолт авч ард иргэд бидэнд оногдох хувьцаа “Таван толгойн” уурхайн ажил хэр зэрэг урагштай байна гэж газар дээр нь очиж үзэж хараад ирж билээ. Томилолтоос ирээд “Өмчтэй хүн сайхан юм аа, өмчөө үзээд ирлээ” гэсэн гарчигтай тэмдэглэл бичиж, манай уншигчид ч их л олзуурхан хүлээн авсан. Сая төгрөгөө битгий ав хувьцаагаа л ав. Наад Таван толгойн хувьцаа чинь юун сая төгрөг одоохон хоёр жилийн дараа л 50 сая төгрөг болохоор байна. Ам бүл маань дөрвүүлээ гэхэд 200 сая төгрөгөөр хувьцаагаа худалдах цаг ойрхон. Өмнөговь яваад “Таван толгойд” очоод таны бөгөөд өөрийнхөө өмчийг эргээд ирлээ гээд их л өөдрөг бичиж байв. Тэр үед “Таван толгой”-н ажил үнэхээр яралзаж байсан.
Манай гэр бүлийнхнээс авахуулаад олон уншигчид бас оюутнууд хүртэл сая төгрөгөө авахгүй, хувьцаагаа авсан нь зөв гэж найдаж байв. Газар дээр нь очоод ирсэн, нэг их мэддэг хүн нь би болохоор” Таван толгой чинь биднийгээ одоохон тэжээх гээд байна. Дэлхийд гуравт ордог ийм том ордны нэгж хувьцаа дэлхийд бол 10- 20 мянган ам.доллараар үнэлэгддэг юм байна гэж мэдэмхийрснийг минь яанаа. “Буурал дээдсийн минь буян” Таван толгойн орд бол үнэхээр гайхамшигт орд гэдэг нь одоо ч хэвээрээ л дээ.
Цаашид өсөх магадлалтай 7,5 тэрбум тоннын нөөц баталгаатай тогтоогдсон. Үүнээс хоёр тэрбум тонн нь коксжсон үнэтэй нүүрс. Мөнгөөр тооцъё. Коксжсон нүүрсээ 600 тэрбум ам.доллараар худалданаа хө. Нөгөө муу коксжоогүй ердийн нүүрснээсээ 750 тэрбум ам.доллар олноо хө. Иргэн болгондоо 1072 хувьцаа өгнөө гэж тооцож явлаа. МАН-ын нэлээд сайн эдийн засагчаас тодруулсан. Энэ тооцоо үнэн үү гэж. Тэрээр яах аргагүй үнэн. Дор хаяж 300 жил хэдэн үеэрээ, идээд суух тооцоотой байсан юм. Засгийн газар солигдлоо. Таван толгойн их ашиг яасан, миний, таны өмч 1072 хувьцаа хаачсан. Ядаж нөгөө сая төгрөгөө өгөх үү үгүй юу бүрхэг. Эрх баригчид “Таван толгой”-н талаар дуугарч өгөхгүй бүлхэлзээд явчихлаа. Ингээд л бүлхэлзээд ирэхээрээ гэмтэй байдаг юм. Зарим телевиз, сониноос дуулах нь ээ бидний хувьцаагаараа авсан хөрөнгийг “Төрийн өмч Таван толгой” гэж андуураад Хятадын “Чалко” гэдэг компаниас гурав дөрвөн зуун сая ам.доллар аваад худалдчихсан байна ч гэх шиг юм яриад явчихав. Юу ч гэсэн газар дээр нь очиж үзэхээр шийдэв. Миний, чиний 1072 хувьцаа байгаа болохоор би өмчөө хамгаалахгүй бол хэн өмчөө хамгаалах юм. Хоёр дахь удаагаа өмчөө эргээд ирлээ. Харамсалтай нь үнэн байна. Түрүүчийн Засгийн газар буухаасаа өмнөхөн бидний “Таван толгой”-г Хятадын “Чалко” гэдэг ком¬панид 360 сая ам.доллар урьдчилж аваад өгчихжээ. Өнөө иргэн бүрт өгөх нэг сая төгрөгөө өгөө юмуу гэсэн чинь бас байдаггүй ээ. Ямар ч байсан мөнгөө салгаж аваад сонгуульдчихжээ. Миний болоод чиний цорын ганц өмч “Таван толгой”-г хэн зар гэж зөвшөөрсөн юм бэ. Бидний хувьцааг арай зараагүй бололтой барьцаанд тавиад мөнгө авчихсан юм байна. Одоо бид юуных нь нүүрсээ Хятадад худалдаад ашгийг нь хүртэх аль хэдийнэ бөөн өрөнд идэгдчихсэн өдөр бүр өр төлөөд л сууж байна. Хятадтай ийм гэрээ хийжээ. Бидний Таван толгойгоос ойрын таван жилд олборлосон нүүрснийхээ 80 хувийг Хятадын зах зээлийн үнээс хоёр дахин доогуур үнээр “Чалко”-д нийлүүлнэ гээд. Далд хэдийг авсан нь чөтгөр бүү мэд.
Ингэж алдагдал хүлээхээр өрнийхөө нүүрсийг өгч дууссан ч дараагийн нийлүүлэх нүүрснийхээ үнийг “Чалко’’-д бүүр тал үнээр нь нийлүүлнэ гэж гэрээ хийгээд түрүүчийн удирдлагууд нь бултчихжээ. Иргэд ч хувьцаа эзэмшигч би ч МАН-ын Засгийн газарт хичнээн их итгэж байлаа даа. Даанч дээ ийм гэрээ хийх гэж байх уу. Нарантуулын лангууны захын наймаачинг явуулсан ч ийм гэрээ хийхгүй. Таван толгойд байсан бидний хувьцаа юун өмч биш өр болсон үнэн түүх ийм байна. Таван толгойд ямар хүйтэн сэтгэлээр хандсаны жишээ үүгээр дуусахгүй. Таван толгой яг Эрдэнэт шиг шахааны газар болжээ. 1,7 тэрбум төгрөгийн үнэтэй хаана ч явдаггүй, хэзээ ч ашиглагдахгүй арав гаран том машины сэг сарзайна. Хаана ч хэрэггүй ямар ч машинд таарахгүй хоёр тэрбум төгрөгийн дугуй энэ байна. Ашиглавал дэлбэрдэг аюултай дугуйг арзайтал хураажээ. Энэ гурав нийлээд л хамгийн багадаа зургаан тэрбум төгрөгийг бидний өмч гэж шахсан байна. Зургаан тэрбум төгрөг авч яваад оронд нь шахсан явдаггүй машин ашигладаггүй дугуй таардаггүй запас сэлбэгийг одоо яанаа. Энэ бол цагдаа шүүхийн хэрэг. Уг нь зургаан тэрбум төгрөгөөр дор хаяж ажилчдынхаа тосгоныг барьчих байсан юм.
Бидний өмч гэж байгаа хэний ч өмч биш энэ уурхайтай яг айл хөрш “MCS” компанийн Ухаа худгийн уурхай байдаг. Энэ уурхай ямар гоё болов. Тэр ажилчдын байр, нүүрс коксжуулах үйлдвэр, хил хүртэл тавьсан засмал зам хичнээн сайхан ажиллаж байна гээч. Уул нь бидний өмч Таван толгой Ухаа худгийн нүүрсний ордноос 30 дахин илүү нөөцтэй юм шүү дээ. Миний 1072 хувьцаа энд байгаа гэж бодохоос харамсах сэтгэл төрнө. Миний өмч байгаа Таван толгойг зарим нь дээрэлхэж байна гэж жигтэйхэн. Орон нутгийн Таван толгойнхон. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн уурхайнхан олборлолт хийгээд гарсан “Отвол” гэдэг шороогоо бидний Таван толгойн эзэмшил газар асгаад уул нуруу босгочихжээ. Үнэндээ бол орон нутгийн Таван толгойн хэмжээт газар дуусчихсан гэж байна билээ. Энэ тухай ашигт малтмалын газраас асуух гэсэн юм. Орон нутгийн Таван толгойн хэмжиж өгсөн газар нь дууссан бол одоо уурхайг нь хаачих хэрэгтэй. Энэ тухай таван толгойн шинэ захирал Я.Батсуурьтай уулзах гэсэн боловч чадсангүй. Түрүүчийн удирдлагын үлдээсэн энэ өрийн өв одоогийн удирдлага яая гэх вэ засах л ёстой. Бидний өмч Таван толгойд хяналт тавихыг иргэдээс хэн хариуцдаг юм бэ гэж эрж сурлаа. Байдаггүй, олддоггүй. Төрийн өмчийн хороо хариуцдаг гэсэн сураг гарав. Өмчийнхөө төлөө хэл ам татлах санаатай. Төрийн өмчийн хорооны орлогч дарга Төмөрбаатартай уулзах гээд бас чадсангүй. Бидний өмчийг Төрийн өмчийн хороо мэдээд байхдаа яадаг юм. Тэр Таван толгойд байгаа хөрөнгөндөө би хяналт тавьж байя. Тэгэхгүй бол цаад Таван толгой чинь Хятадын хогийн шахааны газар болчих гээд байна. Энэ иргэн хяналт тавих эрхтэй гэсэн бичиг шийтгээд өг гэх гэсэн юм. Эх орныхоо баялгаас хувь хүртэнэ хөрөнгөтэй хүн сайхан юмаа гэж баярлаж, горьдож явсан юмсан. Харин одоо 1072 хувьцаатай ч гэсэн өртэй хүн муухай юмаа гэж гутарч буцлаа.
Г.Дашрэнцэн
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛ ТАЙМС СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 28, 2012 9:32:10 am )
Eh oron meni munhag humuusees bolj hoich ireeduidee yu ch uildeelgui iim bolgoj bgaad uuchilaarai. Bi lav eh ornoo iim bolgohod orlotsoogui shuu. Buruuta negniig n tamruu elgee
-
Anonymous (December 28, 2012 11:35:01 am )
Энэ Дашцэрэн Эм Си ЭС-ээс жаахан юм тоншиж дээ. Чи үүнийхээ төлөө энержи-с хэдийг авсан. Яагаад таван толгойн нэг хэсэг ард түмний хөрөнгөөр хувьцаа гаргаад /энержи ресурс/ нэгж хувьцаа монгол төгрөгөөр 45 000 болоод байхад тавантолгой ашиггүй байдгын. Ингэж эрх ашгийн төлөө, мөнгөний төлөө бөөлжис хүрмээр зүйл бичихээ болио
-
Anonymous (December 28, 2012 12:19:10 pm )
hudaldsan hvmvvsiig hi hariutslaga toots.orsnooj bolohgvi.bid huvitsaa ezemshin erhtei ashgaa avtsgaay…..
-
Anonymous (December 28, 2012 1:09:37 pm )
2008-2012 он хүртэл МАН засгийн эрх барьж байхдаа С.баярын амалсан оргүй хоосон амлалтыг биелүүлэхийн тулд маш их өр тавьж ингэхдээ эх орныхоо орд газруудыг харийханд хямдхан өгөхийг нь өгч өр зээлэнд тавихыг нь тавьсан ялтай. Оюутолгой хэмээх гадаадын хөрөнгө оруулалттай компанид 250сая ам доллорын хүүтэй өр тавьж 21000 төгрөгөө өгсөн бол бас С.Батболдын тушаалаар ТаВАН ТОЛГОЙГ хЯТАДЫН чАЛКО ЧАЙНА-Д ӨРӨНД ТАВЬЖ МӨН Л 21000 ТӨГ ТАРААЖ ОДОО ТАВАН ТОЛГОЙГ ХӨШҮҮН БАЙДАЛД ОРУУЛЧААД БАЙГАА. яЛТ ХЭРЭГ НЬ ТОВ ТОДОРХОЙ ӨНГӨРСӨН ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ БОЛЖ БАЙНАА. ЗҮЙ НЬ ӨНӨӨГИЙН АРДЧИЛЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ЯЛТ ХЭРЭГ ДЭЭР ЭРҮҮ ҮҮСГЭЖ ХАРИУЦЛАГЫГ НЭХЭХ ЁСТОЙ БОЛОВЧ ТУХАЙН ҮЕД ЭНЭ ЯЛТ ХЭРЭГТ өнөөгийн е сайд Алтанхуяг дэд шадар сайдын эрх мэдлээр хутгалдсан тул тэрээр ам ангайж чадахгүй өөрөө энэ хэрэгт татагдах болчоод байгаа нь нууц биш ээ. Тиймээс одоо ард тиүмэн өмч хөрөнгөндөө эзэн болж харийхнаас орд газаруудаа аврахын тулд ард түмний нэгдмэл холбоо байгуулж эд нартай хатуу хариуцлага тооцох цаг болжээ. Тиймээс АРД ТҮМНИЙ ЗӨВЛӨЛ ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ НЭГДЭХИЙГ НАМ ЭВСЭЛ ГАХГҮЙГЭЭР УРИАЛЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЗАСГИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БИШ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ УРВАГЧИДТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ БАЙХ БОЛНО.
-
Anonymous (December 29, 2012 12:30:56 am )
Энэ Элбэгдорж Хурц Бадамжунай Нямдорж Дорлигжав Баяр мэтийн хулгайчууд бурхангүй газар бумба галзуурна гэж үнэн даварч байгааг АН МАН хан зарим тэр намуудын гаралтай хуулийнхан дуугуй байгаад байх нь тэднийг намайг хэн хэлж нохоог хэн саахав? Гэж бодогдуулж байж болохийм! Тэгвэл харин гонжийн жоо голионы баас болно шүү! Нийлж луйвар авилгал хийж бие биенээ хаацаалж та нарыг дахин дахин идэж уугаад ямар ч захиргаагүй авирлахыг олон хүн улам үзэн ядаж тэвчихгүй болхыг та нар амсахаараа нэг болно доо! Үнэн юм үнэнээрээ сайхан гэдгийг харна гайгүй. Бүгд байх байрандаа тавигдна, харж л бай! Юм нэгээр дуусдаггүй юм! Энхбаяр Ерөнхийлөгчийг хэлмэгдүүлж хилсээр ингэж ял тулгахыг тэвчээд суухгүй! Элбэгдорж төгцөг даруй ОГЦОРОО!!! Хууль бусаар болсон новш минь ЗАЙЛАА!!!
-
Anonymous (December 29, 2012 12:43:38 am )
ENHBAYAR ERONHIILOGCH ARD TYMNII JINHENE ERUNHIILOGCH, NYAMDORJ BAYAR ELBEGDORJ NAR HUIVALDAN NIILJ TYYNIIG ZOHIOMOL HEREG YYSGEJ HELMEGDYYLJ BAIGAAG MONGOLCHUUD HARJ BAIGAA! EH ORNIHOO ERDES BAYALGIIG ARD TYMENDEE UGUHIIN TULUU, OYUU TOLGOIN GEREEG MONGOL ULSAD ASHIGGYI BAIGUULSANIIG BURUUSHAASNY TULUU ENHBAYAR ERUNHIILUGCHEES BURUUGIIN ILCHELSNEES AISANDAA INGEJ SOLIOROH ERH TEDEND BAIHGYI YUM SHUU!!! LUIVRAAR BOLSON ALBAN TUSHAALAA URVUULAN ASHIGLAJ HUULIIN BAIGUULLAGYG UURSDIINHEE HUMUUSEE TOMILJ BOHIR ULS TURIIN TEMTSLIIN HEREGSLEE BOLGON ASHIGLAJ BUIG TYMEN OLNOOROO MEDEJ BAIGAA! OYUUNBILEG UMGUULUGCH MASH SAIN ZORIGTOI HAMGIIN GOL NI SHUDRAGA HUUL”CH! TA BID NAR YALNAA! YHEH BIDNII TALD BAIGAA UCHRAAS! HELMEGDLIIN EZEN ELBEGDORJ DORLIGJAV NYAMDORJ BAYAR M ENHBOLD NAR! TOHIROOGOOR BOLSON LUIVRYN ERUNHIILUGCH OGTSROO!!! CHAM SHIG LUIVRAAR BOLCHOOD ULS TURIIN HELMEGDYYLEL HIIHIIG ARD TYMEN ZUVSHUURUHGYI!
-
Anonymous (December 29, 2012 3:01:26 pm )
Dashrentsen min tegeed odoo bid yah yum be?????????? Uul n huvitsaa min bgaa gej bodood setgel uyg yvsan yumsan tegsen chin uuriin chin bichsen medeeleliig unshaad dotor muuhairaad suuj bna. MANiinhanaas tegeed huvitsaaniihaa uniig neheh uu???? gehdee zah zeeliinh n uniig nehej bolno bizdee.
-
Anonymous (December 29, 2012 6:51:42 pm )
BATBOLD bolon ternii ur sAD TAMD 9 UEREEREE TARCHLANA TENGER HARJ BAIGAA.
-
Anonymous (December 29, 2012 8:00:53 pm )
Хэрвээ энэ үнэн бол тэр үед засгийн газарт байсан Батболд болон түүний кабинетийн шаарнуудыг шүүхэд өгөх хэрэгтэй.
-
Anonymous (December 30, 2012 2:43:37 pm )
ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЭЛБЭГДОРОЖИЙН НӨГӨӨ ШУДРАГ ШҮҮХ ХАА БАЙНА
ИРГЭНИЙ БАЙГУУЛГУУД ИРГЭДГЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАЖ ЭНЭ ЛУЙВАРЧАДЫГ ШҮҮХЭД ӨГИЙ
ЭНЭ АЖИЛЫГ ИХЛҮҮЛИЙ ИРГЭНИЙ БАЙГУУЛГУУД БУСАД НАМУУД НЭГДИЙ -
Anonymous (December 30, 2012 2:47:52 pm )
АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ЭРХ МЭДЛЭЭН АШГАЛАН ХУЛГАЙ ХИЙСЭН ҮҮЛДЭЛ БАЙНА
ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ МӨН ШҮҮХЭД ӨГИЙ МАН ИЙГ ЛУЙВАРЫН ҮҮР УЧАР ТАРААХ ХЭРЭГТЭЙ -
Anonymous (December 31, 2012 2:20:46 pm )
muu lalariin su.batboldiig nam shaah yumsan pizda bas s.bayar gej lalar bna.ene man-han songuulid yaljil baival eh ornoo hudaldah yuch bish.archaagui amisgaanuud odoo tegeed ichihgui olon yum hutsatsgaagaad suugaad bna zailtsgaaval taarna.
-
Anonymous (April 08, 2013 9:36:52 am )
bugdiin buud oor arga bhgui hanaj tsadahaa medehgui nowsh mongol zan ymdaa
-
ceas fossil (February 19, 2014 1:05:49 am )
I’m amazed, I must say. Rarely do I encounter a blog that’s equally educative and entertaining, and let me tell you, you’ve hit the nail on the head. The issue is something that too few people are speaking intelligently about. Now i’m very happy I found this in my hunt for something relating to this.
-
marmaris transfers (February 19, 2014 1:46:09 am )
This is the perfect site for anyone who wants to understand this topic. You realize so much its almost hard to argue with you (not that I personally will need to…HaHa). You definitely put a fresh spin on a topic that’s been discussed for years. Great stuff, just great!
-
Valium (February 19, 2014 1:50:39 am )
What are some good Tumblr blogs that allow you to submit photos, to gain more followers?
-
DUI (February 19, 2014 8:57:19 am )
Greetings! Very useful advice within this article! It is the little changes that make the greatest changes. Thanks for ***ring!
-
Reviews (February 19, 2014 9:07:54 am )
I was more than happy to find this website. I wanted to thank you for your time for this wonderful read!! I definitely enjoyed every bit of it and i also have you book marked to see new stuff in your web site.
-
DUI Lawyer (February 19, 2014 11:06:26 am )
Your style is unique compared to other people I’ve read stuff from. Thanks for posting when you have the opportunity, Guess I will just book mark this web site.
19 Comments