antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2012 8 comments

Цагдаагийн хурандаагийн эхнэр Д.Одонтуяа гэгч хууль бус газрын эзнээр тодорлоо

нийтлэсэн Admin

527-1356490188map2Нийтийн эзэмшлийн газарт хууль бусаар олгогдсон 34 газрын нэрсийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү газруудыг улс, нийслэлээс хурааж авах шийдвэр гаргасан. Хотын төвд асар өндөр үнэд хүрэх газрыг аж ахуйн нэгж, иргэд шууд хураалгах эсэх нь эргэлзээтэй байгаа тул газрын асуудлаар манай сонин цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Харин энэ удаад ногоон байгууламж, явган хүний зам дээр хууль бус газрыг иргэн хэрхэн өөрийн болгож авсан тухай өгүүлье. Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн Д.Одонтуяагийн үйлчилгээний зориулалттай нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 14-ний 209 тоот захирамжтай газрыг судалж үзэв.
Баянгол дүүргийн Захиргаа хариуцсан дарга Д.Одонтуяатай ярилцлаа.
-Доржпаламын Одонтуяа гээд тантай ижил овог, нэртэй иргэний нэр дээр хууль бусаар газар олгогдсон байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсоё?
-Дээрх ногоон байгууламж, явган хүний замыг хууль бусаар эрх мэдлээ ашиглан өөрийн болгож авсан хэмээн олон хүмүүс намайг хардаж байна. Гэвч энэ бол эндүүрэл. Өнгөрсөн 2006 онд намайг алтны уурхай эзэмшдэг гээд мөн л хардаж байсан. Тэр үед албаны хүмүүс шалгаж судлахад надтай овог, нэр яг адилхан өөр хүн байна гэдгийг баталж байсан. Энэ хэрэг ч мөн ингэж эндүүрэгдсэн тул би Нийслэлийн газрын алба руу хандаж энэ Д.Одонтуяа хэн болохыг тодруулж өгөхийг хүссэн. Улмаар долоо хоногийн турш тасралтгүй асууж сурагласны эцэст хэн болохыг нь мэдэж чадсан.

-Таны олж мэдсэнээр Д.Одонтуяа гэж хэн байв?
-Урьд нь надтай андуурагдаж байсан алтны уурхай эзэмшдэг тэрхүү Д.Одонтуяа байсан юм. Би маш их гайхсан. Газар эзэмшиж байгаа Д.Одонтуяа бидний хооронд хоёр насны зөрүү байсан. Мөн царай төрхөөр ойролцоо эмэгтэй юм билээ. Хувьдаа алтны уурхайтай, ер нь их эрх мэдэлтэй хүн гэсэн. Нөхөр нь хуучин Цагдаагийн ерөнхий газарт Аж ахуйн албаны дарга байсан н.Энх-Амгалан хурандаа гэж сонссон. Юутай ч хууль бус газар эзэмшиж байгаа Д.Одонтуяа бол би биш гэдгийг дахин онцолж хэлмээр байна гэв.

Зарим баримтаас үзвэл үйлчилгээний зориулалттай нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 14-ны 209 тоот захирамжтай тус газрыг Д.Одонтуяа нь 2001 оны тавдугаар сарын 3-нд анх нийслэлийн Засаг даргын 433 тоот захирамжаар өмчлөн авсан байна. Ингэхдээ газар эзэмших ямар ч материал бүрдүүлэлгүйгээр шууд авчээ. Улмаар 2004 оны зургадугаар сарын 14-нд тус газрыг мөн түүний нэр дээр батлан гаргаж өгсөн аж. Ингэхдээ кадастрын зурган дээрх байршилтай нь тодорхой гаргаж өгсөн байжээ.

Л.АЛТАНХИШИГ

Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (December 26, 2012 11:42:24 am )

    Uul darga uneheer tsaana ni iym bulay buzar yum baygaag medeed l shiydver gargasan bayh gol ni heregjuuleh mehanizm sayn ajillah heregtey

  • Anonymous (December 26, 2012 12:10:39 pm )

    2014 geed baihiin zuv bicheech

  • Anonymous (December 26, 2012 12:16:30 pm )

    batuul darga ajilt amjilt hvsie

  • Anonymous (December 26, 2012 1:25:49 pm )

    Хэн гэдэг хүн зовшооролийг огсон юум бэ тэр хүнд нь хариуцлага тооцооч

  • Anonymous (December 26, 2012 4:18:26 pm )

    batuul zugeerel baga umussun buural tolgoitoi uvliin uvgun uuriin duugiin ner deer munch olon gazar bgaag bugd meddeg ternii huchend say dunjingarav ashilgaltand oroh shivdee ydarsan ard ergediig bol yajil bol yaj deerelhndee

  • Anonymous (December 26, 2012 4:33:01 pm )

    Батүүл дарга зоригтой бай цагдаагийн мөнгөлөг хурандаа нарын авгай нар гэж маш том эрх мэдэлтэнгүүд байдаг шүү энэ газрыг хурааж аваад дуудлага худалдаанд оруул захирамж гаргасан хүнийг хуулийн байгуулгад өг таньд амжилт хүсэе

  • Anonymous (December 26, 2012 7:33:38 pm )

    TSAGDAAGIIN HURUNGULUG HURANDAA NART IH YUM BII

  • Anonymous (December 27, 2012 11:49:09 pm )

    öö manai horololiig mini buulgah gej baigaa ym bish biz dee

antalya rent a car