antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2012 36 comments

Гэмгүйг нь гэмтэн болгож, уусан архиныхаа мөнгийг төлүүлэх сүр хүч прокурорт байна

нийтлэсэн Admin

527-1356401950kiwi-middleПрокурорууд хувийн ашиг сонирхлоор гэм буруугүй хүнд эрүү үүсгэн дарамталж, хээл хахууль авдаг харгис, эрүү шүүлтийн шүүх засаглалыг амтай болгон ярих болсон. Гэсэн ч шүүх засаглалын бузар бусармаг үйлдлүүд үгүй болох нь бүү хэл газар авсаар байгаа талаар ээлжит хохирогч мэдээллээ. “Фүжи холдинг” ББСБ-ын захирал Т.Энхсайхан гэх эмэгтэйг Баянгол дүүргийн прокурор Б.Амарбаясгалан 2011 оны 10 дугаар сард эрүү үүсгэн зургаан сарын турш шалгасан байна.

Прокурор Б.Амарбаясгалан түүнд эрүү үүсгэхдээ эрүүгийн хуулийн ямар ч бүрэлдэхүүнгүйгээр эрүү үүсгэсэн бөгөөд Т.Энхсайхан энэ хугацаанд янз бүрийн байдлаар эрхээ хязгаарлуулж, эд хөрөнгөө алдаж хохирсон байна. Баянгол дүүргийн иргэн Л.Мөнхзаяа нь 2010 оны 10 дугаар сарын таванд зээл авъя гэж тус ББСБ-д өргөдөл гаргасны дагуу зээлийн эдийн засагч Л.Мөнхзаяагийн барьцаа хөрөнгөнд нь Иргэний хуулийн дагуу судалгаа хийж, 35 сая төгрөг олгожээ.

Гэтэл гурван сарын дараа мөнгө зээлдэгч “Би АНУ-руу удаан хугацаагаар явахаар боллоо. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг маань худалдан аваач өр төлбөрөө төлье” гэж удаа дараа гуйн сүүлдээ та өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваач гэж хүссэн байна. Иймээс зохих журмын дагуу хүсэлтийг нь харгалзан үл хөдлөх хөрөнгийг нь ББСБ-ын захирал Т.Энхсайхан авсан байна.

Харин нэлээдгүй хугацаа өнгөрсний дараагаар ББСБ-ын ТУЗ хуралдаж “Чанаргүй зээлүүдийг төлүүл” гэсэн шийдвэр гарсны дараа Баянгол дүүргийн шүүхэд Л.Мөнхзаяагийн барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж, хашаа байшинг албадан чөлөөлөх гэж байтал Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амарбаясгалан Т.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зогсоон, түүний өмч хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн байна.

Прокурор Б.Амарбаясгалан шүүхийн шийдвэр гарсан байтал ийнхүү хөндлөнгөөс оролцож, шүүх, шүүгчээс дээгүүр эрх мэдэл гаргажээ. Энэ нь цаанаа Б.Амарбаясгалан Л.Мөнхзаяатай ойрын хамаатан байжээ. Б.Амарбаясгалан Л.Мөнхзаяагийн гомдлоор эрүү үүсгэсэн бөгөөд дэлгүүр хувийн сууцаа Т.Энхсайханд шилжүүлснийхээ дараа буюу “2011 оны 11 дүгээр сарын таванд зээл авсан.

Намайг дарамтлаад байхаар нь эд хөрөнгөө нэр дээр нь шилжүүлсэн” гэж мэдэгджээ. Гэтэл Л.Мөнхзаяа худал хэлж хүн гүтгэн эрүүгийн хэрэг үүсгүүлсэн гэдэг нь 2010 оны 10 дугаар сарын тавны гэрээгээр батлагдаж байгаа юм. Гэтэл Т.Энхсайханд эрүүгийн хуулийн 148.3 буюу залилан хийж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүү үүсгэсэн байна.

Баянгол дүүргийн мөрдөн байцаагч н.Энх-Амгалан уг хэрэгтэй танилцаад эрүү үүсгэх боломжгүй гэж тодорхойлсон бол дараа нь мөн дүүргийн мөрдөн байцаагч н Алтан-Очир хэрэгтэй танилцаад эрүү үүсгэх шаардлагагүй гэж дүгнэжээ. Харин эрүү үүсгэхээс хоёр ч мөрдөн байцаагч татгалзаад байхад прокурор чангаагаад байгааг нь тайлбарлуулахаар Б.Амарбаясгалангийн гар утас руу залгахад тэрбээр “Чиний хувь заяа миний гарт байгаа Аврагдах гээд байгаа юм бол “Нарантуул зочид буудалд ирж уулз, 12 дугаар давхрын ресторанд нь байна” гэжээ.

Үүний дагуу Т.Энхсайхан нотлох баримтаа аваад тус ресторанд очоод “Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаагаа тайлбарлаад өгөөч” гэхэд Б.Амарбаясгалан “Чамд тайлбарлах шаардлага байхгүй. Чи эрүүгийн гэмт хэрэгтэн шиг царайтай харагдаад байна” хэмээн тохуурхсан байна.  Энэ мөчөөс эхлэн прокурор Б.Амарбаясгалан нь элдвээр дарамтлах, мөнгө нэхэж авах, баар ресторанд ажлын цагаар согтуугаар дуудаж ирүүлэх зэрэг танхай балмад олон үйлдэл гаргаж байжээ.

Тухайлбал, прокурор Б.Амарбаясгалан тус дүүргийн Мэдээлэл лавлагааны төвийн ажилтан Д.Баттөмөрийн хамт “Face диско” клубт наргиж цэнгэх үеэрээ Т.Энхсайханыг утсаар дуудан ирүүлж уусан архиныхаа төлбөр тооцоог хийлгэсэн гэнэ. Төлбөрийн баримтыг тэрээр дэлгэн харуулж байв. Д.Баттөмөр энэ үеэр Т.Энхсайханд “Чи прокурортойгоо аятайхан харьцахгүй бол болохгүй шүү. Прокурорынхоо дургүйг хүргэж байгаад шоронд явсан хүмүүс зөндөө байдаг шүү дээ гэж айлгаж байжээ.

Т.Энхсайхан ёс зүйгээ зөрчин, гэмт хэргийг гардан зохион байгуулсан прокурорын энэ мэт үйлдлийг анхааралдаа авч арга хэмжээ авч өгөхийг хүсэн прокурорын дээд шатны байгууллагад нотлох баримтуудыг өгөн гомдол гаргасан ч хариу ирэлгүй хагас жил өнгөрчээ. Нийслэлийн прокуророос үүнд хариу хэлэхдээ Б.Амарбаясгалан нь таныг илт гэм буруугүй байхад чинь эрүү үүсгэж шалгасан гэдэг чинь тогтоогдохгүй байна гэсэн тайлбарыг өгсөн байна.

Гэтэл прокурор Б.Амарбаясгалан Т.Энхсайханд эрүү үүсгэсэн тогтоол, эрүү үүсгэснээ хэрэгсэхгүй болгосон тогтоол нь ч мөн байгаа юм. Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт энэ талаар өргөдөл гаргасан боловч уг өргөдөл Д.Дорлигжавт очилгүйгээр замхардаг талаар тэрээр хэлж байлаа. Тиймээс тэрээр УЕП Д.Дорлигжавт гурван хүсэлтийг явуулж байгаа аж.

Юуны өмнө Нийслэлийн прокурорын газрын 2012 оны долоодугаар сарын 31-ний өдрийн тогтоол №300-д Туслах ажилтан Д.Баттөмөр нь мэдсээр байж байцаан шийтгэх ажиллагааны оролцогч этгээдээс зээл авсан үйлдэл нь Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйтэй холбоотой асуудал байна” гэсний дагуу Баянгол дүүргийн прокурорын туслах ажилтан Д.Баттөмөрт ямар арга хэмжээ авснаа бичгээр мэдэгдэх.

Мөн уг тогтоолд “прокурор Б.Амарбаясгалан нь иргэн Т.Энхсайханыг илт гэмгүй байхад сэжигтнээр тооцсон гэснийг тогтоогоогүй” гэсэн байна. Т.Энхсайхан илт гэм буруугүй нь нотлох баримтаар хангалттай нотлогдоод Баянгол дүүргийн мөрдөн байцаагч н.Энх-Амгалан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал ирүүлсэн байсныг прокурор Б.Амарбаясгалан дур мэдэн эрүү үүсгэсэн.

Иймд прокурор Б.Амарбаясгаланд эрүүгийн хуулийн 248,2 буюу “Илт гэм буруугүй хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татсан” гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж өгөх. Мөн прокурортой холбоотой эрүүгийн хэргийг прокурор нь хянадаг учир энд хуулийн цоорхой, завхрал үүсч, прокурорууд прокурорыг хянах нэрийдлээр хамгаалж, хаацайлдаг байдал даамжирсан байна.

Иймд прокурорын байгууллагын хяналтын бүтцийг өөрчлөх талаар шинээр мөрдөгдөх хуулинд өөрчлөлт оруулахыг энэ мэт хохирсон олон хохирогчдын өмнөөс хүсч байна. Энэ хүсэлтэйг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна. Энэ дагуу хуулинд заасан хугацаандаа УЕП Д.Дорлигжав гуайгаас хариулт хүсч байна.

Иргэд бид УЕП Д.Дорлигжавыг шүүх засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлж, прокурорын байгууллагын хүнд суртал, хууль зөрчдөг үйлдлийг таслан зогсоож, прокурорын байгууллагыг цэвэршүүлэх ажлын хүрээңд МҮОНТ-ээр хэлж байсан ажлуудаа эрчимжүүлж өгөөч хэмээн хүсэх байна.
Т.Энхсайханаас дараах асуултанд хариулт авлаа.
-Ямар үндэслэлээр танд эрүү үүсгэн шалгах болсон юм бол?

-Залилан хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр ямар ч баримтгүйгээр нэг өдөр намайг дуудан шалгаж удалгүй яллагдагчаар татсан. Үүнээс болж би бүхэл бүтэн зургаан cap Б.Амарбаясгалан прокурорын танхай балмад үйлдлийн дор далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орж, маш их зовсон. Шөнийн цэнгээний газарт хүртэл дуудаж авчирдаг гээд бод л доо. Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх хүний эрхийг хамгаалах ёстой прокуроруудаар дамжин зөрчигддөг юм байна.
-Та гэм буруугүй, гэмт хэргийн ямар ч бүрэлдэхүүнгүй ийм хэрэгт яагаад айж сандарсан юм?

-Бүхэл бүтэн прокурор хүн дуудаад хуулиар далайлгаад байхаар өөрийн эрхгүй айж шоконд ордог юм билээ. Нөгөөтэйгүүр дуудсан цагт нь ирэхгүй бол ирээгүй энэ тэр гээд яаж ч мэдэх байх гэж бодсон юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр надад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч энэ талаар лавлахад хэргийг хэрэгсэхгүй болгоогүй.

Оройн цагаар тухтай уулзъя, тусдаа бааранд уулзъя гэх мэтээр дарамтлан cap гаруй хугацаанд хүнд суртал гарган хуулийн зөвлөхийг удаа дараа явуулсан учир би Баянгол дүүргийн Прокурорын газарт өргөдөл гаргаснаар 2012 оны тавдугаар сарын 10-нд тогтоолыг арай гэж олж авсан.
Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгох нь надад хамаагүй. Би ямар ч буруу , зүйл хийгээгүй, эгэл жирийн хүн атал яахлаараа прокурорт дарамтлуулан хөрөнгө санхүү, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирох ёстой юм. Хийгээгүй хэргийн төлөө хэн дуртайд нь тоглоом шоглоом болоод өнгөрөх нь зүй ёсонд нийцэхгүй. Шүүх байгууллагын ажилтнууд ч ийм байж болохгүй биз дээ. Үнэндээ би ийм байдалд орсон ганцхан хүн нь биш гэдэг нь тодорхой.
-Прокурорын ажилтнууд албан тушаалаараа сүрдүүлэн мөнгө нэхэж авсан гэлээ. Ямар байдлаар хэд орчим төгрөг авсан талаар?

-Б.Амарбаясгалан, Д.Баттөмөр нар над дээр ирж 500 мянган төгрөг авсан. Энэ бол рэкетлэх нэг хэлбэр. Тэр үед би зээл маягаар өнгөлөн далдалж л тэр мөнгийг гаргаж өгсөн. Тэд харин зээл маягаар аваагүй. Харин би дараа нь эргээд заргалдаад эхэлмэгц зээл хэлбэрээр авсан гээд өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлчихээд надад буцааж төлсөн л дөө.

Үүнээс гадна шөнийн цэнгээний газар намайг дуудан 80 гаруй мянган төгрөгийн төлбөр тооцоогоо хийлгэсэн. Энэ мөнгөө эргүүлж өгөөгүй. Үүнээс гадна олон ч удаа намайг дарамталж мөнгө авсан. Надад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээр өөрсдийн зоргоор эрүү үүсгэсэн. Гэтэл эцэстээ үгсэн хуйвалдаж гэмгүй хүнээс мөнгө авч эрүү үүсгэсэн нь жинхэнэ ёсоор гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл болж байгаа юм.

-Б.Амарбаясгалан, Д.Баттөмөр нарт хариуцлага тооцсон уу?

-Үгүй. Энэ хэрэг сөхөгдөөд эхэлмэгц ажлаасаа 2-3 сарын чөлөө аваад алга болсон. Харин Д.Баттөмөр юу ч болоогүй мэт ажлаа хийгээд л явж байна. Энэ бүх үйлдэл прокурорын байгууллагынхны нүдэн дээр өрнөж байхад тэд хариуцлага тооцохгүй байгаа нь прокурорын байгууллагад ийм үйлдэл хэвийн үзэгдэл төдийгүй иргэдийг хохироосон прокурорын ажилтнуудад тооцогдох хариуцлага гэж юу ч байхгүй байгааг харуулж байна.
С.Мөнх-Од

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • Anonymous (December 25, 2012 11:12:53 am )

    наадах чинь юу ч биш бид 1000-н тамын оронд амь зогоож тарчлан зовж байна ийм улс гэж байдаггүй юмаа 1937-оноос долоон дор байна бид хэлмэгдэж байна адгийн шаарнууд үүнийг амьдрал гээд байгаа юм

  • Anonymous (December 25, 2012 11:17:49 am )

    прокурорууд.ulaan avilgach deer ni mash banzal arhichid bdag shuu dee.

  • Anonymous (December 25, 2012 11:20:47 am )

    Хариуцлагаа тооцооч ээ

  • Anonymous (December 25, 2012 11:23:45 am )

    ТЭГЭБООЛ БИЗХГҮЙ ЯАДАГ ЮМ БЭ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАВЬЯАТ ХУУЛЬЧИД НЬ ЗАХИРГААНЫ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭ ЯЛГАЖ ЧАДАХАА БАЙЧИХСАН,МЭДЛЭГ БОЛОВСРОЛ НЬ ДУТААД БАЙХАД НААД ЖИЖИГ ГАРУУД ЧИНЬ ЮУ МЭДЭХ ЮМ БЭ,ХЭН НЭГНИЙХЭН ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРИЙН ЗАРЦ

  • Anonymous (December 25, 2012 11:27:05 am )

    Прокурор Шүүхийнхээн болилдоо. Та нарыг хүн гүтгэсний төлөө өөрсдийг чинь хариуцлага тооцох хэрэгтэй. Нийслэлийн прокурор Дэлгэрнасангуай та намайг хэлмэгдүүлсэн хүн шүү.

  • Anonymous (December 25, 2012 11:35:18 am )

    Ene avgai uuruu no toi gar bainalai sh dee tegeed hudlaa hevlel medeellin heregsleer hvn gvtgej baij heregt oroh gej baigaa Ene Enhsaihan gegch avgai harvaas uuruu zalilagch avgai baina

  • Anonymous (December 25, 2012 11:52:22 am )

    dorligjav dargaa ta ene avilgach прокукор nartaigaa haritslaga tootsoj baigaachee.

  • Anonymous (December 25, 2012 12:02:48 pm )

    ugaasaa l bvx l prokuroruud xvmvvsiig daramtalj ux xenjeegeer miongo abdag shtee tegeed xvssen mongiig ni ogson xvnii xergiig xeregsexgvi bolgox gex meteer ter xvnd ashigtaigaar shiidej ogdog yum daa

  • Anonymous (December 25, 2012 12:10:55 pm )

    hooe nuguu shinechlel haa bnaa elbegdorjoo

  • Anonymous (December 25, 2012 12:49:09 pm )

    Энэ прокурорыг арга хэмжээ авч шоронд нь хийгээчээ Дорлигжаваа, Элбэгдоржоо, Тэмүүжээн. Тан нар ийм олонд илт хэргүүдийг хаацайлаад өнгөрөх юм бол нэр хүнд чинь унаж, өөрсөддөө харамсах цаг ирнэ шүү. энэ прокурор нэртэй гарууд арай ч дээ. Бид ямар нийгэмд амьдраад байнаа. Хаант улсад байна уу даа.

  • Anonymous (December 25, 2012 1:20:54 pm )

    Шинэчлэл шударга шvvх хаа байна хоосон яриа цаасан дээрхи бичиг vv

  • Anonymous (December 25, 2012 2:50:08 pm )

    ene alban tushaaltai abilgagchidtai yaj temtseh be dorilogjab guai,

  • Anonymous (December 25, 2012 2:52:17 pm )

    arga hemjee abaachee ugaasaa denduu sh dee

  • Anonymous (December 25, 2012 4:13:44 pm )

    наадах чинь прокурорын мөрдөн байж цагдаа нарыг дээрлхээд сурчихсан юм ер прокурор холбогдсон бол гомдол гаргаад ямар ч ашиггүй дандаа өөрийн хүнээ өмгөөлж байдаг юм. одоо хамгийн их эрх мэдэлтэй хамгийн мэдлэггүй нь прокурор болсон бүр давраад шүүгчтэй адил нэг нэг туслахтай болох гэж байгаа

  • Anonymous (December 25, 2012 5:04:30 pm )

    прокукорууд uneheer zevuun banzal garuud bdag yum.sejigten humuusee eldveer daramlaj buur yanz yanz buriin yum nehej daramlana.mun hucheer belgiin daramt uzuulne.

  • Anonymous (December 25, 2012 5:05:27 pm )

    jinhene zalitai zavhai arhichin garuud bdag shuu de

  • Anonymous (December 25, 2012 5:44:24 pm )

    huniig hilseer yal tulgadag

  • Anonymous (December 25, 2012 6:54:10 pm )

    Ийм хэрэг зөндөө зөндөө….Энэ эмэгтэй эрсдэл, зориг гаргаж Амарбаясгалан прокурор гэгчийн гэмт үйлдлийг зарлаллаа. Энэ бүсгүйг төр хамгаалалтандаа авах хэрэгтэй.

  • Anonymous (December 25, 2012 7:25:09 pm )

    amarbayasgalan frokuror uneheer muu hun yum.omno bi ter hun deer bnsan yum.il dald yamar neg helbereer mongo avdag ni unen.hamgiin gol ni ooroo usnaas tsever garaad sursan hun bna lee.yaltai ch bilee

  • Anonymous (December 25, 2012 8:02:18 pm )

    дорлигжавын хамсаатнуудын үйлдэл хогын новш

  • Anonymous (December 25, 2012 8:03:32 pm )

    новш

  • Anonymous (December 25, 2012 8:04:13 pm )

    хтрх

  • Anonymous (December 25, 2012 9:09:22 pm )

    шүүх прокурор дээр нь далд зуучлагч хийдэг өмгөөлөгч нар ингэж л хуулийг хэрэгжүүлж байгаа. тэд нарын хэлсэн мөнгийг өгөхгүй бол тэгээд шоронд орно өөр арга байхгүй. хууль л ингэж л хэрэгжиж, хуульчид ингэж л ажиллаж байгаа энэ бол бодит үнэн

  • Anonymous (December 25, 2012 9:12:54 pm )

    монгол улсад шударга өмгөөлөгч ажиллах ямар ч боломж байхгүй. мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт хамгийн сайн зуучлагч хийж чадаж байгаа өмгөөлөгч нар үйлчлүүлэгч нарыгаа шоронгоос авч гардаг. өмгөөлөгчийн эрх мэдэл хуулиар хамгаалагдаагүй болохоор нэг хүнээ ч гэсэн шоронд хийхгүйн тулд ингэхээс өөр арга байдаггүй. буруу замаар ажиллахыг далд утгаар нь шаарддаг одоогийн хууль ийм том цоорхойтой

  • Anonymous (December 25, 2012 10:50:03 pm )

    ger ni 3-r xoroololiin 23A bairand baidag teeveriin prokuror xiideg geed nudnii shiltei, 85-58 dugaariin tsagaan land unasan mash ongiroo, xuulia meddeggui, deerengui, buduuleg neg aalz baidag yum.

  • Anonymous (December 25, 2012 10:56:55 pm )

    Ерөнхий прокурор нь хууль зөрчиж томилогдсон бусад прокурорууд нь хүн дарамталж орлого олж амьдардаг, хуулийг санааныхаа зоргоор мушгин гуйвуулж хүнийг шоронд хийж таашаал авдаг, цол цалингаа нэмүүлдэг юмаа. Ийм прокуроруудтай учраас Монголд шударга ёс тогтохгүй гэмт хэрэг буурахгүй нь ойлгомжтой

  • Anonymous (December 25, 2012 11:00:47 pm )

    teneg novshnuud

  • Anonymous (December 25, 2012 11:16:03 pm )

    gologiin prokukor

  • Anonymous (December 26, 2012 12:45:52 am )

    minii bagiin and porkoror,ter mihi hyn yaj daramtalj mungu yaj salgahaa dendvv sain meddeg,naiztaigaa shoudaj yavhada baharhah setgel vneheer turdugduu

  • Anonymous (December 26, 2012 8:33:24 am )

    Прокурорын баримтладаг ёс зүйн хэм хэмжээ ,энэ тэр гэж байдаггүй юм уу,ийм албан тушаалаа ашигласан хүмүүсийн ажилтай нь ярьдаг баймаар юм.ИЙМ ХЭЛ АМ ГАРЧ ТЭР НЬ НОТЛОГДВОЛ АЖИЛ ХИЙХ ХИЙХГҮЙТЭЙ НЬ Л ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ,ТЭГЖ БАЙЖ Л НОМОНДОО ОРНО ДОО. ӨӨРСДӨӨ АЛДАА ГАРГАСАН ХҮМҮҮСИЙГ ДЭНСЭЛЖ ЗӨВ БУРУУГ НЬ ЯЛГАХ АЖИЛТАЙ БАЙЖ ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ Л БАЙМААР ЮМ

  • Anonymous (December 26, 2012 12:34:53 pm )

    бИД ЧИНЬ ХУУЛЬ ШҮҮХ ГЭХЭЭР ЗӨВ БУРУУГ НЬ ОЛДОГ ГЭЖ ОЙЛГОДОГ ГЭТЭЛ ОДООГИЙН ЭНЭ НЭГ Л БИШЭЭ ЭДНИЙ АВИР ХЭРЭЭС ХЭТЭРЧ МОНГОЛЧУУДЫН НЭГ НЭГНЭЭСЭЭ ӨШӨӨ АВАЛТЫГ АЛБАН ЁСООР ГҮЙЦЭТГЭГЧ БОЛСОН БАЙГАА НЬ ДЭЭРХИ УДИРДЛАГУУДААС НЬ ЭХЛЭЛТЭЙ ЯАХ ВЭ АРД ТҮМЭН МИНЬ

  • Anonymous (December 26, 2012 6:37:35 pm )

    frokuroruud tanil tal mongotei l hvnd vilchildeg hogiin nowsn nuud.huuliig guuli bolgodog hvmvvs.nvgel ni nvdeeree garcn.vr hvvhedvvd ni zowoh boltugai.dorligjav dargaa hvmvvste arga hemjee avaach

  • Anonymous (December 26, 2012 10:30:42 pm )

    Наад АМАРБАЯСГАЛАН чинь ПЕТРОВИСИЙН ОЮУНГЭРЭЛийн нөхөр БОЛДЫН талийгаач төрсөн ахынхан хүүхэд ОЮУНГЭРЭЛийн өссөн бараг ОЮУНГЭРЭЛийн хүүхэд тэгэхээр наадах вацаан чинь их давруу хулгайч

  • Anonymous (December 27, 2012 2:40:43 pm )

    өө энэ чинь зориг гаргаж мэдээллэж байгаа нь ганц болохоос иймэрхүү авилгалчид хавтгайгаараа шү дэ одоо бүүр оодорч гүйцсэн байна лээ дорилог элбэг 2 нүдээ аниад л өнгөрдөг байх да

  • Anonymous (December 27, 2012 2:42:57 pm )

    прокурорын ёс зүй гээд юм байдаг тэрнээр явах гэвэл чи ял эдлээд дуусна шү дэ маш муухай өс хонзон авдаг бүүр гинжин холбоос үүсчихсэн чамд ямарч гэмгүй гэх баталгаа түм байгад ч хэрэгсэхгүй шү дэ

  • Anonymous (January 03, 2013 12:37:54 pm )

    Танил, эрх мэдпэл, албан тушаал бүгдийг шийддэг болоод удаж байна. Хүн бүр бачимддаг ч яаж ч чаддаггүй болсон шүү дээ. Аргагүй эрхэнд хүчтэйн дэргэд хүчгүй нь буруутай гээд дуугарахаа байсан. Дуугарсан хүмүүсийг гинжин хэлхээ хэзээ ч өршөөлгүй, нам дарна. Цагдаа, прокурор, шүүх,мөрдөн гээд хадны мангаа олон байна.

antalya rent a car