Би ингэж бодлоо л доо. Үзэж харсан, ойлгосон зүйлээ уншигчтайгаа сэтгүүлчийнхээ хувьд хуваалцъя гэж. Гэхдээ энэ нь эдийн засаг, бизнесийн сэдэв биш. Амьдралд ойрхон, ард иргэдийн амь насыг хамгаалан сахих үүрэгтэй эрүүл мэндийн салбарын тухай юм. Монголын эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгтэй, гэхдээ үндсээр нь өөрчилж байж амжилтад хүрнэ гэж ярьдгийн учир утгыг ойлгосон юм. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Ойр дотны хүнд маань “ирсэн” аюулт өвчний улмаас миний бие найман сар гаруйн хугацаанд Монгол, Солонгосын эмнэлгээр явлаа. Бодит үнэнийг нэмж хасалгүйгээр бусадтай хуваалцах нь сэтгүүлчийн үүрэг юм.
Сүүлийн үед монголчууд эмчлүүлж, шинжлүүлэхээр хилийн чанадыг олноор зорьдог болсон. Яагаад? Хариулт нь ойлгомжтой. Үнэндээ манай эмнэлгүүд болохгүй болоод л гадагш явахаас өөр аргагүйд хүрч байгаа. Түүнээс үндэсний эмнэлэг, эмч нар сайн бол иргэд илүү зардал гаргаж өөр орныг зорихгүй нь лав. Монголын эмнэлгүүд яагаад болохгүй байна вэ?
Нэгдүгээрт, төрийн нэгдсэн бодлого дутагдаж, үгүйлэгдэж байна. Системийг бүхлээр нь харах, шинэчлэх өөрчлөх ухаан, бас сэтгэл алга.Том том зүйл ярьж гарч ирээд салбарын олон төсөл, хөтөлбөрөөс хожих амин хувийн ашгаа бодоод өнөө маргаашийг өнгөрөөсөн байдлаар ажиллаж, цаг авах нь өнөөгийн төр, засгийн үнэн нүүр царай. Энд монгол эмчийн ярьсан нэгэн зүйлийг би эрүүл мэндийн сэдэв хөндөх бүртээ л иш татдаг болсон.
“Эмч нар маш гутранги үзэлтэй болсон. Манай төр, засгийн удирдлага, түшээд эрүүл мэндийн салбарынхаа байр байдлыг мэдсээр байж юу ч хийхийг хүсдэггүй. Яагаад гэвэл тэдний цаашдын карьерт боловсрол мэдлэггүй, өвчтэй иргэд олон байх нь хэрэгтэй. Өвчтэй иргэдийн тоо олшрох тусам эрүүл мэндийн салбараас унагах мөнгө тэдэнд ахиу байна” гэсэн юм. Эндээс төр, засгийн эрүүл мэндийн салбартаа анхаарах бодлогын үр дүн харагдана.
Хоёрдугаарт, технологи, менежмент дутагдаж байна. Хуучирч элэгдсэн техниктэй Монголын цагаан нөмрөгтнүүд юу хийж чадах вэ. Одоо ихэнх багаж хэрэгслийнх нь сэлбэгийг үйлдвэрлэхээ больж, засварлах газар ч олдохгүй байгаа гэнэ. Манай улс өнөөдөр орчин үеийн техник бүхий улсын шинжилгэээний том лабораторигүй л байна шүү дээ. Тиймээс эмнэлгүүдийн шинжилгээний хариуд иргэд хэр итгэдэг юм бол. Лав л Өмнөд Солонгосын эмнэлэг, эмч нар манай шинжилгээний хариуг нэг нүдээрээ ч хардаггүй юм билээ. Монголын эмнэлгүүдийн шинжилгээнд бид итгэдэггүй ээ гэж шууд хэлэх. Тэгэхээр бид юунд итгээд байна вэ. Хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс бусад улс орныг зорьж, баталгаат найдвартай газар эрүүл мэндээ үзүүлэх нь зөв л болж таарч байна. Хүнд эрүүл мэнддээ анхаарахаас өөр юу чухал гэж.
Менежментийн хувьд бүр учир дутагдалтай. Социализмын үеийн үнэр манай эмнэлгүүдээс ханхалсан хэвээр. Эмнэлгийн салбарын менежмент гэж тусдаа зүйл байдаг юм байна. Манай томоохон эмнэлгийн нэгэн эмч надаас нэг зүйл бүтээж өгөхийг хүссэн юм. Би сонсоод эхлээд гайхсан, дараа нь өрөвдсөн. Тэр эмч ”Манай эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн өмнөх хүнд өвчтөнүүд хэвтдэг тасагт агааржуулагч хэрэгтэй байна аа. Сэтгүүлч хүн байна, олоод өгч тусалбал сайн байна” гэсэн юм.
Монгол улсын хамгийн том эмнэлгүүд өвчтөнүүдийнхээ өрөөнд агааржуулагч тавьж чадахгүй хэмжээнд байна гэж үү. Хүнд өвчтөн хэвтдэг тэр жижиг өрөөнд дөрвөн хүн хэвтэнэ. Дөрвөн хүний сахиурууд бас хамт байна. Ихэнхдээ цус алдсан, элэгний өвчин нь хүндэрсэн хүмүүс хэвтдэг болохоор цус үнэртэх юу ч биш. Агаарын солилцоо байхгүй. Сахиурууд нь өвчтөнийхөө дэргэд шалан дээр нуруугаа амраах болно. Түүнчлэн сэхээн амьдруулах тасагт ойр дотны хүнээ хүлээн коридорт зогсох хүмүүст суух сандал үл олдоно. Энэ мэтчилэн зовлон олныг тоочиж болох.
Гуравдугаарт, эмч, сувилагч ажилтнуудын ур чадвар, харилцааны соёл. Ур чадварын тухайд монгол эмч нарыг сайн, олон улсын түвшинд хүрсэн, сүүлийн үеийн техник хэрэгсэл нь байвал стандартын эмчилгээ сувилгаа, хагалгааг хийнэ гэдэг. Үнэний ортой. Гэхдээ л мэддэгээсээ илүү мэдэмхийрдэг, нэр төрөө боддог, дээдсийг дагаж гүйж, доодсыг нүд үзүүрлэн хардаг байдал эрүүл мэндийн салбарт газар авчээ.
Өөр нэг зүйл нь бараг л эмч бүр хувьдаа эмнэлэгтэй болох нь. Хаа сайгүй байдаг баар, цэнгээний газар шиг подволд ч эмнэлэг байгуулагдах болов. Энэ Монголын эмгэнэл үү, эсвэл эрүүл мэндийн салбарын шинэчлэл үү.
Харилцааны соёлын талд манай эрүүл мэндийн ажилтнууд бараг л “0” дүн авна даа. Хялалзаж цэхэлзсэн, уурлаж уцаарласан, их зан гаргасан хүмүүс л явдаг шүү дээ. Өвчтөнүүдийнхээ төлөө үнэн сэтгэлээсээ зовж, зөөлөн эелдэг харьцаж, ар гэрийнхэнд ч асуудлыг сайхан тайлбарлаж өгдөг эмч, сувилагчид бий л дээ. Гэхдээ учир дутагдалтай. Хүмүүс эмнэлэг рүү хандахдаа таньдаг эмч, сувилагч байна уу л гэдэг болсныг нуух юун. Ерөнхийдөө Монголын эрүүл мэндийн манаанд зогсох мэргэжилтнүүдийн төлөөллийн ерөнхий дүр төрх нь ийм.
Тийм учраас л Монголын эрүүл мэндийн салбар уг үндсээрээ, системээрээ шинэчлэгдэх цаг болжээ.
БНСУ-ын эмнэлгүүд хүний төлөө бүхнээ зориулж ажилладаг юм байна. Тэнд хүнд суртал, уур уцаартай байдал огтхон ч алга. Ажилтнууд өөр өөрсдийнхөө үүргийг ягштал биелүүлж ажиллана. Эмч нарын ур чадвар, харилцааны соёл гайхалтай. Өвчтөн болон ар гэрийнхэнтэй нь эелдэг зөөлөн инээмсэглэн харилцах юм. Эмч нарын хувьд нэг л чиглэлээрээ мэргэшээд өөрөөр хэлбэл, бөөрний эмч бол энэ л чиглэлээрээ дагнан ажиллаж, гартаа бүрэн оруулж авдаг.
Тус орны Анагаахын сургууль маш чанга. Оюутнуудынхаа үйлийг нь жинхэнэ үзэж байж төгсгөснөөр эрүүл мэндийн салбарт чадварлаг боловсон хүчин төрүүлдэг гэнэ. Томоохон их сургуулиуд нь дэргэдээ эмнэлэгтэй учраас оюутнуудын хувьд дадлага хийх газар олдохгүй гэх асуудалгүй. Эмнэлгүүд нь Сургуулиа төгссөн болон залуу эмч нараа эмнэлгийнхээ хамгийн сайн эмч нарыг дагалдуулан суралцуулах суралцах замаар ирээдүйн халаагаа бэлтгэдэг. Нэг эмчийг 4-5 туслах эмч байнга дагалдан ажиллах юм билээ.
Корэй их сургуулийн харьяа Анам эмнэлгийн үүдийг олон хоног сахиж суухдаа эмч, сувилагч нар нь амардаг юм болов уу гэж бодож билээ. Байнгын л ажиллаж харагдах. Амралтын өдрүүдийн үүрээр ч өвчтөнөө эргээд л явах. 04.00 цагт ч эмч нар өрөөндөө байж л байна.
Сувилагч нар нь байнгын гүйлдээстэй. Өвчтөнүүдээ эргэж тойроод л даралт, халууныг нь 30 минут тутамд үзэж эмийг нь өгнө, бусад цагт компьютерийн араас салахгүй. Юу хийдгийг нь сонирхвол шинжилгээ үзлэгийн хариу, эмийн тун, жагсаалт, өвчтөний биеийн байдлын талаарх мэдээллээ компьютерт оруулдаг юм байна. Тэрийг нь сүлжээгээр эмч нь хүлээн авч үзээд эмчилгээг нь хэлж өгдөг. Тэгвэл манай улсын төв эмнэлгүүдэд сувилагч нар тэвэр дүүрэн цаас барьчихсан явж харагддаг.
Солонгос эмч, сувилагч нарын хүмүүстэй инээмсэглэн харилцах нь үнэхээрийн сайхан. Тэд лав хөмсөг зангидахыг мэддэггүй байх аа. Өвчтөнөө гараас нь өргөн өрөөнд нь оруулна. Тэд хүмүүсээс уучлалт гуйж чаддаг. Алдаа гаргасан л бол өвчтөнөөс, ар гэрийнхнээс үнэн сэтгэлээсээ уучлал гуйна. Бас талархаж чаддаг. “Манай өвчтөний төлөө их явсан та бүхэнд талархлаа” гэж эмчийн туслах бидэнд хэлж билээ. Тэгэхэд бид их гайхсан. Монголд бол та нар хүнийхээ төлөө гүйхгүй яах юм гэж хэлээд загнах байсан даа хэмээн өөрийн эрхгүй бодогдсон. Сэхээн амьдруулах тасгийнх нь үүдэнд өвчтөнүүдийн сахиуруудад зориулсан сандал хангалттай бий. Мөн тэднийг шөнөөр амрах өрөөг ч тусгайлан бий болгожээ. Тэрхүү өрөө нь зурагт, хөргөгч, хөнжил, дэртэй. Ер нь эмнэлгийн бүх зүйл өвчтөн, хүний төлөө зориулагджээ.
Ийм л эрүүл мэндийн систем БНСУ-д үйлчилж байна. Энэ нь тус улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбараа түлхүү анхаарч дэмжсэний ач гэнэ. 20-иод жилийн өмнө энэ оронд элэгний өвчлөл манайх шиг л байсан гэнэ.
Өнөөдөр бага насны хүүхдийн шарлах өвчин байхгүй болж, элэгний хавдар, хатуурал эрс багассан, мөн элэг шилжүүлэх мэс заслыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хийх болсон нь төрийн зөв дэмжлэг, эрүүл мэндийн оновчтой бодлого, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан эмч, ажилтнуудын чин сэтгэлтэй холбоотой” хэмээн Анам эмнэлгийн элэгний эмч Ким Дүн Шиг ярьсан юм. Тэрбээр “Манай төрөөс ард иргэдээ ихэд хайрлан халамжилдаг” гэлээ. Солонгос орны бүх иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, хорт хавдартай хүмүүс нийт зардлынхаа таван хувийг л төлөөд бүрэн эмчилгээ авдаг аж. Төр, засгаас нь өвчтөн, иргэдээ халамжлах, эмчлүүлэхэд шаардлагатай зардалд гар татдаггүй гэсэн үг. Тухайлбал, элэг шилжүүлэх хагалгааны нийт зардал солонгос иргэний хувьд 30 сая төгрөг бол гадаадын хүмүүс доод тал нь 100 сая төгрөгөөр хийлгүүлэх боломжтой аж.
Дээрээс нь иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллийг хангалттай хийдэг тул хүмүүс нь өвдөхгүйн төлөө тэмцдэг. Хоол, ундаа маш сайн зохицуулж иддэг, дасгал хөдөлгөөн их хийдэг байна. Иргэддээ хотын төвөөр гүйж, дасгал хийх зориулалт бүхий замыг тусгайлан засаж өгчээ. Хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эрүүл мэндийн хичээл зааж эхэлдэг учир солонгосчууд багаасаа өвчний талаар бүрэн ойлголттой, өвдөхгүйн төлөөх арга замуудаа сайн мэддэг болж өсдөг байна.
Эцэст нь, Төрийн түшээдээс ирээдүйгээ бодож, алсыг хараад эрүүл мэндийн салбарыг эрс шинэчлэх төлөвлөгөө боловсруулаад, сэтгэл гарган ажиллаасай хэмээн хүснэм. MCS компанийг шинэ эмнэлэг барьж, Анам эмнэлэгтэй хамтран ажиллах гэж байгаа тухай сонссон. Тэрхүү шинэ эмнэлэгт ажиллах олон эмч сувилагч, ажилтан Анам эмнэлэг дээр дадлага, туршлага хийж байна лээ. Тус эмнэлгийн дайны үйлчилгээ үзүүлэхүйц эмнэлэг Монголд нээгдвэл олон иргэн баярлах байх. Өрсөлдөөн нэмэгдэнэ, тэр хэрээр энэ салбарын хөгжил дээшлэх болов уу.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
Д.Дөл
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 23, 2012 9:39:40 pm )
Д. Дөл гэдэг лагаа сонсож бай. монголын эмч сувилагч нарыг газарт ортол нь доош нь муулах хэрэггүй шүү. Эд нар дор хаяж 2000 аас 3000 долларын цалин авдаг, эмнэлэгийн тоног төхөөрөмж хэрэгсэл нь орчин үеийн байсан бол чиний солонгос эмч нар шиг л эмчлэж чадна. Чи мухар олгойн хагалгаанд орохдоо доор хаяж 10000 доллар төлөх ёстой болно шүү маанаг аа. Дөл пизда г үнэгүй эмчилж өгсөний хариу энэ үү.
-
Anonymous (December 23, 2012 9:48:26 pm )
МАНАЙ УЛСИЙН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ НАР МЭДЛЭГТЭЙ, ЧАДАЛТАЙ, ХҮНИЙГ ЭМЧЛЭХ ГЭСЭН ЧИН ХҮСЭЛТЭЙ БАЙДАГ. ТА БҮГДЭД БАЯРЛАЖ ЯВДАГ ШҮҮ. ЭНЭ ДӨЛ ГЭЖ БАЯН ЛУЙВАРЧНЫ ЭРХ ХҮҮХДИЙН БИЧСЭН ЮМАНД САНАА ЗОВООД ХЭРЭГГҮЙ ШҮҮ. МАНАЙ УЛСЫН ЭМЧ НАР ЯДАРСАН АРД ТҮМЭН БИДЭНД БОЛООД Л БАЙНА. БИД ИЛҮҮ ЮМ ШААРДАХГҮЙ ЭЭ. ЭМЧ, СУВИЛАГ НАР МААНЬ ДЭЭД ТАЛ НЬ САРД 500 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ БАЙДАГ. ТЭД БАРАГ 10 ЖИЛ ЯМАРЧ ТЭТГЭЛЭГГҮЙ СУРСАНЫ ДАРАА БИД ИЙМ Л ЦАЛИН ӨГЧ БАЙНА ДАА. ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЬЕ АРД ТҮМЭЭН.
-
Anonymous (December 23, 2012 10:06:57 pm )
Zov yum bichsen ba manaihan oilgohgui de hahuuld awtsan opon yum chin odii bainaa gadaad opnig guitseh
-
Anonymous (December 23, 2012 10:08:01 pm )
het 1 taliig barij bolohguiee.manai mongoliin emch nar yamar nohtsold yalanguyaa hodoo apparat chagnuuraas oor yumguil bgaash dee.avdag tsalin ni hed bilee.ta nar medhiimuu uilee uzej noir hoolgui hun burt zagnuulsaar 400000iig avaad 60nas ch hurehgui nas barah ni ih shdee.etsest ni emch nar tuunii ger bul hohirood l ulddeg.shdee.
-
Anonymous (December 23, 2012 11:29:24 pm )
Үнэхээр манай эмнэлэгүүд ийм л байдаг сайн эмч сувилагч нар бий гэвчиг ажиллаж байгаа нөхцөл нь муу цалин нь бага,Харьцааны хувьд хүний гадаад үзэмж хардаг харьцааны боловсрол соёл муу их зантай хүмүүс л голдуухан бий дээ Хувийн эмнэлэгүүд нь ядарсан хүмүүс бол дийлэхгүй мөнгөөр үзэж эмчилнэ ер нь хэцүү дээ
-
Anonymous (December 23, 2012 11:36:24 pm )
Монголын эмнэлгүүд гадны эмнэлэг шиг чин сэтгэлээрээ хүний төлөө зүтгэдэг болоход төр дэмжих хэрэгтэй техникийн шинэчлэл,цалин, сургалт гээд Монголчууд ер нь авилгал авах,мөнгө идэхээс өөр юм бодож чадахаа байсан болтой хөөрхий
-
Anonymous (December 23, 2012 11:42:11 pm )
Endees emnelgiin tuslamj uilchilgeeg tulburtei bolgoh shaardlagatai gedeg ni haragdaj bn . Delhiin yamar ch ulsad une tulburgui emchilgee gej bhgui. Bi solongos taivan hyatad geed olon gasar emchilgee hiilgesen manai Mongol emch nar shig mungu bhgui gesen emchilgeegee urgejluuleed hiideggui l yum bn lee hyatad, taivan, solongost dansnii uldegdel bhgui geed shuud buh emchilgee zogsood munguu hiivuu ugui yu tsarai ni ineemsegleed ehlene. Bi yah ch argagui bolood gadaad yavdag bsan herev manai erhem gishuud maani eruul mending salbaraa iluu anhaar ch bsan bol yu gej gadagshaa munguu uren bj yavh bilee. Bi Mongol emch naraa shutdeg Ted nar chin olon hunii ami nas avarch bgaa. Dul guia ta boddoo bodvol taniig emchilsen professor chin lav dor hayj sardaa 25.000 dollar tsalintai tugsuh angiin dagaldan emch 4000 dollar 1-2 angiin dagaldan emch 1500-2000 dollariin tsalintai ajillah orchin, dulaan emneleg, hool und buh zuileer hangasan . Getel Mongol emc nar 500-350 dollar ajillah orchin, ajliin bagaj heregsel huuchin muu bdag. Shineer garch irsen said darga nar baahan hereggui second hand apparat shahaad, em hangan niiluuleh baiguulaga ni tundaa hurehgui em shahaad iim nuhtsuld emchilgee onoshlogoonii ur dun garah ni hetsuu bdag gej manai emch heldeg. Yuhav huurhii uchraa l helj bn. bi emchid beleg ugdug yagaad gevel nadad amidral beleglej bgaa uchraas. Bi Mongol emneleg bish Mongol emcheer baharhaj bn. Harin gadaad oron shig emnelegtei bolmoor bn.
-
Anonymous (December 24, 2012 12:36:14 am )
Mongol emch narig het doosh hiijee. Yahav tehnik tonog tohooromj saitai bolohoor tom hagalgaag sain hiideg ni unen Gehdee lav bi solongost ovchtonoo ornoos unagaaj baigaag , bas ovdood baigaa ovchtoniihoo amig ni darj baigaad taria hiij baigaag, bas ovchton ar geriinhentei ni hereldej baigaag harj l baisan . Manaid emch narin tsalin bag a uchraas l ted heregtseeniihee mungiig oloh gej huviin emneleg gegch umgar oroog tureeslen ajlinhaa hajuugaar zutgedeg ni nuuts bish . Bas hamart ni baas turhchihsen met yaravgar emch nar gudamjnii avgai nar shig hun zagnaj herelddeg asragch suvilagch nar ch bii. Gehdee bugd tiim bish gedgiig ch bodoh l heregtei. Mun nuguu talaas uund niigmiin yaduural stress ch nuluulj baigaa . Ted adilhan l humuus uchraas tsalin ni haanaa ch hurdeggui ur zeeltei darga narin daramt shahalt tonog tohooromjiin dutagdal ajliin achaalal ih neg hund noogdoh uvchtun olon, tseverleh talbai ih geed l
-
Anonymous (December 24, 2012 12:49:29 am )
TOR ZASAG CH ANHAARAH HEREGTEI EMCH EMNELGIIN AJILCHDIN TSALIN MASH BAGA GADAADAD HAMGIIN UNDUR TSALIN AVDAG HUMUUS EMCH NAR L BAIDAG SOLONGOST MUHAR OLGOIN HAGALGAAG 1500-5000$ AAR HIIDEG YUM BNA LEE MANAID BOL JIJUURT HONOJ BAIGAA NEG EMCH HONOGTOO 3-15 OLGOIN HAGALGAA HIIGEED SARDAA 500-700000TUGRUGNII TSALIN AVDAG DEER NI BAS TUGJREL TSUS ALDALT GEH METIIN TOM HAGALGAANUUD CH HED HEDEEREE ORDOG JIJUURT TOM EMNELEGT 2 ZARIMD NI GANTS EMCH HONODOG TEGEED DEER NI TASGAA HARIUTSDAG GEED ACHAALAL IHTEI BDAG SOLONGOS BOLON BUSAD EMNELEGT JIJUURII EMCH NAR BAGAARAA HONODOG DEER NI REZIDENSUUD NI HURTEL TSALIN AVAAD EMNELEGTEE UNEGUI HOOLLOJ AMRAH HICHEEL DAVTAH URUU GEH METEER BUREN HANGAGDAN TENDEE AMIDARCH EMNELGIIN TUSLAMJ UILCHILGEENII BUHII L AJILD OROLTSON SURALTSDAG YUM BILEE TEGEHED MANAID REZIDENSUUD HUVTSAS SOLIH CH URUUGUI KORIDORT STREPTIZ UZUULEN BAIJ HUVTSSAA SOLIDOG EMCH NAR NI AMRAH NI BUU HEL SUUH SHIREEUI SHAHAM L BAINA SHUU DEE BR
-
Anonymous (December 24, 2012 12:58:29 am )
ENE ZASAG TURIINHUU BAIJ BAIGAAG HARCHAAD INGEJ BICHEESEI SUULIIN BARAG 30 JILD MONGOLD EMNELEG BARIGDSANGUI GANTS EMNELEG BARIULAH GEJ 5-6 JIL HUUTSULDUJ BAIJ TUSUV HURUNGIIG NI BATLUULAAD BARAG BARIJ DUUSSAN DOTORH ZARIM TONOG TOHOOROMJIIG NI SUURILUULCHIHSAN EMNELGIIN BAIRIG BULAAJ OFFIS BOLGOJ BAIGAA ZASGIIN GAZARTAI BAIJ EMCH NARIG MUULAH NI ILUUTS BAILGUI DEE UG NI TER EMNELGIIN EMCH NAR DOTORH TONOG TOHOOROMJOO LG KOMPANIAR TONOGLUULAH TUSULIIG BICHEED BELEN BOLSON YUM BILEE GETEL ENE EMNELGIIG USTGAVAL YU L GEJ LG IINHEN 20 SAY DOLLARIN TONOG TOHOOROMJOO NAASH YAVUULAV GEJ
-
Anonymous (December 24, 2012 1:44:59 am )
ih zuv ym bichijee.mongold emnelegeer vilchlvvleh vneheer hetsvv shvv.dvvrgiin negdsen emnelegvvd ne mash ih hvntei achaallaa daahgvi emch nar ne bvr yadargaand ortsiimuu gemeer hvmvvs l bdiin.humsuguu zangidsan duu ne garahaa baitsan.urhiin emnelegvvd deer bvh shinjilgee emchilgee hiivel boldoggvi l ym bhdaa.odoogiin urhiin emnelegt ajillaj bgaa emch nar vneheer medleg muutai .
-
Anonymous (December 24, 2012 3:00:30 am )
Mongol mech nar ,suvilagch nar. Mundag shuu dee manai ajiliin egchiin huuhed mongold Achtan emnelegt tarhinii. Tom hagalgaand orson odoo zuv zugeer l bna gadaadad hiilge geed 3-r emneleg emneleg helsen gesen bodvol tonog tuhuuremj ny dutsan bh achtanii emch nart handsan gesen manaihan mongol emch naraa toohgui bdag shuu dee gadaad emneleg emch bol bugd Sain bish shuu dee
-
Anonymous (December 24, 2012 3:51:27 am )
bi emch naryg uzen yaddag yagaad gevel ted nart hun ovdood uheh yu ch bish ovdood baina gehed ovdohgui tegeed chi yah gesiin haana chin ovdood baina geed bazaad alna shuu dee tegeed zalgidag moneyg n ogvol ye burhan shig l saihan aashtai boldog uchraas bi avilga ogohgui avahgui gej amlasan bolovch minii ami nas shaltgaalah uchraas avilgyg hangalttai ogch baisaan
-
Anonymous (December 24, 2012 4:47:07 am )
mongol emch nar haritsaanii huvid gaigui , harin suvilagch nar uneheer avah yum baihgui. Uvchtei humuusiig zagnaad baidag. Bi teriig ni yur oilgoddoggui. Muu eej maani uvchtei baihad ni hun bur l zagnaad suuldee bi tesehgui suvilagchtai ni ta uvduj yadarch bui huntei yasan muuhai haritsdaggiin geed buun heruul bolj bilee. Mongoliin emneleg uneheer uilchilgee muu, ene ni emch nariin buruu bish baih l daa. sanhuu hurungu, management l dutaad l daa. ene bichsen huntei sanal neg baina
-
Anonymous (December 24, 2012 8:08:35 am )
Ene hun yah argagui zuw um bichsem baina Unen nuur tsarai yg iim shuudee Manai emch narin medleg bol ih muu bish bolomjiin gantshan hetsuu um ni haritsaa l baigaa um Ylanguya suwilagch narinh uneheer aimaar Ene haritsaanaas bolj olon myngan hun emneletg uzuulehees aidag bolood baina Hylalzaj tsehelzeed uneheer teneg gehees uur heleh ch ug alga Ene muuhai zang l ustgaj chadwal manai uls hugjuh um bga um Dan gants emneleg ch bish turiin alban haagchid bugd Ylanguya gazrin albanihan aimaaraa aimaar
-
Anonymous (December 24, 2012 8:15:23 am )
emnelegt horongo oruulahaas tatgalzdag humuusee dahin dahin songood baihaar bid yaj eruul bh be dee bid obdohooroo nogoo muu heleed bdag hotsrogdson tohooromjtei emch nar uruugaa l ochdog biz dee ydaj bhad tsalin gej unen dooguur
-
Anonymous (December 24, 2012 8:33:21 am )
sain ajillaj baij l undur tsalin avdag baih.Manaihan garin alga huurai bol huduldugguishdee,unendee.Yadaj l asragchaa uut chihreer garig n tsailgaj bgui bol unguruu.Uzuulea gej buun chiregdel,hund surtal
-
Anonymous (December 24, 2012 9:00:44 am )
TELBEREE TEL. TEGVEL AMAAR NI GARTAL YILCHILNE. es begees YH GESEN HUULITAI SHYYDEE NAAD SOLONGOS CHIN.
-
Anonymous (December 24, 2012 9:06:23 am )
mongold uhliig ch munguur hudaldaj avdag gedgiig medeh u. bi aav, eej, ahiigaa aldsan hun. ahiig mini mash hund geed avah emneleg, uzeh emch oldohgui bsniig bi ger gerchilne, yun nuguu elegnii hatanbaatar, buyanii enerel emneleg bugd hudlaa, ene harin bodit unen shu
-
Anonymous (December 24, 2012 9:15:35 am )
zov yum bichsen bn , bid ch gesen iim bolohiin toloo bh heregtei , zuv yum bichsen huniig hichneen ih muuldiin be ,
-
Anonymous (December 24, 2012 9:19:37 am )
Хүний хэлж байгаа үгийг зөвөөр ойлгох ухаан манай монголчуудад дутагдаад байна. Ялангуча залуучуудад..Бид үнэхээр эмгэнэлтэй амьдарч байгаа шүү дээ.Зөвийг авч бурууг үлдээж нэг нэгнээ хүндэтгэж сурах юмсан даа.Зөв талаас нь харж төр засгийн удирдлагаас хөгжил дэвшил шаардах юмсан…
-
Anonymous (December 24, 2012 9:22:37 am )
Unen yum bichjee
-
Anonymous (December 24, 2012 9:27:29 am )
mongoliin emnelgiin nohtsol muu,emch nariin tsalin denduu baga.
Iim baihad setgel gargah ni yu l bol.Yilchluulj bgaa hymyys ni buduuleg hetsyy dee hetsyy. Oorchlolt shinelelt yneheer heregtei bn aaaa.Tor zasag anhaaraldaa vah biz ee -
Anonymous (December 24, 2012 9:30:37 am )
Ter shuuteed bgaa solongos emch nar n tehnik tonog tohooromj bhgui mongolinh shig nuhtsuld onshilj emchilch chadah bolovuu yu ch chadahgui helee unjuulaad l zogsono. harin mongol emch nariin chadvar sain herev gadaadinh shig tonog tohooromj hangalltai sain baih yum bol harin gadaadiinhan manaihnaar uzuuleh geed tasrahgui baih bailaa. Garaadad mergejil deeshluulj baihad mongol emch nar l hamgin sain n baidag Dul guai medehgui baij meddeg hun shig buu yari emch suvilagch chadlaaraa l zutgedeg gadaadad neg emchid heden uvchtun noogddoggig medeh u harin mongold ter too n hed dahin ih bdagiig medchiheed bas deer n ingej ar gerin amidarla aldan baij ingej zutgehed heden tugrug ugdugiig n chi er n medehu. Chi ene talaar sudalchihaad daraa n dahiad bich.!!!!!!!!!!!!!
-
Anonymous (December 24, 2012 9:39:45 am )
Тэгээд техник тоног төхөөрөмжтөй болооч дэ. Өөөрсдөө л хичээвэл болохгүй юм байхгүй ш дэ. Энэ Дөл гэдэг хүн маш үнэн юм бичжээ. Манай зарим эмч нар ямар ч хүний төлөө гэсэн сэтгэлгүй байдаг ш дэ. Дандаа гар харна
-
Anonymous (December 24, 2012 10:46:23 am )
Estoi jinhene yneng bichsen baina. Manai emch naraa ta nariig muu gej heleegyi baina.Ynen ygnees bitgii ai. Yg hatuu ch amidrald tustai gedgiig sana. Yaah argagyi ynen shyydee.
-
Anonymous (December 24, 2012 10:50:14 am )
Сайн байцгаан уу? Эмнэлгүүд: жишээ нь Нэгдсэн 3-р эмнэлэг дарга нь Батчулуун.
Энэ эмнэлэгт цус ойрдолт гэж нэг юм байна эмч, санхүү,аж ахуй, ита ер нь бүх салбар нэгждээ Ар хангайн харъялалтай л бол бүх юм ок.Нутагхаж мөнгө цохи
но,хүн муулж ажилаас нь хална,байхгүй орон тоон дээр цалин бичиж /ерөнхий ня-бо
ЧАНЦАЛ/өөрсдөө авна. Иймэрхүү явдал гарсаар байтал,элдэв шалгалтаар энэ но нь илэрдэггүй зүгээр өнгөрөөд л,эрхтэн дархтанууд нь завшаад л байх уу? -
Anonymous (December 24, 2012 12:46:09 pm )
yag zuv bichsen b.na. unuudur chi uvduud emnelegt ochoihod emch nariin uurtai utsaartai tsarai turhk ugtana. deer ni em, taria baihgui chamaas uuruus chin garguulna. suvilagch emch nartaa ideh um gar tsailgah um uguhgui bol chamaig ted hun b.na gej toohgui. ted dandaa ulun baidag. iim bolohoor mongolchuud hamag umaa zaraad gadaad yabdag. ted uvchyund setgeleesee handaj chaddaggui. uursduu emch suvilagch nar uvdduggui gehed bolno. Iimd uvchnii zovlong ted huvaaltsaj chaddaggui gehed bolno. Iim uchraas mongolchuud mongol emch naraas aigaad gadaad ruu yabj tend hurungu oruulalt hiideg um. Huh hotiin 5 davhkar emnelegiig mongolchuud 22 davkar boltol ni hugjuulj ugsun.1 hun 20-100 saya tugruguur tend emchilgee hiilgej b.na. ene mungiig yagaad mongol emneleg, mongol emch nar abch chadahgui b.na be.iimd mongol emneleg, emch nariig undeseer ni solih tsag boljee.Ihk tulvur abaad dandaa hudlaa shinjilgee hiine. Ene bol dan batlagdsan zuil shuu. Zuv shinjilgee hiij chadahgui, onoshoo dandaa buruu tavina. tegeed bid uhne. iim l b.na
-
Anonymous (December 24, 2012 2:56:16 pm )
УРХГШХХ ХӨГЖИХ ЁСТОЙ ЭНЭ ДАРГА ДААМЛУУД ОЛОН ЖИЛ ГАДААД ЯВЖ ТУРШЛАГА СУДЛАХ ЮМАА ТЭГЭЭД ҮР ДҮН НЬ ЕРӨӨСӨӨ ХАРАГДАХГҮЙ БАЙНАДАА ,ЗӨВ НИЙТЛЭЛ БАЙНА
-
Anonymous (December 24, 2012 2:58:43 pm )
ЗӨВ Л НИЙТЭЛ БАЙНА ШҮҮ ДЭЭ САЙНЫН АВЧ СААРАА ХАЯХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ,ЗӨВ ШҮҮМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-
Anonymous (January 14, 2013 4:37:35 am )
Unen unen unen
31 Comments