antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2012 6 comments

Хавтаст хэрэгт “данслагдсан” бөхчүүд хаана явна

нийтлэсэн Admin

527-1355965848kiwi-middleАлдар нэрийн оргилд хүрсэн бөхчүүд арчаагүй авираасаа болж “аавын”-д зочлох болсон. Архи гэгч гашуун усанд автаж ард түмнийхээ хүндэтгэлд бялуурч нударга зөрүүлэх болсныг монголчууд төдийгүй дэлхий нийтээр таагүй хүлээн авч буй. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг дээ. Бөх хүний жудагаа гээсэн нөхдүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ.

Татдаг өвснөөс авахуулаад талцаж зодоон хийнэ, танхайн хэргээр хүн нүднэ гээд дурьдаад байвал бөхчүүдтэй холбоотой хэрэг дуусахгүй.  Хавтаст хэрэгт “данслагдсан” бөхчүүдийг цухас дурьдая.

Буслын биед халдсан жүдочид

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эл хэрэг мандсан. Энэ талаар хохирогч Б.Ганхөлөгийн ээж н.Энх-Отгон хэвлэлд мэдээлэл өгч үнэнийг гэрчилж байсан үе саяхан. Хүний биед халдсан хэрэгт С.Ням-Очир, Б.Сугаржаргал, н.Баянжаргал нар нэр холбогдож багагүй шуугиан тарьсан. Энэ талаарх мэдээлэл хэвлэлийн шарласан хуудаст ч хадгалаастай буйг сануулахад илүүдэхгүй биз.

Хохирогч Б.Ганхөлөг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Face” бааранд хамгаалагчийн ажил хийдэг байж. Гэтэл дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө дээрх бөхчүүд түүний биед халдан улмаар хүнд гэмтээсэн аж. Үүний улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа алдаж өдгөө ч хэвтрийн дэглэмд байдаг гэх. Хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн. Гэтэл хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус хэргийг “дараад” өнгөрлөө.

Өвсний хэрэгт холбогдсон Ц.Улаанхүүг өршөөсөнгүй

Нутаг усандаа нэр хүндтэй ч нунтаг өвсөнд хүслээ шивнэсэн Ц.Улаанхүү начин шүүхийн өмнө хүчин мөхөсдсөн. Тэрбээр хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт буруутгагдан 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Шүүх хурлын үеэр улсын начин хэргээ хүлээхгүй учирлаж байсан ч нэмэр болоогүй.

Түүнийг Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан  болохыг нь тогтоосон байдаг. Ийнхүү түүнд  Эрүүгийн хуулийн 192.3.1 дэх заалтыг үндэслэн 11 жилийн хорих ял оногдуулсан. 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхийг шийдвэр гарсан юм.

Цагдаад халдсан бөх

Цагдаа зодсон хэргээр  шуугиан тарьсан бөх бол Г.Намсрайжав. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг зодож авиргүйтсэн юм. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын баруун урд уулзварт зохицуулалт хийж байсан албан хаагчийг зодож буй бичлэг хяналтын камерт бичигдсэнээр хамаг хэрэг мандсан. Эл хэргийн улмаас З.Батнаран нь хохирсон юм.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний  зүүн нүдний нулимс гоождог, нуухтдаг болсон гэх. Шүүх хурлын явцад шүүгдэгч Г.Намсрайжав нь  төрийн  албан хаагчийг  хуулиар хүлээсэн  үүргээ гүйцэтгэж  байхад нь хүч хэрэглэж эсэргүүцсэний улмаас төрийн албан  хаагчийн бие махбодид  хөнгөн гэмтэл  учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцон ял оногдуулсан. Түүнийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь  хэсэгт зааснаар  Г.Намсрайжавт  гурван  сар нэг хоног  баривчлах  ялаар шийтгэсэн билээ.

Эхнэртээ гар хүрэхээс эмээхгүй аварга

Цагтаа арлын орныг шуугиулж явсан аварга цагдаад халдаад зогсохгүй эхнэртээ гар хүрч эрээ цээргүй авирласан. Тэрбээр Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Green Vella” хотхоны байранд  эхнэрээ зодсон гэх. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр “Нөхөр нь согтуудаа  32 настай Г.Тамирыг зодож, биед нь гэмтэл учруулсан” гэжээ.

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчдыг очиход иргэн Д.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ ийнхүү балмад үйлдэл  гаргасан байдаг.  Улмаар үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн  биед халдаж хувцасыг нь урж, уруулыг нь яз цохисон гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Мөн тэрбээр cap  шинийн босгон дээр улсын арслан Б.Мөнхбаатарыг хутгалж гэмтээсэн хэрэгт нэр холбогдож фенүүдээ гомдоосон удаатай.

Хэн нь хэнийнхээ нэр төрд халдсанаа хэлж мэдэхгүй бөхчүүд

Хүний нэр төрд халдах явдал ихэссэн. Гэхдээ хэн нь хэнийхээ нэр төрд халдаад байгаагаа мэдэхгүй бөхчүүд үндэсний бөхөд байна. Тухайлбал, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, улсын арслан Х.Мөнхбаатартай шүүхдэлцэх дээрээ тулж муудалцсан. Бүүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “би, чи, хуц, уль” дээрээ тулсан юм.

Энэ хэргийн эхлэл нь сэргээшээс үүдэлтэй. Наадмын үеэр шөвгөрч үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг уламжлалтай. Жилийн жилд хоёр бөхөөс сэргээш илэрч, тухайн жилдээ шуугиан тарьж эцэст нь хэн ч тоохгүй хэрэг болон хувирдаг. Эл журмаар сэргээшийн асуудал сэдэрч Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал на­раас “но” илэрсэн.

Харамсалтай нь шинжилгээний хариуд эргэлзэх бөх­чүүд байсан ч эрхэм тэргүүн Р.Ням­дорж зарлаж орхив. Үүнээс болж үндэсний бөхөд  бугшсан маргаан дэгдэж эцэстээ даваа наймаалцах явдлыг илчилсэн. Үүнээс болж хоёр бөх эцэстээ Авлигатай тэмцэх газарт хүртэл хандаж үзэв. Харамсалтай нь хэрэг хуучирч хэн ч санахааргүй мартагдав бололтой.
Олимпийн аваргад гар хүрч овилгоүй загнав

Шоу байв уу, шоглоом байв уу хэлж мэдэхгүй юм. Ямартай ч хоёр нь зодуулж нэг нь саатуулагдав. Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гардэн” ресторанд “үймээн” дэгдэж бөхчүүд нударга зөрүүлсэн хэрэг гарсан. Тодруулбал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын заан Ц.Баярсайхан нарыг улсын начин Б.Одхүү зодож танхайрсан байна. Эл хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа ч эцсийн үнэнийг дэлгээгүй байгаа.

Зодооны улмаас Н.Түвшинбаярыг хүнд гэмтэл авч гадаадад эмчилгээ хийлгэхээр явсан хэмээн ярьж байсан ч эрүүл саруул гэдгээ баталж өглөөний гүйлтээ үргэлжлүүлсэн зургаа цахим хуудсаар цацаж хэргийг намжаах ажиллагаандаа оржээ. Хэрэг ингээд намжиж болно. Хэзээ нэгэн цагт хэрэг хуучирдаггүйн журмаар олонд ичлэгдэх биз ээ.

 Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 22, 2012 1:04:57 am )

    Давгаа аваргыг зүгээр байлгаа та нар

  • Anonymous (December 22, 2012 3:57:06 pm )

    Хан-Уул дүүргийн 7-р сургуулийн бага ангийн багш Ариунтуяа ичээсэй. Саяхны нэг өдөр гэр лүүгээ харьж явах замдаа гудамжинд нэгэн согтуу эмэгтэй хэн нэгний араас хашгиран орилж байхыг хараад жийрхэн тойрох гэтэл нөгөө эмэгтэй над руу эргүүтээ халтирч унахад нь анзаарвал хүүгийн маань сургуулийн багш эмэгтэй байлаа.Багш хүний амнаас гарамгүй орос монгол хараал холин орилж хашгирах тэр багш хүүхэн Нисэх хавьдаа нэр хүнд муутайг мэдэх ч арай ч ийм гэж бодсонгүй. Ийм багштай сургуульд сурдаг хүүгээ ямар хүн болно гэж даатгаж суух вэ? 7-р Сургуулийн захирал та архичин багшдаа хариуцлага тооцооч. Заваан архичин мэдлэг чадваргүй ийм хүнд хүүхдээ даатгасан эцэг эхчүүд хөөрхий.

  • Anonymous (December 22, 2012 6:45:17 pm )

    Ingej elberhee bolio setguulchiin ner gutaasan guiramch. Chantcalaa

  • Anonymous (December 22, 2012 8:46:07 pm )

    ОДХҮҮД : тэр муу Одхүү одоо юу вэ гөлөг чинь. Олимпийн аваргад гар хүрдэг ямар овоо гар вээ. чи байтугай дэлхий хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг тамирчин яаж байгаа хар лаларын архичин бэ чи.

  • Anonymous (December 23, 2012 9:31:22 am )

    Ard tvmnii xairtai xvvd gar xvrdeg myy nysan taglaa chi myy 10 xeden jiliin umnu tsagdaagiin tysgaigiixand xandaa xaga daryylaad bvgdiix ni gytaliig dolooson gesen myy nobsh naad myy chini tysgaigiixnaas svnsee zailtal aidag yum yg ni urubdmuur amitan ldaa

  • Anonymous (December 23, 2012 10:56:16 am )

    Olimpiin avarga ch bai jiriin irgen ch bai hen negend zoduulsan bol yamar sain bhav.Minii neg tanil sogtudaa eejiigee hoit etsgeesee umurch gar hured 5n jiliin yal avsan.Ter hoit etseg n chinii huug yasig n tsailgaj,shorond hataana gej helsendee hursen.Hamgiin haramsaltai n eej n ene jil has barj,neeree l huuteigeee uulzaj chadaagui.eh n shoroond,huu n shorond bgaa haramsaltai amdral baij l bna

antalya rent a car