antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2012 18 comments

Ж.Энхбаяр тусгай хамгаалалттай газарт онгоцоор ан хийж зугаацжээ

нийтлэсэн Admin

2Батлан хамгаалахын сайдаар хэдхэн cap ажиллаад баахан хэл амтай бууж байсан Ж.Энхбаяр өдгөө УИХ-ын гишүүн. Түүнийг анд хорхойтой, гайгүй сайн бууддаг тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, генерал аавын буянаар буудах эрдэмд гайгүй сайн суралцсан гэдэг. Эр хүний хувьд сонирхож болох ажил ч хууль зөрчин байж өөрийгөө зугаацуулсан тухай таагүй мэдээлэл бидэнд ирлээ.

Тэрээр 2012 оны аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийжээ. Хоёр өдрийн турш нисдэг тэргээр ой дээгүүр эргэлдэн, ан хийжээ. Тус бүсийг хариуцдаг байгаль хамгаалагч нь Ж.Энхбаярын ан хийж зугаацаж буйг мэдсэн ч мориноос өөр унаагүй тул алсаас дурандан ажигласан байна.

Мөн тухайн үед Минжийн рашаанд биеэ эмчлэхээр очсон хүмүүс Ж.Энхбаяр 34 удаа буудаж, онгоцоо дөрвөн удаа газардуулсан тухай ярьж байна. Мөн хамт явж байсан Улсын заан Б.Соронзонболд агнасан гахайг нь өргөж байгаад зургаа татуулж байсан гэнэ. Юутай ч хоёр гахай, өөр ямар ан агнасныг нь тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Түүнчлэн эрхэм гишүүнтэй хамт Мөнгөнморьтын харьяат эрхэм хамт явж газарчилж өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамны онгоцоор ийн зугаацаж явсан гэнэ.

Энэ мэдээллийг сонсохул, өмнө нь олонтаа дуулдаж байсан ердийн нэг зугаацал. Гэвч энэ нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний гэмт хэрэг ажээ. Өмнөх засгийн үед ингэж дураараа зугаацаж, хуулийг уландаа гишгэж байсан явдал дуусгавар болж буйг Ж.Энхбаярын үйлдлийг хэрхэн шийдэхээр хуулийн байгууллага харуулах болох нь. Учир нь түүнд холбогдох хэргийг шалгуулахаар холбогдох байгууллагаас цагдаагийнханд хандаж байгаа ажээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (December 21, 2012 5:59:53 pm )

    ooriig ni ongotsoor hooj buudaach muu pizdag

  • Anonymous (December 21, 2012 6:10:47 pm )

    ene yasan davartsan gar ve arisiig ni huul

  • Anonymous (December 21, 2012 6:17:20 pm )

    oboo zaluuyumgesen hereg alga MANiin neriig iim humuus unagaad baiga ayum shteee

  • Anonymous (December 22, 2012 7:48:03 pm )

    эрүү үүгэн шалгаж хатаа агрга хэмжээ ав

  • Anonymous (December 22, 2012 8:28:08 pm )

    Энэ дуураараа нөхөрт арга хэмжээ авах хэрэгтэй.

  • Anonymous (December 22, 2012 8:53:39 pm )

    iim zyiliigl taslah heregteishtee.hogiin hulgaichiig ooriign buu bariad bahardtaln hooh yumsan.shagaachee.

  • Anonymous (December 23, 2012 11:56:58 am )

    үнэн юм бол шүүх цагдаа яагаад барьж авахгүй байна

  • Anonymous (December 24, 2012 2:52:07 pm )

    Enhbayar minee,hazgai gishgevel caaduul chin hap geed l daraad avna shyy..

  • Anonymous (December 28, 2012 9:00:32 am )

    eh huu 2 goloor ursaj bhad naad ongots n haana bsan yum bol,hunii amiig uursdiin hobbinoos hyamdhan uneldeg muusain novshnuudig deesh gargachihaad odoo gaihaj halaglaad yahav.bid tenegtee ene ulsig ulam deesh matsuulaad bgaa bizdee

  • Anonymous (December 28, 2012 9:43:08 pm )

    bainga ongotsoor an hiideg geseen

  • Anonymous (December 30, 2012 9:59:47 pm )

    энэ эрхэм нарт ямар арга хэмжээ авдаг юм бол жийрийн нэг албан хаагч бол шоронд туугдах байсан байхдаа

  • Anonymous (December 31, 2012 2:29:16 pm )

    Нямаагийн Энхболдын өнгөрсөн жил тавьсан их түймэрийг шалгах болоогүй юу.

  • Anonymous (January 02, 2013 11:37:35 pm )

    Enhbayr Altaid heden gulug tejeesen ted naraa buudaj alaach ted nar chin hustaad altaig duusgaj bna daa Dashdorj bas nohoi tejeesen ochij alaad Altaig steverleech uhuul taarsan novshnuud ATG shorond hataa

  • Anonymous (January 03, 2013 10:18:44 am )

    naad muu j enhbayrd ymar hariutslag absan be byten 2- sar yrij baina end hen ch yu ch helj yrisangyi odoo ene hyniig yah be hoishid ch ene hyn hulgain an hiihgyi gesen batlagaa alga esbel an hiisen buugaar ni ooriin buudah uu

  • Anonymous (January 04, 2013 8:46:54 am )

    Үүний оронд Алтай аймгаа хөгжүүлээч танай аймаг шиг муу газар алга уух ус байхгүй олигтой буудал аятайхан хувцас өмссөн хүн хөгжил гэж ярих ч хэрэггүй ийм гишүүдтэй аймаг өөр яах билээ хотод байгаа гарууд нь баяжаад л ард түмэн нь ядуураад дэргэдэх аймгуудаа хар за

  • Anonymous (January 06, 2013 5:50:37 pm )

    nowshiig shorond hii

  • Anonymous (February 28, 2013 3:49:25 pm )

    Huuli gj bdag um bol ogtsruulj huuliin daguu asuudliig shiidmeer um aa. Muu nusgai arai ch dee

  • Anonymous (April 24, 2013 8:51:02 am )

    deeduul ni engeed bhar dooduul ni yah ym shuuhiin bguulga bdag ymuu

antalya rent a car