antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2012 7 comments

Манай нутгийг зүгээр орхиоч ээ,гуйж байна

нийтлэсэн Admin

527-1355967205kiwi-middle “Guildford coul” компанийн Өмнөговь аймгийн Ноён суман дахь ашиглалтын лиценз яагаад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамрагдахгүй байна вэ.

Монгол Улсын уул уурхайн цөм болсон Өмнөговь аймгийн газар нутгийн дийлэнх хувьд ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын лиценз олгогдсон гэх мэдээлэл бий. Тиймээс тус аймгийн малчдад нутаглах газар олдохгүй байна гэдэг үг оргүй биш гэдэг нь лавтай.
Өчигдөр энэ талаар Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн “Ноён богдоо аваръя” хөдөлгөөний тэргүүн Ц.Бээжин, тус сумын уугуул иргэн Л.Батсайхан нар мэдээлэл хийсэн юм.
Тус сумын газар нутгийн 14 хувьд нь ашигт малтмалын лиценз олгосон гэж албаныхан мэдэгддэг аж. Гэтэл газар нутгийнх нь 60 хувийг лиценз нэрээр гадаад, дотоодын компаниудад худалдсан гэж нутгийнхан ярьж байна.
Ноён сумын малчид, иргэдийн бухимдлыг төрүүлээд буй гол асуудал нь Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Guildford coul” компани өнөө маргаашгүй ашиглалтын үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж. Тус компани “Цагаан өвөлжөө”, “Алаг тэвш” хэмээх хоёр охин ком­панийнхаа нэрээр нийт 30 гаруй мянган га талбай эзэмшиж байгаа бөгөөд тус бүс нутагт 100 гаруй малчин өрх амьдардаг аж.
Мөн говь нутгийн Сэлэнгэ мөрөн хэмээдэг Уртын гол, Цохондойн булаг, Цагаан дэрсний ус, Хар шандны задгай зэрэг Ноён сумын усны эх үүсвэр болсон гол горхи, булаг шандыг той­руулан ашиглалтын зөв­шөөрлийг 30 жилийн хугацаатай авсан байна.
Л.Батсайхан “Хэрвээ “Guildford coul” компани ашиглалтын үйл ажил­ла­гаагаа эхэлбэл дээрх ус бүгд үгүй болно. Нөгөө байгаль орчинд ээлтэй Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль энд яагаад үйлчлэхгүй байгаа юм бэ” гэв.
Харин “Ноён богдоо аваръя” хөдөлгөөний тэргүүн Ц.Бээжин “Ноён сум Шивээ хүрэнгийн боомт дамжин өнгөрдөг замын сум. Уул уурхайн компаниуд арваас дээшээ салаа зам гаргасан. Энэ замаар машин явахаар нарийн шороо босч, 2-3 цагийн дараа салхинд туугдаж байна. Түүнчлэн компаниуд хайгуулын усаа дахин ашиглахгүй, малчдын малаа усалдаг, өөрсдөө уудаг уснаас авсаар байгаад үгүй хийж дууслаа.
Хайгуулын компаниуд малчны хотны захад өрөм хат­гаад, “Та нар одоо нүүх шаард­лагатай байна” гэдэг. Гэтэл малчдад нүүгээд очих газар ч алга. Хэл ам хийсэн малчдад хэдэн төгрөг өгье гэж амладаг.
Энэ нутгийн малчид турж үхэх гэж байгаа биш. 200 мянган төгрөгөөр үе удмаараа нутаглаж ир­сэн газар  шороогоо онги­чуу­лахыг хүсэхгүй. Тиймээс төр засаг үүнд анхаарлаа хан­дуулж, манай суманд үйл ажиллагаа эхэлж буй ком­паниудыг хяналтдаа авахыг хүсч байна” хэмээв.
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 20, 2012 11:11:13 am )

    UDAHGUI TER GEREE HIISEN BAYJISAN NUHDUUD GOROO AMSAH BH!!!!

  • Anonymous (December 20, 2012 1:31:37 pm )

    manai bayalgiig baritsaalj ipo hiidgiig zogsoo.yasan uhaangui hoyod bnaa

  • Anonymous (December 20, 2012 1:58:31 pm )

    Лицензийн наймаачид үндсэндээ монгол улсыг маань үгүй хийж байна Одоо тэдэнтэй газар нутгаа хамгаалж эрс тэмцэх л хэрэгтэй болоод байна Тэд үгүй бол бид

  • Anonymous (December 20, 2012 2:29:47 pm )

    ОЛИГТОЙ ТЭМЦЭЭЧ

  • Anonymous (December 20, 2012 6:39:38 pm )

    гуйгаад гутамшиг шүү дээ чамд карман дотороо салаавч өгнө, одоо Египет Сири шиг алалцах болсон.

  • Anonymous (December 21, 2012 8:17:45 am )

    ЗЭВСЭГ БАРИН ТЭМЦЭХЭЭС ӨӨР АРГА ҮГҮЙ БОЛЖЭЭ.

  • Anonymous (December 21, 2012 10:23:59 am )

    temtsey temtsey temtsey….

antalya rent a car