antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2012 1 comment

Э.Амартүвшин Гоо зүйн дээд шагнал хүртлээ

нийтлэсэн Admin

5a85dac78198852bigХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Шагналын эзнээр Пласидо Доминогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зэрэг хүн төрөлхтний хэмжээний их сорилго наадамд тэргүүн болон дэд байрт шалгарсан Энхбатын АМАРТҮВШИН тодорч, “С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагнал” хүртжээ.

“С.Лувсанвандан сан”-гаас олгодог Гоо зүйн дээд шагналыг санаачлагчид шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн байв. Шагналыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нарын гайхалтай уран бүтээлчид хүртэж байсан юм. Сонирхуулахад, Гоо зүйн дээд шагналын эзнийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг билээ.

Б.МАРАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 23, 2012 10:41:37 am )

    Tseejilsen duugaa duulah um, duuri duulah hun chini italy heliig medehgui baij taarahgui shuu!

antalya rent a car