antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 1 comment

Л.Отгонбаяр биш 13 бөх допинг хэрэглэсэн тухай Солонгосын тал ам алдлаа

нийтлэсэн Admin

БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн

БНСУ-ын Допингийн хяналтын төв лаборатори Монако улс руу явуулах гэж байсан “В” шинжилгээний хариугаа аравдугаар сарын 10-нд Монголын олимпийн хороо руу андуурч явуулсан. Тэр нь хөнгөн атлетикийн “Дэгү-2011” ДАШТ-ий үеэр өөр улсын тамирчнаас авсан шинжилгээний хариу байсан. Гэтэл андуурч ирсэн хариуг Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухааны төв, Монголын хөнгөн атлетикийн холбооныхон нарийн сайн нягталж харалгүй марафоны тамирчин Л.Отгонбаярыг гүтгэсэн. Тэд Л.Отгонбаяр руу “Чи допинг хэрэглэсэн, тариулсан. Үнэнээ хэл. Допинг хэрэглэснээ нууж байна. Чи допингийн эм уугаагүй юмаа гэхэд хэн нэгэн нь чиний аяга, таваг руу хийчихсэн байх” гэх мэтээр дайрсан. Энэ тухай Л.Отгонбаяр манай сонины аравдугаар сарын 21-ний ¹252 дугаарт дэлгэрэнгүй ярьсан билээ.

Өчигдөр БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторийн захирал Квон Сен Үтэй холбогдсон юм. Чухам яагаад ийм алдаа гаргасан, одоо болтол манай тамирчнаас яагаад уучлалт гуйгаагүй юм бэ зэрэг асуултад хариу авах гэсэн биш энэ жилийн наадмаар допинг хэрэглэсэн бөх хоёр биш түүнээс ч олон гэдгийг олж мэдлээ. Ингээд тус лабораторийн захиралтай утсаар ярилцсанаа хүргэе.

 -Танай лабораторийн гаргасан алдаанаас болж “Лондон-2012” олимпод бэлтгэгдэж буй манай марафоны шилдэг эмэгтэй тамирчин Л.Отгонбаяр сэтгэлзүй, тамирчны хувиар маш их дарамтад орчихоод байна. Түүнтэй холбоотой энэ асуудал Монголд спортын том сенсааци болж байна?

-Чухам юу билээ.

-Танай лабораторийн андуурч явуулсан шинжилгээний хариунаас болоод тэр?

-Юу гэсэн үг вэ. Би ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад ийм зүйл болов оо. Тайлбарлаад өгөөч.

-Аравдугаар сарын 10-нд танайхаас Монголын үндэсний олимпийн хорооны Допингийн эсрэг төв рүү хэд хэдэн шинжилгээний хариу явуулсан гэсэн. Тэрэн дунд Монако руу явах байсан шинжилгээний хариу цуг ирсэн байна лээ. Тэгтэл тэр хариуг манайхан нарийн шалгалгүй тамирчин Л.Отгонбаярыг допинг хэрэглэсэн мэтээр дайрсан юм?

-Тийм үү. Тийм айхавтар зүйл болж байгаа юм уу.

Ямар сонин юм бэ. Би бүр гайхаж байна. Яагаад ийм зүйл болдог байна. Үнэнээ хэлье, би их гайхаж байна шүү. Ийм асуудал үүсэх ёсгүй дээ.

-Манай тамирчин тэр үед Бээжингийн марафонд оролцохоор бэлтгэлээ тэнд базааж байсан. Үүнээс болж тэрээр дөрвөн хоног хоол, унд идэж чадахгүй, бэлтгэлээ хийлгүй, уйлахаас өөр юу ч хийгээгүй. Одоо ч байдал нь хүнд байгаа?

-Ийм явдал болох ёсгүй. Би аравдугаар сарын 10-нд танай Допингийн эсрэг төв рүү шинжилгээний хариунуудыг явуулсан. Тэгэхэд Монако руу явуулах гэж байсан нэг хариуг хамт явуулчихсан байна лээ. Гэвч би тэр даруйд нь буюу аравдугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 59 минутад “Би Монако руу явуулах байсан хариугаа танайх руу андуураад илгээчихэж. Андуурсан байна. Уучлаарай” гэж Цогтоо руу и-мэйл явуулсан шүү дээ.

-Цогтоо гэж Допингийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Цогтсайханыг хэлж байна уу?

-Тийм ээ. Яагаад ингэж тамирчнаа хохироож байгаа юм бэ. Танай тамирчин хохирсон байна шүү дээ.

Би и-мэйл явуулчихаад дараа нь шалгаж үзсэн чинь Монако руу явуулах байсан “В” шинжилгээний хариуг танайх руу явуулснаа мэдээд Цогтоо руу уучлал хүссэн и-мэйл явуулсан юм. Гэтэл яагаад ингэж тамирчин руугаа дайрсан юм бол оо.

-Ирсэн шинжилгээний хариутай нарийн сайн танилцалгүй, ажилдаа хариуцлагагүй хандсанаас л ийм зүйл болчихсон?

-Яалаа гэж дээ. Би хэдий андуурсан ч танайхан уншиж танилцах ёстой биз дээ. Ядаж тэр Монако гэснийг унших ёстой биз дээ. Би бүр нарийн хэлье. Би 36 минутын дараа Цогтоо руу уучлалт гуйсан и-мэйл явуулсан байна. (сурв. Тэрээр энэ үеэр и-мэйлээ шалгаж. Тухайн үед явуулсан и-мэйлийнхээ цаг хугацааг шалгаж хэлсэн юм) Би андуурснаа мэдээд тэр дор нь залруулсан байхад тамирчин руугаа яаж ингэж худал дайрч болдог юм бэ. Монгол, Монако гэдэг чинь огт өөр хоёр нэр. Ямар сонин зүйл болсон юм бэ. Танай тамирчин тийм олон хоног шаналсан юм уу. Би алдаа гаргасандаа уучлал хүсч байна. Тэр тамирчныхаа и-мэйл хаягийг өгч болох уу. Би уучлалт гуйя.

-Л.Отгонбаяр “Уучлалт гуйсан и-мэйлээр би юу хийх юм бэ. Тэр лаборатори албан ёсоор шинжилгээний хариу явуулж чадаж байгаа юм чинь яагаад албан ёсоор уучлалт хүссэн бичиг явуулж болохгүй юм бэ” гэж байна лээ?

-Би алдаагаа залруулна. Танай спорт, олимпийн байгууллагуудтай холбогдож энэ асуудлыг шийднэ. Отгонбаяр гэдэг тэр тамирчин руу чинь тэгээд танай спортын ямар байгууллагынхан дайрсан юм бэ. Тэр хүмүүсийнхээ утасны дугаар, нэр усыг хэлээд өгч болох уу.

-Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухааны төв, Монголын хөнгөн атлетикийн холбооныхон өөр рүү нь бүдүүлгээр хэрхэн дайрсан талаар тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан. Спортын анагаах ухааны төвөөс байнга утасдаж “Чамаас болж бид шар махтайгаа хатаж байна. Допинг хэрэглэснээ хэлээч” гэж байсан гэнэ билээ?

-Хэлэх үг олдохгүй байна. Би и-мэйлээ андуурч явуулчихаад хугацаа алдалгүй алдаагаа зассан байтал танайхан яагаад ингэж тамирчинтайгаа бүдүүлэг харьцаж байгаа юм. Танай тамирчин ямар их хүнд байдалд байгааг бүрэн ойлгож байна. Дахин уучлалт хүсье. Миний буруу. Дахиад хэлье, би танайд болоод байгаа наад асуудлыг ер ойлгохгүй байна. Яахаараа ийм зүйл болчихдог байна аа.

-Та сая хэллээ, танайх руу явуулсан хариунуудтай хамт тэр хариуг цуг илгээчихсэн байна гэлээ гэж. Н.Цогтсайхан Л.Отгонбаярт “Андуурагдсан хариу чинь наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариунуудтай хамт ирсэн” гэж хэлсэн байна лээ. Хариунууд гэхээр хэдэн хариутай хамт ирсэн юм бэ?

-Тэр андуурагдсан хариутай нийлээд 14.

-“В” хариу гэдэг чинь допинг хэрэглэсэн нь үнэн байна гэсэн шинжилгээний нотолгоо биз дээ?

-Тийм.

-Гэхдээ бүр “А” хариугаа дахин нотолсноо илэрхийлж “В” хариу гэдгийг өгсөн гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Тэр хариунууд бүгд “В” шинжилгээний хариунууд биз дээ?

-Яг ямар хариу байсныг сайн санахгүй байна. Тухайн өдөр явуулсан и-мэйлүүдээ хараад, нарийвчлан шалгаад хэлье.

-Энэ их сонин юм болж байна. Юу гэхээр долдугаар сард танайх руу явуулсан 32 сорьцоос хоёроос нь л допингийн төрлийн бодис илэрсэн гэж манай олимпийн хороо, допингийн эсрэг төвийнхөн зүтгээд, хүмүүст итгүүлэхийг хүсээд байсан.  Тэгтэл 13 бөхийн сорьцоос допинг илэрсэн байж?

-Тэр талаар би сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан танайх руу 14 хариу илгээсэн. Түүний нэг нь өөр улс руу явах байсан хариу байсан юм. Хэн гэдэг тамирчны сорьцоос допинг илэрснийг хэлэх боломжгүй. Бичиг баримтуудтай сайн танилцсаны дараа энэ талаар мэдээлэл өгье. Манайд орон орноос маш олон сорьц ирдэг. Тэр бүгдийг шинжлээд явуулдаг болохоор нэг бүрчлэн цээжээр хэлэхэд бэрх л дээ. Гэхдээ танай олимпийн хорооноос “Хоёр бөх “В” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргалаа. Танайх руу чөлөөтэй зорчих нөхцөлийг нь бүрдүүлж урилга ирүүлнэ үү” гэсэн. Бид урилгыг нь шуурхай гаргаж өгсөн. Тэгтэл тэр хоёр бөх энд ирсэн л гэсэн. Одоог хүртэл манай лаборатори дээр ирж бидэнтэй уулзаагүй байна. Бид үүнд нь гайхаад л байна.

-Манайх жил бүр “Наадам” гэдэг том баяраар бөхчүүдээсээ допингийн шинжилгээ авдаг ч олимпийн хороо, допингийн эсрэг төвийнхнийг шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг гэж спорт сонирхогчид үздэг юм?

-Энэ талаар шинжилгээний хариуны мэдээлэл өгч болох ч утсаар ярих боломжгүй байна гэсэн юм.

Квон Сен Үтэй ярилцсаны дараа гар утас руу минь олимпийн хороо, допингийн эсрэг төвөөс Н.Цогтсайхан утас цохилоо.

Энэ удаад шаардлагатай мэдээллээ ийнхүү БНСУ-ын талаас авсан тул Н.Цогтсайхантай ярьсангүй. Тэглээ ч өмнө нь энэ талаар тодруулахыг хүсэхэд тэрээр “Наад асуудал чинь аль хэдийнэ болдгоо болоод өнгөрсөн. Том асуудал биш. Наадхаа битгий сөх. Хэрэггүй” гэж хориглож байсан удаатай шүү.

Өчигдөр ийн БНСУ-ын лабораторийнхонтой холбогдоод төд удаагүй байтал 17 цаг 25 минутын үед Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс шуурхай и-мэйл ирүүллээ. Уг и-мэйлд аравдугаар сарын 27-ны 11 цагаас өөрийн хурлын танхимдаа “Эрүүл орчин-эрүүл мэнд” гэсэн бага хурал, спортын байгууллагын гүйцэтгэх ажилтнуудад допингийн эсрэг үйл ажиллагааны талаар мөн хориотой эм бэлдмэлийн тухай мэдээлэл тус тус хийхээр болсон гэсэн байв. Уг нь ямар нэг хурал цуглааныг хэд хоногийн өмнөөс зарладаг учиртай. Гэтэл маргааш өглөө (өнөөдөр) болох хурлын товыг урьд өдрийнх нь ажлын цаг тарах үеэр ирүүлснийг бодвол Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төвийнхөн манай сониныг БНСУ-ын лабориторитой холбогдсонтой холбоотойгоор “гал”-ыг бага ч болов намжааж, өөрсдийгөө ажил хийж байгаа мэтээр харуулж, биеэ өмгөөлөхийг хүссэн нэгэн жүжиг тавьж байна гэж ойлгож болохоор байна.

Д.ГАНСАРУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 28, 2011 3:00:27 pm )

    Naaduul chine doping hereglesen buhchuudees mungu avaad hangalttai mungu uguugui humuusiin neriig zaraldag bolood udaj baigaa shde! iim zavaan yum ali hediin togtchihson shd!

antalya rent a car