Монголын үндэсний олимпийн хорооны шинэ удирдлага өнөөдөр томилогдоно. Олимпийн хороог хэн удирдах нь Монголын спортын ирээдүйн амжилтад нөлөөлөх учраас олны сонирхлыг татаж буй. Дэлхийд Монгол Улсыг төлөөлнө гэдэг утгаар харсан ч Олимпийн хорооны ерөнхийлөгчийн албанд зөв хүнээ олж сонгох нь чухал.
Энэ нэр хүндтэй алба нөлөө бүхий эрхмүүдийн сонирхлыг татаж, бас шуналыг хөдөлгөж буй бололтой. Мэдээж үүний цаана том эрх ашиг байгаа нь тодорхой. Тэдний нэг нь “Голомт”-ын Д.Баясгалан. Монголын хүүхдүүдийг тоглох паркгүй болгож ашиг харж амиа бодсон энэ эр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдохоор улайрч байгаа аж. Уг нь МҮОХ-г бүхнийг бизнесийн нүдээр хардаг хүн биш спортод элэгтэй, өмнөх олимпийн амжилтуудыг авч явах, Монголын тамирчдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн удирдах ёстой. Гэтэл одоо ерөнхийлөгч болохоор хор найруулж байгаа Д.Баясгалан энэ шалгуурт тэнцэх хүн мөн эсэхэд олон хүн үгүй гэж хэлнэ. Учир нь түүний талаар таагүй мэдээлэл их бий. Ганцхан жишээ дурдахад, 2005 онд Австрийн Терол мужийн Инсбрук, Зээфэлд хотод болсон 50 орны тамирчид оролцсон Оюутан залуучуудын универсад наадамд Монголын тамирчдыг Д.Баясгалан ахалж очжээ. Тухайн үед Монгол Улсыг хөгжил буурай орон гэдэг утгаар тамирчдын зардлыг зохион байгуулагч тал даасан юм байна. Гэтэл Монголын тамирчдыг ахалж очсон Д.Баясгалан гэр бүлээ дагуулж очсон төдийгүй хотын төвд таван одтой зочид буудалд тухалж, хүүхдээ тоглуулахын тулд 20 мянган еврогоор цасны машин авч тансагласан гэнэ. Тэгээд ч зогсохгүй үнэтэй цасны машинаа онгоцоор авч явахад туслаач хэмээн зохион байгуулагчдаас гуйж ичих нүүрэндээ илэг наажээ. Гэр бүлдээ баруун солгойгүй мөнгө цацаж тансагласан Д.Баясгалан энэ их мөнгийг өөрийн халааснаас гаргасан уу гэвэл үгүй. Тэрээр тамирчдаа айлд байрлуулж айлын тогоо өнгийлгөн дорд үзэж, зохион байгуулагчдаас өгсөн мөнгийг өөрийнхөө халаасанд хийчихээд л өөрийгөө болон гэр бүлээ эрхлүүлсэн нь энэ. Харин хөгжил буурай орны тамирчид гэж зардлаа цаанаасаа даалгаж очсон манай тамирчид бүүр ч хөөрхийлөлтэй байдалд орж аль 2005 онд болж буй тэмцээнд 1970-аад оны үеийн цанатай уралдаж нүдний булай болжээ. Энэ бүхэн нь зохион байгуулагчдын дургүйцлийг төрүүлж Олон улсын олимпийн хороонд хандана гэсэн асуудал хүртэл үүсгэж байж.
Тэгэхээр зөвхөн дээрх ганцхан жишээ Д.Баясгалан МҮОХ-г удирдаад Монголын тамирчдын төлөө, Монголын спортын төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй хүн гэдгийг харуулж байна. Энэ мэт олон асуудал Д.Баясгалан гэх энэ эрийн араас дагана. Спортын төлөө сэтгэл гаргах нь бүү хэл ашиг харж аргаа барж явдаг энэ хүн дотор газрын санаа гаргана уу гэхээс биш Монгол Улсын нүүр царай болж буй их спортыг төлөөлж бас удирдаж чадахгүй гэдгийг олон тамирчид хэлж байна. Лу.Болдын утсан хүүхэлдэй Монголын спортын төлөө санаа тавина гэвэл үлгэр. Хүүхдийн паркийг залгигч “Бодь”-ийнхон Монголын олимпийн хороог залгиж мөнгө угаах хэрэгсэл болгож таарах уу.
Холбоотой мэдээ
Comments are closed.