Улсын Их Хурлын энэ оны аравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээнд өөрчлөлт оруулан баталсан.
Улсын Их Хурлаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 гэснийг тус бүр 0.8 гэж,
ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 гэснийг тус бүр 0.2 гэж өөрчилөн баталсан бөгөөд энэхүү хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо.
Иймээс нийт аж ахуйн нэгж, байгууллагууд нь 2013 оны цалингийн сангаас болон ажиллагчид (даатгуулагч)-ын сарын хөдөлмөрийн хөлс, орлогоос төлөх тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх хуулиар баталсан хувь хэмжээгээр тооцон санд төлж, шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайлангаа аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад дараах байдлаар ирүүлж байхаар боллоо.

Холбоотой мэдээ
Comments are closed.