antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2012 7 comments

Чойжин ламын сүмд халдагсад буюу газрын албаны даажигнал

нийтлэсэн Admin

Picture-0132-450x300Газрын луйвар гэсэн энэ нэг холбоо үг өдгөө хүн бүрийн амны уншлага шахуу болж дээ. Өдөр тутмын аар саар үйлэндээ хэтэрхий дөрүүлчихсэн зарим нэг уймраадуу сүжигтэнгүүд нь үүнийг бараг маанийн зургаан үсэгтэйгээ андуурчихсан үглэж явдаг бололтой. Нэгэн бодлын аймшиг юм. Хөнгөн сэтгэлтэй нэгнийг нь бүр өдөр бүхэн айдас хүй

дэс дунд умбуулж орхихыг яана. Алга дарам газрын төлөө мөнгөтэй хэсэг нь хоорондоо алалцахад хүрч буй аж. Хүүхдийн паркын газар баячуудын гараар ороод будаа боллоо л гэнэ. Богд, Чингэлтэй уулын ар, өврийн амууд тэр чигтээ байшин барилгаар дүүрлээ гээд шуугицгаана. Түүх соёлын өв сангууд ч бүхэлдээ барилгын компаниудад эзлэгдэв. Эдгээрийн хойноос харин дарга даамлууд дэмий л харуусаж сууна. Саяхан хэрэг болгож хотын төв хэсэг дэх Чойжин ламын сүм музейд очиход тэндэхийн менежер, албатууд нь бас л газрын луйварт өртөж буйгаа хуучилж байлаа.
Монгол орны түүх соёлын үнэт өв хадгалагдан буй тус сүмийг 1940 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн юм билээ. Дараа нь удалгүй Ардын Бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэр гарч, 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтанд авчээ. Харин 1942 оноос музей болгож, тусгай зочид, гадаадын элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос олон нийтэд үйлчилж эхэлсэн байна. Эдүгээ музей нь уран барилгын 5 сүмтэйгээр Монголынхоо түүх, шашин, урлаг соёлын хосгүй өв болсон 6000 гаруй үзмэрийг хадгалж хамгаалан, сурталчилж байгаа ажээ.
Ардын хувьсгалын ахны долоо гэгддэг Д.Бодоо, С.Данзан тэргүүтнүүд анх энэ сүмд ирж, Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцэнэ хэмээн тангараг өргөж байлаа. Ер нь сүмийн үүсэл гарвал гэвэл Богд гэгээнтний төрсөн дүү Г.Лувсанхайдавтай салшгүй холбоотой юм. Тэрбээр 1872 онд Түвдийн Лхас хотын түшмэл Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон мэндэлж, 1874 онд VIII Богд Жэбзүндамба хувилгаанаар тодорсон ахыгаа даган монгол нутагт гэр бүлийн хамт залагдан иржээ. Ингээд 1883-1884 оны үед Их хүрээний Хамба Номунхан Балданчоймбол Монголын шашныг хамгаалуулах зорилгоор Лувсанхайдавыг догшин сахиусын чадал онгод оршсон “Чойжин”-гоор тодруулсан байна. Чойжин лам Лувсанхайдав нь их шавийн хутагтаар өргөмжлөгдөж, Монголын төр, шашны өмнөөс чойжин сахиусыг буулгаж, хамаг амьтны тусыг бүтээн амьдарсаар 1918 онд жанч халсан. Түүхэн үйл явцыг хуучилбал товчдоо ийм ажээ. Одоо тус музейн менежерээр ажиллаж буй Н.Ангирмаатай уулзахад “Сүүлийн жилүүдэд бид сүмийнхээ газрын асуудлыг хөөцөлдөхдөө ихээхэн сонин үйл явдлуудтай учирсан. Ер нь манай сүм нэлээд өвөрмөц онцлогтой газар юм. Өвөг дээдэс маань бидэнд маш том соёл, тэр дундаас тарнийн агуу чадал, сахиус буулгах суу билэг гэх мэтийг өвлүүлэн үлдээжээ. Өнөөгийн манай төрийн ордон, энэ сүм хоёр нэг шулуун шугам дээр, урд хойд зүгт харалдаа баригдсан нь бас учир утгатай. Төрийн үйл хэргийг элдэв муу юмнаас хамгаалах нь Чойжин ламын урьд, хойчийн үүрэг байжээ гэж ойлгож болмоор байгаа юм” гэж ярьж байлаа. Буддын ёс заншлаас уудалж харвал үнэхээр тийм биз. Харин харамсалтай нь энэ сүмийн эргэн тойрны газарт шунасан эрхмүүд хамгаалалтын бүсд нь баахан барилга байшин босгоод авчээ. Газрын луйварчдад ил далдуур үйлчлэх гэсэндээ тэрүү, Нийслэлийн газрын албаны ажилтнууд нь сүмийн нийт хамгаалалтын бүс, газрын талбайн хэмжээг дур мэдэн өөрчилсөн байлаа. Энэ бол 2010 оны хэрэг явдал. Уг нь тус сүм эрт дээр үеэс өнөөдрийг хүртэл хоёр га газар дээрээ л байсаар байгаа. Гэтэл 2010 онд хэн нэг нь хасч танаад дөндөж 609,7 квадрат метр болгочихсон байв. Өөрөөр хэлбэл, 5 сүмийнх нь гол сүмийн талбайгаар кадарстрын зургийг нь хийж баталгаажуулжээ. Бусад сүм, хэрмэн хашаа, олон жилийн турш ургаж буй моддын төгөл, ямпай хаалга зэргийг хожим нэг л өдөр газарт оруулан хамаад хаях гэсэн далд санаатан ийм хорлонтой ажил сэдсэн байж магадгүй л дээ. Ерөөсөө тэгж ойлгохоос аргагүй болов уу. Түүнээс биш, томоос том хашаатай эдгээр сүмүүдийн газрыг арай ч ганцхан сүмээр хэмжих боломжгүй юм.
Үүнээс болоод Чойжин ламын сүм музейн захирал Б.Отгонсүрэн нар дээр дооргүй гүйцгээж, хууль хяналтын байгууллагад хүртэл хандаж, олон сар хөөцөлдсөөр арай хийж эзэмшил газрынхаа зургийг хоёр га-гаар хийлгэж авчээ. Гэхдээ бас л дутуу байлаа. Засгийн газрын 2001 оны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолд болохоор “Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2,0 га” гээд заачихсан байгаа юм. Тэгвэл Нийслэлийн газрын албаны гаргаж өгсөн зураг нь зөвхөн хашаатай нь тулгаж хийгджээ. Хамгаалалтын бүс гэхээр уг нь хашаанаас гадуур дор хаяж арваад метр байх ёстой гэнэ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6-д “Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, археологи, палеонтологи болон уран барилгын цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын болон түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг Засгийн газар тогтооно” гэсний дагуу дээрх тогтоол гарчээ. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүчлэгчдийн 180 дугаар тогтоолоор эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоож өгсөн байна. Гэвч Чойжин ламын сүм бусдын адил халдлагад өртжээ.“Чөтгөртэй байшин” ба түрэмгийлэгчидСүмийн урд хэсэгт том улаан байшин барьсныг тэрүүгээр яваа хүмүүс хардаг байх. Энэ байшин хамгаалалтын бүс дотор нь баригджээ. Үүний газрыг нь анх 2000 оны нэгдүгээр сарын 24-нд Нийслэлийн Засаг даргын А/12 тоот захирамжаар олгожээ. Ингэхдээ хоёр жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баатарсүрэн нарын дөрвөн хүнд баталгаажуулж өгсөн байлаа. Энэ бол үндсэндээ шог явдал юм л даа. Яагаад гэхээр ямар ч мулгуу дарга орон сууцны зохиулалтаар хоёр жил эзэмших газар олгохгүй. Гэвч олгочихсон байна, тэдэнд. Мулгуугийн дээд туйл гэж байдаг бол энд нэг удаа ийнхүү тохиосон болов уу. Үүний дараахан буюу 2001 онд Засгийн газрын өнөөх 96 дугаар тогтоол нь гарч, Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2 га гээд тогтоосон тул нийслэлийн Засаг ноён арга буюу тэрхүү мулгуу шийдвэрээ цуцалсан байлаа. Гэлээ ч тэдгээр хүмүүс байшингаа барьдагаараа л барьжээ. Барих барихдаа гол эзнээр нь өнөөгийн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж тодорч, тэрбээр уйлгагүй зүтгэн уг байшингаа босгосон байна. Харин хэзээ хойно, бүр 2010 онд сүмийн захиргаа асуудал тавиад салахгүй байхаар нь Нийслэлийн газрын албанаас нэгэн бичиг үйлдэж, түүндээ “Танай музейн хамгаалалтын бүсэд орсон объектыг буулган, газар чөлөөлүүлэх асуудлаа иргэний шүүхэд хандан шийдвэрлэх нь зүйтэй юм” гээд доор нь бас “Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий кадастрын зургийн компаниар хийлгэн манай албанд дахин хандана уу” гэжээ. Илэрхий даажигнасан гэмээр ийм хоёр өгүүлбэр тавьж илгээсэн нь төрийн албаны бас нэгэн шог үзэгдэл гэхээс өөрөөр хэлэх юм алга байгаа юм. Харин байшингаа барьж амжсан Ш.Түвдэндорж нэг өдөр босгон дээр нь халтирч унасан бололтой. Тэгэхдээ, гай газар доороос гэгчээр мань хүн хөлөө гэмтээчихжээ. Сүмийн дошгин сахиус нь чтүүнийг гэмтээсэн ч юм билүү хэн мэдлээ. Ямартаа ч тэр өдрөөс хойш удалгүй Ш.Түвдэндорж байшингаа Ш.Баярсайхан гэгчид худалдсан гэдэг. Гэвч одоо болтол байшин нь нураагддаг ч үгүй, хүн амьтан амтдарч үгүй, зүгээр л цоожтой хэвээрээ байсаар байгаа юм. Эзэнгүй байшин руу бас хэн ч ойртдоггүй гэнэ. Орц хонгил бараадан яваа үгээгүй ядуус, тэнэмэлүүд нь ч тийшээ зүглэдэггүй ажээ. Үүнийг харин нэгэн эх сурвалж доогтой нь аргагүй ₮наадах чинь чөтгөртэй байшин” гэж байна. Тэр юу л бол. Гэхдээ их Чойжингийн сүнс муу бүхнийг үлдэн хөөж байхаа магадгүй шүү.
Ш.Түвдэндоржийн байшингаас гадна Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүс рүү түрэмгийлсэн өөр олон барилга байгаа юм. Тэдгээрийн нэг нь МАХН-ын байр. Мөн Эльеганс ресторан, Сити төв гэх мэт. Гайтай нь эднийг зайлуулж дуусах хүртэл их нүсэр ажил өрнөх бололтой. Саяхнаас яам тамгийн газрууд нь тус сүмд анхаарал хандуулан, газрын асуудлыг шийдүүлэхээр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхлээд байгаа ажээ. Сүмийн газар хэзээ бүрэн бүтэн болохыг хүлээх л үлдэж дээ.

Б.Отгонбаяр Эх сурвалж: www.shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 19, 2012 8:34:32 am )

    ene sum huwarganuudiin hogoor neeree uhsen uliigee hiinee zowoh cagt lam targan zudtai cagt nohoi targan gej muusain lam nar herees heterch gazariin naimairuu orj irj baina lam nariig zailuulj buudaj al

  • Anonymous (December 19, 2012 5:37:10 pm )

    өвөг дээдсээс үлдсэн энэ их урлал өвийг хадгалж үе хойчдоо үлдээе, бид дахин бүтээж чадахгүйшдээ хүмүүсээ би хайрлан харамлаж байна мажигаа бичив

  • Anonymous (December 19, 2012 6:25:53 pm )

    lam nart ugch baigaam bsihee ene gazriig.ene bol ulsiin umch, mongoliin urlag soeliin umch.odoo boltol ene sum-musee shashinii uil hiideggui, shashinii baiguullaga ch end haldah erhgui.

  • Anonymous (December 19, 2012 8:06:16 pm )

    Ene lam nariig haraan zuheed baigaa uhamsargui nuhur yugaa ch oilgohgui bj duugai l baigaach. End lamiin tuhai bish sum musein tuhai cham shig teneg uhamsargui usan tolgoitoi humussiin balgaar tuuh soyol balarch baigaa tuhai bichsen baina shuu dee. Yamar ch hamaagui yumiig unshaad y adaj utgiig ni oilgooch daraa ni uchirtaihan yum bich.Er ni tuuhee medehgui hun oid tuursun sarmagchin lugaa adil gej baidag shuu dee.Yadaj buddin shashin gej yag yu yum gedeg talaar neg udaa ch bolov nom unshaad naad neg hooson tolgoigoo ajiluulaad uzeech. Bur uur hurgechihlee Esvel hyatadiin erliiz gadaad yumnii ur yum uu. Tuuh soyold chin shashin ch bas bagtana shuu.

  • Anonymous (December 19, 2012 10:04:42 pm )

    Эхний нехер сайхан тэнэг гар байнаа

  • Anonymous (January 05, 2013 9:59:08 pm )

    uuniig bichigch uul n zov yum bichsen bn l daa.daan ch bogd haanii muzein zurag tavisan bh yum.gadnaas n gants zurag darchihad yasan yum bol doo,chamlaltai l bn.

  • Anonymous (June 04, 2013 8:09:17 pm )

    энэ сүмийн сүнс нэг ч өдөр дуусгана даа

antalya rent a car