antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2012 10 comments

Ш.Чуданжий хөргөгч, зурагт, ор, дэрээ авч үлдэхийн тулд давж заалдах гэнэ

нийтлэсэн Admin

527-1355798944kiwi-middle“Зоос” банкны хохирлыг бараг­дуу­лахын тулд Ш.Чуданжийн хөрөн­гийг битүүмжилж эхэлжээ. Өршөө­лийн хуулиар түүнийг хорих ялаас хэлтрүүлж, ор сураггүй алга болсон нэг тэрбум 638 сая 938 мянган төгрөгийг гаргуулж “Зоос” банкны эрх хүлээн авагчид ол­гох шийдвэр гаргасан байна.
Мөрдөн байцаалтын явцад Эд хө­рөн­гө битүүмжлэх тогтоолоор 40 инчийн, хар өнгийн зурагт, “Веко” маркийн хоёр хаалгатай хөргөгч, шарах шүү­гээ, “Монел” брэндийн хагас авто­мат угаалгын машин, Норвеги ул­сад үйлдвэрлэсэн ногоон өнгөтэй гурван ширхэг буйдан, Унгар улсад үйлдвэрлэсэн ханын шүүгээг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүй­цэтгэх албанд шилжүүлэхээр болжээ.

 

1.6 тэрбум төгрөгийн хохирлыг зу­рагт, хөргөгчхөнөөр аргалаж болохгүй нь ойлгомжтой. Монголын томоохон банкуудын нэгийг дампууруулсан гол хэрэгтэн гэгдэх Ш.Чуданжийд ч үү­нээс илүү хөрөнгө байхгүй гэвэл утгагүй. Сонирхолтой нь түүний эд хөрөнгийг битүүмжилнэ гэж удаан хугацааны туршид ярьсан боловч ойр зуурын юмаар аргацааж олон мянган харилцагчдыг хохироосоор байгаа. Тиймээс тэд дахин гомдол гаргахаар болоод байгаа аж.
“Зоос” банк дампуурсан гэх хэргийг нэхэн тодруулъя. 2009 онд Санхүүгийн зохицуулах хорооноос тус банкинд шалгалт хийсэн байна. Тэр үед банкны нийт хөрөнгө 187 тэрбум төгрөг, харин нийт өр төлбөр 195.3 тэрбум болсон байжээ. Үүнээс гадна алдагдлын хэмжээ 41.3 тэрбум төгрөг болсон нь банкны үйл ажиллагаа хэвийн бус болсныг илт­гэж шинжээчдийн баг банкны зээлийн 33.4 хувийг найдваргүй, чанаргүй гэх ангилалд багтаасан юм.
Үүний дараа мөрдөн байцаалт явуулж, улмаар Ш.Чуданжийг хадга­ламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төг­рөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд тэрбээр дээрх мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарладаг ч шалгалтын явцад хуурамч мэдүүлэг болох нь батлагдсан байна.
Мөн түүний орон сууц ээж Цэвэл­маагийнх нь нэр дээр байсан учраас Хан-Уул дүүргийн I хорооны “Орчлон” цогцолборын 74 дүгээр байрны 14 тоот орон сууц, 11 тоот авто зогсоолыг хураах шийдвэр гаргаагүй байна.
Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогдож, үнэтэй тансаг гэсэн бүхнийг хэрэглэж явсан хатагтай Ш.Чуданжийн ийн битүүмжлэх хө­­рөн­гөгүй хүн болон хувирсан. Тэр­бээр хөргөгч, зурагт, ор дэрээ авч үлдэхийн төлөө давж заалдахаар болоод байгаа сурагтай.
Уг нь 1.6 тэрбум төгрөг тоглоом биш. Бэлтэй хүн ч ийм хэмжээний мөнгө дансандаа байлгаад байж ча­­дахгүй өнөөгийн Монголд Ш.Чудан­жий гэгч шавилхан бүсгүй харин үүнийг салхинд хийссэн үнс шиг алга болгосон.
Өнөөдрийг хүртэл эзэн холбогдог­чид нь бүрэн тогтоогдоогүй энэ хэр­гийг ямартай ч Ш.Чуданжий дангаар шахам үүрэхээр зориг шулуудан, ганц үг ганхийхгүй байгаа нь олны анхаарлыг татдаг. Тиймээс энэ хэрэг хаа хүрч дуусахыг харах л үлдэж.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (December 18, 2012 12:37:20 pm )

    Ер нь бол их хэмжээний мөнгө идсэн хүн. Шоронд суугаад гараад ирнэ мөнгө нь байж байдаг байхгүй юу. Шоронд байхдаа тэрнээсээ идээд тансаг байдаг байхгүй юу

  • Anonymous (December 18, 2012 3:15:59 pm )

    Vhsen hoino n mungu n baij l baina naadhi chini

  • Anonymous (December 18, 2012 4:43:56 pm )

    sain l hun dee uul ni

  • Anonymous (December 18, 2012 4:48:04 pm )

    Цаазаар ав. 10000 хусаад 10 жил авсан хүүхнээр зөндөө шоудсан. 1 тэрбумаар та нар боддоо. Нэг бөөрийг 15,000 доллараар солино гэвэл 47 хүнд амьдрал бэлэглэх амь насыг аврах боломжийг энэ авгай архидаад дууссан байна ш дээ. Тэхээр зүгэээр цааз өг. Үзэн ядаж байна. Яахаараа ийм муухай шуналтай, шударга бус байдаг юм бэ энэ хүмүүс.

  • Anonymous (December 18, 2012 6:30:16 pm )

    АРД НЬ ХАМ ХЭРЭГТЭН НАМ ТӨРИЙН ТОМ ЛУЙВАРЧАД БАЙГАА УЧАР ЭНЭ ХҮН ЯЛГҮЙ ӨНГӨРЧ
    ХАСААТАН ЛУЙВАРЧАДААН ЧЭЭЖЭЭРЭЭН ХАМГААЛАЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ
    ЛУЙВАРЧАД ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛД БАЙГАА ЦАГТ ЭНЭ МЭТ ХЭРЭГ ТЭГЭС ГЭЭД ӨНГӨРНӨ
    МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАН НАРЫН ҮҮР БОЛСОЛСООР 20 ЖИЛ БОЛЛОО

  • Anonymous (December 18, 2012 8:17:28 pm )

    Man namii udirdlaguud gadaad ruu ene bankaar mongo shilduuldeg gesen biz dee. huvaaj ideed hariutslagiig ni ene huuhend tohson bh daa.

  • Anonymous (December 19, 2012 9:01:47 am )

    Tengeriin amitan baisan daa

  • Anonymous (December 19, 2012 1:11:19 pm )

    uguuch.umxii lyibarchaan

  • Anonymous (December 20, 2012 10:19:01 am )

    ter nh mungiig c,bayartai niilj idsen gedeg shuu dee

  • Anonymous (January 14, 2013 4:42:56 am )

    Hagas avtomat ugaalgiin mashin genuu kkkkkkkkkk doromjilj baina daa ene avgai

antalya rent a car