antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2011 8 comments

Хоёр дахь амьдралыг илүүд үзэгч төрийн түшээд

нийтлэсэн Admin

Сайн яваа эр хүний ард сайн эхнэр байдаг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг.

Мэдээж амжилт гаргахаар зүтгэж яваа эр хүнд хайр, халамж юу юунаас илүү байх нь ойлгомжтой. Гэвч манай төрийн эрх барьж байгаа эрхэмүүд ихэвчлэн халамжаар дутагдаж явсан бололтой. Учир юу гэхээр, төрийн өндөрлөгүүдээс нь эхлээд нэлээд хэдэн гишүүд хоёр дахь амьдралыг сонгожээ. Зарим нь бүр хоёр, гурвыг солиод амжсан “гарууд” ч байна.

Нялх үрийн зулай үнэрлэсэн Д.Дэмбэрэл

Саяхан нялх үрийн зулай үнэрлэсэн эрхэм УИХ-ын дарга Дэмбэрэл энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Албан тушаалын эрэмбээрээ ч, авч суусан залуухан эхнэрээрээ ч тэргүүлж байгаа тэрбээр албан ёсны эхнэрээсээ салаагүй гэдэг.

Дэмбэрэл даргын залуу эхнэрийн нэрийг Б.Гантогтох гэдэг бөгөөд бие хаа, царай зүсээрээ хэнээс ч дутхааргүй сайхан бүсгүй байдаг. Эрхэм дарга маань шинэ эхнэртэйгээ амьдраад нэлээд удаж буй бөгөөд хоёр дахь үрийнхээ зулайгаа үнэрлээд удаагүй байгаа билээ.

УИХ-ын ганц “Гоонь эр” С.Баяр

МУ-ын Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С. Баярын анхны эхнэрийг О. Гэрэлтуяа, гэдэг бол удаах эхнэрийг нь Х.Хулан гэдэг.

Удаах эхнэрээ УИХ-аас сонгож байсан эрхэм түшээгийн 2 дахь амьдрал бүтэлгүйтсэнээс хойш “Гоонь” эрийн амьдралыг сонгож өнөөдрийг хүрсэн.

Эхнэртээ зориулж музей байгуулсан хоншоортой эр Ж.Батбаяр

Ж.Батбаяр буюу молекул Батбаярыг мөн л хоёр дахь амьдралтай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Нэг ангид хамт сурч байгаад ханилсан эхнэрээ 2003 онд цаг бусаар алдсан Батж.Батбаяр анхны эхнэртээ зориулан музей байгуулж байсан.

Түүний хоёр дахь амьдралын сонголт нь одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт ажилтай Н.Буяндэлгэр гэх бүсгүй байдаг.

Нууцлаг Лу.Болд


Герман школтой гэгддэг Лу.Болдыг мөн л хоёр дахь амьдралыг илүүд үзжээ.

Гэвч түүний энэхүү нууцлаг амьдралынх талаар хэвлэлийн тэр болгон гараад байдаггүй нь хачирхалтай.

Хэнз охинтой О.Чулуунбат

УИХ-ын эрхэм гишүүн О. Чулуунбатын анхны эхнэрийн нэрийг Баасансүрэн гэдэг бол хоёр дахь эхнэрийг Цэндмаа гэдэг.

Сүүлд гэр бүл болсон эхнэрээсээ хэнз охинтой болсон эрхэм гишүүн зав л гарвал хэнз охиндоо хүшуу дэвсдэг халамжтай аав.

“Гандирс”-ийн Шаравдорж

Шаравдорж гишүүний анхны эхнэр нь хорвоог орхисон ч тэрбээр одоо залуухан эхнэртэй гялалзаж яваа.

Түүний эхнэрийг дээдсийн хүрээнийхэн Гандирс-ийн эзэн гэдгээр нь андахгүй.

Залуухан сайхан эхнэрээрээ гангарч явах дуртай энэ эрхэм одоо УИХ-ын тамгын газрын даргын албыг нэр төртэй хашиж яваа..

УИХ-ын гишүүн асан Одончимэгийн хүргэн Ч.Ганхуяг

Эрхэм дэд сайдын хувьд УИХ-ын гишүүн асан Одончимэгийн охинтой гэр бүл болж хөөрхөн хүүхдүүдийн аав ээж бололцсон ч удалгүй салцгааж эрхэм дэд сайд Уянга гэх бүсгүйтэй гэрлэж одоо хамтдаа амьдарцгааж байгаа.

Боловсролыг дуучнаар солигч Д.Батбаяр

Эрхэм түшээгийн хувьд эхний сонголтыг нь үнэлдэг олон хүмүүс байдаг. Буяндэлгэр гэх эмэгтэйтэй сууж мөн л хөөрхөн хүүхдүүдтэй болцгоосон тэдний амьдрал удаан үргэлжлээгүй.

Боловсрол мэдлэг, даруу төлөв зантай гэж дээдсийн дунд яригддаг эрхэм гишүүн экс эхнэрээ дуучин бүсгүйгээр сольсон.

Орос бүсгүйн цай ууж буй Х.Баттулга

Анхны эхнэр болох Эрдэнэцэцэгээсээ өрх тусгаарласанаасаа хойш Поп хатагтайтай хүртэл нэр холбогдож явсан эрхэм түшээ орос эхнэрийн цайг ууж суугаа.

Түүний орос эхнэр нь жилийн өмнө амаржиж тэрбээр 8 дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн алдарт эцэг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 27, 2011 12:17:33 pm )

    suudergui xun gej yu baixav ax nar boojgoi ni bosoj baival boloodooo….

  • Anonymous (October 27, 2011 12:52:10 pm )

    novshnuudiig tegeed yuund ni magtaad bicheed bgn, uunii orond hani ur huuhedteigee sain saihan yavaa saihan erchuudee bicheech zondoo baigaashdee

  • Anonymous (October 28, 2011 6:40:00 am )

    yo yo demberel guai ugui bailgui de huurhii hervee unen bol burhan l tuuniig huleen zuvshuuruhgui baihaa heree duuraij galuu hulduuv busad ni bol yahav yu ch hiihees butsahaa bolison arilsan ugaasan dotortoi huniig hairlaj medehgui sugnuud

  • Anonymous (October 29, 2011 2:58:18 pm )

    ulaan gishuuniig bicheech bas l avgaigaa solio biz de

  • Anonymous (October 29, 2011 6:32:42 pm )

    mongoljuudaa joon sexsy zurag tavi l daa

  • Anonymous (October 30, 2011 2:43:37 pm )

    mongotoi bolgon boss, moomtei bolgon miss gdg chine l ene de haha

  • Anonymous (October 30, 2011 3:46:09 pm )

    yamar aimar heldeg garuud we

  • Anonymous (October 30, 2011 5:20:41 pm )

    hari tiime yag heldeg b.a

antalya rent a car