antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2012 15 comments

ХҮҮГИЙН АМИНД ХҮРЭХ ШАХСАН КОМПЬЮТЕРИЙН БАЛАГИЙГ ХЭН ҮҮРЭХ ВЭ

нийтлэсэн Admin

282542_537028509660037_1564529908_nХүүхэд бүрийг компьютержүүлэх хөтөлбөр хэрэгжээд хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд 10 мянга гаруй сурагчид компьютертэй болжээ. Хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах зорилготой уг аян эхэлсэн цагаасаа л хэл ам дагуулж, удаашралтай байна хэмээн иргэд шүүмжилж байсан.

Гэтэл хэрэгжилтийг дүгнэх болчихсон аяныг тойрсон бас нэгэн асуудал өнгөрсөн баасан гарагт гарчээ. Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн тав, наймдугаар ангийн сурагчдад тараасан компьютерийн нэг нь дэлбэрч, тавдугаар ангийн сурагч М хүнд бэртээд байна. Зүүн нүд нь юм харахгүй, цээжин бие нь түлэгдсэн аж. Түүнийг эмч нар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй гэж оношилжээ.
Төслөөр олгогдсон эдгээр компьютерийн хайрцаг дээр үйлдвэрлэсэн он сар, хаана үйлдвэрлэсэн гэх зэрэг наад захын мэдээлэл байдаггүй. Тэр ч бүү хэл хэрэглэх заавар ч байхгүй талаар төсөлд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эх ярьж байна. Харин БШУЯ гэсэн бичиг л байдаг аж.

Тиймээс дээрхи хэргийн хариуцлагыг хэн хүлээх ёстойг хамгийн түрүүнд БШУЯ-наас тодруулахад, “Бидэнд хамаагүй. Түрүүчийн Засгийн үед хэрэгжсэн хөтөлбөр” гээд халгаасангүй. Харин гэмтсэн хүүхдийн тухайд “Манайд мэдээлэл нь ирсэн. Санаачлаад байсан хүмүүсээс нь тодруул” гэлээ.

Ингээд ямартаа ч сургуулийн захиралтай нь холбогдох гэтэл түүний утас “мессэж рүминг” үйлчилгээг идэвхижүүлжээ. Сургуулийнх нь утас руу залгасаар холбогдтол урдаас “Сургууль дээр гарсан хэрэг биш шүү. Телевизээр буруу мэдээлэл цацаад байх юм” гээд дунд анги хариуцсан сургалтын менежерийн дугаар өглөө.
Нэрээ хэлэхийг хүсээгүй 9924… утастай сургалтын менежерээс дараахь хариултыг авлаа.
 

-Танай сургуулийн сурагчийн компьютер дэлбэрсэн талаар мэдээлэл гараад байна?
-Дэлбэрсэн нь үнэн. Гэхдээ мэдээлэл өгөхгүй. Энэ асуудлын цаана хүүхэд байна гэдгийг хамгийн гол нь та нар бодох хэрэгтэй шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн гэхээрээ л сонссон бүхнээ цацах албатай юм уу.
 

-Уучлаарай эгч ээ, үнэн бодит мэдээллийг хүргэх гэж л таньтай холбогдож байна л даа?

-Саяхан телевизээр сургууль дээр болсон юм шиг яриад байна. Тэр хүүхэд гэр рүүгээ компьютерээ авч яваад тийм юм болсон. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй байна. Хүүхдийн эцэг, эх ч  гэсэн маш эмзэг хүлээж авсан. Өөр ярих юм байхгүй.

-Хүүгийн нүдийг Солонгост эмчлүүлэхээс өөр аргагүй гэсэн мэдээлэл байна л даа. Энэ талаар?

-Одоохондоо эмнэлэгт, эмчийн хяналтанд байгаа. Яг нарийн онош гараагүй байна.
Ийм хариулт өгөөд утсаа тасаллаа. Хүүгийн амь насанд хүрэх шахсан дуулиант компьютерийг ямар газар үйлдвэрлэсэн нь тодорхой болсонгүй. Хүүхэд бүрийг компьютержуулах төслийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга байхдаа санаачлан эхлүүлсэн билээ. Тухайн үедээ хүмүүс уг төсөлд ам сайтай байсан.

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэддээ байтугай их дээд сургуулийн оюутан хүүхэддээ компьютер авч өгөх чадалтай айл цөөн учраас 98 ам.долларын үнэтэй компьютерийг баяртай хүлээн авсан нь тодорхой. Гэхдээ хүүгийн аминд хүрэх шахсан компьютерийн балагийг хэн үүрэх вэ…

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
assa.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (December 18, 2012 11:07:41 am )

    тэр хүү үнэхээр айсан байна лээ, өчигдөр зурагтаар гарч байсан, компьютер яасан ийсэн гээд асуухаар л уйлаад байна лээ, хөөрхий минь. үнэхээр цочирдсон байна лээ. эвдэрч хэмхэрсэн, төмрийн хог сэг оруулж ирэхээ болимоор юмаа энэ төсөл гээд байгаа юмны цаана нуугдаж байгаа хүмүүс.

  • Anonymous (December 18, 2012 11:16:45 am )

    yagaad delbersiin bol aimariin manai geriin com delberchih vii dee burhan mini

  • Anonymous (December 18, 2012 11:35:44 am )

    Otgonbayar saidiin luivriin gai garch baigaa n ter dee.Otgonbayart hariutslagatootsoh heregtei.Ene asuudlaaraa avligatai temtseh gazart shalgagdaj baigaa shuu dee

  • Anonymous (December 18, 2012 2:05:30 pm )

    84-ð ñóðãóóëèéí çàõèðàë ìåíåæåð íü þóíäàà çóãòääàã áàéíà àà ºãºõ ¸ñòîé ìýäýýëëèéã ºãºõ õýðýãòýé 84-èéí çàõèðàëèéã ñîëèìîîð áàéíà àà àéìààð èõ ìºí㺠õóðóóäàã ñàÿ õàìãèèéí ñ¿¿ëä ë ãýõýä á¿õ ñóðàã÷äààñ áàðààíû ñàâàí 2, ãàðûí ñàâàí 2 âîê, 00 ûí öààñ 2 ãýõ ìýò ç¿éëèéã õóðààí àâ÷ áàéõûí ÿàõ ãýæ áàéãàà þì áîë îî ýíý áîë á¿õ õ¿¿õäýýñ ãýæ áîäõîîð ñóðãóóëèéí á¿òýí æèëèéí õýðýãëýý áîë÷èõîæ áàéãàà þì. Òýãñýí õýðíýý àõèàä ë õ¿¿õýä á¿ðýýñ àíãè öýâýðëýãýýíèé ìºí㺠ãýæ óëèðàë òóòàì ìºí㺠õóðààí àâäàã ýíý á¿ãäèéã ÁØÓ-íû ñàéäààñ àñóóõ áîëíî ãýäãýý ¿¿ãýýð äàìæóóëàí õýëüå. ºã÷ ÷àäàõ ýöýã ýõ áàéíà ÷àäàõã¿é 3.4 õ¿¿õýä ñóðäàã àéëä áîë ýíý áàñ õýö¿¿ ë àñóóäàë áîëæ áàéãàà áàéõ. Àíõ öàõèì ñóðãóóëü áîëîõ ãýæ 1 õ¿¿õäýýñ 10000 òºã àâ÷ áàéñàí ìºí ñóðãóóëèéí õàøààí äîòîð 3 ºíäºð îðîí ñóóö ñ¿íäýðëýæ áàéãàà ¿¿íèéã àâëèãòàé òýìöýõ ãàçàð øàëãàõ áîëñîí
    îäîî õàíãàëòòàé ¿¿íèéã öýãöëýõ áîëñîí. òýãñýí õýðíýý ñóðãàëòûí ÷àíàð ãýæ áàéõã¿é áàãà àíãèéí áàãø íàð íü õ¿¿õäèéã äàâòëàãà ãýæ ºãºõºº áîëüñîí ºãºõººðºº ìºíãºòýé, áàñ òýãýýä ñóðãàëòûí ìàòåðèàë ãýýä íîìíîîñ õóóëààä òàâ÷èõñàí õýäõýí õóóäàñòàé íîìîî õ¿¿õä¿¿äýä øàõíà, ìºí ÿíç á¿ðèéí ñîíèéí ñýòã¿¿ë øàõíà, òýðíýýñ õýðýãëýæ àøèãëóóëæ áàéãàà ç¿éë ¿ã¿é ãýðòýý àâ÷ èðýýä ë íîâø áîëîõ æèøýýòýé áè ¿¿íèéã ÁØÓ-íû ÿàìíûõàíä ìýäýýëæ áàéíà ¿¿íèéã óíøààñàé ãýæ áîäîæ áàéíà. äàðàà áè÷ãýýð õ¿ðãýõ áîëíî. Ãýõ ìýò æèæèã æèæãýýð àðä ò¿ìíèé õ¿¿õäèéã ñóðãàæ áàéãàà íýðòýé øóëæ áàéíà.Ãàíòºìºð ñàéäûã ¿¿íèéã óíøààñàé ãýæ õ¿ñ÷ áàéíà. õýðýâ áèäíèéã ìýäýõ þì áîë õ¿¿õäèéã ìààíü äàðàìòëàõ ó÷ðààñ õººðõèé ýöýã ýõ÷¿¿ä õýëæ ÷àäàõã¿é áàéäàã þì Óã íü ñóðãàëòàà æààõàí ÷àíàðæóóëààä ìºí㺠òàòâàë ÿàÿ ãýõýâ õè÷ýýë îðñîí íýðòýé òàðààãààä áàéõààð áèä ìºí㺠ºã캺ðã¿é áàéíà

  • Anonymous (December 18, 2012 2:21:14 pm )

    эзэн нь тодрхой бишүү САЙХАНБИЛЭГ ЭЛБЭГДОРЖ хаана дэлбэрсэн нь хамаагүй ийм хогийн юн нийлүүлсэн эзэд л буруутай

  • Anonymous (December 18, 2012 3:32:38 pm )

    ХЭН , ХААНААС, ХЭДЭН ТӨГРӨГӨӨР,ХААНАХЫН ЯМАР ҮЙЛДВЭРИЙН ,ЯМАР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ЭДИЙГ АВЧИРСАН БЭ? ЧАНАРЫН БАТАЛГАА БАЙНА УУ? ХЭН ХЭНИЙГ ТЭНДЭРТ ШАЛГАРУУЛАВ ГЭДГИЙГ ТОГТООГООЧЭЭ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ ХҮМҮҮС ЭЭ

  • Anonymous (December 18, 2012 5:37:39 pm )

    Дарханд гэхэд Гансүх гэгч сургуулийн хүүхдүүдэд баахан жижиг ком- лизингээр өгсөн үүнийг ч гэсэн шалгах хэрэгтэй энэ ком-роо ямарч гэсэн хичээлд л лав ашиглахгүй байж байх юм иймэрхий хүүхэд ,хүмүүсийг хуурдаг бизнесчдийг шалгаач

  • Anonymous (December 19, 2012 10:45:31 pm )

    medeesh avilgal avch sursan zahiral MARTA n HARIUTSAN SH DE. TER NODNIN SURGUULIIN GAZRIIG ORCHILON CONSTRACTIONND ZARAAD UURUUU DOTOR N AMIADRACH BGA SH DE. BAS TSO SHINE LAND MASHIN AVSAN BN LEE. SURGUULIIN ZAHIRAL IIN TSALINGAAR IIM MASHIN AVCH BAIR AVCH CHADH UU. ENE HUNIIG SHLGADAG MEDDEG HUN GEJ MONGOLD BN UU TAMIN EE

  • Anonymous (December 20, 2012 8:41:57 am )

    хуучин сайд ОтгонбаЯрын хийсэн луйвар, бизнес хямд үнэтэй төмрийн хогоо түүнд аваачиж өгөөд хүүгийн эмчилгээний төлбөрийг нь гаргуулах хэрэгтэй.

  • Anonymous (December 20, 2012 3:39:27 pm )

    ta nar buu teneg uym yariad bai.Elbegdorj Saihanbileg gej…huuhduud uursduu halaad ulaistal toglood l suuj bga sh de.Hervee ene huuhded kom.taraahad hureegui bol bas l ih uym yarij gonshignoh bsan bas l Elbegdorj Saihanbileg 2 ideed huuhded hursengui geh l bsan.Nuguu uuh ugsun huntei udur shunugui margana gech bolj bh shiv de

  • Anonymous (December 20, 2012 3:43:04 pm )

    yag unen shu.kom.oo togloh gej l ingej bga bolohoos bish ednii huuhed yag l hicheel davtaj bga haragdaach.bi edniihiig sain tanina.ene huu dandaa PCI- toglood l suuj bdag uym.

  • Anonymous (December 21, 2012 1:24:08 pm )

    хий дэмий хэн нэгийг буруутгах гэж өмөөрөх гэж хоорондоо талцаж муудалцаад яах вэ.тэхдээ өрх толгойлсон эмэгтэй олон байр аваад л, том том машин жилд сольж унаад байх боломж хир вэ. төсвийн цалинтай албан хаагч шүү дээ…

  • Anonymous (December 27, 2012 11:57:34 am )

    98 ам долларын үнэтэй юмуу, манай сургуульд 380000 төг гэж ирсэн гээд гэрээ хийж, алга болговол 3 нугалж төл гэсэн би цайны газар орж байгаад ноотбүкээ мартаж гараад алдчихлаа. 98 ам доллараар нь олдох болов уу

  • Anonymous (January 01, 2013 8:30:07 am )

    zahiral marta g shalgah tsag ni bolsoon terend uchir bii shaguulaad tseber vlddeg abgai daa muu hvn heze 1tsagt unana daa huurhii

  • Anonymous (January 30, 2013 10:36:46 pm )

    ene tusliin ard deeguuree mungu ideh l arga shuude hujaagiiin aktalsan yum shahaaad

antalya rent a car